Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ын дарга З.Энхболд Архангай аймагт ажиллав

2016-6-20
0
ЖИРГЭХ

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Асашёрюү Дагвадорж нар  өнөөдөр /2016.06.19/  орон нутагт хийх уулзалтаа Архангай аймгаар үргэлжлүүлж байна.  

Д.Ганхуяг Монгол Японы түншлэлийн хэлэлцээрийг батлуулахад  гол үүрэг гүйцэтгэсэн

 

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд Архангай аймагт УИХ-ын сонгуулийн 1, 2, 3  дугаар  тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчиддээ баяр хүргэж, үг хэлэв. УИХ-ын сонгуулийн 1 дүгээр тойрогт УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нэр дэвшиж байна. Д.Ганхуяг нь жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр олон жил ажилласан үүнтэй холбоотой хууль, эрхзүйн орчныг бүрдүүлж чадсан төдийгүй “Зээлийн батлан даалтын сангийн тухай” хууль, алтны татвар, монголын алт монголдоо үлддэг байх хууль гэх мэт түүний санаачилсан хуулиудыг дурдвал их хугацаа орно. Япон Улсад дээд боловсрол эзэмшсэн тэрээр Монгол Японы Эдийн Засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийг батлахад чухал үүрэг гүйцэтгэсэн учир Ардчилсан намын дээд шагнал Чингисийн одонгоор шагнасан юм гэлээ.

З.Энхболд: Н.Батбаяр бол шийдлийг түрүүлж олж хардаг, шийдвэр гаргаж чаддаг шилдэг улс төрч

 

 УИХ-ын сонгуулийн 2 дугаар тойрогт Архангайн гудамжийг Америкийн гудамж шиг болгож чадсан Н.Батбаяр гишүүн нэр дэвшиж байна. Тэрээр гудамж төслийг санаачилсан нь Архангай аймагт хэрэгжсэн бөгөөд энэ санаачилга нь зөвхөн нутгийнхаа төдийгүй Монголын ард түмний талархлыг хүлээж чадсан. Иймээс ч энэ жилийн Ардчилсан намын хөтөлбөрт аймаг бүрт гудамж төслийг хэрэгжүүлэхээр заасан байгаа. 2012 онд дэлхий даяар түүхий эдийн үнэ унасан байсан цаг үед хямралыг сөрж Чингис бондын зээл авч, зоригтойгоор шийдвэр гаргасан нь Монгол Улсын бүтээн байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэсэн. Н.Батбаяр гишүүн бол маш санаачлагатай, шийдлийг түрүүлж олж хардаг, шийдвэрийг гаргаж чаддаг хүн. Өнөөдөр Ардчилсан намын хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөр бас түүнтэй холбоотой. Иймээс Архангай аймагт Ардчилсан нам шилдэг улс төрч Н.Батбаярыг дэвшүүлж байна гэлээ.

 

Р.Гончигдорж нь Монголын ард түмэнд сайн сайхны үлгэр дууриал болсон улс төрч

3 дугаар тойрогт Р.Гончигдорж УИХ-ын дэд дарга, Монгол Улсын анхны дэд ерөнхийлөгч, УБХ-ын дарга, УИХ-ын дарга гээд төрийн эрхийг барих дээд байгууллагууд олон жил нэр төртэйгээр ажиллаж ирсэн, туршлагатай улс төрчөө илгээлээ. Тэрээр зөвхөн Архангай төдийгүй Монгол Улсын үе үеийнхэнд сайн сайхны үлгэр дууриал болсон хүн мөн. Цаг ямагт нутгийнхаа төлөө сэтгэлтэй эдгээр туршлагатай, шилдэг улс төрчид Архангай аймагт нэр дэвшиж байна. УИХ-д төдийгүй Аймгийн ИТХ-д нэр дэвшигчидээ багаар нь сонгосноор улс орондоо эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлаа бид үргэлжлүүлж чадна хэмээн Ардчилсан намын дарга З.Энхболд онцлон тэмдэглэв.

 

                                       2012-2016 онд бид юу хийж чадав...

 

2012 онд Ардчилсан нам УИХ-ын сонгуулиар олуулаа болсон цаг үед уул уурхайн түүхий эдийн үнэ дэлхийн эдийн засаг дээр унасан. Иймээс Ардчилсан намын өмнө том шалгуур тулгарсан. Ингээд Ардчилсан нам эдийн засгийн бүтцийн шинэчлэл хийх шаардлага тулгарч, уул уурхай гэх ганц тулгууртай эдийн засгаа олон тулгууртай болгох эхлэлийг зоригтой тавьсан. Мөнгөний бодлогын шинэчлэл хийж, 8 болон 5 хувийн ипотекийн зээл, 10 хувийн малчны зээл, “Сайн хашаа” хөтөлбөрийн 5 хувийн  зээл гэх мэт хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж эхэллээ. Мөн 1680 үйлдвэрийн төслийг дэмжиж үйлдвэржилтийг эрчимжүүллээ. 1680 үйлдвэрийн төслийг санхүүжүүлэхэд эдийн засаг хүндрэлтэй байсан юм бол хаанаас зээл өгөөд байна гэсэн асуулт гарна. Энэхүү хөрөнгийг Монгол Улсын Засгийн газар Чингис бондоос 419.7 тэрбум төгрөгийн зээл олгосон гэв.

 

             З.Энхболд: Ипотекийн зээлийг  МАН “нүгэл” гэдэг бол АН “буян” гэж үздэг

Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам ипотекийн зээлийг хэрэгжүүлснээр нийт 82 мянган өрх орон сууцанд орсон байна. МАН засаг барьж байх хугацаандаа буюу 1921-1996 оны хооронд нийт 100 мянган өрх орон сууцанд орж байсан бол өнөөдөр нэг жилд 25 мянган өрх шинээр орон сууцанд орж байна. Гэтэл бидний хийж буй энэ ажлыг МАН-ын гишүүн нь “Нүгэл” гэж хэлдэг . Гэтэл Ардчилсан нам иргэдээ шинэ орон сууцтай болгохыг “Буян” гэж хардаг. Бид ипотекийн зээлийг цаашид үргэлжлүүлнэ. Мөн аймаг бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөрийг Архангай аймаг давуулан биелүүлсэн аймаг болохыг онцлон аймгийн Засаг даргад баяр хүргэлээ.

 

Мөн 1921-2012 оны хооронд 91 жилд 2,964 км зам барьж байсан бол Ардчилсан нам Засгийн эрх авснаас хойш 2013-2015 он хүртэлх 3 жилд 2,720 км зам барьсан 2016 онд 1,284.05 км зам барих ажил хийгдэж байна. Энэ статистикаас харахад, МАН нэг 32,6 км зам барьж байсан бол Ардчилсан нам жилдээ 1000 км зам барьж байна. МАН Ардчилсан намыг зээл авч зам тавилаа гэж шүүмжилдэг. Зээл авахгүйгээр зам тавих боломжгүй, МАН шиг  нэг жилд 32,6 км зам тавьж яст мэлхийн хурдаар явбал хөдөө орон нутгаа засмал замаар холбоход олон жил шаардагдана гэв. Иймээс Ардчилсан нам ийм зам ухралтыг сонгохгүй гэдгээ Ардчилсан намын дарга хэллээ.

 

                                   Архангайчуудад ахиулан хийх ажлаа тайлагнав

 

УИХ-ын дарга үргэлжлүүлэн Ардчилсан нам 2016 оноос эхлэн “Ахиулан хийх ажлууд”-аа танилцуулав. Үүнд: ёайн оюутан, сайн малчин, сайн хашаа, сайн бизнес, сайн экспорт хөтөлбөрүүд, гадаадад биш монголдоо эмчлүүлдэг болох, өрх бүр баялаг бүтээгч болох, уул уурхай, хүнс хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүч, барилга, хот байгуулалт зэрэг салбаруудад хийх ажлуудаа нэг бүрчлэн танилцуулав. Сайн малчин хөтөлбөрийн гол агуулга нь малаа эрүүлжүүлсэн малчдыг дэмжих бодлого юм. Малчид малаа эрүүлжүүлснээр мах, махан бүтээгдэхүүний экспортыг жилд 1 ТЭРБУМ ДОЛЛАРТ хүргэх зорилт тавьжээ. Мөн 21 аймагт махны үйлдвэр байгуулах, мах, сүү, түүхий эд нийлүүлэх замаар  МАЛЧДЫН ОРЛОГЫГ 2-3 ДАХИН нэмэгдүүлнэ.Ийм учраас “Таван толгойг биш, таван хошуу малаа шүтэж амьдарья” гэж уриа гаргасан болохоо хэллээ.

 

                           З.Энхболд: Хөгжил бол шинжлэх ухаан болсон байна

 

Боловсролын салбарт “Зөв Монгол хүүхэд”, “Цөм” хөтөлбөр, “Авьяас”, “Ном”, “Багшийн хөгжил” хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ ЕБС-д STEAM – Science, Technology, Engineering, Arts and Mathematics лаборатори нэвтрүүлнэ. Учир нь монгол хүүхдүүд Япон, Америк гэх мэт өндөр хөгжилтэй орнуудын хүүхдүүдийн сурч мэдэж байгаа хөтөлбөрөөс хоцрох ёсгүй гэдгийг УИХ-ын дарга онцлов. Мөн Японд 1000 инженер бэлтгэх ажлыг эхлүүлсэн байгаагийн зэрэгцээ дэлхийн шилдэг 100 сургуульд суралцуулах ажлыг үргэлжлүүлнэ гэв.

 

        Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын чиглэлээр дараах ажлыг хийнэ

 

Өнгөрсөн хугацаанд Архангай аймгийн Хайрхан сумын уугуул УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын чиглэлээр олон ажлыг хийж чадсан. Цаашид энэ ажлаа үргэлжлүүлэн, залуучуудын эрхийн тухай шинэ хуулийг боловсруулан, баталж, “МОНГОЛ ЗАЛУУ ХҮН” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ахмад настны эрхийг хангаж, нийгмийн амьдралд оролцох оролцоог дэмжсэн эрх зүйн орчинг сайжруулахын зэрэгцээ тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэхээр тусгасанаа танилцуулав. Мөн 160 гаруй сумдын нислэгийг сэргээж, 15 аймгийг бага оврын агаарын хөлгөөр хангана хэмээн танилцуулгынхаа төгсгөлд хэллээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа хэлэхдээ, арын сайхан хангайгаараа овоглосон төр нийгмийн зүтгэлтэн, нэртэй улс төрчид Архангай аймагтаа нэр дэвшиж байна. Нутаг усаа гэсэн сэтгэлтэй, санаачилгатай, хурдтай ийм тэргүүний улстөрчид УИХ-д хэрэгтэй гэлээ.  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Асашёрюү Дагвадорж, хөдөө аж ахуйн салбарт баялаг бүтээх боломжууд, малын гаралтай түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай өөрийн хийж буй ажлын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрээр шинээр сэдэж, шинээр хийж бүтээх ажлынхаа эрэлд гарахдаа хүний бизнес булаах ёсгүй гэж бодож байсан. Ингээд эрэл хайгуул хийсний эцэст гүүний эхэсийг гоо сайхны бүтээгдэхүүний түүхий эд болгож буй талаар мэдээлэл өглөө. Иймээс монголчуудаа гар гараа барилцаад хөгжлийн төлөө зүтгэх хэрэгтэй гэв.

УИХ-ын гишүүн Н.Батбаяр хэлэхдээ, Ардчилсан нам амласан ажлаа хийж чаддаг, өнгөрсөн 4 жилд бид бүтээн байгуулалтыг бид хийж чадсан. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажил бол өр биш бүтээн байгуулалт мөн. Бидэнд өр байхгүй, харин бидэнд хийсэн бүтээн байгуулалт байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдье  хэмээн УИХ-ын гишүүн Н.Батбаяр хэллээ. Архангай шиг хөгжицгөөе хэмээн бусад аймгууд хэлж буй тэр жишгийг бид бүтээж чадсан. Харин ирэх 4 жилд бүр илүү ихийг бүтээнэ, Улаанбаатарчууд Архангайд ирж амьдрах хүсэл тээдэг болгоно хэмээн хэллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.179.31.60)
    банкны зээлээс болж малаа хөрөнгөө унаж яваа мотоциколгүй боллоо өр байхгүй өглөгтэй тул надад туслах хүн байна уу АН -хаан
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    8 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    12 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    26 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    34 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    44 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    54 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Өчигдөр 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Өчигдөр 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    Уржигдар 17 цаг 56 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    Уржигдар 17 цаг 18 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    Уржигдар 17 цаг 14 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    Уржигдар 15 цаг 23 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    Уржигдар 15 цаг 16 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    Уржигдар 13 цаг 19 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 13 цаг 11 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    Уржигдар 13 цаг 08 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК