Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг 9 сарын 1-нээс өмнө дуусгахыг үүрэгдэв

2016-8-05
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг дарга багаад Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 8 дугаар сарын 2-ний өдөр Нийслэлийн 2015-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай А/599 дүгээр захирамж гаргалаа. Захирамжид инженерийн шугам сүлжээ, автозам, тохижилтын ажлын 2016 оны нэгдсэн төлөвлөгөөний дагуу ажлаа уялдуулан зохион байгуулж, биелэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний дотор бүрэн хангуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон холбогдох байгууллагуудын удирдлагуудад даалгасан байна. Мөн инженерийн хангамжийн байгууллагууд болон бусад холбогдох газруудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудын жагсаалтыг баталлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖИЙН БАЙГУУЛЛАГУУД БОЛОН ХОЛБОГДОХ ГАЗРУУДЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ АЖЛЫН ЖАГСААЛТ
 
 
Нэг. “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК болон “Цахилгаан  дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д
 
1. Нийслэл хотод 2016 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгүүлэх.
2. 2016 оны их болон урсгал засварыг хуваарийн дагуу чанартай хийж гүйцэтгэн тухай бүр нь туршилт тохируулгыг хийсэн байх.
3. Гэр хорооллын айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах ажил болон гэр хороолол дундах фидерийн ачаалал хөнгөлөх ажлуудыг чанарын өндөр түвшинд хүлээн авч фаз тэгшитгэх ажлыг дуусган хүчдэлийн хязгаарлалттай бүсүүдийг хэвийн болгох ажлыг бүрэн дуусгах.
4. Их тойруу төслийн хүрээнд хийгдэж буй 110кВ-н Цахилгаан дамжуулах агаарын шугам болон дэд станцуудын ажлыг гэрээт хугацаанд нь хийж гүйцэтгүүлэх.
 
Хоёр. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д
 
1. Нийслэл хотод 2016 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгэх.
2. Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа их засварын ажлыг халаалтын улиралд багтаан чанартай гүйцэтгүүлж ажиллах.
3. Өөрийн хөрөнгөөр хийгдэж байгаа их болон урсгал засварын ажлыг халаалтын улирлаас өмнө гүйцэтгэж дуусгах.
4. Өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хяналт хийх зориулалттай нээлхий, худаг камерын бүрэн бүтэн байдлыг тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрд шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах.
5.Орон сууц, нийтийн аж ахуйн байгууллага, Сууц өмчлөгчдийн холбоотой хамтран орон сууцны барилгын халаалтын дотор системийн угаалга цэвэрлэгээг хийлгэх ажлыг зохион байгуулах.
6. Дулааны төв шугамын гидравлик горимын тооцоог хийж Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар батлуулж мөрдөж ажиллах.
7.Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аваарийн нөөцөд шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизм, багаж хэрэгслийг бүрдүүлэх.
 
Гурав. Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт

1. Нийслэл хотод 2016 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь уялдуулан хийж гүйцэтгэх ажлыг зохион байгуулах.
2. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа их засварын ажлыг халаалтын улиралд багтаан чанартай гүйцэтгүүлж ажиллах.
3. Өөрийн хөрөнгөөр хийгдэж байгаа их болон урсгал засварын ажлыг халаалтын улирлаас өмнө гүйцэтгэж дуусгах.
4. Харьяа байгууллагуудын Ус дулаан дамжуулах төвүүдэд нөөц насос, автомат удирдлагын самбар болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг нөөцөд бэлтгэх.
5. Олон жилийн параметрийн ажиглалтад үндэслэн дулаан, цахилгаан хангамжийн доголдол гарах эрсдэлтэй байршлуудад анхаарч ажиллах.
6. Халаалтын цогц төхөөрөмжийн хоёрдугаар хэлхээний гидравлик горимын тооцоог хийж Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар батлуулж мөрдүүлэн ажиллах.
7. Өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хяналт хийх зориулалттай нээлхий, худаг камерын  бүрэн бүтэн байдлыг тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрд шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах.
8. Нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай бусад нийтийн аж ахуйн хуулийн этгээдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлыг зохион байгуулж хэрэгжилтэд нь байнгын хяналт тавин ажиллах.
 
Дөрөв. Ус сувгийн удирдах газарт       
 
1. Нийслэл хотод 2016 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгэх.
2. Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжих Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг боловсруулах, дамжлага нэмэх, ашиглалтад оруулах төсөл арга хэмжээний ажлуудыг хугацаанд нь дуусгах.
3. Ус түгээх байрны хэвийн найдвартай ажиллах нөхцөлийг бүрэн хангаж ажиллах.
4. Өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хяналт хийх зориулалттай нээлхий, худаг камерын бүрэн бүтэн байдлыг тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрд шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах.
5. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аваарийн нөөцөд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг бүрдүүлэх.
 
Тав. Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газарт
 
1. Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа их засвар, шинэчлэлтийн ажлыг халаалтын улиралд багтаан чанартай гүйцэтгүүлж ажиллах.
2. Өөрийн хөрөнгөөр хийгдэж байгаа их болон урсгал засварын ажлыг халаалтын улирлаас өмнө гүйцэтгэж дуусгах.
3. Гэр хороололд шинээр ашиглалтад орох орон сууцны барилгуудын инженерийн хангамжийн ашиглалтын хэвийн ажиллагааг хангуулах арга хэмжээ авах.
4. Өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хяналт хийх зориулалттай нээлхий, худаг камерын  бүрэн бүтэн байдлыг тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрд шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах.
5. Харьяа зуухнуудын нүүрсний нөөцийг халаалтын улирлаас өмнө татах ажлыг зохион байгуулах.
6. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аваарийн нөөцөд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг бүрдүүлэх.
7. Байгаль орчны эрүүл аюулгүй байдлыг хангуулж, нүүрсний нөөц, үнслэгийг заагдсан стандартын нөхцөлд хадгалах ажлыг зохион байгуулах.
 
Зургаа. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-т
 
1. Нийслэл хотод 2016 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгүүлэх.
2. Авто замыг халтиргаа гулгаанаас сэргийлж, шаардагдах элс давс, тусгай зориулалтын бодисыг хангалттай нөөцлөх арга хэмжээ авах.
3.  Гол болон туслах гудамж, замуудын эвдрэл гэмтлийг засварлаж дуусгах.
4. Үерийн далан суваг, ус зайлуулах далд сувгийн цэвэрлэгээний ажлыг хүйтний улирал эхлэхээс өмнө дуусгах.
5. Гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцсан компаниудтай хийсэн гэрээний дагуу гэрэлтүүлгийн тоноглол, тэжээлийн кабель, удирдлагын шит самбарт хийх засвар үйлчилгээ, урсгал засварын ажлыг графикт хугацаанд нь дуусгах.
6. Машин механизмын бэлэн байдлыг хангах, ажилчдыг өвлийн хувцас болон багаж тоног төхөөрөмжөөр хангах.
 
Долоо. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХК-д
 
1. Нийслэл хотод 2016 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгүүлэх.
2. Өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хяналт хийх зориулалттай нээлхий, худаг камерын бүрэн бүтэн байдлыг тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрд шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах.
 
Найм. Дүүргүүдийн Засаг дарга нарт
 
1. Нийслэл хотод 2016 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгэх.
2. Авто замын халтиргаа гулгаанаас сэргийлж, шаардагдах элс давс, тусгай зориулалтын бодисыг хангалттай нөөцлөх арга хэмжээ авах.
3. Дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай хуулийн этгээдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлыг зохион байгуулж хэрэгжилтэд нь байнгын хяналт тавих.
4. Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа барилга байгууламжийн их засвар, шинэчлэлтийн ажлыг халаалтын улирал эхлэхээс өмнө бүрэн дуусган улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулах арга хэмжээг зохион байгуулах.
5. Гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцсан компаниудтай хийсэн гэрээний дагуу гэрэлтүүлгийн тоноглол, тэжээлийн кабель, удирдлагын шит самбарт хийх засвар үйлчилгээ, урсгал засварын ажлыг графикт хугацаанд нь дуусгах ажилд хяналт тавих.
6. Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд төрийн өмчийн болон иргэн, хуулийн этгээдийн өмчлөл,  эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хяналт хийх зориулалттай нээлхий, худаг камерын бүрэн бүтэн байдлыг тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрд шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах.
7. Аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын явган зам, шатан дээр халтиргаанаас  хамгаалсан шалавч наалгах арга хэмжээ авах.
8. Хариуцсан авто замуудад халтиргаа үүсгэхгүй байх арга хэмжээ авч, цас орсон үед нягтрахаас өмнө цэвэрлэх, мөстөлт үүсгэхээс сэргийлэх, цэвэрлэсний дараа элс давсны холимог, тусгай зориулалтын бодисыг цацаж халтиргаанаас  сэргийлсэн арга хэмжээ авах.
9. Дүүргийн харьяалалд байгаа нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн   гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцсан компаниудаар тогтмол хийлгэж “Улаанбаатар хотын гудамж талбайн гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээний журам”-ыг мөрдөж ажиллуулах.
10. Хадлан тэжээл бэлтгэх ажлыг нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулан хэрэгжилтийг хангуулж ажиллах.
 
Ес. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагуудын дарга нарт
 
1. Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хийгдэж байгаа барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний барилга угсралт, тохижилтын ажлуудыг цаг хугацаанд нь гүйцэтгүүлж Улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтад оруулах.
2. Нийслэл хотод 2016 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгүүлэх.
3. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн  барилгын их засвар шинэчлэлтийн ажлыг графикт хугацаанд нь гүйцэтгүүлэх, байнгын ашиглалтад хүлээн авах ажлыг зохион байгуулах.
4. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг багасгах ажлыг хийж гүйцэтгэх.
5. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтын зуухнуудын засвар шинэчлэлтийн ажлуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран халаалтын улирал эхлэхээс өмнө дуусгаж байнгын ашиглалтад оруулах.
6. Томоохон эмнэлгүүдийн цахилгааны нөөц үүсгүүрүүдийн хэвийн найдвартай ажиллагааг хангуулах.
7. Боловсруулсан түлшний нөөцлөн тараах ажлыг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэж тараалтын байдалд байнгын хяналт тавьж ажиллах.
8. Өвлийн улиралд цас мөсний халтиргаанаас  сэргийлж хот дотор зорчих замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх, жолоочийн хариуцлагыг дээшлүүлэх, сургалт явуулах, зохион байгуулалтын арга хэмжээ авах.
9. Авто зам, явган хүний гарцын гэрэл дохионы найдвартай ажиллагааг хангах, хүйтэн сэрүүний улиралд царцахгүй байхаар телекамер холболтыг шийдвэрлэж ашиглалтын найдвартай ажиллагааг хангах.
10. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, дугуйн хээ, өвлийн дугуйгаар солих стандарт шаардлагыг хэрэгжүүлэх, засвар үйлчилгээг хийж өвлийн улиралд тээврийн үйлчилгээг тасралтгүй явуулах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах.
11. Хадлан тэжээл бэлтгэх ажлыг нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулан хэрэгжилтийг хангуулж ажиллах.
12. Нийслэлийн иргэд оршин суугчдын хүнсний хэрэглээний мах, хүнсний ногоо нөөцлөх ажлыг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамтай хамтран зохион байгуулах
0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    8 цаг 29 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    9 цаг 24 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    9 цаг 44 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    9 цаг 44 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    10 цаг 44 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    Өчигдөр 17 цаг 56 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    Өчигдөр 17 цаг 18 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    Өчигдөр 17 цаг 14 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    Өчигдөр 15 цаг 23 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    Өчигдөр 15 цаг 16 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    Өчигдөр 13 цаг 19 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 13 цаг 11 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    Өчигдөр 13 цаг 08 мин
  • Тайландын нэгэн сургуульд буудалцаан болсны улмаас багш болон халдлага үйлдсэн сурагч амиа алджээ
    Өчигдөр 12 цаг 41 мин
  • Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
    Өчигдөр 12 цаг 39 мин
  • Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • "Мет Гала 2027" Жон Галлианогийн үзэсгэлэнгээр нээгдэх болсон нь ТОМООХОН маргаан дагуулж эхлэв
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Америк- Хятадын эмзэг харилцаа
    Өчигдөр 11 цаг 15 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК