Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төсөв тойрсон зөрүүтэй тоонууд

2016-10-26
0
ЖИРГЭХ

УИХ өнгөрсөн есдүгээр сарын 9-нд төсвийн тодотгол, Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдлийг баталсан. Харин түүнээс 21 хоногийн дараа буюу есдүгээр сарын 30-нд ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан юм. Мөн өмнөх өдөр нь Төвбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан билээ. 

Харамсалтай нь баталсан болон хэлэлцүүлгийн шатанд буй дээрх гурван төсөлд эдийн засгийн суурь болсон хэд хэдэн тоог өөр өөрөөр төсөөлсөн байна. Тодруулбал, есдүгээр сарын 9-нд төсөвт тодотгол хийн, төсвийн хүрээний мэдэгдлийг батлахдаа ирэх оны Монголын эдийн засгийн өсөлтийг 2.3 хувиар тооцсон юм. Гэтэл 21-хэн хоногийн дараа Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барихдаа эдийн засгийн өсөлтийг гурван хувьд хүргэнэ хэмээн өөрчлөн оруулж ирэв. Ингээд зогсохгүй Монголбанкнаас өргөн барьсан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд ирэх оны эдийн засгийн өсөлтийг мөн л өөрөөр буюу 2.8 хувь байна хэмээн төсөөлсөн байна. Зөвхөн эдийн засгийн өсөлтийг тооцсон төсөөллөөр тооны зөрүүтэй байдал дуусчихгүй. Монголбанк, Засгийн газар хоёр ирэх онд инфляц хэдэн хувьтай байх вэ гэдэг дээр ч өөр өөр тоо гаргаад, түүнийгээ хэлэлцүүлж байна. Тодруулбал, Засгийн газар ирэх онд инфляцыг 6.5, Монголбанк 4.4 хувьд байлгахаар тооцжээ.    

 

Ер нь аливаа улс орон төсвийн нэгдсэн бодлоготой байх учиртай. Тэр тусмаа эдийн засгийн өсөлт, инфляц зэрэг суурь үзүүлэлтүүдээ нэгдсэн нэг тоонд барин, төсөөлсөн зорилтдоо хүрэхийн тулд бодлогоо тодорхойлон ажиллах ёстой. Гэтэл төсөв боловсруулдаг Засгийн газар нь, мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлдог Монголбанк нь хоёр өөр тоо оруулж ирээд байхаар УИХ нь ямар бодлого гаргах юм бэ. Эдийн засгийн өсөлтийг төсөөлсөн 2.3, 2.8, 3 хувь, инфляцыг төсөөлсөн 4.4, 6.5 хувь. Аль тоог нь барьж, эсвэл аль тоонд нь итгэж хэлэлцэх вэ. 


Эдийн засгийн өсөлтийг төсөөлсөн 2.3 хувь гэсэн тоо бол нэг ёсондоо УИХ-ын байр суурь, шийдвэр юм. УИХ Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцээд энэ тоонд санал нэгдэн баталсан. Гэтэл одоо гурван хувь болгон өөрчилчихлөө. УИХ-ын баталсан хуулийн төсөлд бичигдсэн тоог дураараа өөрчлөх нь хууль зөрчсөн хэрэг болж байна. Хэрвээ өөрчлөх дээрээ тулвал өргөн барьсан хуулийн төслийг буцаан татаж, засаад дахин шинээр өргөн барих учиртай. УИХ-аар баталсан хуулийн төсөлд ноорог цаас шиг хандаж хэрхэвч болохгүй юм.   


Монголбанкны хувьд эдийн засгийн өсөлт, инфляцын асуудалд Засгийн газраас арай илүү мэргэжлийн хандсан байж магад. Бие даасан мөнгөний бодлогыг тодорхойлдог болохоор тэр. Нөгөөтэйгүүр, 2.8 ч тэр, гурван хувь ч тэр эцсийн тоо биш юм. Энэхүү суурь үзүүлэлтүүд дахин хөдлөнө. Инфляц, валютын ханшийн төсөөлөл ч өөрчлөгдөнө гэсэн үг. Шалтгаан нь ОУВС-гийн "Стэнд бай" хөтөлбөр. ОУВС-гийн төлөөлөгчид, техникийн баг тус асуудлаар өнгөрсөн даваа гаригаас эхлэн Монгол Улсад албан ёсоор ажиллаж эхэлсэн. Тэд 10 хоногийн турш судалгаа хийж, манай талтай санал бодол солилцох юм. Тэгэхээр манай улс "Стэнд бай" хөтөлбөрт хамрагдах нэлээд өндөр магадлалтай болсон гэж хэлж болно. Хамрагдсан тохиолдолд 2017 оны төсөвт дахин тодотгол хийх зайлшгүй шаардлагатай болох юм. Ингэснээр дээр дурдсанчлан эдийн засаг, төсөв, мөнгөний бодлогын суурь тоонууд хүссэн хүсээгүй өөрчлөгдөнө. Энэ тухай Сангийн сайд ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн үгэндээ дурдаад авсан. Тэрээр "Монгол Улс "Стэнд бай" хөтөлбөрт хамрагдах эсэх дээр ОУВС-тай эцэслэн тохироогүй байна. Тус байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж судалгаа хийж байгаа. Түүний дараа "Стэнд бай" хөтөлбөрт хамрагдах эсэх талаар ярина. Хуулийн зохицуулалтаар жижигхэн авцалдаа алдагдаж байгаа. Ирэх оны улсын төсвийг ирэх арваннэгдүгээр сарын 15 гэхэд баталсан байх учиртай. Гэтэл арваннэгдүгээр сарын 15-ны дотор ОУВС-гийн хөтөлбөрийг ямар нөхцөлтэйгөөр, ямар хугацаатай, хэрхэн хэрэгжүүлэх талаар эцэслэн тохироогүй байгаа учраас ирэх оны төсвийн төслийг суурь хувилбараар нь өргөн барьсан. Магадгүй "Стэнд бай" хөтөлбөрт хамрагдахаар тохиролцсон нөхцөлд 2017 оны төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй" гэсэн юм. 


Үүнээс харахад эдийн засгийн суурь тоонуудаа Монголбанк, Засгийн газар хоёр нэгтгээгүй нь "Стэнд бай" хөтөлбөртэй холбоотой мэт. Өөрөөр хэлбэл, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд төсөвт тодотгол хийх нь тодорхой учир төсвийн төсөөлөл дээр "удаан сууж", тоонуудаа тулгаж цаг үрэх шаардлагагүй байсан байж магадгүй юм.    


Уг нь эдийн засгийн өсөлтийг уул уурхайн салбарын хөдөлгөөн, хойд, урд хөрш, Ази, Евро бүсийн эдийн засгийн нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйлд тулгуурлан төсөөлж гаргадаг. Харин манайхан асуудалд тэгж хандсангүй. Өөрөөр хэлбэл, "Стэнд бай" хөтөлбөрийг хүлээн ирэх төсвийг суурь хэлбэрээр нь оруулж ирсэн гэж харж болохоор байна. 


Тэгвэл зөрүүтэй тоонууд, мөн эдийн засгийн өмнө нь тооцоолсон тоонууд тодорхой хугацаанд өөрчлөгддөг шалтгааны талаар эдийн засагч болон холбогдох албаныхан ямар байр суурь илэрхийлэв.

 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: 


-Монголбанкнаас өргөн барьсан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлд "ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдана. Ингэх нь бидэнд хэрэгтэй байна" гээд цагаан дээр хараар биччихсэн байна. Засгийн газар ямар байр суурьтай байгаа юм бэ. "Стэнд бай"-д хамрагдана гэвэл төсөв, мөнгөний бодлогоо аль алийг нь өөрөөр баталъя. Хамрагдахгүй гэвэл мөн өөрөөр баталъя. Ирэх оны эдийн засгийн өсөлт, инфляцын төсөөлөл ирэх оны төсвийн төсөлд 3 хувь, мөнгөний бодлогын үндсэн чиглэл дээр 2.8 гэсэн байна. Аль нь зөв юм. Өөр өөр тоо оруулаад ирэхээр УИХ аль тоон дээр нь үндэслэж шийдвэр гаргах юм. Засгийн газар, Монголбанк хоёр ядахдаа энэ тоонуудаа нэгтгэж чадахгүй байгаа нь бодлогын уялдаа гэдэг зүйл байхгүй байна л гэсэн үг ш дээ. Яагаад хянаж, засч болдоггүй юм. Зээлийн тухай яриад байна. Төсвийн алдагдал ДНБ-ий 9.9 хувь, өрийн хэмжээ ДНБ-ий 180, 200 хувьтай тэнцүү, Засгийн газрын өөрийнх нь өрийн хэмжээ өнөөгийн үнэ цэнээр илэрхийлбэл ДНБ-ий 85 хувьтай тэнцүү, дээр нь ханш ийм савалгаатай байгаа үед гадаадаас бага хүүтэй зээл олдоно гэж бараг байхгүй. Тэгэхээр бид юуны өмнө эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдээ сайжруулах тал дээр онцгой анхаарах ёстой. Ямар ч аргаар хамаагүй төсвийн алдагдлыг ДНБ-ий гурван хувь руу авааччихмаар байгаа юм. 

 

Б.Баярдаваа /Монголбанкны Мөнгөний бодлогын газрын дарга/: 


-Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг боловсруулах явцад яг зэрэгцээд ирэх оны төсвийн төсөл боловсруулагдаад явдаг. Засгийн газар, Монголбанк хоёрын хооронд мэдээлэл солилцоо явдаг. Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг боловсруулахдаа хамгийн сүүлийн хувилбарыг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл дээр хэлэлцүүлдэг. Энэ зөвлөлд Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын бүтэцтэй. Нэг төвөгтэй зүйл байгаа нь мөнгөний бодлогын үндсэн чиглэл болон төсвийн төслийг хоёуланг нь аравдугаар сарын 1-нээс өмнө өргөн барьдаг учраас тодорхой тоонууд нэг ижил болж амждаггүй. Боловсруулах явцад өөрчлөгдөх тохиолдол байж болно. Эдийн засгийн төсөөлөл, таамаглал болохоор мөнгөний бодлогын үндсэн чиглэл, төсвийн төсөлд хоёр өөр нөхцөл ашиглачихаж байгаа болохоор зөрүүтэй зүйл гарлаа.      

 

Ч.Хашчулуун /Эдийн засагч/: 


-Эдийн засгийн өсөлтийн тоонууд өөрөө байнга шинэчлэгдэж байгаа. Энэ нь юутай холбоотой гэхээр, жишээлбэл, дараа жил хийгдэх томоохон бүтээн байгуулалтын явц, хэрэгжилт, Засгийн газраас төлөвлөж байгаа арга хэмжээ зэрэг бусад зүйлүүдтэй зайлшгүй уялдаатай байдаг. Тэр нь цаг хугацааны хувьд нэгэн зэрэг бус нэг нэгээрээ дараалж гардаг учраас анх төлөвлөж байсан тоонууд дараагийн тоонуудаасаа хазайж болно. Жишээлбэл, хоёр сарын өмнө ямар нэгэн том төсөл хэрэгжүүлнэ гэж тооцоогүй байтал олон улсын хэлэлцээ хийгдээд хэрэгжүүлэх нь тодорхой болонгуут ДНБ-ий өсөлтөд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах ёстой болдог. Харин тэр өөрчлөлтийг оруулахгүй бол эсрэгээрээ буруу алхам болдог юм. Шинэчлэх шаардлага гарна гэсэн үг. Тэгэхээр хуучин боловсруулсан баримтаа яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Нэгэнт боловсруулаад баталчихсан бол засвар оруулах хэцүү. Харин нэгэн зэрэг гаргасан эдийн засаг, сангийн гол баримт болох төсвийн төсөл, мөнгөний болдогын үндсэн чиглэлийн төсөл дээр ДНБ-ий өсөлтийг зайлшгүй уялдуулах хэрэгтэй. Уялдуулахдаа Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр дамжуулан Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо гурав тодорхой хэмжээгээр ДНБ-ий өсөлтийг ярих ёстой. Цаг хугацааны хувьд гэдэг юм уу нөхцөл байдлаас шалтгаалан Сангийн яам, Монголбанк хоёр ДНБ-ий өсөлт дээр өөр өөр байр суурьтай байж болно. Гэхдээ эцсийн нөхцөлд эдийн засаг маань нэг л юм чинь эдийн засгийн өсөлт дээр боломжтой бол аль аль тал нь асуудлаа зохицуулаад нэгдсэн ойлголтод хүрэх нь зүйтэй. Нэг нь эдийн засгийн өсөлт саарна, нөгөөх нь өсөлт нэмэгдэнэ гээд байх юм бол төсөв, мөнгөний бодлого зөрөөд явчихна шүү дээ. Тэгэхээр уялдаа хэрэгтэй. Ер нь бол явж явж УИХ дээр нэгтгэдэг тал бий. Гэхдээ УИХ-д танилцуулахаас өмнө зөрүүтэй тоонуудаа зохицуулах хэрэгтэй гэж боддог.

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.179.31.12)
    Байхгүй хочит Баяртсайхан
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 54 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    13 цаг 58 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    14 цаг 4 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    14 цаг 7 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    20 цаг 17 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК