Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Наадмаар ”Монгол хуушуур-2016” фестиваль зохион байгуулна

2016-7-09
0
ЖИРГЭХ

        Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Монгол үндэсний уламжлалт хоолыг гадаадын жуулчид, зочид төлөөлөгчид, наадамчин олонд сурталчлах, хоол хийх урлагийг хөгжүүлэх, наадамчдад амт чанартай хоол хүнсээр үйлчлэх зорилгоор “Монгол хуушуур -2016” фестивалийг   зохион байгуулах гэж байна.


Фестивалийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Монголын Тогооч нарын холбоо хамтран 2016 оны 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.  
 

Худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдээс Хамгийн өвөрмөц хуушуур, Хамгийн амттай хуушуур, Хамгийн цэмцгэр асар гэсэн 3 номинацид тус бүр 2 нийт 6 байгууллага, иргэнийг шалгаруулж  шагнал гардуулах юм.

  
Наадамчин олны дунд “Хамгийн амттай хуушуур” санал асуулгын хайрцгийг 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд аялуулж санал авна. Фестивалийн хүрээнд урлагийн тоглолт, наадамчдын дунд “Хэн олон хуушуур идэх вэ”, “Хэн олон хуушуур чимхэж чадах вэ” , “АХА” хөгжөөнт хөтөлбөрүүд зохион байгуулагдана. “Манайд зочлоорой” сэдэвт худалдаа үйлчилгээний асраар үйлчлүүлэх эрхийн бичгийг  идэвхитэй оролцсон нийт 20 наадамчдад гардуулна.

 
Фестивальд амжилттай оролцсон аж ахуйн нэгж, иргэдийг “Их хурд” болон “Нийслэлийн Даншиг наадам”-ын үеэр зохион байгуулах худалдаа үйлчилгээнд оролцох “Эрхийн бичиг”-ээр урамшуулах юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.  

 
                               “Монгол хуушуур -2016” фестивалийн шалгаруулалт
 
 
4.2.1. “Хамгийн өвөрмөц хуушуур” номинаци шалгаруулах шалгуур үзүүлэлтийн жагсаалт

 
№ Шалгуур үзүүлэлт Үнэлгээ
 
1 Хамгийн шинэлэг чимхэлттэй байх 0-5
2 Хуушуур нь сэдэв агуулгатай, эзэлхүүнээр өөр, бусад хуушуураас урт, өргөний хэмжээгээр том байх 0-5
3 Амт, биет байдал, өнгө үзэмжтэй, бүрэн болцтой байх 0-5
4 Шанзны орцонд амин дэм бодисоор баялаг ногоо бусад бүтээгдэхүүн тодорхой хувийг эзэлсэн байх 0-5
 
 
4.2.2. “Хамгийн амттай хуушуур” номинаци шалгаруулах шалгуур үзүүлэлтийн жагсаалт
 

 
№ Шалгуур үзүүлэлт Үнэлгээ
 
1 Амтлах эрхтний үзлэгээр гаж амтгүй, төгс байх
 
0-5
2 Өнгө, амт, биет байдал зэрэгт өөрчлөлт оруулалгүй тохирсон горимоор боловсруулсан байх. 0-5
3 Шанзыг технологийн дагуу бэлтгэсэн байх  /шанзанд төрөл бүрийн бүтээгдэхүүн оруулж амин дэм, эрдэс бодисоор баялаг болгосон байх/ 0-5
4 Хамгийн өнгө үзэмж, хэлбэр сайтай байх 0-5
5 Наадамчин олны саналыг хамгийн ихээр авсан байх
 
0-5
 
 
4.2.3. “Хамгийн цэмцгэр асар” номинаци шалгаруулах шалгуур үзүүлэлтийн жагсаалт

 
№ Шалгуур үзүүлэлт Үнэлгээ
 
1 Асрын гадна өнгө үзэмж нь монгол үндэсний онцлог хэв шинжийг харуулсан байгууллагын логотой байх 0-5
2 Ажиллагсад нь ажлын хувцсыг бүрэн өмссөн байх, тогооч зөөгчийн хувцаслалт 0-5
3 Ширээ засалт үйлчилгээний бэлэн байдлыг хангасан байх 0-5
4 Хоол хүнсний зүйлтэй хүрэлцэж буй гадаргуу, ажлын талбай зэргийг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн тогтмол өнгө үзэмжтэй, цэвэрхэн байлгах 0-5
5 Зориулалтын хуурай болон нойтон салфетка, гар ариутгах ариутгалын бодис зэргийг хүрэлцэхүйц хэмжээгээр бэлтгэж нөөцөлсөн байх 0-5
6 Асар доторх болон ойр орчмын хог хаягдлыг байнга цэвэрлэж, хогийн сав байрлуулсан байх 0-5
 
 
Үнэлгээг өгөхдөө шалгуур үзүүлэлтийн 100%-ийн гүйцэтгэлд 5.0 оноо, 90% хувийн гүйцэтгэлд 4.5 оноо, 80%-ийн гүйцэтгэлд 4.0 оноо, 70%-ийн гүйцэтгэлд 3.5 оноо, 60%-ийн гүйцэтгэлд 3.0 оноо, 50%-ийн гүйцэтгэлд 2.5 оноо, 30-40%-ийн гүйцэтгэлд 2.0 оноогоор тус тус үнэлнэ.


Тав. Фестиваль зохион байгуулах чиглэл:

5.1 Фестивалийг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулна.  /хавсралт-1, 2/

5.2. Фестивальд оролцох хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд монгол үндэсний онцлог, хэв шинжийг агуулсан хувцас, чимэглэлтэй, танилцуулгыг /шторк/ бэлтгэж ирнэ.

5.3. Дүүрэг бүр наадамчин олонд зориулж мэндчилгээ бэлтгэж ирнэ. /дүүрэг бүр 3 мэндчилгээ бэлтгэсэн байна/

5.4. Наадмын талбайд хуушуурын үйлчилгээ явуулж буй газруудын танилцуулгыг /шторк/ дүүргүүдийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсүүд   2016.07.11-ний өдрийн 09 цагт тоног төхөөрөмж хариуцсан ажилтанд хүлээлгэж өгнө.

5.5.  “Манайд зочлоорой” сэдэвт худалдаа үйлчилгээний асраар үйлчлүүлэх эрхийн бичгийг наадамчдад гардуулна. /Дүүрэг бүр-5 эрхийн бичгийг идэвхтэй оролцсон наадамчдад гардуулах бөгөөд асрын дугаарыг тодорхой бичиж хэлтсийн дарга баталгаажуулна./  Нийт 20 наадамчинд эрхийн бичиг олгоно.

5.6. Наадамчин олны дунд “Хамгийн амттай хуушуур” санал асуулгын хайрцгийг 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд аялуулж санал авна.
5.7. Ажлын хэсэг “Хамгийн амттай хуушуур”, “Хамгийн өвөрмөц хуушуур” “Хамгийн цэмцгэр асар” номинацийг шалгаруулна.

5.8 Фестивальд амжилттай оролцсон аж ахуйн нэгж, иргэдийг “Их хурд” болон “Нийслэлийн Даншиг наадам”-ын үеэр зохион байгуулах худалдаа үйлчилгээнд оролцох “Эрхийн бичиг”-ээр урамшуулна.
 

Зургаа. Шалгаруулалт явуулах, дүгнэх, шагнал гардуулах үйл ажиллагаа  


6.1. “Хамгийн амттай хуушуур”, “Хамгийн өвөрмөц хуушуур”, “Хамгийн цэмцгэр асар” номинацийг шалгаруулахдаа ажлын хэсгийн /шүүгчдийн/ үнэлгээ болон наадамчин олноос авсан санал асуулгын дүнг үндэслэнэ. Номинаци тус бүрээс 2 аж ахуйн нэгж, иргэн буюу нийт 6 аж ахуйн нэгж, иргэнийг өргөмжлөл, 1.0 сая төгрөгөөр шагнана.

6.2. Шалгарсан аж ахуйн нэгж, иргэдэд шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, дүүргүүдийн Засаг дарга нар тусгайлан бэлтгэсэн талбайд 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 14.00 цагт тус тус гардуулна.

6.3. Фестивалийн хүрээнд батлагдсан хөтөлбөрийн дагуу урлагийн тоглолт, үзэгчдийн дундах тэмцээн, хөгжөөнт хөтөлбөрүүд зохион байгуулагдана.

 
ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
 
 
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ  “МОНГОЛ ХУУШУУР-2016”ФЕСТИВАЛИЙН ХӨТӨЛБӨР
 
2016.07.11-ний өдрийн үйл ажиллагаа:
12:30 – 12:40              Нээлт /Хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын  албаны дарга фестивалийг нээж үг хэлнэ/
10:00-20:00       Наадмын талбай дээрх худалдаа үйлчилгээний газруудтай танилцаж шалгаруулалт хийнэ. /Шүүгчид/
10:00-20:00         Наадамчин олны дунд “Хамгийн амттай хуушуур” санал асуулгын хайрцаг аялуулж санал авна.
12:40 -13:00             Наадамчин олондоо “Сайхан наадаарай” хэмээн хамтлаг дуучид ая дуугаа өргөнө. /Хамтлаг д
12:30-12:50            Хоолны газруудын үйл ажиллагаатай танилцан амталгаа хийнэ. /Монгол Улсын Ерөнхийлөгч болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /
13:00-13:40        Наадамчин олондоо амтат хуушуураар үйлчилж байгаа үйлчилгээний газруудын танилцуулга, мэндчилгээ /Сүхбаатар, Баянзүрх дүүргийн мэндчилгээ/
13:40-14:10           Наадамчдын дундах “Хэн олон хуушуур идэх вэ” хөгжөөнт тэмцээн зохион байгуулна.
14:10-14:30             Наадамчдын дунд “АХА” танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээн зохион байгуулж шалгарсан наадамчдад “Манайд зочлоорой” урилга гардуулж асраар үйлчлүүлэх эрхийн бичиг гардуулна.
14:30-14:50              Хамтлаг дуучдын тоглолт
14:50-15:10              Наадмын талбай дээрх хуушуурын үйлчилгээний газруудын     танилцуулга, мэндчилгээ явагдана. /Сонгинохайрхан, Баянгол дүүргийн мэндчилгээ/
15:10 - 16:30              Наадамчдын дунд “Хэн олон хуушуур чимхэж чадах вэ” тэмцээн зохион байгуулна
16:30-17:30               Хамтлаг дуучид ая дуугаа өргөнө.
17:30-18:30               Чөлөөт үзүүлбэрүүд

 
 
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ “МОНГОЛ ХУУШУУР-2016” ФЕСТИВАЛИЙН ХӨТӨЛБӨР
 
 
2016.07.12-ний өдрийн үйл ажиллагаа:
09:00-11:00                Наадмын талбай дээрх хуушуурын үйлчилгээний газруудтай танилцаж шалгаруулалт хийнэ. /Шүүгчид/
09:10-11:00                Наадамчин олны дунд “Хамгийн амттай хуушуур” санал асуулгын хайрцаг аялуулж санал авна.
10:10 - 10:50            “Хэн хуушуурын гурилыг хурдан  элдэх вэ” тэмцээн зохион байгуулна.
10:50 -11:30         Наадамчдын дунд “Хэн олон хуушуур чимхэж чадах вэ” тэмцээн зохион байгуулна.
11:30-11:50             Наадамчин олондоо хамтлаг дуучид ая дууны мэндчилгээ өргөнө.
11:50-12:40            Наадамчдын дунд “АХА” танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээн зохион байгуулж шалгарсан наадамчдад “Манайд зочлоорой” урилга гардуулж асраар үйлчлүүлэх эрхийн бичиг гардуулна.
12:40-13:00          Наадамчдын дунд “Би хуушуурыг хамгийн хурдан  чимхэж чадна” тэмцээн зохион байгуулна.
13:00-14:00             Наадамчин олондоо хамтлаг дуучид ая дууны мэндчилгээ өргөнө.
14:00-15:00        Шагнал гардуулах үйл ажиллагаа /Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, дүүргүүдийн Засаг дарга нар/
 
 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    16 цаг 25 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    17 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    17 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    17 цаг 40 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    18 цаг 40 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    Уржигдар 17 цаг 56 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    Уржигдар 17 цаг 18 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    Уржигдар 17 цаг 14 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    Уржигдар 15 цаг 23 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    Уржигдар 15 цаг 16 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    Уржигдар 13 цаг 19 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 13 цаг 11 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    Уржигдар 13 цаг 08 мин
  • Тайландын нэгэн сургуульд буудалцаан болсны улмаас багш болон халдлага үйлдсэн сурагч амиа алджээ
    Уржигдар 12 цаг 41 мин
  • Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
    Уржигдар 12 цаг 39 мин
  • Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
    Уржигдар 11 цаг 37 мин
  • "Мет Гала 2027" Жон Галлианогийн үзэсгэлэнгээр нээгдэх болсон нь ТОМООХОН маргаан дагуулж эхлэв
    Уржигдар 11 цаг 25 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Америк- Хятадын эмзэг харилцаа
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК