зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Гантулга: Асуудлын хажуугаар чимээгүй алхаж болох л байсан. Гэхдээ би тийм байхыг хүсээгүй

2016-10-17
0
ЖИРГЭХ

Хан-Уул дүүргийн ИТХ-ын сонгуулийн 15 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Энхбаярын ГАНТУЛГАТАЙ ярилцлаа.

 

-Нийтлэлч Баабарын хэлсэн үг байна л даа. Улс төрд орж байгаа залуусыг гурав ангилж болох тухай. Эхнийх нь хэн нэгэн нөлөөтэй улстөрчийг дагаж, нэг ёсондоо цүнх барьж явсаар гарч ирэх. Хоёр дахь нь нэгэнт бий болгочихсон алдар хүндээ ашиглан улс төр рүү орох. Харин гурав дахь нь өөрийн хүсэл сонирхол, хуримтлуулсан туршлага, мэдлэг чадвараараа улс төрд орж ирэх гэж. Та аль ангилалд нь хамаарах вэ?

 

-Миний хувьд өөрийгөө шууд тэр ангиллынх, энэ ангилалд нь хамаарна гэж хэлэх нь зохисгүй байх. Хүмүүс өөр өөрсдийнхөөрөө дүгнэнэ биз ээ. Гэхдээ баттай хэлж чадах зүйл бол би хэн нэгэн нөлөө бүхий улстөрчийг дагаж энэ замыг сонгоогүй ээ. Бас хоёр дахь ангилалд нь багтах боломж ч алга. Би дуучин биш, бас сайн тамирчин ч биш. Харин энгийн л нэг залуу. Эхнэр хоёр хүүтэйгээ өөрийн босгож яваа амьдралаар   амьдарч байгаа хүн. Надад эзэмшсэн сайхан мэргэжил, эцэг эх, эмээ өвөөгийн минь өвлүүлж өгсөн хүмүүжил л байна.

 

-Тэгвэл та яагаад ИТХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлье гэж бодсон юм бэ?

 

-Шуудхан хариулахад сайхан амьдралын төлөө. Гэхдээ ганцаараа бус нийтээрээ сайхан амьдрахын тулд би Хан-Уул дүүргийн ИТХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа. Манай гэр Хан-Уул дүүрэгт байдаг. 15 дугаар хороогоо маш сайн мэднэ. Эхлээд нэг байж байгаад хоёр хуваагдсан, харьцангуй шинэ хороолол. Гэхдээ л хуримтлагдсан асуудал, шийдлээ хүлээсэн зүйлс байсаар байна. Энэ бүхний хажуугаар чимээгүй алхаад өнгөрч болох ч залуу хүний хувьд өөрийн чадах бүхнээ зориулаад үзье гэж шийдсэн. Үгээ хэлж, сэтгэл зовоосон асуудлуудыг багасгаж, болдогсон бол санаа зовохгүй нийтээрээ сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийг хүсдэг. Ийм ч учраас би Ардчилсан намаас Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд нэрээ дэвшүүлж байгаа.

 

-Та 15 дугаар хороонд хамгийн түрүүнд шийдэх ёстой ямар асуудал байна гэж үздэг вэ?

 

-Би энэ хорооны унаган хүүхэд. Өсч торнисон, одоо ч амьдарч байгаа газраа нэр дэвшиж байгаа болохоор шийдэл хүлээсэн асуудлуудыг нэг бүрчлэн мэднэ гэхгүй ч хэнээс ч илүү гадарлана. 15 бол хэдхэн жилийн өмнө байгуулагдсан шинэ хороо. Гэр хорооллын асуудал үндсэндээ байхгүй, байшин хороолол. Тэр утгаараа шинэ хотын, магадгүй Монголд урд өмнө нь тэр бүр дуулдаж байгаагүй бэрхшээл бий болж байна. Манай хорооны нэг хэсгийнхэнд автомашин, галт тэрэгний дуу чимээ, Энхтайваны гүүр орчмын замын хөдөлгөөн бэрхшээл болдог. Мөн хүүхэд тоглох, хөгшид нарлах талбай хэтэрхий багатай. Машинтай төдийгүй явган хүн явах зам, борооны ус зайлуулах систем, хүүхдийн сургууль цэцэрлэгийн хүрэлцээ, автомашины хөдөлгөөний зохицуулалт нэн тэргүүнд үгүйлэгдэж байна. Энэ бол оршин суугчдын буруу бус, 2000 оны хавьцаагаас эхэлсэн хот төлөвлөлт, менежментийн алдаа юм даа.

 

-Энэ алдааг тэгээд засах боломж байна уу. Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч байтугай НИТХ-ын төлөөлөгч ч шийдвэрлэхэд бэрхтэй асуудлуудыг та нэрлэлээ

 

-Юмыг өргөс авсан мэт засах амаргүй л байх. Гэхдээ сэтгэл байвал болохгүй юм гэж байхгүй гэж би боддог. Хот төлөвлөлтийг орчин үедээ нийцүүлэн шинэчлэх чадварлаг баг гараад ирвэл ямар ч асуудлыг шийдвэрлэж болмоор санагддаг. Тэр тусмаа мэдээллийн технологи хөгжсөн өнөө үед хот төлөвлөлтийг олон улсын туршлагад тулгуурлан шинээр хийх бололцоо бүрэн бий. Би өөрөө компьютер, программ хангамж, мэдээллийн технологийн мэргэжилтэй хүн. Энэ чиглэлээр “Хаан” банк, “МСS” группт ажиллаж байна. Тэгэхээр арав гаруй жил ажилласан туршлагадаа тулгуурлан өөрчилье, шинэчилье гэсэн олон санаа надад байна. Хийх ажлын жагсаалтаа сэтгэлдээ зураад, заримыг нь цаасан дээр буулгаад л явж байна даа.

 

-Тухайлбал?

 

-IT гэдэг ерөөсөө л нээлттэй системчлэгдсэн удирдлага шүү дээ. Хэн байх нь чухал биш. Бүх зүйлийг системчилчихвэл хөгжилд илүү ойр болгодог. Нэг үгээр хэлбэл, хөгжихөд хувь нэмрээ үзүүлдэг. Өнөөдөр интернэт хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болчихож. Тэгэхээр төрийн хүнд суртлыг багасгаж, ухаалаг систем, мэдээллийн технологийг ашиглан иргэдэд хэрэгцээт мэдээллийг нь ойртуулж өгч болохоор байгаа юм. Яагаад заавал хорооны Засаг даргын тодорхойлолт авах гэж өөрийн биеэр очих шаардлагатай гэж. Ухаалаг системийг ашиглаад цахим үйлчилгээг үзүүлж болно шүү дээ. Тэгвэл цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэж болно. Ийм боломж бололцоо нь хангалттай байна. Цахим болгох тусмаа хүмүүсийн ачааллыг бууруулна гэсэн үг. ТҮЦ машинаас тодорхойлолт авах гэж мөн л нэг байшин руу очдог. ТҮЦ машинаас тодорхойлолтоо авчихдаг хэрнээ заавал хорооны Засаг даргаар гарын үсэг зуруулж, тамга даруулж баталгаажуулах хэрэг гардаг. Энэ ажлыг ч гэсэн хөнгөвчилж болно. Энэ мэтээр мэргэжлийнхээ дагуу хийж хэрэгжүүлье гэсэн олон санаа бий. Мөн залуусынхаа дунд хотын соёлыг төлөвшүүлэх, тэдний боловсролд анхаарал хандуулахад чадах бүхнээ дайчлан ажилламаар байна.

 

-Нэр дэвшиж байгаа, өрсөлдөж буй хүн бүр л сонгуулийн өмнө олон сайхан амлалт өгдөг. Гэхдээ амьдрал дээр тэр нь хэрэгжих магадлал сайнгүй байдаг ш дээ. Өнгөрсөн зун болсон УИХ, НИТХ-ын сонгуульд өгсөн амлалтаасаа эрх баригч МАН-ынхан буцаад л эхэллээ. Тэгвэл танд амласнаасаа, хэлсэнээсээ буцахгүй байх баталгаа байна уу?

 

-Мэдээж би Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа учраас намынхаа сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллана. Улс төр талаасаа өгөх хариулт бол ярьсныхаа эсрэг хэзээ ч явахгүй ээ. Дээр нь би аав ээж, эмээ өвөөгөөрөө бахархаж явдаг хүн. Өөрийгөө их азтай гэж боддог. Монгол Улсын Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл миний эмээ. Би эмээгийн амины зээ нь байлаа. Нэр дэвшиж байгаа 15 дугаар хороонд миний эмээтэй төрөл садан, Увс нутгийнх нь маш олон хүн байдаг юм. Бас өвөө минь Шинжлэх ухаан техникийн хорооны дарга М.Даш гэж хүн байсан. Нөгөө өвөө маань насаараа Багшийн дээдэд багшилсан Б.Онхоон гэж хүн байгаа. Олон хүнд амьдрал хайрласан Дэжидсүрэн эмээ минь ч бидэнтэй цуг байдаг. Нэг ёсондоо ийм мундаг хүмүүсийн үргэлжлэл нь би. Тэднийхээ нэр төрийг сэвтээхгүй өндөрт өргөж явахыг хичээдэг. Тэгэхээр “Г.Түмэндэмбэрийн зээ, М.Дашийн ач гэж худлаа ярьсан залуу байна лээ” гэж хэлүүлэхийг би хэзээ ч хүсэхгүй ээ.

 

Г.АНАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    11 цаг 16 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    11 цаг 19 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    11 цаг 23 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    11 цаг 32 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    11 цаг 39 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    13 цаг 19 мин
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    14 цаг 14 мин
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
    14 цаг 22 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    14 цаг 30 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
    14 цаг 40 мин
  • Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт хоноглохгүй байхыг зөвлөв
    Өчигдөр 08 цаг 23 мин
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
    Өчигдөр 08 цаг 03 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ
    Өчигдөр 07 цаг 11 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан, бороотой
    Өчигдөр 07 цаг 06 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 19 цаг 12 мин
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    Уржигдар 13 цаг 44 мин
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    Уржигдар 13 цаг 20 мин
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    Уржигдар 12 цаг 17 мин
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК