Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Бадрал: Төв цэвэрлэх байгууламжаас гардаг лагийг халдваргүйжүүлж, үнэрийг нь арилгана

2016-5-31
0
ЖИРГЭХ

Улаанбаатар хотын агаар, хөрс, усыг бохирдуулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг алдагдуулсан Төв цэвэрлэх байгууламжид  засвар шинэчлэлт хийх шийдвэр гарснаас хойш ямар ажлууд хийгдэж байгааг Хотын Ерөнхий менежер Б.Бадралаас тодрууллаа.  


-Төв цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэлтийн ажил ямар түвшинд явж байна вэ?


-Нийслэлийн Засаг даргын захирамж гарч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эрхийг шилжүүлсэнээр ажлын хэсэг байгуулагдан 2016 оны 03 дугаар сарын 21-нээс ажил эхлээд явж байна. Энэ ажлыг хэрэгжүүлж эхлэхээс өмнө нь Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж, ажиллагааг эрдэмтэн мэргэд, гадаад дотоодын холбогдох албаныхантай хамтран судалж хэрэгжүүлж болох ерөнхий ажлын эзлэхүүн гаргасан. Ерөнхийдөө олон жил засвар үйлчилгээ хийгээгүй учраас бетон хийц, тусгай зориулалтын машин механизм, цахилгаан, механик хаалт арматур, шугам хоолой  хуучирч муудсан байна. Биологийн цэвэрлэгээний байгууламж учраас бактерийг үржүүлж горим барьж ажиллан цэвэрлэгээ явуулдаг. Гадаа хүйтэрч хасах градус руу ороход  биологийн горимыг барихад хүндрэл учирдаг.


Улаанбаатар хотын бохир усанд дахь тослог элементийн хэмжээ ихээхэн давамгайлсан байсан бөгөөд туршилтын явцад түүхий лаганд агуулагдсан өөх тосууд их бөөгнөрч байсан. Арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүд промалин гэдэг тосыг урсгаж байна. Тосны хэмжээ их байгаа учраас төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээнд хүндрэл учирдаг. Мөн арьс ширийг боловсруулахад байгальд хортой нөлөөтэй бодисууд ихээр хэрэглэдэг. Үндсэндээ ахуйн бохирыг цэвэрлэхэд зориулагдсан байгууламж маань үйлдвэрийн бохирыг хамтад нь хүлээж авч байгаагаас шалтгаалан цэвэрлэгээний түвшин шаардлагатай хэмжээнд хүрэхгүй цэвэрлэгдсэн усыг гаргаж Балжийн голоор дамжаад Сонгины орчимд Туул голд цутгадаг.   Дан ганц Төв цэвэрлэх байгууламжаас эвгүй үнэр гараад байгаа юм биш. Тухайлбал төв цэвэрлэхээс гарч байгаа ус нь 53 га газар хамарсан цөөрөмд цутгаж байгаа бөгөөд тухайн цөөрмийн гурван хэсгээс шинжилгээ хийхэд өндөр хэмжээнд бохирдолтой байгааг тодорхойлсон бөгөөд үнэр үүсгэж байгаа ихээхэн том эх үүсгүүр болж байна. Түүнчлэн Туул гол хүртэлх хэсэгт суваг дагуу болон туул гол дагуу ихээхэн лаг хуримтлагдсан нь бохирдол үнэрийн эх үүсгүүрүүд болж байна.


Тиймээс энэ бүх хүчин зүйлд үнэлэлт дүгнэлт хийгээд сүүлийн жилүүдэд гадаадын орнуудад ашиглаад үр дүнгээ өгч байгаа физик химийн цэвэрлэгээний технологийг нэвтрүүлэх замаар төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшинг сайжруулах,  лагийн 44 картанд ус шавхагч сараалжит худаг суурилуулах, сифблок болон органик био идэвхжүүлэгч ашиглах замаар лагийн чийгшилтийг багасгах, хоргүйжүүлэх, үнэргүйжүүлэх,  шинээр гарч байгаа лагийг  цэвэрлэж бэлдсэн 2ш лагийн талбайд геотюб уутанд хийж флокулянт ашиглан усгүйжүүлж халдваргүйжүүлэх, одоо байгаа тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын түвшинг сайжруулах, биокленер ашиглан цөөрөм болон далан сувгийн бохирдлыг цэвэрлэх нийт 20 гаруй багц ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөн хэрэгжүүлж байна.


-Электролизийн арга гэдэг нь яг ямар арга юм бэ? Бусад технологиос ялгарах давуу тал нь?    


-Энэхүү төхөөрөмж нь усан орчинд байрласан электродуудын тусламжтайгаар электроны урсгал бий болгосоноор бохир усанд хүчтэй исэлдүүлэх процессыг хүчилтөрөгчийн орчинд үүсгэж цэвэрлэх процесс явагддаг онцлогтой. Энэхүү төхөөрөмжийг хэт авианы төхөөрөмжтэй хослуулж тавьсанаар түүхий лагийг боловсруулж үнэргүй хоргүй халдваргүй болгох боломжийг бүрдүүлж байгаа юм.


Үндсэндээ лагийн карт түргэн хугацаанд түүхий лагаар дүүрснээс салхиар дамжиж эвгүй үнэр үнэртдэг. Физик химийн технологийг ашигласанаар лагийг бор өнгөтэй нунтаг шороо болгож ногоон байгууламжид бордоо хэлбэрээр ашиглах боломжтой болох юм. Хувийн компаниуд зарим тоног төхөөрөмж суурилуулаад гаргаж авсан тосоороо био дизель түлш үйлдвэрлэе гэж санал тавьж байгаа. Дээхнэ үед тосоор барааны  саван  хийдэг байсан бол өнөөдөр үнэтэй цэнэтэй бүхнээ ялган авч чадахгүй урсгаж байгаа нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна.


Төв цэвэрлэх байгууламжаас гарсан уc задгай сувгаар урсан Балжийн голтой нийлэн Туул гол руу цутгадаг. Төв цэвэрлэх байгууламж стандартын түвшинд усыг цэвэрлэж чадахгүй урсгаж байгаа учраас Туул гол руу ортол 3-4 км зайд үнэртдэг. Шинээр байгуулсан Авто худалдааны цогцолборт цөөрөмд хуримтлагдсан лаг болон дутуу цэвэрлэсэн ус  үнэртдэг учраас автомашин эрхлэгчид  Да хүрээ Өгөөмөр захаас нүүхгүй гэж байгаа. Энэ ч үнэний хувьтай.


 ТЭЦ 4-ийн хамгийн захын үнсэн сангийн баруун талд хиймлээр үүссэн бохир цөөрмийг биокленер гэж АНУ-ын технологийг ашиглан цэвэрлэнэ. Ер нь холбогдох байгууллагууд нь арга хэмжээ авахгүй олон жил болсон байна.


-Агаар, хөрс, усны бохирдолд нөлөөлж байгаа арьс ширний үйлдвэрүүд болон бусад эх үүсвэрүүдийг яах вэ?    

 

-Бохирын үнэр гаргадаг Харгиа цэвэрлэх байгууламж суурьшлийн бүсэд орсон. Харгиа 8000 м куб бохирыг цэвэрлэх хүчин чадалтай. Тэр хүчин чадалд нь тохирсон  арга хэмжээ авна. Одоогийн хэрэглэж байгаа химийн бодис концентраци нь бага байдаг учраас үр дүнд хүрдэггүй.


Мөн арьс шир, өлөнгийн үйлдвэрүүд химийн бодис хэрэглэн арьс шир боловсруулдаг. Энгийн иргэд зөвхөн Төв цэвэрлэх байгууламжаас үнэртэж байна гэж ойлгодог. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Төв цэвэрлэх байгууламжийн ойр орчимд  9, Хан-Уул дүүрэг Харгиа орчимд 30 гаруй арьс шир, нолоос ноолуур, өлөнгийн үйлдвэрүүд байна.  Тиймээс эрүүл ахуй /санитаци/ талаас нь арга хэмжээ авах шаардлагатай.  


Мөн Байгаль орчны яамны хөрөнгө оруулалтаар хийгдсэн бетонон суваг тэнд байгаа. Тэр суваг нь үер болоход нурж дахин сэргээгээгүй бөглөрсөн лагаар дүүрсэн зэрэг  олон хүндрэл байна. Үндсэндээ анхны цас орох хүртэл 60-70 см зузаан лаг 60 жилийн лагийг халдваргүйжүүлэх ажлыг хийж цаашид үе шаттай арга хэмжээ авна.


Монгол улс өнгөрсөн онд Парист Коп 21-ээр Засгийн газрын түвшинд үүрэг хариуцлага авсан. Манай улсыг  хүлэмжийн хийг хэр зэрэг бууруулсан, ус, агаар хөрсний бохирдлоос яаж ангижирч байгааг дэлхий нийт харж байгаа. Өмнө нь Киотогийн протоколоор үүрэгжүүлж байсан юм. Улаанбаатар хотод гэр хороололын дахин төлөвлөлтийг хийснээр маш олон бохирдлоос ангижирч байгаа. Одоо төв цэвэрлэх байгууламжийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх юм бол иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ. Монгол улс Улаанбаатар хотын эрүүл ахуйн түвшинг өндөржүүлэх хэрэгтэй байна. Нийслэлээс эрүүл аюулгүй байдлын индексийг гаргаж  хорооны болон дүүргийн ажлыг дүгнэдэг системд шилжсэн. 


Улаанбаатар хотын иргэд өөрийн амьдарч байгаа газарт эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхийг шаардаж байна. 1.3 сая хүний эрүүл мэнд, ажиллах,  амьдрах орчныг бүрдүүлэхийн төлөө  хийж байгаа ажил, зарцуулагдаж байгаа хөрөнгө гэдгийг ойлгох хэрэгтэй. Татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулахад анхаарч иргэдийн хүссэн үр дүнг гаргахын төлөө ажиллана.


 
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.106.166)
    үнэрийг нь арилгахтал дээр их удаашралтай бсан.арай л дэндүү.хотруу орж,гарч бх үед
    2016 оны 05 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    9 цаг 10 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    9 цаг 14 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    9 цаг 28 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    9 цаг 36 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    9 цаг 46 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    9 цаг 55 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Өчигдөр 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Өчигдөр 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    Уржигдар 17 цаг 56 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    Уржигдар 17 цаг 18 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    Уржигдар 17 цаг 14 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    Уржигдар 15 цаг 23 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    Уржигдар 15 цаг 16 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    Уржигдар 13 цаг 19 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 13 цаг 11 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    Уржигдар 13 цаг 08 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК