Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цэцэрлэг, сургуулийн барилга угсралтын ажлын явцтай танилцлаа

2016-8-19
0
ЖИРГЭХ

        Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо буюу Хайлаастын эцэст байрлах цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор барилга, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах 14 дүгээр сургуулийн барилга, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах нэгдүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах 11 дүгээр цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцлаа.


Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байрлах 204 дүгээр цэцэрлэг , 139 дүгээр сургуулийн цогцолбор барилгыг “Нью констракшн” ХХК нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьсан бөгөөд ажлын явц 90 хувьтай байна. Тус цогцолборын цэцэрлэг нь 120, сургууль нь 160 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Одоогийн байдлаар сантехникийн ажлын тендерт маргаан гарч, хоёр  удаа цуцлагдсан учраас барилгын ажил удааширч байгаа гэдгийг гүйцэтгэгч компанийнхан хэллээ. Үндсэн барилгын ажил, барилгын хаяавч, үүдний шат, спорт заалны шалнаас бусад ажил бүрэн дууссан бөгөөд гадна тохижилтын ажил түр хүлээгдэж байгаа юм.



Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тендерийн маргаантай асуудлыг яаралтай шийдэж, уг цогцолборын барилгыг 09 сарын 10-ны дотор бүрэн ашиглалтад оруулахыг үүрэг болгов. Мөн тэрээр “Засаг даргын орлогч нараар ахлуулсан ажлын хэсэг Улаанбаатар хотод шинээр барьж, өргөтгөл хийж байгаа сургууль, цэцэрлэгүүдээр явж дүгнэлт гаргаж байгаа юм. Энэ онд 30 гаруй сургуулийг багтаан ашиглалтад оруулж, сургуулийн хүчин чадал 3040 суудлаар нэмэгдэнэ. Гэсэн хэдий ч шилжилт хөдөлгөөнийг зохицуулахгүйгээр хүртээмжийг бүрэн хангана гэдэг боломжгүй. Цэцэрлэгт шинээр бий болж байгаа суудлын тооны 20 хувийг зорилтот бүлэгт, 80 хувьд нь тусгай талон тарааж, сугалаа явуулахаас өөр аргагүй болоод байгаа юм. Мөн хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд эцэг, эхчүүд мөнгө тараадаг гэх гомдол их гардаг учраас Авлигатай тэмцэх газартай хамтран хяналт тавьж ажиллана. Түүнчлэн 9 сарын 1-нээс 9 сарын 10-ны хооронд хүүхдүүдээ хүлээн авах 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор бэлэн болсон” гэлээ.  



Үүний дараагаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах 14 дүгээр сургуулийн барилгын ажлын явцтай танилцав. Тус сургууль нь 1500 хүүхдийн суудалтай бөгөөд одоогийн байдлаар барилгын суурийн ажлыг гүйцэтгэж байгаа юм. Ажлын явц 7 хувьтай байна. Уг сургуулийн барилга угсралтын ажлыг концессоор “Цамхаг констракшн” ХХК гүйцэтгэж байна. Гэрээнд заасан хугацаагаар 2017 оны 08 дугаар сард  ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.



Нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Хаппи бьюлдинг” ХХК-ийн барьж байгаа Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 200 ортой нэгдүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын явц 75 хувьтай байна. Одоогийн байдлаар барилга угсралт, шавардлага, цонх суулгах ажил бүрэн дуусч, гадна, дотор шугам сүлжээний ажил хийж байгаа юм.



Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах 11 дүгээр цэцэрлэгийн барилгын ажлын явц 89 хувьтай байна. Тус барилгыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Урагшлах” ХХК барьж байна. 2015 оны 07 сарын 15-нд газар шороо, суурь цутгалын ажлыг эхлүүлжээ. 2015 оны 11 сар хүртэл цутгалын ажил бүрэн дуусч, хамар, хана, дээвэр, цонх, хаалга суулгаж, гадна заслын ажлыг хийж дууссан бөгөөд өвлийн улиралд технологийн шаардлагаар зогссон байна. Энэ оны 04 сард барилгын ажлыг үргэлжлүүлж дотор засал, сантехник, цахилгааны угсралт, фасадны ажлыг гүйцэтгэжээ. Өнөөдрийн байдлаар дотор засал, гадна тохижилтын ажлыг хийж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    3 цаг 24 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    4 цаг 19 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    4 цаг 39 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    4 цаг 39 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    5 цаг 39 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    20 цаг 43 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    21 цаг 1 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    21 цаг 21 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    21 цаг 25 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    23 цаг 16 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    23 цаг 23 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    Өчигдөр 13 цаг 19 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 13 цаг 11 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    Өчигдөр 13 цаг 08 мин
  • Тайландын нэгэн сургуульд буудалцаан болсны улмаас багш болон халдлага үйлдсэн сурагч амиа алджээ
    Өчигдөр 12 цаг 41 мин
  • Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
    Өчигдөр 12 цаг 39 мин
  • Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • "Мет Гала 2027" Жон Галлианогийн үзэсгэлэнгээр нээгдэх болсон нь ТОМООХОН маргаан дагуулж эхлэв
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Америк- Хятадын эмзэг харилцаа
    Өчигдөр 11 цаг 15 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК