Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрх мэдлийн ХЯМРАЛ

2016-8-23
0
ЖИРГЭХ

Д.ОРОСОО

 

Өнөөдөр Ардчилсан нам сон­гуульд ялагдсан нь зөвхөн Ардчилсан намын ялагдал биш, манай улс төрийн тогтол­цооны ялзрал, хямралын нэг шинж тэмдэг юм. Сонгуульд ялж төр засаг байгуулсан улс төрийн нам, төр засаг ийм л хямралын замыг урт, богино хугацаанд туулж ялагдах жамтай аж. Энэ бол угтаа эрх мэдлийн хямрал, ялзрал бөгөөд бид сүүлийн 20 гаруй жил байнга л энэ хямралын үр дагаварыг амсаж байна. Эрх мэдлийн төлөө шунасан энэ хямрал нь аль нэг нам, эвсэл, намын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сай­даас хамаарахгүй, байнга дав­тагдаж, ил, далд хэлбэрээр улам урхагшиж газар авч байгаа, тогт­вортой оршиж буй бодит үзэгдэл юм. Монголын нийгэм хувьсан өөрчлөгдөж шинэ үе, давхарга бий болж, ши­нэ хандлага, соёл, хэрэгцээ бий болсоор байхад улс төр нь эрх мэдлийн хямралаасаа гарч чадахгүй байгаад олон нийтийн бухимдал их байна. Энэ бүхэн эцэс­тээ эрх мэдлийг хаана, хэн төв­лө­рүүлэх вэ гэдгээс үүдэлтэй жам ёсны бус эрх мэдлийн төв­лөрлийн хямрал юм. Эрх мэдлийн хямралын цаад эмгэг шалтгаан нь юу вэ гэдэг туйлын чу­хал. Түү­нийг ойлгож, засах замыг эх­­лүүлбэл улс төрийн эрүүл орчин бий болж, улс орон, түмэн олны эрх ашигт тустай. Эс бөгөөс энэ байд­лаараа хямрал зөр­чилд дунд бүдэрч явсаар сэхэх аргагүй хямралд гүн нэр­вэгдэнэ. Улс төрийн тог­тол­цооны хямрал, ялзралын том, жижиг олон шалтаг шалтгаан бий боловч эрх мэд­лийг зүй бусаар олж авч жам ёсны бус эрх мэдлийг  төв­лөрүүлсэнээс үүсч байгаа улс тө­рийн эрх мэдлийн хямралын хэдэн жишээг авч үзье.

 

1.Төрийн дээд эрх мэдлийн хяналт, тэнцвэр алдагдсанаас үүдэлтэй хямрал



Энэ бол 2000 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт тавих үзэл баримтлалыг өөрчилсөнтэй хол­боотой юм. Үндсэн хуулийн уг нэмэлт, өөрчлөлтөөс болж Зас­гийн газар нь бүхэлдээ УИХ-ын гишүүдээс бүрддэг, УИХ нь Засгийн газрын ги­шүүдээс бүрддэг болсон. Үүний үр дүнд Монгол Улсад пар­ламентын хяналт үндсэндээ байхгүй болж, УИХ нь Засгийн газрынхаа ивээл, хяналтад орж, Засгийн газар нь дур зор­гоороо ямарч хяналтгүй ажил­ладаг болсон. Хяналтгүй Зас­гийн газрын тарьсан гай ба­лагийг тоочоод баршгүй нь дээр тун ноцтой үр дагаварыг бий болгодог. Төрийн дээд эрх мэдлийг ингэж хутгасанаас болж Үндсэн хуульд заасан эрх мэдлийн хуваарилалт, хя­налт байхгүй болсон юм. Уг нэмэлт,  өөрчлөлтийн үр дага­вар нь Засгийн газарт хя­налтгүй давуу байдлыг үеийн үед бий болгож иржээ. Өнөөдөр Монголд эрх мэдлийг өөртөө хэт төвлөрүүлэх, давхар дээл өмсөх хүсэл сонирхол, өрсөл­дөөн, хандлага ил цагаандаа гар­сан. Үүний нэг тод жишээ бол сая сонгогдсон УИХ-ын шинэхэн нэгэн гишүүн “Пар­ла­ментын бяр нь давхар дээ­лэндээ байдаг” гэж хэлснээс харж болно. Үндсэн хуулийн 2000 оны нэмэлт, өөрчлөлт бол өнөөд­рийн улс төрийн эрх мэд­лийн хямрал, ялзралыг бий бол­го­сон гол шалтгааны нэг юм. Цаа­шид парламентын хяналтыг сэр­гээж, УИХ-ын гишүүн нь Ерөн­­хий сайдаас бусад Засгийн газ­­рын гишүүн болдог явдлыг хяз­­гаарлаж, Үндсэн хуульд 2000 онд оруулсан нэмэлт, өөрч­­лөлтийг хүчингүй болгох ёстой.

 

2.Нам, төрийн эрх мэдэл хутгалдсанаас үүдэлтэй хямрал



Сонгуульд ялалт байгуулсан улс төрийн намд төрийн  хэрэгт “орохгүй”, “мэдэхгүй” зүйл байх­гүй болж, төрийн эрх мэд­лийг булаацалдаж, төрийн дээр нам гарч ирэв. Уг нь бид 1990 онд “нам нийгэм, төрийг чиг­лүүлэгч, жолоодогч байна” гэсэн үзэл суртлыг халж, тө­рийн эрх мэдэл ард түмний гарт байх ардчилсан дэглэмийг сон­госон. Намын дарга, түү­ний тойрон хүрээлэгчид сон­гуулиар сонгогдсон шинэ хү­мүүст төрийн эрх мэдлийг алд­­чихгүй нь тул нам дээр эрх мэдлийг төвлөрүүлдэг, намаар далайлган дарамталдаг, төрийн эрх мэдлийг намаар дамжуулан барьдаг коммунист намын ар­га барил улам боловсронгуй болж амь бөхтэй оршиж бай­на. Энэ бол нам нь нийгэм, тө­рийг удирддаг хуучин дэглэм сэргээд ирсэнтэй адил юм. Өнөө­дөр Монгол Улсад нам, төрийн эрх мэдэл  хутгалдаж, төрийн хэргийг нам, намын нэр дор фракц, хэсэг, бүлгийн сонирхол, үзэмжээр шийдэх явдал газар авсан. Ардчилсан нийгэмд Монгол Улс шилжсэн үеэс хойш хамгийн бага ши­нэч­лэлт, өөрчлөлт явагдсан, ний­гэмд өөрчлөлт шинэчлэлийн хурдаараа сүүл мушгаж байгаа инс­титут бол улс төрийн нам юм. Намын шинэчлэл бол зөв­хөн тухайн намын асуудал биш, улс төрийн тогтолцооны ши­нэч­лэлийн үндэс гэж харж бол­но. Ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд ард түмний нийтлэг эрх, ашиг сонирхлын төлөө ажиллах, ард түмнээс ол­госон эрх мэдлээ эдлэх ёстой байтал нэн тэргүүнд намын шийдвэрийг ёсчлон биелүүлэх үүрэгтэй болж хувирсан. Мон­голд өнөөдөр асуудлыг хууль биш, нам шийддэг болж, нам нь төрийн бүх албан тушаалыг мөнгө олох хэрэгсэл гэж харж тэр­бум тэрбумаар нь худалдаж хувиарладаг “машин” болсон. Бодит байдал дээр нам төрийг удирдаж байгаа нь Үндсэн хуулийн бус үйлдэл бөгөөд төр цаашид өөрөө өөрийгөө удир­даж чадах эсэх нь тун эргэл­зээтэй байна. Намаас төрийн олон хэрэгт “хошуу дүрдэг” болсноор Монголын төр “най­рын ширээний ууц” шиг л болж байна. Улс төрийн нам сонгуульд ялалт байгуулсаны дараа парламентад намын бүл­гээ байгуулж өгөөд түүнээс цааш төрийн аливаа хэрэгт хөнд­лөнгөөс оролцох эрхгүй, олон нийтийн байгууллага гэд­гээрээ төрөөс тусдаа байна. Улс төрийн нам бол төрийн институт биш учир төрийн аливаа хэрэгт хошуу дүрэх ёсгүй, төрийн инс­титутэд багтаж намыг төлөөлөх байгууллага бол УИХ дахь На­мын бүлэг. Гэтэл нам нь тө­рийн хэрэгт хөндлөнгөөс шууд болон шууд бусаар оролцож төрийг хям­руулах, хүчгүйдүүлэх, тө­рийн эрх мэдлийг намд төв­лө­рүүлэх эх үндсийг тариад байна. Нам нь төрийн асуудлыг шийддэг болсноор УИХ дахь намын бүлэг завсрын, хавсрага шинжтэй болов. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Мэргэж­лийн Зас­гийн газрын гишүүд, сайд на­рын томилгооны асуудал хэ­лэл­­цэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “… зарим сайдыг на­мын­хаа нэр хүндийг баран байж дэмжиж байгаа шүү. Энэ бол гашуун боловч үнэн үг”, мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэгдэхгүй бод­логоор тулган дэвшсэн эдгээр сай­дуу­дыг нэг бүрчлэн бүлгийн хуралдаанд нууцаар санал ху­раах ёстой” гэх зэргээр үзэл бод­лоо илэрхийлсэн нь бодит байдал дээр нам ард түмнээс сон­гогдсон гишүүдэд төр ба­рих эрхийг нь өгөхгүй, ха­рин уг эрхийг нь “дарж суу­чихаад” байгааг харуулж бай­гаа юм. Энэ нь намын шууд удирд­лагатай Засаг төр бий болж,  ард түмнээс сонгогдсон гишүүд төрөө удирдаж чадахгүй, тө­рийн зовлон нь нам болж хувир­саныг илтгэнэ. Нэгэнт нам нь төрөөс хүчтэй тул намд хэсэг бүлэг, фракцууд эрчээ авах нь тодорхой юм.


Цаашид төрийг намын хэт нөлөөллөөс салгаж авахгүй бол мэргэшсэн төрийн албан хаагч байхгүй, хүчгүй сул төр засаг удаан оршин тогтнож чадахгүй юм. Нам бол улс төрийн сон­гуульд нэр дэвшигчдээ дэв­шүүлэн ордог байгууллага бо­­лохоос төрийн эрх мэдлийг ба­рих байгууллага биш. Төрийн эрх мэдлийг сонгуульд орж ард түмнээс сонгогдсон хүмүүс хэ­рэг­жүүлэх ёстой. Монголын улс төрд нам, төрийн зохистой ха­рил­цааны  зөв тэнцвэр чу­хал байна. Цаашид төр, нам хоё­рын зааг, эрх хэмжээг тодор­хой зааглах, намаас төрийн эрх мэдлийн асуудалтай хут­гал­­дахгүй байх эрх зүйн ор­чин, баталгааг бүрдүүлэх, тө­рийг дээш нь татаж цомхон, чад­варлаг болгож товойлгох, на­мын мөнгөнд шунасан хүс­лийг нь дарж намсган байранд нь тавих шаардлагатай тул улс төрийн намын шинэтгэл хийж, намын тухай бие даасан хуу­лийг шинэчлэн батлах хэрэгтэй байна.

 

3.Хуулийн засаглалыг үгүй хийснээс үүдэлтэй хямрал



Монголд өрнөсөн улс төрийн эрх мэдлийн тө­лөө тэмцэл нь хуулийн за­саглалыг нэгэнт үгүй хийж орхив. Хууль хэ­рэг­­жихгүй болсон манай нийгэмд дур зоргийн үйл­дэл, үйл явдал цэцэглэж хөгжсөн нь эцэстээ эн­гийн зүйл мэт дасаж ор­хив. Хуульгүй нийгэм бол сэлүүргүй завьтай далайд явахтай адил.


Монгол Улсын Үнд­сэн хуульд Ерөнхий сайд нь төрийн хуулийг хэрэг­жүүлэх, биелүү­лэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна гэж заасан ч Монголд хуулийг чанд мөр­дүүлэх талаар доривтой алхам хийсэн Ерөнхий сайд хо­вор. Харин ч Монголд хуу­лийг эрх мэдэлтэй хүмүүс хам­гийн их зөрчиж “эр бяр”-аа үзүүл­дэг бол­сон. Хууль зөр­чиж зүй бу­саар эрх мэд­лээ хэрэгжүүлж бай­гаа нь эрх мэдлийн хямрал юм.


Хүмүүс бол угаасаа л ашиг сонирхолтой байдаг, үүнийг нь төрөөс хууль бат­лан чанд мөр­­дүүлэх замаар зо­хи­­цуулалт хийдэг. Өн­гөр­сөн хуга­цаанд хуулийг хатуу чанд мөр­дүүлэхгүй, хууль зөрчсөн явдалд хариуцлага тооцохгүй, хүлцэнгүй хандсанаас болж хэрэг­жилт тааруу олон боть хууль­тай болоод байна.


Төр, нийгмийн нэрт зүт­гэл­тэн, Гавьяат хуульч Б.Чимид “Хууль дээдлэх ёсон бол засаг төр барих урлаг, хүн зон амар жимэр амьдрах арга ухаан мөн” гэж хуулийн засаглалын мөн чанарыг тодорхойлсон байдаг. Харамсалтай нь өнөө­дөр Монгол Улсад хуулийн засаг­лал хүчгүй, сул бөгөөд хууль дээдлэх зарчим, хуулийг чанд мөрдөн хэрэгжүүлэх явдал хямралын доод төвшинд хүрч ирээд байна. Хуулийг батлах, мөрдөн хэрэгжүүлэхэд үлгэр жи­шээ болох ёстой хүмүүс нь хуулийн нэр хүндийг уна­гаж, хуулийг дур зоргоороо зөр­­чих, эрх мэдэл, албан ту­шаа­л­тан өөрт нь хориг, саад бол­сон хуулийг санаатайгаар тү­рэм­гийлэн зөрчиж, хуулийн за­саг­лал, түүний нэр хүнд, нө­лөө бараг байхгүйтэй адил болгов.    


Энэ мэт эрх мэдлийг олж авах гэсэн 20 гаруй жилийн өр­сөл­дөөн, тэмцлийн үр дүнд эрх мэдлийн “гажиг” тогтолцоо бүрэл­дэж энэ нь улс төрийн эрх мэд­лийн хямралын үндэс суурь болж байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • зочин (103.229.120.154)
    Д.ОРОСОО, чи маш зөв харжээ гэж бодож байна. Түүнд. 1.Төрийн дээд эрх мэдлийн хяналт, тэнцвэр алдагдсанаас үүдэлтэй хямрал- нь албан тушаалын наймаа, дээд боловсролгүй хүмүүсийг маш олноор нь үзүүлэх юмтай гэх байдлаар төрд шургуулж, шударга харчуудыг халсантай холбоотой. 2.Нам, төрийн эрх мэдэл хутгалдсанаас үүдэлтэй хямрал нь БИ ЧАДНА гэх чадангуудтай холбоотой юм. 3.Хуулийн засаглалыг үгүй хийснээс үүдэлтэй хямрал- цалингаар хэт цатгалдаж, цатгагчиддаа л үйлчилдэг болсонтой шууд холбоотой юм.
    2016 оны 08 сарын 24 | Хариулах
  • зочин (203.91.115.36)
    өнөөдөр төрийн бүх шатанд ажиллаж буй дарга нар маань хууль дээдлэх ёсон гэдгийг мэддэг ойлгодоггүй нь туйлын харамсалтай
    2016 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.21.106.135)
    Монголын намууд төлөвших яагаач үгүй. МАНАН татсан хэвээрээл байна
    2016 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (139.5.219.242)
    Эрх мэдлийн хямрал гэдэг нь терд ямарч хамаагуй унээр гарч баяжих гэсэн ихэнх хумуусээс болж монголынхоо баялгийг хувьдаа гадныхантай сулбэлдэж идэж ууж байгаагаас болж бий Болсон энэ зогсохгуй бол эрх мэдлээр дамжуулж Албан тушаалын телее идэж уухын телее тэмцлийг зогсоохгуй л бол эрх мэдлийн телее хямрал Улам их болж Байна уунийг АТГ шуухийн байгууллагууд нь хараар бус хуулийн емне тэгшээр асуудлыг шийдэж байж л горимдоо орноо
    2016 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.9.90.39)
    Эрдэнэ вантайгаа зайлаагүй юм уу?
    2016 оны 08 сарын 23 | Хариулах
  • идэж уугчид намд бугсэн (103.229.123.168)
    Ул с турийн намууд нь ялзарсан авлига ашиг сонирхолдоо идэгдсэн учраас тэр. Нам дотор шударга зуйл гэж бараг алга болсон учраас Ул с орон унэхээр тут арчаагуй б айдалд орсон
    2016 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (139.5.219.219)
    ОРОСОО УГ НЬ ИХ ЗӨВ СЭДЭВ БАЙНА. ГЭХДЭЭ ГАРЦАА БИЧЭЭГҮЙ БАЙНА. 99906532
    2016 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (182.160.39.85)
    энэ нэг атигар амьтан эрдэнийхээ бөгсийг долоогоод хэвтээч
    2016 оны 08 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    14 цаг 43 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    14 цаг 47 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    14 цаг 53 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    14 цаг 56 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 5 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК