Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үерийн аюултай бүсэд 2500 гаруй өрх амьдарч байна

2016-6-24
0
ЖИРГЭХ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр болж хуралдаанаар, үер усны аюулаас сэргийлэх талаар Улаанбаатар хотод хийж байгаа ажлуудын тухай, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаа, цаашид анхаарах зарим асуудлын талаар хэлэлцлээ.


Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр үер усны аюулаас сэргийлэх талаар Улаанбаатар хотод хийж байгаа ажлуудын тухай мэдээлэл өглөө. Тэрээр, Улаанбаатар хот орчим энэ сарын 20-21-ний өдрүүдэд үргэлжилсэн усархаг бороо орж Туул, Сэлбэ, Улиастай голын түвшин 30-40 см-ээр нэмэгдэж үерийн түвшинд байна. Борооны улмаас зарим гудамж талбайд үерийн ус хуримтлагдан хүндрэл үүссэн. Нийслэлийн Онцгой байдлын газарт  энэ өдрүүдэд үер устай холбоотой 51 удаагийн дуудлага ирсэн. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Автозамын газар,  Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, дүүргийн нэгж салбаруудаас нийт 180 хүн, 30 гаруй техниктэйгээр усыг соруулж зайлуулах, суваг шуудуу татах, орчныг аюулгүй болгох ажлыг шуурхай зохион байгуулж ажилласнаар хүний амь нас эрсдээгүй, айл гэр урссан тохиолдол гараагүй гэлээ.
 
 
Мөн дуудлагын 92,3 хувийг үерийн аюултай бүсэд суурьшсан айл өрхийн хашаанд ус орсон дуудлага эзэлж байгааг онцолсон юм. Үргэлжилэн орсон борооноор Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нийт 189 хашаа, гэр, байшин, зоорийн давхар  усанд автсан гэсэн мэдээллийг мөн өглөө.  Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Ногооны талбайн 4-7 дугаар гудамж, Рашаантын 7-12 дугаар гудамжны 126 айлын гэр, байшин, хашаа, нийтийн эзэмшлийн талбай усанд автаж, 72 нүхэн жорлон, цооног усаар дүүрч халин орчны бохирдол их хэмжээгээр үүссэн байна. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод Салхитын 1 дүгээр гудамжны орчим автозам доогуурх ус гаргалгааны хоолойг иргэд зориудаар тагласны улмаас ус автозамд тулж хальсан. Нүхэн гарцыг Нийслэлийн Автозамын газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, “Эрдэнэ зам” ХХК-иас нийт 22 хүн 4 техниктэйгээр ажиллан онгойлгож, айлуудын дундуур  суваг татсан. Автозамд эвдрэл үүсээгүй гэв. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 6 дугаар гудамжны ойролцоох үерийн ус зайлуулах сувгийн гаргалгаанд хог урсан ирж битүүрснээс 7 өрх усанд автсан. Дүүргийн 21,27 дугаар хорооны 32 айлын гэр байшин, хашаа, нийтийн эзэмшлийн талбай усанд автаж, 14 нүхэн жорлон, цооног усаар дүүрч халин орчны бохирдол их хэмжээгээр үүссэн гэж тэрээр таницлууллаа.
 

Танилцуугыг сонсоод, нийслэлийн Засаг дарга үерийн аюултай бүсэд амьдарч байгаа хэдэн өрх байгааг тодрууллаа.  


Тэрээр,  2504 өрх өнөөдрийн байдлаар үерийн аюултай бүсэд амьдарч байгаа. Манай байгууллагын зүгээс эдгээр айл өрхүүдэд сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмж өгч, нүүх тухай албан шаардлага хүргүүлдэг ч 60-70 хувь нь бид өөрсдөө хариуцлага хүлээнэ гэсэн хариулт өгдөг.  Мөн үер усны аюулаас  урьдчилан сэргийлэх зорилгоор үерийн далан, суваг, шуудууд хаясан хогыг цэвэрлэх, битүүрсэн гарцыг нээх зэрэг ажлыг хийж байгаа ч  үерийн даланг хогоор дүүргэх,  чулуугаар бөглөх зэрэг хариуцлаггүй үйлдэл гаргаж байгаа иргэд цөөнгүй байна гэсэн юм.


Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас, үер болсны дараа гал унтраасан байдлаар арагцаагаад ямар ч үр дүнд хүрэхгүй. Ирэх саруудад дахин их хэмжээний бороо орох урьдчилсан төлөв байгаа учраас үерийн бүсэд байгаа айл өрхүүдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх   зохион байгуулалтын ямар ажил хийх нь илүү үр дүнтэйг мэргэжлийн байгуулагын хувьд судлан, дахин танилцуулах үүрэг  өглөө.

 
Бүх шатны дарга нарын зөвшөөрөл олгох тухай гарын үсэгтэй шийдвэр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн лангуун дээр ил болно
 
 

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаа, цаашид анхаарах зарим асуудлын талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргаа Удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд  танилцуулаа.


Төрийн бүх үйлчилгээг нэг дор төвлөрүүлэн хурдан тэгш, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх зорилгоор нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 3 салбарыг Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт тус тус байгуулсан.  
 

2016 оны 1 дүгээр сард “Дүнжингарав” худалдааны төвд Нийслэлийн үйчилгээний нэгдсэн төвийг байгуулснаас хойш 4 сар гаруй хугацаанд 201,109 үйлчилгээ үзүүлж байсан бол 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш сар гаруй хугацаанд 205 535 үйлчилгээ үзүүлсэн байна.  Эхний 200 000 үйлчилгээний хувьд дунджаар нэг үйлчилгээг 9 цаг 14 минутад шийдвэрлэж байсан бол одоо энэ хурд нэмэгдэн нэг үйлчилгээг дунджаар 4 цаг 46 минутад шийдвэрлэж байгааг тэрээр онцлов. “Дүнжингарав” худалдааны төвд байгуулсан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд нийслэлээс үзүүлдэг үйлчилгээнүүдээс гадна  Засгийн газар, Яам агентлагын 8 байгууллагын 99 үйлчилгээг үзүүлпэг. Харин Драгон салбарт  голчон газрын харилцаатай холбоотой бүх төрлийн үйлчилгээг төвлөрүүлсэн  бол Мишээл салбарт барилга барихтай холбоотой  үйлчилгээг төвлөрүүлжээ. Цаашдаа энэ 2 салбарт Засгийн газар, яамдуудаас үзүүлдэг бусад үйлчилгээг нэмэх хэрэгтэй байгааг тэрээр хэллээ. Мөн төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр нийслэлд хаягласан бүх албан бичгийг авч байгаа бөгөөд бичиг бүрийг төрлөөр нь ялган яаралтай албан бичгийг өргөдөл гомдлын цахим системийн тусламжтайгаар дараагийн шат руу шилжүүлж байгааг хэллээ.


Цаашид үйлчилгээг сайжруулахын тулд программ хангамжийн хөгжүүлэлтийг тогтмол хийх, сүлжээ, серверийн хэвийн аюулгүй байдлыг ханган ажиллах, үйлчилгээний хүсэлт, өргөдөл гомдол, албан бичгийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэх, зэрэг зохион байгууллатын арга хэмжээ авах шаардалгатай байгааг хэллээ. “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн зөвлөх Г.Зориг, үйлчилгээг илүү хурдан, сайн болгохын тулд үйлчлүүлэгч бүрийг кодтой болгон, кодыг уншуулснаар тухайн иргэн, аж ахуйн нэгжтэй холбоотой шаардлагатай бүх мэдээлэл нэгдсэн байдлаар гардаг байх хөгжүүлэлт хийхээр төлөвлөж байгаагаа хэлсэн юм. Нийслэлийн  Засаг дарга, бид дарга нарын үзэгний үзүүрт байсан төрийн үйлчилгээг лангуун дээр ил тавих зорилгоор Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулсан. Тиймээс яг л энэ зарчмын дагуу зөвшөөрөл олгодог бүх шатны дарга нарын гарын үсэгтэй шийдвэр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн лангуун дээр ил байх хэрэгтэй. Тухайлбал би захирамжаа гарын үсэг зураад Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн  төвийн лангуун дээр тавимаар байна. Иргэн газрын эрхээ сунгахаар хүсэлт гаргасан бол шаардлагтай бүх мэдээллээ нэгдсэн төвийн хариуцсан ажилтанд өгч, тухайн ажилтан холбогдох материалуудыг нэгдсэн мэдээллийн сангаас шалган үзээд, ямар нэг зөрчилгүй бол шууд дардас дарснаар тухайн иргэний асуудал бүрэн шийддэг л байх хэрэгтэй.  Эхний ээлжинд газрын эрх сунгах тухай миний захирамжуудыг лангуун дээр ил болгож нэгдсэн төвөөс шууд олгодог байхаар шийдэх хэрэгтэй гэсэн юм. Энэ боломжийг судалж, шийдвэрлэх үүргийг холбогдох газруудад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    22 цаг 33 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    23 цаг 28 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    23 цаг 48 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    23 цаг 48 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    Уржигдар 17 цаг 56 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    Уржигдар 17 цаг 18 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    Уржигдар 17 цаг 14 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    Уржигдар 15 цаг 23 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    Уржигдар 15 цаг 16 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    Уржигдар 13 цаг 19 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 13 цаг 11 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    Уржигдар 13 цаг 08 мин
  • Тайландын нэгэн сургуульд буудалцаан болсны улмаас багш болон халдлага үйлдсэн сурагч амиа алджээ
    Уржигдар 12 цаг 41 мин
  • Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
    Уржигдар 12 цаг 39 мин
  • Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
    Уржигдар 11 цаг 37 мин
  • "Мет Гала 2027" Жон Галлианогийн үзэсгэлэнгээр нээгдэх болсон нь ТОМООХОН маргаан дагуулж эхлэв
    Уржигдар 11 цаг 25 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Америк- Хятадын эмзэг харилцаа
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК