Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын Ардчилсан Намын хувь заяа Монгол Ардын Намын гарт байна

2016-11-03
0
ЖИРГЭХ

 

Энүүхэндээ л гэхэд дээрх МАНАН-гийн хувь заяаг нэг МАН нь атгаж байгаа хэмээн учир мэдэх хүмүүс жиг жуг гэлцээд байх юм билээ. Наад зах нь сонгуульд ялагдуулсан, ялсан шалтгааныг ах МАН-тай холбож ханаж цадатлаа л ярьлаа шүү дээ. Мартсан бол сануулъя. “...2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнг ах намын дарга М.Энхболд, ах намын лидер С.Баяр, дүү намын лидер Ц.Элбэгдорж гурав л мэдэж байсан. Цаанаасаа зохион байгуулалттай сонгууль боллоо...” гэж. Яг л бясаа, жоом, хулгана гурвын үлгэрийг манайхан хотлоороо өргөн дэлгэр ярьсан юмдаг.  Тэгэхээр дүү МАН-ынхаа судсыг ах МАН нь барьж байгаад сонгуульд ялчихсан гэсэн үг болж байгаа юм.

 

Нэмэгдэхүүний байр солиход нийлбэрийн дүн өөрчлөгдөхгүй гэдэг. МАН+МАН=МАНАН.  Тэр хоёр МАН, МАН гэх нэмэгдэхүүний байрыг яаж ч солиод эцсийн дүн нь МАНАН л гарах юм. Өөрөөр хэлбэл Монголын Ардчилсан нам дээр Монгол Ардын Намыг нэмэхэд ямар ч хувилбараараа МАНАН л гарна. Ингэж бие биендээ уусан шингэсэн МАНАН-гийн уршиг цаашид хэр удаан үргэжлэхийг бурхан ч таашгүй болоод байна.

 

Харин өдгөө хамаг уралдаан тэмцээн өндөрлөчихөөд байхад яахаараа ах МАН дүүгийн судсыг тавихгүй бариад байна вэ гэвэл айсуй Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Харин ч атгасан гарынхаа барьцыг лавшуулан бугуйгаар нь атгаад авсан бололтой юм. Ийн хэлэхийн учир нь дүү МАН-ын ужигарсан хурал хуй ийм дүгнэлтэнд хүргэж байна. Яагаад гэвэл өнгөрсөн дөрвөн жилийн турш тэнгэрт оршин тогтнож газар бууж ирэх хөг нь өнгөрөөд байсан Монголын Ардчилсан нам /МАН/-ынхан хамраараа газар хатгаж, хатуухан газардсаныхаа дараа ялагдлынхаа шалтгааныг олж тогтоон, эзэн холбогдогчид нь хариуцлага хүлээлгэнэ гэж ярьсаар өнөөдөртэй золголоо.

 

Өнгөрсөн хугацаанд Монголын Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хороо хуралдаж чадахгүй хэд хэдэн удаа хойшлогдсоны цаадийн цаад шалтгаан нь ах МАН-д байгаа гэж харж байна. Яг л давааны цаана даваа гэдэг шиг шалтгааны цаад талын шалтгаан нь зөнөг залгасан МАН шүү дээ, хөөрхий. Гэтэл 20 гаруйхан настай хонгор шаргал зүстэй хэмээн өөрсдийгөө хөөргөж дэвэргээд байдаг МАН нь далаараа цэвэр тавиулчихаад ямар ч өчиггүйгээр хоёр гараа өргөн бууж өгсөн нь нас биед хүрсэн намын зангараг гээчийг арчин хаясан юм. За энэ арчаагүй ялагдал, арчаагүй бууж өгөлт ч яахав.

 

Харин одоо яагаад хуралдаж чадахгүй, дарга цэргээ сонгож чадахгүй байгаагийн учрыг ухая.

 

Өнгөрсөн таван сарын хугацаанд  хуралдаж чадаагүй ҮЗХ-г алгасаж, намынхаа Их хурлыг хуралдуулан намын дүрмийн өөрчлөлт, шинэчлэлийн асуудлаа ярихаар зэхэж байгаа дүү МАН-ын хурлын гацаа нь ах МАН. Хэрэвзээ дүү МАН-ын хурал хуй болдогоороо болж асуудлаа эрт шийдвэл ах МАН-д хортой. Дүү нар хэдий хэр урт хугацаанд хоорондоо зодолдоно тэр чинээгээр ах МАН-д ашигтай. Үүнийг доль сууж, долоон удаа буудуулсан ах нар юу эс андахав. Тиймдээ ч дүү нараа хооронд нь талцуулан, заримыг нь өөртөө урвуулан ашиглаж байгаа нь өвгөн ах нарын хашир ухааных.

 

Монголын Ардчилсан Намын даргаар зүтгэж байгаа лидерүүд нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал өндөр. Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг хоёрын хэн нэг нь намын дарга болсон тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь гарцаагүй. Тийм ч учраас энэ хоёр лидерийг Ерөнхийлөгчийн марафоны гараанаас хасах ажиллагаагаа ах намынхан аль эрт эхлүүлсэн нь тэднийг тойрсон “ХЭРЭГ”-тэй холбоотой хэмээн хэвлэлүүд онцлох юм билээ. Нээрээ ч Үүл баатарын толгой дээр хар малгайны хэрэг дахин тавигдсан, Н.Алтанхуягт хаягтай Дэнзэнгийн асуудал дахин сөхөгдсөн гээд анхааруулах дохио ажиллаад эхэлчихсэн нь нэгийг хэлээд байгаа юм.

 

Намын даргаар сонгогдох магадлал өндөртэй энэ хоёр лидергүйгээр Ардчилсан намын төсөөлөхийн аргагүй. Э.Бат-Үүл Нийслэлийг өөрчилж байсан, Н.Алтанхуяг Шинэчилж байсан гээд хийсэн ажилтай хэлэх үгтэй болчихсон байсан юм уг нь. Гэтэл ах МАН-ынхан ардчиллын Дүлзэнгүүдтэй нийлээд “Бариад идчихлээ”. Хонгоо уруулсан хоёргүйгээр Ардчилсан намынхан эв зүйгээ олж чадалгүй хурлаа хойшлуулсан. Одоо Лу.Болд, Л.Гантөмөр хоёр ороод ирлээ. Ямар ч байсан АН-аас 2 том лидерийг  даргын суудлаас зайлуулж чадсан нь АН-ын фракциудын ч тэр, МАН-ын ч тэр хүсэл нь биеллээ л гэсэн үг.  Энэ нь дээр дурьдсанчлан давааны цаадах даваа буюу ах МАН-ын явуулгын хүсээд байсан үр дүн шүү дээ.

 

Одоо тэд ямар нүүдэл хийж, дүү МАН-ынхаа хувь заяаг хааш нь эргүүлэх нь тодорхой бус. Энэ сарын 6-нд хуралдах товтой Ардчилсан намын Их хурал хуралдах эсэх нь эргэлзээтэй. Ийм ч учраас Монголын Ардчилсан Намын хувь заяа Монгол Ардын Намын гарт байна гээд байгаа юм шүү дээ.

 

Н.Монголжин

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • Зочин (139.5.218.187)
    МАХН МАН , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. Баабар Батбаяр
    2016 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (139.5.218.187)
    Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
    2016 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (139.5.218.187)
    “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
    2016 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (139.5.218.187)
    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
    2016 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (139.5.218.187)
    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
    2016 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (139.5.218.187)
    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд эдийн засгийн алуурчдын Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.
    2016 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (139.5.218.187)
    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет
    2016 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (139.5.218.187)
    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль
    2016 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (182.160.40.22)
    АН-ы ардчилсан гэх шулмасууд шөнийн буг болоод хөдөө хээрээр хүүхэд хөгшид айлгаж дарамтлаад байнад
    2016 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (182.160.40.22)
    АН гэх шулмасын оромж сөнөтүгэй
    2016 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (185.64.197.205)
    Mongoljin geech goe nertei hun mongolchudaa Yasan ih hagaln butargana be,jujaa bishu
    2016 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (139.5.219.222)
    Гайхах зүйл огт үгүй шүү дээ. АН хийж МАН гутааж явсан, явах ч болно. Анх Монголд ардчилалын тухай ярихад МАН хулигаанууд төр үймүүлж байна гэж байв. Ардчилал ялж олон мянган МАНгар хүмүүс хөлжсөн. АН малыг малчдад өгнө гэхэд МАН монголын мал дууслаа гэж халаглаж байв.Мал хувьд очоод ТОО НЬ СУГА ӨСЧ 60 сая давлаа. АН иргэддээ гадаад ертөнц нээе бүгдэд нь гадаад паспорт олгоё гэхэд МАН монголын хүн ам дэлхийгээр тарж эх орон маань хүнгүй үлдэх нь гэж байдаг чадлаараа орилсон. ГЭВЧ бид дэлхийн соёлтой танилцсан. ХАРИН 3 САЯ болов. АН оршин суугчид байрыг нь өгье гэхэд МАН соц үед барьсан барилгуудын хавтсаар нь нэг салгаж УБ хот үгүй боллоо гэж муу ёрлож ээлжит сонгуульдаа ялав. ГЭВЧ УБ саятан хот болж соц үеэс илүү байшин барилга баригдав... АН хийж ард түмэнд тусална, МАН муулж сонгуульд ялна. ИЙМ ЖИШИГТЭЙ ЮМ.
    2016 оны 11 сарын 03 | Хариулах
    • MAN ii gishvvn
      Tiim shuu
      2016 оны 11 сарын 03
  • монгол (180.149.67.121)
    юу нь буруу гэж. улс төрчдийн гурван том нь зарим нэг асуудлаар нэгдэж байвал сайн л байна. Дандаа шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байлгах гэсэн харийн санаатнууд бидний дунд их байна. Муухай коммент бичдэг улсууд биднийг эвдрэлцүүлж байдаг жинхэнэ гадна санаатай мөнгөний хүмүүс монгол улсын гаднаас бичдэг юм шиг гэж ярьдаг. Үнэн шүү
    2016 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    Харь сэтгэлтэн хонзон санагсад хомхой ховдог урвагч шуналын микровоор дүүрсэн монгол ардын нам улс орныг хөгжүүлнэ гэдэг гонжийн жоо. Тэд баасанхүүгийн хэлснээр идэж л чадна. Бас махны машинаа чинээнд нь тултал ажиллуулж ард олноо хэлмэгдүүлж яргалж бий болсон бүхнийг бас устгаж цөлмөж чадна. Өөр авъяас байхгүй
    2016 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.70.46.212)
    Заавал барицалдуулах хэрэг байхгүй.Зүгээр логик таамаг.МАН бөөсөнд хутга баридаг ноход.
    2016 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (59.153.114.150)
    МАН УРДЫН МАН БИШ БОЛСОН!!! ОДООГИЙН МАН ТӨРӨӨС ТӨРСӨН БАЯЧУУД , ТЭДНИЙГ ЗАСАГ ИХ ХУРАЛД ИВЭЭЖ ГАРГАСАН БАНК САНХҮҮ , УУЛ УУРХАЙ , ГАЗРЫН НАЙМААЧДЫН ОЛИГАРХИ БҮЛЭГЛЭЛИЙН ГАРТ ОРСОН !!!
    2016 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (150.129.143.11)
    ах- ман......... дүү ман- ыг газрын хөрснөөс арчаад хаячих.
    2016 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.212.118.85)
    Үнэн үү. Арай үгүй биз дээ. Үнэн бол юу гэмээр юмбэдээ хохь чинь ээ гэдэг үг бас багадмаар...
    2016 оны 11 сарын 03 | Хариулах
  • МАНЫ ХҮМҮҮСЭЭС САЛ (202.72.245.198)
    ЯЛАНГУЯА ЖЭЭНКЭЭ ГЭЖ АХ МАНЫ ХҮН ИДЭВХИТЭЙ АЖИЛЛАСАН ШҮҮ
    2016 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (182.160.38.47)
    яааг үнэн ийм л юм болоод байгаам даа
    2016 оны 11 сарын 03 | Хариулах
    • Зочин
      haraad zasaj zalruulj chadahguigees hoish duugui l suu
      2016 оны 11 сарын 03
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 54 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    13 цаг 58 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    14 цаг 4 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    14 цаг 7 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    20 цаг 17 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК