Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хамгийн их авлигатай 18 хөгжингүй улсын дунд Итали, Мексик, Япон улс багтаж байна

2016-6-18
0
ЖИРГЭХ

        Транспэрэнси интернэшнл байгууллагаас иргэдийн төсөөлөлд үндэслэн дэлхийн улс орнуудыг авлигаар нь эрэмбэлэн жил бүр Авлигын төсөөллийн индексийг тооцон гаргадаг. Тус байгууллагын мэдэгдсэнээр авлигын талаарх бодит тоон мэдээлэл байдаггүйтэй холбоотойгоор улс орон, газар нутгийн авлигын бодит түвшнийг нарийн тодорхойлох боломжгүй аж. Энэ нь ч тодорхой. Учир нь авлигын гэмт хэрэг мөн чанарын хувьд олон нийтэд ил байдаггүй, зөвхөн зарим хэсэг нь л хууль хяналтын байгууллагаар дамжин илэрдэгтэй холбоотой юм.

 

Авлигын төсөөллийн индексээр улс орнуудыг 100 хүртэл оноо өгч эрэмбэлсэн бөгөөд 100 оноо авбал авлигагүй, 0 бол авлигатай гэж үзсэн. Ийнхүү үзэхэд хууль эрх зүй болон гүйцэтгэх засаглал сул хөгжсөн, эсхүл ядууралд автсан Африк, Ойрх Дорнодын бүс нутаг авлигатай улс орнуудыг тэргүүлдэг. АНУ-д төвтэй “Business Insider” байгууллагаас авлигатай боловч баян, ардчилсан улсыг тусгайлан авч үзэхээр шийдсэн байна. Үүний тулд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудыг сонгон авч, тэдний Авлигын төсөөллийн индексийн хамгийн их утгыг сонгон авч дүгнэж үзсэн байна.

 

Ийнхүү үзэхэд:

 

Ирланд. Авлигын төсөөллийн индексийн дүнгээр нийтдээ 75 оноо авсан, дэлхийн хамгийн бага авлигатай улсын нэг боловч телевизийн “RTE” сувгаар 2015 онд дамжуулсан нэгэн баримтат нэвтрүүлэгт үзүүлснээр тус улсын бүхий л түвшний улс төрчид өөрийн ашиг сонирхлоо буруу мэдүүлж, эрх мэдэлтнүүд хээл хахууль авдаг болохыг харуулсан.

 

Япон. Дэлхийн стандартын дагуу Япон улс бол харьцангуй авлигач бус улс хэдий тийм ч, “GAN Integrity” байгууллагын үзэж байгаагаар “amakudari” буюу тухайн албан тушаалд тохирох мэдлэг туршлагагүй байсан ч, төрийн албанаас тэтгэвэрт гарсан албан тушаалтнуудыг Японы хувийн компаниудын өндөр албан тушаалд томилогддог байдал түгээмэл.

 

Чили. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орны хувьд Авлигын төсөөллийн индексээр хамгийн бага оноо авсан улс хэдий ч, Латин Америкийн бүс нутагт хамгийн өндөр оноо авсан улсын нэг болсон. Ерөнхий байдлаараа, Чили Улс 70 оноо авсан ч өмнөх жилийнхээс 3-аар бага оноо авсан нь сүүлийн 12 сарын хугацаанд авлигын түвшин бага зэрэг нэмэгдсэнийг харуулж байна.

 

Эстон. Тус улсын Ерөнхийлөгч Тоомас Хэндрик 2012 онд төрийн байгууллага дахь ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байсан бөгөөд Авлигын төсөөллийн индекс 69-өөс 70 болж нэмэгдсэн байна.

 

Франц. Авлигын төсөөллийн индексийн дүнгээр өмнөх оныхоос нэг оноо илүү авч 100 оноо авахаас 70 оноо авсан бөгөөд Эрүүгийн хуульдаа идэвхтэй, идэвхгүй хээл хахууль болон дотоод, гадаад албан тушаалтны хээл хахуулийг тусгаж өгсөн байдаг.

 

Португали. Судалгааны “Ernst & Young” байгууллагаас 2015 оны 6 дугаар сард явуулсан нэгэн судалгаагаар португаличуудын 83 хувь нь авлига өргөн тархсан гэж хариулсан юм. Мөн тус улсын Ерөнхий сайд асан Хосе Сократ татварын залилан, мөнгө угаасан асуудлаар сэжиглэгдэн саатуулагдаж байсан юм.

 

Израиль. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын хамгийн ядуу, авлигатай орны нэг болох тус улс 61 оноо авсан юм. Хэдий тийм ч, тус улсын Ерөнхий сайд асан Эхуд Олмэрт Америкийн компаниас 150 мянга гаруй ам.доллар хууль бусаар авсан хэрэгт холбогдож байсан юм.

 

Испани. Испанийн Ерөнхий сайд Мариано Ражойг сөрөг хүчний зүгээс авлигын асуудлаар буруутгаж байсан бол мөн эрх барих “Popular Party” намын 24 хүн хээл хахуулийн хэрэгт буруутгагдан баривчлагдсан юм.

 

Өмнөд Солонгос. Авлига бол Өмнөд Солонгост хамгийн том асуудлын нэг. Тус улсад нэгэн бизнесмен амиа хорлохдоо хээл хахууль өгсөн тэмдэглэлээ үлдээсний дараа Ерөнхий сайд Ли Ван-Коо албан тушаалаа өгч байсан бөгөөд Авлигын төсөөллийн индексээр 56 оноо авсан юм.

 

Унгар. Тус улсын Авлигын төсөөллийн индекс 54-өөс 51 болж буурсан. Эрүүл мэндийн салбарт эмч нарт хээл хахууль өгөх явдал түгээмэл байдаг бөгөөд Унгарчуудын 92 хувь нь хээл хахууль өгөх нь хамгийн оновчтой зүйл гэж хариулсан байна.

 

Словак. Тус улс 100-аас 51 оноо авсан хэдий ч, сүүлийн жилүүдэд “Gorilla Scandal” хэмээх хэрэгт улс төрчид, олон тооны албан тушаалтнууд, бизнесийнхэн оролцсон хээл хахуулийн томоохон хэрэг гарч байсан.

 

Грек. Өмнөх жилийнхтэй харьцуулахад Авлигын төсөөллийн индексийн утга 43-аас 46 болж нэмэгдсэн хэдий ч, сайн үйлчилгээг авахын тулд хээл хахууль өгөх ярианы үг болох “fakelaki”-г өргөн ашиглаж байна.

 

Итали. Евро бүсийн 3 дахь том эдийн засагтай тус улс дахь авлигад ихэвчлэн ерөнхий сайд асан Силвио Берлусконийтэй холбоотой байдаг бөгөөд түүнийг хэд хэдэн хэрэгт буруутай болохыг тогтоосон байдаг. Тус улс авлигын төсөөллийн индексээр 44 оноо авсан юм.

 

Турк. Авлигын төсөөллийн индексээр 100 оноо авахаас 42-ыг авч Европ дахь хамгийн авлигатай улс болсон. Тус улсад 2013 онд төрийн өмчит банкны захирал болон бизнесийн бүлэглэлүүд оролцсон хээл хахууль, залилан, хууль бусаар хил нэвтрүүлэх, мөнгө угаах гэмт хэрэг гарч байсан.

 

Мексик. Одоогийн байдлаар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудаас хамгийн их авлигатай нь 35 оноо авсан Мексик улс болж байна. Латин Америкаас АНУ-руу нийлүүлэгдэх хар тамхины худалдааны төв зам болох тус улсын хувьд авлига бол ноцтой асуудлуудын нэг биш юм. Хар тамхины цуутай эзэн, “El Chapo” хочит Гузман шоронгийн хуягуудад ихээхэн хэмжээний хахууль өгч хоёр удаа шоронгоос оргож байсан билээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    9 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    13 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    27 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    35 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    45 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    54 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Өчигдөр 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Өчигдөр 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    Уржигдар 17 цаг 56 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    Уржигдар 17 цаг 18 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    Уржигдар 17 цаг 14 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    Уржигдар 15 цаг 23 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    Уржигдар 15 цаг 16 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    Уржигдар 13 цаг 19 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 13 цаг 11 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    Уржигдар 13 цаг 08 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК