Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бондоор 1660 гаруй төслийг санхүүжүүлжээ

2016-6-09
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Хөгжлийн банкнаас зохион байгуулж буй  “Бондын бүтээн байгуулалт” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр “Шангрила” зочид буудалд зохион байгуулагдаж байна. Өглөө 09.00 цагт эхэлсэн уг хэлэлцүүлгийг  УИХ-ын дарга З.Энхболд нээж үг хэллээ. УИХ-ын дарга З.Энхболд “Түүхий эдийн үнэ хүчтэй унаж эхэлсэн 2012 онд бид бонд гаргаж, эдийн засгийн уналтаа тогтоон барьж, улмаар аж үйлдвэр, дэд бүтцээ хүчтэй тэлсэн нь эгзэгтэй цаг үед хийсэн оновчтой шийдэл байсан юм.  Хэрвээ бид цагаа олж олон улсын зах зээл дээр Чингис, Самурай бондыг амжилттай гаргаж чадаагүй бол, бид өдийд -5 хувь, магадгүй -10 хувийн эдийн засгийн уналттай сууж байх байсан” хэмээлээ. 

Мөн Эдийн засаг хөгжлийн сайд асан,  УИХ-ын гишүүн Н.Батбаяр  "Би Эдийн засгийн хөгжлийн сайдаар 26 сар ажиллахдаа 2.4 тэрбум ам.доллар босгосон. Монголчууд  өөрсдөө бүтээн байгуулж байж л  хөгжинө" гэв.  Хэлэлцүүлэг өнөөдрийг дуустал явагдах юм. Бондоос санхүүжилт авсан ЖДҮ-ийн төслүүд болон 20 гаруй томоохон төслийн үр дүн, санхүүжилтийг энэхүү хэлэлцүүлгээр дүгнэн хэлэлцэж байна.

 

Аж үйлдвэр, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэл, барилга, зам тээвэр, эрчим хүчний салбаруудад өнгөрсөн дөрвөн жилийн турш хийсэн бүтээн байгуулалтын ажлаа нэгтгэн дүгнэж, эдгээр салбарын ирээдүйг илүү бүтээлчээр тодорхойлж байна гэдгийг хуралдаанд оролцогчид онцлов. Тухайлбал, “Буянт-Ухаа 1,2 хороолол”,  “Гудамж” төсөл, “Таван толгой Гашуун сухайт чиглэлийн авто зам”, “Дулааны III цахилгаан станцын өргөтгөл”, “Амгалан дулааны станц” төсөл, “Шинэ Яармаг хороолол” төсөл, “Жижиг дунд үйлдвэрлэл” зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч байгууллагууд үр дүн, төслийн хэрэгжилтийн талаар илтгэл тавилаа.

 

Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат “Бондын зарцуулалтын ерөнхий танилцуулга” илтгэл тавьлаа.

 

Тэрээр  “2012 онд Монгол Улс анх удаа олон улсын санхүүгийн зах зээлд оролцох боломжтой болсон юм. Өмнө нь болдоггүй, аль нэг донор орны буцалтгүй тусламж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татдаг байсан. Харин өөрсдөө оролцсон хамгийн эхнийх нь Чингис бонд байсан учраас хүмүүс энэ бондыг ихэвчлэн голлож хардаг.

 

Гадаадын шууд хөрөнгө оруулалтаар монголчууд ямар ч шийдвэр гаргах эрхгүй.  Гадны нэг компани ирээд дуртай зүйлдээ хөрөнгө оруулаад гардаг. Тэгвэл энэ хөрнгө оруулалт дотоодын үндэсний хөгжлийн бодлогын дагуу зарцуулалт хийх боломжтой. Гурван жилийн ажлаа дүгнэж ярихад, 2015 оны жилийн эцсийн байдлаар 5.9 их наяд төгрөгтэй тэмцэх хэмжээний эх үүсвэрийг олон улсын санхүүгийн зах зээл дээрээс босголоо.

 

Үүнийх нь 4.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээг санхүүжилтэд зориулж хөрөнгө оруулсан байна. Энэ санхүүжилтийг гурав хувааж харж болж байна. Гуравны нэг нь дэд бүтэц рүү зарцуулагдсан. Дэд бүтэц гэдэг бол аливаа улсын аж үйлдвэржилтийн суурь болдог. Дэд бүтэцгүйгээр юу ч хийж болохгүй. Шинээр үйлдвэр барихад бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх замгүй, дулаан цахилгаан нь байхгүй бол аж үйлдвэржилт гэж хэлэхэд хэцүү. Үлдсэн санхүүжилтийн  гуравны нэг хэсгээр нь улсын хэмжээний томоохон төслүүдийг санхүүжүүлсэн. Тухайлбал, III, IV цахилгаан станц, Амгалан дулааны станц , “Эрдэнэс таван толгой”, “Шинэ төмөр зам” гэх мэтээр олон жил хүлээгдсэн  том төслүүдийг санхүүжүүлсэн. Үүний үр дүнд эдийн засгийн 5-10 жилийн өсөлтийн суурийг тавьж чадлаа. Нийтдээ 30 гаруй томоохон төслийг санхүүжүүлсэн. Тухайлбал, экспортыг дэмжих 888 гэх хөтөлбөр нь ганц хөтөлбөр юм шиг харагдавч, задлаад үзэхээр 40 гаруй  төслийг санхүүжүүлсэн байх жишээний.  Энэ хугацаанд нийтдээ 1660 гаруй төсөл, хөтөлбөрийг санхүүжүүллээ. Эдгээрээс гадна зөвхөн  авто зам, дэд бүтцийн төслүүдийн бүтээн байгуулалтанд  дотоодын   1000 гаруй туслан гүйцэтгэгч аж ахуй нэгжүүд оролцсон. Нийтдээ 60 мянга гаруй ажлын байр бий боллоо гэсэн тоо баримт байна.  Түүнчлэн зээлийн эргэн төлөлт маш сайн байгаа ” хэмээлээ.

 

Мөн Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж бондын санхүүжилтээр томоохон төслүүдийг хэрэгжүүлж, Монгол Улсын эдийн засагт бодит үр дүн авчирч чадсан Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат болон мөн бондын хөрөнгөөр санхүүжсэн том төслүүдийг ажил хэрэг болгож буй ТОСК-ын захирал А.Гантулга, Гудамж төслийн захирал Б.Батболд нарт онцлон баяр хүргэлээ.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    4 цаг 0 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    4 цаг 4 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    4 цаг 18 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    4 цаг 26 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    4 цаг 36 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    4 цаг 45 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Өчигдөр 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Өчигдөр 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    Уржигдар 17 цаг 56 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    Уржигдар 17 цаг 18 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    Уржигдар 17 цаг 14 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    Уржигдар 15 цаг 23 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    Уржигдар 15 цаг 16 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    Уржигдар 13 цаг 19 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 13 цаг 11 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    Уржигдар 13 цаг 08 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК