Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эзэнтэй малд чоно хаанаас халдах билээ...

2016-11-04
0
ЖИРГЭХ

Эдийн засгийн хувьд бид нэг л мэдэхэд өмнөд хөршийнхөө бүрэн мэдэлд ороход бэлэн болчихжээ. Хятад хэмээх нь сайнаар харвал аварга том эдийн засаг, муугаар харвал аймшигт мангас... Харамсалтай нь бид түүний аварга том хэмээх давуу талыг өөртөө ашигтайгаар эргүүлж чадсангүй, харин ч ашиглуулж, идүүлж, өөрсдийнхөө хувьд жинхнээс нь мангас болгож байна. 


Нэг л мэдэхэд монголын бүх өнгөт металь, нүүрс, нефть олзворлолт бүрэн, авто замын ажлын ихэнхийг хятадууд хяналтдаа авчээ. Барилгажилт ч мөн хятадаас ихээхэн хэмжээгээр хараат байдалтай. Барилгын материалынхаа үлэмжхэн хэсгийг өмнөөс татаж байна.

Монголын үндэсний үйлдвэрлэл хөл дээрээ босож чадахгүй мунгинасаар буйн нэг шалтгаан нь мөн л өмнөд хөрш. Монголд ямар нэгэн юм хийгээд эхлэнгүүт л яг адилхан зүйл урд хөршид олноор үйлдвэрлэгдэн Эрээнээр дамжин ирж, хямд үнээр монголын Үндэсний үйлдвэрлэгчийг нам цохин унагаж байна. Дороо нүх ухдаг ийм ажилд манайхан ч өөрсдөө их идэвхийлэн оролцоно, төр засаг нь ч хамгаалж, хянах нь үгүй. 


Бид хичнээн хичээсэн ч манай Эдийн засаг өмнөд хөршийнхөө түүхий эдийн бааз болох талруугаа. Манай томоохон ордуудаас гарч буй бүхнийг ганц худалдан авагч нь тэд. Нүүрсийг л гэхэд коксжуулаад гаргая гэхэд авахгүй гэдэг. Тэгээд тонныг нь 27 доллараар авдаг. (нүүрсний ОУ-ын зах зээлийн үнэ 100 доллар давсан) Хил давуулаад өөрсдөө коксжуулан дотоодынхоо зах зээлд 70-80 доллароор борлуулах. Заримыг нь шууд нөөцлөх. 


Манай 60 сая малаас гардаг асар их хэмжээний түүхий эд бүгд хятадуудын хяналтад байна. Жил бүр 10 сая гаруй арьс шир, 200 мянган тонн орчим ноос ноолуур... Яс, дайвар бүтээгдэхүүн... Тэд үнийг нь зохицуулж, унагах бол унагаж, хаягдал ч болгон чадаж байна. Манай ХАА-н болон Уул уурхайн бүтээгдхүүний нэр хүндийг дэлхийн зах зээл дээр унагах, үнэгүйдүүлэхийг ч тэд чадаж байна. Оёдол, хөнгөн үйлдвэрүүдийн талыг нь тэд хянаж байгаа гэсэн мэдээлэл байна. Нийтийн хоолны салбар ч мөн ихээхэн хамааралтай. Ингэхэд манай ЭЗ-т өмнөд хөршөөс хамааралгүй зүйл гэж бараг үгүй. Манай гадаад худалдаа, банк санхүүгийн хичнээн хувийг тэд хянадаг болохыг бид гадарлана. Монголын жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа улам бүр өмнөд хөршөөс хамааралтай болсоор...

Дэлхийн банкнаас бус харин өмнөдөөс 4 тэрбумыг зээлэх нь хэр оновчтой вэ гэдэг дээр би багаахан зэрэг эргэлзэж байгаа... Гол нь зээлийн нөхцөл юу вэ, түүний зарцуулалтыг бүрэн хянах, шилэн болгох боломж бий юу гэдэгт байна.

 

Ийнхүү ЭЗ-аар дамжин, ходоод, хэтэвчээр нь дөрөөлөн манай улс төр, цаашлаад үндэсний оюун санаанд нөлөөгөө тэлж байгаа үзэгдэл бидний нүдэн дээр өрнөж байна. Монголын түүх соёлын арвин баялаг өвийг бид булш бунхан тонох, тэр бүү хэл сүм хийд, музейгээсээ хүртэл хулгайлан хэдэн халтар юаниар хятад руу хулгай авилгалаар дамжуулан зарцгааж байна. Ялангуяа монголчуудын гарал үүсэл, түүхтэй холбоотой эд зүйлс ихээр урагшаа урсаж, оронд нь сөрөг утга санаатай, хуурамч билгэдлийн шинжтэй зүйлс олноор орж ирэх болсон.


"Мөнгөтэй л байвал хаана ч амьдарна шүү дээ", "Зөвхөн өнөөдрөөрөө л амьдарцгаая" гэж ойлгосон залуу үетэй болов. "Эх орон гэдэг бол их хийсвэр худлаа ойлголт байгаа юм шүү дээ" гэж номчирхдог сэхээтэн мэргэдтэй болов. Хэт ахуйч явцуу үзэлтэй оюун санааны удирдагчидтай болов. "Монгол гэж юу байсан юм. Хэдэн зэрлэг нүүдэлчин малчид л байсан шүү дээ" гэж хэлдэг мэргэдтэй болов. Сэтгэл нь эмзэглээд үглэж, хэлсэн, шүүмжилснээ "Муу Популист хорлон сүйтгэгч" хэмээн хараан зүхэж, буланд шахдаг болов.


Байчихаад "Өмнөговийг хятадад зарчихая, тэгээд өрнөөсөө салаад амар жаргана", "Дорнодыг Япон, эсвэл Солонгост зарчихая. Тэд баярлаад л мөнгөө бариад гүйгээд ирнэ. 3 сая монгол хүн бүрд зуун сая доллар ногдоно. Түүгээрээ бид хангалттай сайхан амьдарна" гэж тооцоо хийдэг эдийн засагчтай, эрх мэдэлтэнтэй ч болов. Түрүүчээс нь ил далдаар зараад ч эхлэв бололтой. Манай газар нутгийн ашиглалтын болон хайгуулын лицензийн 70 гаруй хувь нь мөн л өмнөд хөрш. Урдаас их хэмжээний хөрөнгө оруулалт орох ч ихэнхдээ монголд наалдац багатай, жишээлбэл хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмж, шинэ технологи ирэх нь үгүй, аар саархан, хадаас, зүү хийх хэмжээний зүйлс орж ирнэ. 


Хятад бараа л гэхээр хэврэг, хортой, хямдхан байдаг юм биш. Хятадууд үйлдвэрлэгч ард түмэн. АНУ, Австрали, Японд гаргаж буй бараануудын чанар өндөр. Гэтэл манайд ихэнхдээ хамгийн хэврэг, хамгийн хортой нь орж ирэх. Бүр бодлогоор мэт гэмээр... Төр засаг ч тэр бүх бараа бүтээгдхүүнүүдэд чанарын стандарт, шаардлага тавьж мэдэхгүй, тавьсан ч ор нэр төдий, авилгын сиймхийгээр гоожчихно. Манайх нэг л мэдэхэд хорт хавраар дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрэв. Ялангуяа элэг.


Газар тариаланд рапсаас өөр зүйл тариад ашиггүй нөхцөл байдлыг тулган хүлээлгэж байна. Рапс гэдэг энэ ургамлын хор хөнөөлийг бид бүгдээрээ л шогшрон гайхах атлаа жил бүр тариалалтын талбай нь нэмэгдсээр л байна.


Урд хөршөөр даржин орж ирдэг хар тамхины хэрэглээ газар авч, манай тагнуул, хуулийнхан хүчирхээ байлаа.


Манай эрх мэдэлтэн, ихэс дээдсүүд эд хөрөнгө, элдэв барьцаа, элгэн садан, эд эсээрээ хүртэл өмнө талаас улам бүр хамааралтай болж байна. Хаанаас санхүүждэг нь тодорхойгүй янз бүрийн бүлэглэлүүд элдэв сайхан нэр хаяг, шошгийн дор мөөг шиг олон болж байна. Эрх мэдэл, албан тушаал, одон тэмдэг, эд хөрөнгөнд дуртай хүмүүс гэнэтхэн ихээр баяжицгаагаад, их хөрөнгө мөнгөөр гуядаж төрийн сэнтий өөд зүтгэцгээх болов.


Товчхондоо өмнөд хөршийн нөлөөлөл хэт давамгайлах болов. 


Барууны томоохон хөрөнгө оруулалтууд ээлж дараалан хятадуудад байраа тавьж өгсөөр байгаа. Угаасаа манайд гурав дахь хөршийн бодлого, ашиг сонирхол гэдэг зүйл хүчтэй, нөлөөтэй байх боломжгүй юм. Тэр бол зүгээр л хоосон яриа. 


Гэтэл Монгол Улс дахь хоёр хөршийн маань хүчний тэнцвэр хэт урагшаа хазайлаа. Хойт хөрш монгол дахь эрх ашгаа монголчууд биднээр өөрсдөөр маань дамжуулан хятадуудад найр тавин өгч байна. Тэр бүү хэл хойт хөршөө үзэн яддаг үзэл монголд гаарч, түүнийг нь санаатай болон санамсаргүйгээр улам дэвэргэн өөгшүүлэх болов. Тэр хэрээрээ бид хаашаа хальтарч буйгаа мэдэрдэггүй нь харамсалтай. 


Бид монголыг задалж буй хоёр дахь шатлалын хүйтэн дайн, барууны неолибералимзын түрэлт, дэлхийн дэг журмыг сахиулагч люциферүүдийг буруутгах боловч, үнэн хэрэг дээрээ тэдний үйл ажиллагааны сүүдэр дор өмнөд хөрш маань сэмхэн хийдгээ хийж, шургуулдгаа шургуулж амжсан байна. Африкийн Зимбабе улс хятадын юанийг үндэснийхээ валют болгосноо зарлахад дэлхий даяар Хятад африкт томоохон колонитой болов хэмээн шуугиж байна. 


Тив дамнаад сунаж чаддаг гар бидний өрцөн дор байгаа атал харин БИД ЯМАР БАЙДАЛТАЙ БАЙНА ВЭ????


Монгол үндэстний оюун санаа ардчилал нэрийн дор түмэн хэсэг сарниж, нэгдсэн итгэл үнэмшил, бишрэл, үнэт зүйл, эрхэмлэх юмгүй болж хаос байдалтай болчихсон. Зарим нь бүр ардчилал ийм л байх ёстой гэж онолдох. Бид түмэн үндэстэн, соёлын хольц болсон хүчирхэг америк биш. Үнэмлэхүй нэг үндэстнээс бүрдсэн, нэгдмэл соёл, түүх, уламжлал, үнэт зүйлтэй манай нөхцөл байдал огт өөр. Харамсалтай нь ийм хаос байх хэрээрээ бид хайлж, хүчээ барж, тарамдаж байна. 


Бид хөлгүй эдийн засагтай, нийгмийн баялгийн үнэмлэхүй их нь хүн амын хэт үнэмлэхүй цөөнхийн гарт орсон. Мөнгө санхүүгээр дамжиж, төрийн эрх мэдэлд хүрдэг олигархи буюу мафижсан системтэй болсон. Үүнийг дагаад манайд антигонист буюу зөрчилт ангит нийгэм бий болсон. Кастийн систем маягийн. Кастууд хэзээ ч нэгнээ хүлээн зөвшөөрдөггүй. 
Бид дотроо улаан цэнхэр намаараа солиортлоо талцан, эрх мэдлээ үхэн хатан булаалдан толхилцох зуур бидний тусгаар тогтнол бүхий л утгаараа хойт туйлын мөс шиг хайлж байна. Бидэнд санал нийлэх юм гэж өнөө бараг үгүй болсон. Түүхээрээ хүртэл хуваагдан талцаж, бие биеэ хараан зүхэцгээж байна. Бид энэ явцуурсан толхилцоондоо хэт автаад нийтээрээ хаашаа гулсаж буйгаа ч анзаарахгүй болчихжээ.


Ингэхэд мэдээж буруутан нь хэн бэ гэдэг асуулт гарна. Бид бас ихэнхдээ буруутныг гаднаас хайдаг, энэ тохиолдолд шууд л хятад гэх байх. БУРУУТАН НЬ ХЯТАД БИШ ШҮҮ. Тэд хийх ёстойгоо л хийж байгаа. Харин жинхэнэ буруутан нь бид өөрсдөө. Бид хэт жижиг эрх ашгаа эрхэмлэж, талцаж, хэмлэлдэж, тэмцэлдсээр эв нэгдэлгүй болж, хүчээ барж байна. Бид үл ойлголцож байна. Бид "Чи л буруутан нь" хэмээн нэгнийгээ чичилж байна. Бид хар хайрцагныхаа бодлогыг мартсан байна. Бид үндэсний хөгжлийн үзэл санаагүй, тэр үзэл санаагаа шингээсэн хөтөлбөргүй, стратеги зорилтгүй байна. Бид төрийн хуулиа бусдаар хийлгэж, төрийн бодлогоо, ялангуяа боловсролынхоо бодлогыг гаднаас заалгаж, зааварлуулж байна. Бидний лидерүүд зөвхөн өнөө маргаашийн л асуудал ярьдаг болж, улс төрийн хэмжээгүй эрх мэдэлд хүрч сонгогдохын тулд амаа ар дээрээ гартал нь амалж, дээд тал нь дөрөвхөн жилийн настай хэт явцуу улс төр, дэндүү харалган нийгэм эдийн засгийн бодлого явуудаг болж явцуурсан. Ард олноо зээлээс зээл, амлалтаас амлалт, амь зогоосон цалингаас цалин, нүд хуурсан халамжаас халамжийн хооронд амиа зогоодог, хүлээдэг тэжээврийн мэт сэтгэхүйтэй болгож байна. 


Бид охорхон бодолтнууд, ойворгон явдалтнуудаа орой дээрээ залдаг болжээ. Бид шударга ёс байдаг гэдэгт ихээхэн эргэлздэг, зарим тохиолдолд шударга ёс гэдэг бол мааз яриа, эсвэл хийрхүү солиотой хүмүүсийн өөрийгөө илэрхийлэх тунхаг хэмээн ойлгох хэмжээнд хүрэв.


Бүхэлд нь харвал БИД зүгээр л зөнгөөрөө эзэнгүй бэлчиж яваа сүрэг хонь шиг байна. Эзэнгүй сүрэг хонинд чоно орох нь ойлгомжтой. Хэрвээ эзэнгүй хонинд чоно орвол хэний буруу вэ? Бидний буюу малаа эзэнгүй тавьж явуулсан алмай хоньчны буруу. Чоно бол хэзээ ч, хаана ч байна. Чоныг байхгүй гэж бодох нь их гэнэн, жинхэнэ тэнэг явдал. Тэгэхээр чоныг биш, бид өөрсдийгөө буруутгах хэрэгтэй. Ингэхэд би өмнөд хөршөө харааж зүх гэж огт хэлээгүй шүү. Бүү мушгин гуйвуулаарай. Харин бид өөрсдийнхөө явдал үйлийг анхаарч цэнээсэй гэж хэлж байна. Өдөр өдрөөр хүчирхэгжин, ойрын ирээдүйд дэлхийн шинэ дэг журмыг сахиулагчийн байр суурь луу зүтгэж буй өмнөд хөршийгөө харааж зүхээд юу ч өөрчлөгдөхгүй. Их шуурганы өөдөөс нулимахтай адил. Тэр нулимадас бүхэн эргээд нүүрэн дээр чинь унах болно. Харин тэдний хүчирхэгжилтийг бид өөртөө мангас болгож бус эерэгээр ашигтайгаар ашиглах нь бидний ухаан, сэхээрлийн асуудал. 


Өөрөөр хэлбэл монгол түмэн Нам болоод бүлэглэлийнхээ эрх ашгийг биш, нийт Монголынхоо язгуур эрх ашгийг тууштай хамгаалж чаддаг ХҮЧИРХЭГ ТӨР-тэй болох хэрэгтэй байна. Бас бид эрүүл саруул ухаанаар эргэцүүлэн тунгааж, зөв зүйл дээрээ нам, хүчин, баруун - зүүн, увс- халх, ардчилсан - ардчилаагүй, баян - ядуу, бөө - лам гэж явцууралгүйгээр нэгдэж чаддаг болох хэрэгтэй байна. 


Бид манай нөхцөлд таарч тохирохгүй байгаа нь 20 гаран жилийн гашуун туршлагаар батлагдсаар байгаа Төрийн тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй байна.


Ингэхэд эзэнтэй малд чоно хаанаас орох билээ...


Б.Номинчимэд
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • ЦАГААН ХАД ЖОЛООЧ 3000 (124.158.93.21)
    ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАД БИДНИЙ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ АЖИЛЛАНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА АМЖИЛТ ХҮСЬЕ
    2016 оны 12 сарын 02 | Хариулах
  • ЦАГААН ХАДАНД АЖИЛЛАЖ БАЙГАА ЖОЛООЧИДООС (124.158.93.21)
    ЭНЭ ӨДРИЙН АМАР АМГАЛАНГ АЙЛТГАЯ. ЖОЛООЧ ХҮН БАЙНАА.ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦАГААН ХАДАНД ТОМ МАШИНААР НҮҮРС ЗӨӨЖ ЯВАА 3000 ЖОЛООЧ ХҮСЭЛТ ГАРГАЖ БАЙНАА БИДНИЙГ СОНСОХ ХҮН БАЙНА УУ, НҮҮРСЭЭ АЧИХ ГЭЖ 1 ХОНОГ,ЗАМДАА ЯВААД 3-Р ПОСТ,4-Р ПОСТОНД 3-4 ХОНОГ СААТАЖ,НОЙР ХООЛГҮЙ АР ГЭРЭЭ ТЭЖЭЭЖ ХӨДӨЛМӨР ХИЙЖ АМЬДРАХ ХҮСЭЛТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНАА. ГЭВЧ 5 ХОНОЖ 1 РЕЙС ХИЙХ ГЭЖ ХҮЙТЭН КАБИНД НОЙРГҮЙ БАЙНАА.ЭНЭ ПОСТУУДЫГ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧДОГ БОЛГОЖ ӨГӨӨЧЭЭ ГЭЖ ТА НАРААСАА ХҮСЭН ХҮЛЭЭЖ БАЙНААВ
    2016 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.95.208)
    AN iig uzen yadaj bna
    2016 оны 11 сарын 05 | Хариулах
  • Zochin (182.160.40.165)
    Yag iim niitlel shig uneniig ard tumnii tarhind shingetel dahin dahin unshuulah heregtei yaj tegeh ve bodotsgooyo batnasantai sanal neg bna
    2016 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (150.129.140.201)
    Buruu buruu buhen busdiin buruu. Un hiih geheer l china nuud horlood bna te. Manai toriin buruu bid Undsen huulidaa gar hurch chadadgui n buruu bid olon tolgoitoin buruu za uy kk
    2016 оны 11 сарын 04 | Хариулах
  • 2016 (199.40.204.245)
    Дорнод чинь хужаагийн газар нутаг болчихоод байнаа орсгор шүдтэнгүүд газар нутгийг нь сийчээд ухаж төнхөөд хамаг баялгийг нь өдөр шөнөгүй гадагш зөөж байна даа. яачихсан сумын засаг дарга байнаа газар нутгаа зарчихаад хэдэн халтар төгрөгнөөс болж ингэж суух гэж дээ. баялгийн хараал иднэ дээ та нарыг хараарай
    2016 оны 11 сарын 04 | Хариулах
  • Г.Батнасан (202.179.31.123)
    Маш чухал, сайн бодож тунгаах, үүн шиг хэрэгтэй нийтлэл их л гарах юм. Харамсалтай нь эдгээр нийтлэлийг хэн уншиж байна, нийт иргэдийн хэдэн хувьд хүрч байна гэдгийг тооцож байгаа юу? Монголын бүх баялагийн 98 хувь хүн амын 2 хувьд ногддог гэдэг шиг энэ мэт нийтлэл, интернет ашигладаг хүний ядаж 50 хувьд хүрч байгаа юу? гэтэл интернет ашигладаг хүн нийт хүн амын хэдэн хувь вэ? Яаж түмэнд түгээх вэ?
    2016 оны 11 сарын 04 | Хариулах
  • Cugaarii (202.9.42.60)
    Yaag unen horongo oruulaltiin tubshing hyradtai barih heregtei
    2016 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.212.119.81)
    ямар хүчээр хятад бараа ид уу гээд байгаа биш ардчилсан улс л гэх юм. тэр зөвлөлтийн үед бүх махыг нь гадаадад гаргаад хүчээр үхрийн годонд нь очерлуулдаг цаг өнгөрсөн л баймаар юм.
    2016 оны 11 сарын 04 | Хариулах
    • Баяр
      Үхрийн годон идэж өссөн хүн манжийн үеийн цаг байх зөвлөлтийн үеэд лангуу дүүрэн хортой хүнс бараа. Эмнэлгээр нэг хавдартай хүн байгаагүй л юм даа. Идэх уух өмсөхийн нилээдийг өөрсдөө үйлдвэрлэдэг эрүүл саруул байсан. Төрийн тэргүүнүүд нь хойноос хараат гэвч дотроо бодолтой эх орноо гэсэн сэтгэлтэй л байсан юм даа.
      2016 оны 11 сарын 04
    • Г.Батнасан
      Төр шиг төртөй бол эхлээд иргэддээ юу хэрэгтэй байгаа, түүнийг нь хэрхэн хангах, дараа нь хаана төрсөн, хаана амьдарч байгааг нь ухамсарлуулах л ёстой доо. Гэтэл бидэнд төр шиг төр, нам шиг намын аль нь ч алга даа.
      2016 оны 11 сарын 04
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 54 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    13 цаг 58 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    14 цаг 4 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    14 цаг 7 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    20 цаг 16 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК