зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүний гавъяат эмч О.Сэргэлэн: Мэс заслын тал дээр олсон ололт маш их

2016-10-26
0
ЖИРГЭХ

Хүний гавъяат эмч О.Сэргэлэн: Монголын мэс засалч эмч нарын 11 дэх чуулга уулзалтыг өрнүүн их амжилтын дор зохион байгуулах гэж байна

 

Монголын мэс засал сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа нь иргэд бидэнд үнэлэгдэхүйц мэдэгдсээр байна. Дурангийн мэс заслын төрлүүд нэмэгдэж, эрхтэн шилжүүлэх хагалгаануудыг амжилттай хийж байгаа гэсэн сайхан мэдээ бидэнд сонсогдох болсон. Энэ ажлыг удирдан явуулж байгаа хүний нэг бол яахын аргагүй Монгол улсын хүний гавъяат эмч О.Сэргэлэн юм. Ингээд түүнтэй Монголын  мэс заслын хөгжлийн байдал, мэс засалч эмч нарын чуулга уулзалтын талаар ярилцсанаа хүргэж байна.

О.Сэргэлэн Монголын мэс засалч эмч нарын холбооны Дэд Ерөнхийлөгч, Хүний гавъяат эмч

 

Сайн байна уу. Монголын мэс засалчдын холбоо байгуулагдаад багагүй хугацааг үдлээ. Анхбайгуулагдаж байсан үеэ бодволүйл ажиллагааны цар хүрээ өргөжиж тэлсэн байна. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье.

 

Тийм шүү. Монголын мэс засалч эмч нарын холбоо маань анх 1998 онд “Монголын мэс засалч эмч нарын нийгэмлэг” нэртэйгээрбайгуулагдаж байсан. Энэ байгууллагыг анх санаачилсан хүн нь миний багш Ардын эмч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, академич Батын Гоош гуай юм. Бид1998 онд анхны хурлаа зохион байгуулж, Б.Гоош багш тэргүүнээр, миний бие нарын бичгийн даргаар сонгогдож байлаа.

 

Нийгэмлэг маань салбарынхаа мэргэжлийн хүмүүсийг чадавхижуулах, сургалт, онол практикын бага хурлуудыг зохион байгуулах, мэс засалтай холбоотой бүхий л цогц асуудлуудыг шийдвэрлэж, төр засагт асуудал тавих түүнийг шийдвэрлэхэд оролцох, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх гэх мэт их олон төрлийн асуудлыг шийдэх зорилготойгоор анх байгуулагдсан. Энэ хүрээнд Монголын мэс засалч эмч нарынуламжлалт чуулганаа зохион байгуулах гээд бэлтгэл ажил бүрэн хангагдан 28-ны өдрийг бид бүгд тэсэн ядан хүлээж сууна.

 

Холбооноос хоёр жил тутамд Монголын мэс засалчдын чуулганыг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд тус чуулган ямар онцлогтой зохион байгуулагдаж байна вэ?

 

Анх байгуулагдсан цагаасаа эхлэн одоог хүртэл Монголын мэс засалч эмч нарын сургалт, олон улсын хурал цуглааныг манай холбоо тогтмол зохион байгуулсаар ирсэн. Холбооныхурлыг эхний дөрвөн жилд жил болгон зохион байгуулдаг байсан бол түүнээс хойш хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг болсон. Энэ жилийн хувьдчуулганд300 гаран мэс засалч эмч нар Нийслэл, хөдөө орон нутгаас оролцох бөгөөд сүүлийн хоёр жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан дүгнэж,  мэс заслын шинэ арга, ажилбаруудтай танилцаж, хоорондоо туршлага солилцдог уламжлалтай.

 

Энэ удаагийн чуулганд элэг, үе, бөөр шилжүүлэн суулгах, нурууны гэмтлийг эмчлэх шинэ аргын тухай гэх мэт олон сонирхолтой, шинэлэг илтгэлүүд тавигдана.Хоёр жилд нэг удаа ингэж чуулснаараа эмч нарын хоорондын харилцаа сэргэж өгдөг. Энэ удаагийн хуралд БНСУ, АНУ, ОХУ-аас төлөөлөгчид ирж оролцохоор болсон. Тэдгээр эмч нараас ч гэсэн манай мэс засалч эмч нар туршлага судлах боломжтой.

 

Мөн чуулганы үеэр шинээр эрдмийн зэрэг хамгаалж, мэргэжил нэгтнүүдээ тэргүүлэн ажилласан шилдэг мэс засалч, шилдэг залуу мэс засалч, ахмад эмч нарын нэрэмжит шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгуулна.

 

Чуулганы үеэр зохион байгуулагч эмнэлгээ шалгаруулж, хамтран ажилладаг гэсэн. Энэ удаагийн мэс засалчдын хурлыг аль эмнэлэгтэй хамтран зохион байгуулж байна вэ?

 

Анх Хавдар судлалын үндэсний төв/ХСҮТ/ энэ чуулганы дотоод ажлыг зохион байгуулдаг байсан. Одоо бол ерөнхий зохион байгуулагчаар нь манай холбоо ажиллаж, дотоод ажлыг мэс заслын томоохон тасагтай эмнэлгүүд жил бүр хариуцан авч ажилладаг болсон. Энэ жилийн хувьд ХӨСҮТ ерөнхий зохион байгуулагчаар сонгогдон ажиллаж байна. Мөн ХСҮТ, Улсын Нэг, Хоёр,Гуравдугаар төв эмнэлэг, Армийн эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг гэх мэт олон эмнэлгүүдзохион байгуулалтанд идэвхитэй оролцож байна. Энэ дашрамд хамтран ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн хамт олондоо талархал илэрхийлье.

 

Чуулганаардараагийн удаа зохион байгуулах эмнэлгээ сонгож, батламж гардуулж өгдөг уламжлалтай.Дараагийн чуулганыг зохион байгуулах эмнэлэгээр улсын томоохон хувийн эмнэлгийн нэг болох “Грандмед” эмнэлэг шалгарсан. Өмнө нь бол дандаа л улсын эмнэлгүүдтэй хамтран зохион байгуулдаг байсан бол үүнийг шинэчилж томоохон хувийн эмнэлгүүдийг хамруулж эхэлсэн.

 

Монгол улсад дурангийн хагалгааг маш сайн хийдэг болж, мэс заслын төрөл ч нэмэгдсэн. Энэ талаар.

 

Өнгөрсөн хугацаанд мэс заслын тал дээр олсон ололт маш их байна. Бидний хийсэн нэг том ажил бол гадаад харилцааг эрчимтэй хөгжүүлсэн явдал гэж боддог. Гадаад харилцааг хөгжүүлснээр Монголын мэс засал хөгжих бас нэг үндэс тавигдаж байгаа юм.Швейцарийн мэс заслын томоохон баг манай улсад сүүлийн 17 жил тасралтгүй жил бүр ирж  хамтран ажиллаж байна. Энэ баг 21 хоногийн турш үнэ төлбөргүй мэс засал хийж, эмч, сувилагч мэргэжилтнүүдийг дагалдуулж, сургадаг.

 

Мөн холбооноос санаачлан2004 оноос эхлэн хөдөө, орон нутгийн төлөөллийг хотод авчирч сургалт явуулдаг болсон. Сүүлийн жилүүдэд 10 гаруй аймгуудад тус бүр 21 хоногийнонол, практикын сургалтыг зохион байгууллаа.

 

Хоёрдахь том ажил маань Монгол улсад 1994 оноос анх удаа дурангийн мэс засал хөгжүүлж эхэлсэн явдал юм. Анх  АНУ-ын мэс заслын эмч Рашер.Р.Хманай улсын мэс заслын эмч нарыг сургаж, дурангийн хагалгааг хийсэн. Тэгэхдээ тухайн үедээ эдийн засгийн нөхцөл байдлаас  болоод төдийлөн дэлгэрч чадаагүй. Ингээд 2005 онд АНУ-ын “Swanson-ны гэр бүлийн сан”-ийн багт дурангийн мэс заслыг Монголд хөгжүүлэхэд туслалцаа үзүүлээч гэсэн хүсэлтийг тавьснаар тус сангийн хамт олон жил болгон 150 мянган ам. долларын өртөг бүхий дурангийн багажийгбидэнд бэлэглэсэн. Улмаар бид дурангийн хагалгааг хийх сургалтыг Улаанбаатар хотын Нэг, Хоёрдугаар эмнэлэг, ХСҮТ, хөдөө орон нутагт хэрэгжүүлж өгөөч гэсэн хүсэлтийг дахин тавьж бүсүүдээ дурангаар хангасан байгаа.

 

Өнөөдөр дурангийн мэс засал манай улсад хөгжсөн гэж хэлж болно. Дөрөвхөн аймаг дурангүй, бусад бүх аймаг дурангийн мэс заслыг хийдэг боллоо. Анх 2005 онд цөсний хүүдий авах мэс заслын дөрөвхөн хувийг дурангаар хийдэг байсан бол одоо 90 орчим хувийг дурангийн хагалгаагаар  хийж байна. Мөн “Swanson-ны гэр бүлийн сан”-ийн багтайхамтраад дурангийн мэс заслын эмч нарт гүнзгийрүүлсэн сургалтыг зохион байгуулсан. Ингэснээр манай эмч нар одоо ходоод сойх, эвэрхий нөхөх, бүдүүн гэдэс тайрах, дэлүү авах, бөөрний дээд булчирхай авах гэх мэт олон мэс заслыг дурангийн хагалгаагаар  хийж байна. Үүнээс гадна мэс засалч эмч нарын чадавхыг илэрхийлдэг эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо хийж эхэллээ. Өнөөдрийн байдлаар 120 гаруй өвчтөнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал, 28 хүнд 29 удаа элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай  хийсэн байна.


 

“Мэс засалч эмч нарын  чадавхыг илэрхийлдэг эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыгэх орондоо хийж эхэллээ. Өнөөдрийн байдлаар 120 гаруй өвчтөнд бөөр шилжүүлэн суургах мэс засал, 28 хүнд 29 удаа элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай  хийсэн”


 

Хөдөө, орон нутагт мөн дурангийн хагалгааг хийж байна гэж та ярилаа. Ямар хагалгааг голдуу хийж байна вэ?

 

Хөдөө орон нутгийн хувьд цөсний замын мэс заслыг дурангийн хагалгаагаар хийж байна. Урьд нь бид цөсний хүүдий авах мэс заслийг нээлттэй ажилбараар хийдэг байсан. Энэ нь маш том нээлттэй зүсэлт хийж, өвчтөнд их өвдөлттэй, хагалгааны дараа 7-10 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг байсан бол одоо дурангийн хагалгаанд орсноор мэс засал хийлгэсэн өдрөө ч өвчтөн эмнэлгээс гарч болдог болсон. Гоо сайхан, өвдөлт мэдрэх,  хүн ам эрүүлжих талаасаа ч их амар болсон.

 

Хөдөө орон нутагт эмч, эмнэлгийн хүрэлцээ тун муу байдаг шүү дээ. Тэр тусмаа сумдад мэс заслын эмч нар бараг байдаггүй гэж хэлж болохоор. Энэ тал дээр танай холбооноос хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

 

Манай холбооны хийсэн том ажлын нэг нь Монгол дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгчтэй хамтран сум, сум дундын эмнэлгийн эмч нарын мэс засал хийх, яаралтай түргэн тусламж үзүүлэх тал дээр анхаарч ажиллаж ирсэн. 2005 онд бид бүх сумдын эмнэлгээр явж судалгаа хийсэн. Тус судалгаагаар манай улсад 300 гаруй сумын эмнэлэг байдаг гэсэн тоо гарсан юм. Тэдгээр эмнэлгийн хувьд яаралтай тусламж үйлчилгээг 2 цагийн дотор үзүүлж чадах эмнэлэг бараг байгаагүй. Энэ төслийг хэрэгжүүлснээр ДЭМБ-ын санхүүжилтаар сумын эмнэлгийг мэс засал, яаралтай тусламжийн багаж, тоног төхөөрөмжөөр хангаж 180 гаруй сумын эмч нарыг  сургасан. Зөвхөн сумын эмч төдийгүй сувилагч, жолооч нарыг ч сургалтад хамруулдаг.

 

Учир нь яаралтай тусламж бол багийн ажил. Сургалтанд хамрагдсан жолооч нарын хувьд эмч, сувилагч нартайгаа нэг баг болон осолдож, гэмтсэн хүмүүст анхны тусламжийг үзүүлэх чадвартай болсон. Мөн Монгол улсад 39 сум дундын эмнэлэг байдаг. Эдгээр эмнэлгүүдээс 13 сум дундын эмнэлэг л мэс заслын үйлчилгээг үзүүлж байна. Мэс засал яаралтай тусламж үзүүлж чаддаг сум дундын эмнэлгийг нэмэгдүүлэх шаардлага жил ирэх бүр нэмэгдсээр байна. Аймгийн төвөөсөө хол оршдог сумдын хувьд 150 км тутамд 1 сум дундын эмнэлэг байх ёстой. Ингэснээр яаралтай тусламжийг 2 цагийн дотор үзүүлэх боломжтой болдог.

 


“Зөвхөн сумын эмч төдийгүй сувилагч, жолооч нарыг ч сургалтад хамруулдаг. Учир нь яаралтай тусламж бол багийн ажил. Сургалтанд хамрагдсан жолооч нарын хувьд эмч, сувилагч нартайгаа нэг баг болон осолдож, гэмтсэн хүмүүст анхны тусламжийг үзүүлэх чадвартай болсон.”


 

Иймээс бид энэ төслийг үргэлжлүүлсээр 2013 онд ДЭМБ-ын дэлхийд ганц байгаа “Зохицуулах төв”-ийг Монголд байгуулсан. Энэ төвөөс сум, сум дундын эмнэлгийг чадавхижуулах ажлуудыг байнга зохион байгуулж байна.Одоогийн байдлаар Архангай, Өвөрхангай, Өмнөговь гэх мэт хэд хэдэн аймаг тус сургалтанд хамрагдаад явж байна. Мөн “Хөдөөгийн  мэс засал” сурах бичгийг орчуулж, бүх сумын эмч нарт гарын авлага болгон өгсөн байгаа.

 

Монгол улсын мэс заслын хөгжлийн түвшин болон мэс засалч эмч нарын холбооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Та бүхний ажилд болон одоо болох гэж буй чуулга уулзалтанд тань өндөр амжилт хүсье.

 

Баярлалаа. Нийт ард түмэндээ эрүүл энхийг хүсье.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • даваа (49.0.160.169)
    үнэхээр сайн эмч.олон хүнд амьдрал бэлэглэсэн та урт наслаарай
    2016 оны 10 сарын 31 | Хариулах
  • эрдэнэт хот батбаяр (122.254.126.2)
    Сайн эмч дээ.Ардын эмч болоорой
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • батбаяр (122.254.126.2)
    Бурхан гартай сайн эмч дээ.Таньдаа баярлаж явдаг шүү.
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • ээж (202.179.29.251)
    Танд ажлын өндөр амжилт хүсье.
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    10 цаг 55 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    10 цаг 58 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    11 цаг 2 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    11 цаг 10 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    11 цаг 18 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    12 цаг 58 мин
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    13 цаг 53 мин
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
    14 цаг 1 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    14 цаг 9 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
    14 цаг 18 мин
  • Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт хоноглохгүй байхыг зөвлөв
    Өчигдөр 08 цаг 23 мин
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
    Өчигдөр 08 цаг 03 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ
    Өчигдөр 07 цаг 11 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан, бороотой
    Өчигдөр 07 цаг 06 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 19 цаг 12 мин
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    Уржигдар 13 цаг 44 мин
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    Уржигдар 13 цаг 20 мин
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    Уржигдар 12 цаг 17 мин
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК