зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Мөнхсоёл: Төрийн оролцоо их, зарцуулалт өндөр хэвээр байна

2016-10-13
0
ЖИРГЭХ

Үндэсний стратегийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Мөнхсоёлтой ярилцлаа.


 

-Ирэх оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ тухай яриагаа эхлэх үү?

 

-Дэлгэрэнгүй танилцаж амжаагүй байна. Ерөнхийдөө төсвийн төслийг харж байхад орлогыг аль болох бодитой тооцохыг хичээсэн байсан. Мөн зарцуулалт тал дээр нийгмийн халамжийн зарим бодлогыг оновчтой болгожээ. Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгоно, 70-аас дээш настай ахмадуудад 100-300 мянган төгрөгийн тэтгэмжийг жилд хоёр удаа өгнө гэх зэрэг халамжийн зохицуулалтыг дэмжиж байна. Ер нь төсвийн зарцуулалт дээр сахилга баттай байх, төсвийн орлогын эх үүсвэрийг өргөжүүлэх үүднээс өмч хувьчлалыг хэрэгжүүлэх, хойшилсоор байгаа мега төслүүдийг эрчимтэй явуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, гаднаас зээл тусламж авбал оновчтой өгөөжтэй зарцуулах зэргээр олон чухал зүйлийг анзаарч, шийдэхийг хичээсэн нь сайн талтай. Гэхдээ дутагдалтай зүйл нь төсвийн бүх байгууллагыг хэмнэлттэй ажиллуулна гэсэн боловч хамгийн гол нь манлайлах ёстой УИХ, Засгийн газрын түвшинд дутуу анхаарч, төрийн оновчтой бүтэц, шийдлийг бий болгож чадсангүй гэж харж байна. Төрийн оролцоо их, зарцуулалт өндөр хэвээр байна. Эрх баригч намын зарим гишүүн ч гэсэн үүнийг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. 1990-ээд оны сүүл, 2000 оны үед бид одоогийнхоос жижиг бүтэцтэй, уян хатан, маневар сайтай төрийн аппараттай байсан. Энэ хэмжээндээ очих боломж бий. Үүнийгээ шийдэж чадахгүй л байна. Яахав, төрийн үйлчилгээг хүртээмжтэй чанартай байлгахын тулд одоогийн аппарат байх хэрэгтэй гэж тайлбарлаж магадгүй. Гэхдээ үүнийгээ хангалттай тооцоо, судалгаан дээр үндэслэж гаргаагүй тул дээрх үндэслэлийг батлах боломжгүй. Бүх түвшинд улс төрийн хэт оролцоо бүхий шийдвэр гарч байгааг бид бүгд мэднэ.  

 

Мөн хөрөнгө оруулалтын хувьд шинээр томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэхгүй, өмнөх ажлуудаа гүйцээж явуулна гэсэн нь хэр бодитой тусгагдсаныг одоогоор хөрөнгө оруулалтын жагсаалт ил гараагүй байгаа учраас сайн мэдэхгүй байна. Өмнө нь энэ оны төсвийн тодотголоор 16 шинэ объект оруулж ирсэн шүү дээ. Энэ нь ямар үндэслэлээр тусгагдсан нь тайлбар багатай явсан. Төрийн өндөр албан тушаалтнуудын цалин хангамжийг бууруулна гэсэн асуудал шийдэгдсэнгүй. Энэ мэт шийднэ гэсэн хүлээлттэй зүйлүүд шийдэгдэхгүй байна. Энэ тухай хэлэлцүүлгээр нэлээн тодорхой яригдах байх. Хэлэлцүүлэг хэрхэн өрнөхийг харж байя. Төсөв арванхоёрдугаар сарын таван гэхэд батлагдах ёстой.

 

Нэмж хэлэхэд хэдийгээр төсвийн алдагдлыг ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэхээр тооцсон байгаа ч зарцуулалтаа сайн танаагүй тохиолдолд төсвийн орлогыг бодит бус, өөдрөг төсөөлчихсөн бол төсвийн алдагдлын хэмжээ ихсэнэ гэсэн үг.

 

-Засгийн газар гаднаас ам.доллар татах боломж хязгаарлагдсан тул дотоодын валютын багахан нөөцөө хамгаалах бодлого хэрэгжүүлж байна. Мэдээж энэ нь ирэх оны бондын эргэн төлөлттэй холбоотой. Мөн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах асуудлыг хөндөж байна. Энэ тухай та саналаа хэлэхгүй юу?  

 

-Эдийн засгийн хүндрэл гүнзгийрлээ гэдэг асуудал шинэ засаг байгуулагдахаас өмнө буюу 1-2 жилийн өмнөөс хөндөгдсөн шүү дээ. Сонгуулийн өмнө “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах уу, 2017 оноос төлж эхлэх зээлийн эргэн төлөлтийг ямар эх үүсвэрээс хэрхэн бүрдүүлэх вэ гэсэн олон асуудал яригдаж байсан. Гэвч тухайн үеийн засгийн эрхийг барьж байсан хүчин ирэх онд бондын эргэн төлөлтийг хэрхэн хийх тодорхой төлөвлөгөөг огт гаргаж тавиагүй. Түүгээр ч зогсохгүй зээлийн эргэн төлөлтийг төлөвлөх нь бүү хэл анх авсан үндсэн зээлээ хэрхэн үр өгөөжтэй зарцуулах тодорхой төлөвлөгөө байгаагүй. Тухайн үед бондын мөнгөөр 888 төсөл буюу импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгоно, дэмжинэ гэж зарим санхүүжилтийг хийсэн. Гэтэл бодит байдал дээр юу болсон нь тодорхойгүй өнгөрсөн шүү дээ.

 

Энэ бүх байдал шинэ засгийн газрыг эхний ээлжинд хямралыг гүнзгийрүүлэхгүй, тулсан өр зээлийг хэрхэн төлөх вэ гэсэн асуудалтай тулгасан. Хамгийн гол нь олон сонголт бидэнд алга. Хөрш орнууд, Япон зэрэг гуравдагч улсаас зээл авах, эсвэл ОУВС-аас хямралд өртсөн, төлбөрийн тэнцлийн өндөр алдагдалтай орнуудад үзүүлдэг тусламжийн тусгай хөтөлбөрт хамрагдах зэрэг цөөхөн сонголт л байна. Одоогийн байдлаар ОУВС-тай “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах урьдчилсан хэлцэл явуулж байна. Засгийн газар эдийн засгаа дэмжихээс наана ирэх онд өндөр настнуудын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг тавих чадамжтай байхын тулд төсвийн алдагдлаа тодорхой хэмжээнд нөхөх хэрэгтэй болчихоод байна. Энэ мөнгийг босгох, мөн их зээлийн эргэн төлөлтийг эерэг байдлаар шийдэхэд байж болох хамгийн боломжит хувилбар болох “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах сонголттой тулж байна. Хоёрдугаарт, уг хөтөлбөрт хамрагдах нь анхнаасаа хүссэн зүйл байгаагүй шүү дээ. Хамгийн гол нь улстөрчид мэдсээр байж эдийн засгийг ийм түвшинд авчирлаа. Мэдээж үүнд дотоод, гадаад зах зээлийн нөлөө байгаа. Гэхдээ улстөрчид зөв оновчтой бодлого хэрэгжүүлсэн бол эдийн засаг ийм түвшинд хүртэл унахгүй байсан. Тэгэхээр одоо бид энэ хөтөлбөрт хамрагдсанаар бодлого боловсруулах, хүссэнээ хийх эрх мэдлээ алдана, бусдын нөлөөнд автана, тулган шаардалтыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болно гэж “гоншигнох” нь зүйрлэвээс оройтсон борооны хойноос цув нөмрөхтэй ижил. Магадгүй нэг талаас нь харвал энэ нь эерэг зүйл. Учир нь бүгд анхнаасаа санаа зовоод, эртнээс орлого, мөнгөө хуримтлуулж, төсвөө таная, төрийнхөө албыг зөв, оновчтой бүтэцтэй болгоё гэж ярьсаар байсан боловч хэрэгжүүлж чадалгүй, хүсэлгүй, хариуцлагагүй байсаар ийм байдалд хүрсэн. Энэ тохиолдолд гадны нөлөө биднийг сахилга баттай, сайн засаглалтай болгохыг тулган шаардаж байна шүү дээ. Энэ агуулгаараа манай улстөрчид мэдсээр байж хэрэгжүүлж чаддаггүй юм чинь “Стэнд бай” хөтөлбөрөөр дамжуулж төсвийн сахилга батыг сахих нөхцөл бүрдэж байгаа нь нэг талаар бидэнд хэрэгтэй байж болох юм.  

 

-Таны ярианаас бондын эргэн төлөлт ихээхэн төвөгтэй болсон гэж ойлгогдож байна. Саяхан Хөгжлийн банкинд оруулсан шалгалтаар томоохон зөрчлүүд илэрсэн. Тэгэхээр хариуцлагын асуудлыг зайлшгүй хөндөх хэрэгтэй байх?

 

-Таван жилийн дараагаас эхний төлбөрөө төлж эхэлнэ. Арван жилийн дараагаас үлдсэн төлбөрөө төлнө, хүү нь өдрөөр хэмжигдэж байна. Тиймээс аль болох хурдан үр өгөөжөө өгөх, эсвэл алс хэтдээ ашигтай төсөлд мөнгөө оруулах хэрэгтэй гэж ярьсан боловч шийдлээ бүрэн олж чадаагүй. Тухайн үед бонд босгож байхад яаралтай санхүүжүүлэх тулгамдсан асуудал байгаагүй шүү дээ. Нөхцөл байдал сайн байсан болохоор юу юуны туханд хүрэлгүй мөнгө босгосон. Нэгэнт бондын мөнгө босгосон хойноо төлөвлөгөө гаргасан. Зам, цахилгаан станц, төмөр зам зэрэг томоохон төслийн санхүүжилтийг танилцуулаад үлдсэн мөнгө нь юунд зарцуулагдсан нь ил тод мэдээлэлгүй, тодорхойгүй үлдсэн. Өнөөдөр шалгалт оруулж гарсан зөрчлүүдийн тухай мэдээлж байна. Энэ бүхнийг хараад маш хариуцлагагүй, сэтгэлгүй, энэ улсыг эзэнгүй мэт авч явсанд харамсаж байна. Зар сурталчилгаанд тэрбумаар нь юуны төлөө зарцуулав. Тухайн үед мөнгөө ам.доллараар байршуулаагүйгээс болоод төгрөгийн ханш уналтаас хамаарч зээл, төлбөрийн хэмжээ нэмэгдчихлээ. Шалгалтаар Хөгжлийн банкны өндөр албан тушаалтнууд бүтцээ хууль бусаар тэлж томруулсан, цалин хөлс, урамшууллаа нэмж авсан, хөрөнгө оруулалтын тендерийн үнэлгээ нь хариуцлагагүй явагдсан зэрэг олон ноцтой зөрчлийг хэвлэлээр бичсэн байна. Тухайн үед санхүүжүүлсэн төслүүдийн өгөөж гарч, эргэн төлөлт хийгдэх нь бас хангалтгүй байгаа юм билээ. Төлбөрийн 50 гаруй хувь нь төсвийн орлогоос эргэж төлөгдөхөөр байна.

 

-Ирэх онд томоохон мега төслүүдийг хөдөлгөх тухай хэлсэн. Дэлхийн эрдэс бүтээгдэхүүний зах зээлийн нөхцөл байдал бидэнд ийм боломж өгөх үү. Мөн томоохон төслүүдээ хөдөлгөх улс төрийн шийдэл гаргах чадамж, зориг байгаа болов уу?  

 

-Өнгөрсөн оноос Хятадын зах зээлд манай улсын экспортолж буй бүтээгдэхүүнүүдийн эрэлт багассан. Дэлхийн банк Хятадын эдийн засаг энэ онд 6.7 хувь, ирэх жил 6.5 хувь, 2018 онд 6.3 хувь өсөхөөр тооцжээ. Тэгэхээр өсөлт харьцангуй буурч байгаа урд хөрш маань дотоод нөөцөө дайчилж эрэлтээ хангах, эсвэл илүү дэвшилтэт нано технологид суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч байна. Эрдэс бүтээгдэхүүний эрэлт багасч байна. Тийм учраас 2017 онд үнийн огцом өсөлт явагдахгүй болов уу. Олон улсын байгууллагуудын хийсэн судалгаа, прогноз мөн ингэж гарч байна.  

 

Ямар ч байсан Оюутолгойн далд уурхай урагшилсан. Тавантолгойн цахилгаан станц, төмөр зам зэрэг уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийг ирэх онд эхлүүлнэ гэж байна. Миний мэдэхийн тавдугаар цахилгаан станцын асуудал 10 гаруй жил яригдсан. Шинэ Засгийн газар гарах бүртээ энэ асуудлыг яг одоо шийднэ гэж хэлдэг. Зарим тохиолдолд янз бүрийн шалтгаанаар булзайруулдаг. Шийдвэр гарч, тендэр зарлаад гадны хөрөнгө оруулагчид сонирхлоо илэрхийлдэг боловч эцсийн дүндээ биелэлээ олж хэрэгждэггүй шүү дээ. Тэгэхээр бэрхшээл юунд байна гэвэл нөгөө л улс төрийн талцал, бялуу хуваах зөрчлөөс үүдэлтэй юм болов уу гэж хардаг. Тиймээс нэгэнт улс орноо урагш чирнэ, авч явна гэж гарч ирсэн хүмүүс хариуцлага хүлээж, эр зориг гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол улс төр дэх энэ талцал, ашиг сонирхол чинь дээрх ажлуудыг саармагжуулаад урагш ахиулахгүй байна.

 

Ер нь манайх эдийн засгийн асуудал яръя гэхээр заавал улс төр, нийгмийн асуудал хөндөгддөг тогтолцоонд орчихсон байна. Тодорхой хэмжээнд хамаарал байлгүй яахав, гэхдээ манай тохиолдолд бүх зүйл төрөөс, нам, эрх баригчдаас хэт хамаардаг болсон. Тиймээс улс төрөөс ангид байхын тулд олон улсын жишгийг дагая. Ихэнх оронд улстөрчдөөс хамаарахгүйгээр зөвхөн эдийн засагчид, бизнес эрхлэгчдийг хамруулж, тэдний нөлөө бүхий шийдвэр гаргадаг зөвлөлүүд байна. Чили, Казахстан, Норвеги зэрэг олон улсыг дурдаж болно. Жишээлбэл, Казахстан улс нэг хүний шийдвэр голлодог мэт боловч зарим талаар эерэг зүйлүүд байна. Тэнд төрийн оролцоотой корпораци байх нь байна. Энэ нь төрийн өмчит компаниудаас орж ирсэн орлогыг төвлөрүүлж ирээдүй хойч үедээ хуримтлал үүсгэх, нэгэнт бий болсон орлогыг арвижуулах бодлогын асуудлыг зохицуулдаг байх жишээтэй. Тэд чадаж байна. Тиймээс манайх мэргэжлийн зөвлөлийг байгуулах хэрэгтэй юм болов уу гэж боддог. Үгүй бол өндөр албан тушаалын томилгооны цаана бүлэг улстөрч, намын эрх ашиг яваад байдаг. Өндөр албан тушаалд томилогдсон хүн эргээд намаа харж үзэх, төсвөөс ямар нэг аргаар мөнгө аваад эргээд хандив өргөх зэрэг ёс зүйгүй, бусармаг зүйлс их байна.

 

-Нэгэнт улс төр рүү орсон тул өнөөгийн засгийн газарт хэр итгэл үнэмшилтэй байгааг тань сонирхомоор байна. Уг нь өнгөрсөн хугацаанд бид хангалттай сургамж авсан. Одоо энэ бүхнээс суралцаж алдаа дутагдлаа засах, эдийн засгаа дэмжиж, урт хугацааны тогтвортой өсөлтийг бий болгох боломж байна. Гэвч нэг нам ялаад өмнөх ажлуудыг үгүйсгэж, албан тушаалын бялуу хувааж улс орноо дахин самарчих вий гэсэн айдас хүн бүрт бий?

 

-Хүсэл эрмэлзэл, зориг, чин сэтгэл, хариуцлага, ёс зүй дутаад байгаа юм болов уу гэж хардаг. Засаглал гэдэг чинь яг үнэндээ суурь шинж чанар бүхий хүмүүс буюу улстөрчид л бий болгож байгаа зүйл. Гэтэл энэ улстөрчид хэн бэ гэдгээс их зүйл хамаараад байгаа биз. Үнэмлэхүй ялалт байгуулсан нам маань мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж амлаж байсан боловч эргээд харахаар албан тушаалд хүмүүсийг ямар нэг үнэ, хэмжүүр бүхий зүйлээр үнэлж томилж байна. Мэргэжлийн Засгийн газрыг өндөр боловсрол эзэмшсэн, ажлын туршлага хуримтлуулсан, шударга, ёс зүйтэй хүмүүсээр бүрдүүлнэ гэж найдаж байсан. Гэтэл зарим тохиолдолд гурван хүн албан тушаалд өрсөлдлөө гэхэд тэднээс хамгийн боломжит хандив өгсөн хүнийг сонгох жишиг тогтлоо. Энэ нь бол маш буруу. Энэ эрчээрээ улс, иргэдээ чирчих вий, ирээдүй хойч үеээ ангалд унагах вий гэж санаа зовж байна.

 

Сүүлдээ нийгэм ангилагдах гээд байна шүү дээ. Жишээлбэл, Энэтхэг улсад кастын систем гэж бий. Энэ нь маш их хөрөнгөтэй чинээлэг айлын хүүхдүүд л чанартай боловсрол эзэмшинэ. Бусад нь өндөр боловсрол эзэмшиж чаддаггүй. Улмаар боловсролын түвшингээс хамаарч маш их ялгаа гардаг. Өөрөөр хэлбэл, хувь заяа нь боловсролын түвшингээр нь тодорхойлогдож байдаг. Ядуу, эмзэг, орлого багатай хүмүүс өндөр боловсрол эзэмших боломжгүй. Өндөр боловсролгүй тул хөрөнгөтнүүдтэй эн зэрэгцэж ажил хөдөлмөр хийхэд хүнд. Ийм байдал Монголд бий болж, гүнзгийрэх вий гэж санаа зовнидог. Санхүүгийн эрх чөлөөнд хүрээгүй хүмүүс маань сэтгэлгээний, аливаа сонголтын эрх чөлөөнд очдоггүй юм байна. Ямар нэг байдлаар бусдаас, бүлэглэлийн үзэл бодлоос хамаараад, эсвэл хэн сайхан зүйл ярьсанд нь итгээд байна.

 

-Валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд дотоод боломжоо дайчлах ёстой хэмээн эдийн засагчид үзэж байгаа. Жишээ нь дэлхийн ноолуурын хэрэглээний 70-80 хувь нь монголынх боловч боловсруулалтын түвшин хангалтгүй тул Хятад руу түүхийгээр нь экспортолж, тэд бүтээгдэхүүн хийж борлуулаад байна?  

 

-Дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжсэн бодлого үгүйлэгдэж байгаа. Тухайн аж ахуй нэгжид ашигтай байхаас гадна Монгол Улсдаа валютын орлого олж ирэх зохицуулалтын механизм хэрэгтэй. Ноос ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэр барих ёстой гэж олон жил ярьсан ч хангалттай түвшинд дэмжигдэж шийдэл гарахгүй байна. Хоёрдугаарт, нэгэнт түүхий эдээ боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бол үүнийгээ гадны зах зээлд таниулах хэрэгтэй. Жишээлбэл, Хятадын ноолууран бүтээгдэхүүн дэлхийд илүү танигдсан байдаг. Түүнтэй дүйцэхүйц хэмжээнд очихын тулд гарааны хөрөнгө оруулалтыг сайн хийж өгөх хэрэгтэй. Монголын ноолуур чанартай, илчлэг, органик гэдгийг сайн таниулсан тохиолдолд бүтээгдэхүүний борлуулалт олон улсад өснө шүү дээ.  Говь, Гоёо зэрэг томоохон үйлдвэрүүд маш идэвхитэй ажиллаж, маркетинг сайн хийж байна. Тэрэнтэй адил үүнийгээ хэлбэржүүлээд илүү том зах зээл рүү гаргах шаардлагатай.

 

Хятад үндэсний хувцас загварын салбарт нэлээн явдаг. Үүнтэй адил Монгол үндэстний хувцас урладаг компани, оёдолчид загвар хийцийн хувьд өргөн сонголттой, гоё шийдэлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотооддоо нэлээн тэлсэн байна. Одоо үүнийгээ маркетинг хийж гадагш таниулах хэрэгтэй юм болов уу. Энэ нь зөвхөн оёмол бүтээгдэхүүн бус бүх бүтээгдэхүүнд хамааралтай. Жишээлбэл, бизнесийн байгууллагууд, аж ахуй нэгжүүдтэй уулзахаар бүтээгдэхүүн хийх санаа байна гэдэг. Гэтэл бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх зах зээлээ судлах ёстой болдог. Манай улс гурван сая хүн амтай. Түүний нэг сая гаруй нь хөдөлмөрийн бүтээмжтэй, худалдан авах чадвартай хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр ийм жижиг зах зээлтэй тул олон давтамжтай өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэх, эсвэл гадагшаа том зах зээл рүү гарах шаардлагатай болдог. Хамгийн гол нь үүний цаана судалгаа хөгжлийн газар, хэлтсүүд аж ахуй нэгжүүд дээр хөгжөөгүй. Тиймээс бүтээгдэхүүнээ нийлүүлэх зах зээлээ бүрэн тодорхойлж, төсөөлж чадахгүй байна. Энэ тал дээр янз бүрийн шугамаар зөвлөх хэрэгтэй. Мөн зах зээлтэй нь холбож өгөхийн тулд бүр жижиг түвшинд орохгүй ч гэсэн Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрүүд, олон талт чөлөөт худалдааны хэлцлүүдийг сайн бий болгох хэрэгтэй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.70.34.70)
    hoorhii ene met tsarailag ch bish, uhaantai sh bish yum daa. er hunii nudeer harahad shuu. huuhnuud negniigee hoorhon geed hudlaa hoorgood baidag yum baina lee, ene bol er hunii nudeer harahad evgui tsaraitai emegtei bainaa
    2016 оны 10 сарын 14 | Хариулах
  • иргэн (103.14.36.54)
    царайлаг эмэгтэйг сонгох уу, ухаантай эмэгтэйг сонгох уу гэсэн асуултанд 10- эрэгтэйн 8 нь царайлаг эмэгтэйг сонгоно гэсэн байдаг гэнэ.
    2016 оны 10 сарын 13 | Хариулах
  • өвгөн (49.0.185.184)
    ишш энэ хүүхэд бяцхан Эб-д таалагдах гэсэн юм байхдаа. манай хаад одоо солонгос кино менежментийн хэсэг цус, эрх мэдэл, алаанаар бичигдаж ба аа, цаана чинь хувийн хэвшил ажилтаныг дуртай үедээ гудамжинд гаргаж, охидыг дарамталж, 7 хоног мөнгөгүй ажиллуулаад авах гэвэл бэртээж ба. тэгээд энд төр хэрэггүй гэх гээд байна уу. эдийн засаг сайн болдог юм бол маш их зуйлийг хувьд гаргасан даа тэгш бус байдлаар, Төрд гарсан ухаантай юм бол сайн бод оо... битгий бөө Батбаяр болоод бай. би л лав амьд байхдаа сайн юм үзэхгүй шиг байна
    2016 оны 10 сарын 13 | Хариулах
  • өвгөн (49.0.185.184)
    ишш энэ хүүхэд бяцхан Эб-д таалагдах гэсэн юм байхдаа. манай хаад одоо солонгос кино менежментийн хэсэг цус, эрх мэдэл, алаанаар бичигдаж ба аа, цаана чинь хувийн хэвшил ажилтаныг дуртай үедээ гудамжинд гаргаж, охидыг дарамталж, 7 хоног мөнгөгүй ажиллуулаад авах гэвэл бэртээж ба. тэгээд энд төр хэрэггүй гэх гээд байна уу. эдийн засаг сайн болдог юм бол маш их зуйлийг хувьд гаргасан даа тэгш бус байдлаар, Төрд гарсан ухаантай юм бол сайн бод оо... битгий бөө Батбаяр болоод бай. би л лав амьд байхдаа сайн юм үзэхгүй шиг байна
    2016 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.70.34.70)
    harin tiimee, hoorhii nudee yanzluulahgui bol yostoi evgui yum bailee. iim muuhai nudtei hun yaj olon niitiin umno garahiimbee, yahav budag shudagaar yanzlah geh yum, gehdee l oodoos ni harahad ch evgui yum bilee, tegee l neh mundag yum yarih gej baigaa yum shig shal ulig bolson emee baina lee,
    2016 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (122.201.31.133)
    Энэ хялар эмээ бие үнэлэх гээд даанч явахгүй юмаа кккккккккк
    2016 оны 10 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    11 цаг 19 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    11 цаг 22 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    11 цаг 26 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    11 цаг 34 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    11 цаг 42 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    13 цаг 22 мин
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    14 цаг 17 мин
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
    14 цаг 25 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    14 цаг 33 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
    14 цаг 42 мин
  • Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт хоноглохгүй байхыг зөвлөв
    Өчигдөр 08 цаг 23 мин
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
    Өчигдөр 08 цаг 03 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ
    Өчигдөр 07 цаг 11 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан, бороотой
    Өчигдөр 07 цаг 06 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 19 цаг 12 мин
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    Уржигдар 13 цаг 44 мин
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    Уржигдар 13 цаг 20 мин
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    Уржигдар 12 цаг 17 мин
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК