Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

2020 он гэхэд дэлхийн хүний 47 хувь нь цэвэр усны хүрэлцээгүй болно гэв

2016-8-16
0
ЖИРГЭХ

 -2020 он гэхэд дэлхийн долоон тэрбум хүний 47 хувь нь цэвэр усны хүрэлцээгүй амьдарна-

 

Дэлхийн гадаргын 70 хувийг ус бүрхдэг ч нийт усны зөвхөн нэг хувь нь ундны усанд тохиромжтой. 2020 он гэхэд дэлхийн долоон тэрбум хүний 47 хувь нь цэвэр усны хүрэлцээгүй нөхцөлд амьдарна гэсэн Олон улсын байгууллагуудын тооцоо бий. Манай улсын усны нөөц 608.000 сая шоо метр. Үүний 34.600 саяыг нь гол, мөрний ус, 500.000 саяыг нуур, 62.900 саяыг мөнх цас, мөсөн гол, 10.800 сая шоо метрийг газрын доорх усны нөөц бүрдүүлдэг бол энэ усны нийт нөөц нь дэлхийн усны нөөцийн 0.0004-хөн хувийг бүрдүүлдэг. Энэ бол мэргэжлийн байгууллагуудын сүүлийн 40 жилд хийсэн судалгааны мэдээлэл. Энэ баримтууд ундны усны зохистой хэрэглээг бий болгох, олон улсын хэмжээнд ашиглагдаж буй шинэ техник технологийн ус хэмжигч хэрэгсэлүүдийг Монгол Улсын стандарт нормын дагуу нэвтрүүлэх, засвар үйлчилгээ болон хянах ажиллагааг өргөжүүлэх энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэж буй байгууллагуудыг бодлогоор дэмжих, иргэдэд энэ талын мэдээллийг цаг алдалгүй бүрэн өгч байх ёстойг сануулсаар байна. Ингэхэд бид ундны усаа хайрлаж, хямгадаж чадаж байгаа билүү.

 

 Усны ашиглалт хэрэглээг тоолууржуулах хөтөлбөр

 

Энэ асуудлыг хэлэлцэхээр өнөөдөр "Усны ашиглалт хэрэглээг тоолууржуулах хөтөлбөрийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам" сэдэвт олон улсын зөвлөгөөн эхэлж байна. Зөвлөгөөнд Монгол Улсын усны нөөцийн талаар бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч төрийн байгууллагууд оролцож буй.  Ерөнхий зохион байгуулагчаар Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Монголын Барилгачдын холбоо, "Дэд бүтэц инженеринг" ХХК, ОХУ-ын"Арзамасский приборостроительный завод имени П.И.Пландина" үйлдвэр ажиллаж байна. Мөн  Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг   зохицуулах зөвлөл, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн ИТХ, Барилгын хөгжлийн төв, барилгын салбарын ТББ-ууд оролцож байна. ОХУ-ын "Арзамасский приборостроительный завод имени П.И.Пландина" буюу АПЗ үйлдвэр нь манай улсад 2014 оноос "Арзамас" тоолуурыг нийлүүлдэг.

 

Тус үйлдвэр 1957 онд «Арзамасын багажны үйлдвэрийн нэгдэл» нэртэйгээр байгуулагдсан. Одоо цэргийн болон иргэний гэсэн хоёр ангилалаар үйлдвэрлэл явуулдаг. Үйлдвэрийн 21 хувь ОХУ-ын төрийн мэдэлд байдаг. Байгууллагын СТО 513-4.10-07-2013, СТО 513-4,17-02-2014 олон улсын ISO 9001:2010, ISO/IEC 17025:2007 стандартын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. 1998 онд усны тоолуурын лаборатороо нээсэн. ОХУ-ын Техник зохицуулалт, хэмжил зуйн агентлагаас олгогддог Туршилын лабораторийн итгэмжлэлийн гэрчилгээ эзэмшдэг. Усны тоолуур шалгах, загвар турших байгууллагын 4 стандарттай. (ЛГФИ 407223,003 МИ СКВ загварын халуун хуйтэн усны тоолуур шалгах арга аргачлалын стандарт) аж. "Арзамас" усны тоолуурт ОХУ-ын Техник зохицуулалт, хэмжил зуйн агентлаг баталгаажуулж гэрчилгээ олгодог бөгөөд тус тоолуур ОХУ-д үйлдвэрлэгдсэн гэдгээр хэрэглэгчдийн сэтгэлийг татаж байна. 

 

  Тоолууржуулалт 67 хувьтай байна

 

2010 онд Монгол Улсын Засгийн газар Монгол орны усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглан улс орны хөгжлийн түлхүүр болгох, монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор "Ус" үндэсний хөтөлбөрийг боловсруулан УИХ-аар батлуулсан юм. 2010 онд хэрэгжсэн хөтөлбөрийн нэгдүгээр үе шат 2015 онд дууссан бөгөөд хоёрдугаар үе шат нь 2016-2021 онд хэрэгжих эхлээд байна. Ус үндэсний хөтөлбөрөөс үр дүн гарсан уу. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Усны нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах шинжлэх ухааны мэдээлэл, дэвшилтэт арга, технологийг уламжлалт зан үйл, ёс суртахууны хэм хэмжээгээр баяжуулан өсвөр, залуу үе, нийт иргэдэд сурталчлан түгээн дэлгэрүүлж, нийтийн үйл хэрэг болгох цөөнгүй ажил хийгдсэний нэг нь ундны усны хэмнэх, хамгаалах зорилгоор хийгдсэн айл өрх, албан байгууллагыг тоолууржуулах ажил юм. Улсын хэмжээнд аж ахуйн нэгж байгууллагуудын 96.9 хувь нь тоолууржсан бол айл өрхийн 78.4 хувь нь тоолууржсан байгаа. Тоолууржуулалтын сүүлийн таван жилийг аваад үзэхэд 2012 онд 49, 2013 онд 58.8, 2014 онд 63, 2015 онд 65.7, 2016 онд 67 хувьтай яваа. 2014 он хүртэл тоолууржуулалт нэлээн өндөр хувьтай байсан.

 Улаанбаатарчууд ундны цэвэр усны нөөцийнхөө 20 хувийг сул асгаж, урсгасаар байна

 

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар нийтдээ 93 мянган өрх болон 7500 гаруй аж ахуйн нэгжийг ус дулаанаар хангаж ажилладаг. 2012 онд усны тоолуужилт 49 хувьтай байсан бол 2016 онд 67 хувьтай явж байна. Ирэх дөрвөн жилд усны тоолууржилтыг 100 хувьд хүргэхийн тулд нийт 30 мянга гаруй өрхөд 120 мянга гаруй усны тоолууржилт шаардлагатай байгаа. 2015 оны байдлаар түгээсэн усныхаа 79.6 хувийг бодитойгоор борлуулж төлбөр авдаг тогтолцоо бүрдээд байна. Усыг хэмнэн хэрэглээг тоолууржуулснаар  2000 оны үед жилд дунджаар 61.0 сая шооо метр ус түгээж байсан бол 2015 онд 55.0 сая шоо метр ус түгээсэн нь нийслэлийн хэмжээнд 18.0 хувиар буюу 6.0 сая шоо метр ус хэмнэсэн үзүүлэлтэй байна. Нийслэлийн хэмжээнд тоолуур тавиулаагүй байгаа 30 гаруй мянган айл өрхөө яаралтай тоолууржуулж амжихгүй бол Улаанбаатарчууд ундны цэвэр усны нөөцийнхөө 20 хувийг сул асгаж, урсгасаар байна. Монгол Улсын нийт хүн амын 30.5 хувьд төвлөрсөн ус түгээгүүрийн сүлжээнээс ундны усаа авч хэрэглэж байна. Харин 35.8 хувь нь зөөврийн ус тээврийн үйлчилгээнээс, 24.6 хувь нь ус түгээх байр, худгаас, 9.1 хувь нь булаг, шанд, гол горхиноос усаа авч хэрэглэдэг юм. Энэ бол Улаанбаатар хотын ундны усны нөөц, ашиглалт, хамгаалалтыг хариуцдаг төрийн байгууллагуудын санааг зовоож байгаа асуудал мөн. Зөвлөгөөнөөр энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар зөвшилцөж, дээрх зөвлөгөөнөөс зөвлөмж гарган холбогдох байгууллагуудад хүргэх юм байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    4 цаг 41 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    5 цаг 36 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    5 цаг 56 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    5 цаг 56 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    6 цаг 56 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    22 цаг 0 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    22 цаг 18 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    22 цаг 38 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    22 цаг 42 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    Өчигдөр 15 цаг 23 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    Өчигдөр 15 цаг 16 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    Өчигдөр 13 цаг 19 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 13 цаг 11 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    Өчигдөр 13 цаг 08 мин
  • Тайландын нэгэн сургуульд буудалцаан болсны улмаас багш болон халдлага үйлдсэн сурагч амиа алджээ
    Өчигдөр 12 цаг 41 мин
  • Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
    Өчигдөр 12 цаг 39 мин
  • Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • "Мет Гала 2027" Жон Галлианогийн үзэсгэлэнгээр нээгдэх болсон нь ТОМООХОН маргаан дагуулж эхлэв
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Америк- Хятадын эмзэг харилцаа
    Өчигдөр 11 цаг 15 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК