Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгмийн түлхүүр судалгааны тухайд

2016-11-25
0
ЖИРГЭХ

Хэдхэн хоногийн өмнө МУҮИС-ийн Социологи-нийгмийн ажлын танхим байгуулагдсаны 25 жилийн ой болов. Энэ үеэр эрдэм шинжилгээний хурал болсон бөгөөд түүнд илтгэл тавиач гэж манай залуучууд надаас хүссэн юм. Цаг хугацаанд хавчигдсэн учир би маш товч яриа хийсэн юм. Одоо жинхэнэ товч илтгэлээ уншигчдад толилуулж байна.

 

Өнөөдөр Монголын нийгмийг бүх талаас, иж бүрэн шинжилсэн нэн тодорхой суурь болон академик судалгаа үгүйлэгдэж байна. Сүүлийн жилүүдэд манайд явуулж байгаа судалгаанууд дараах үндсэн шинж чанартай гэж үзэж болохоор байна:


Нэг. Манайд янз бүрийн байгууллагууд асар олон судалгаа хийж байгаа боловч тэдгээр нь ихээхэн хэмжээгээр давхцаж зэрэгцэн явагдаж байна. Ингэснээр судалгааны үр нөлөө, өгөөж маш их багасаж байна.


Хоёр. Явуулж буй судалгааны онол-арга зүйн үндэслэл нэн тодорхойгүй байна.


Гурав. Явуулж буй судалгааны дийлэнхи нь гадаад санхүүжилттэй учраас монголын нийгмийн гол бөгөөд цөм асуудлыг хөндөж чадахгүй байна.


Дөрөв. Янз бүрийн судалгааг практикт хэрэглэж ашиглах гэсэн хамгийн гол асуудал ихээхэн хоцрогдож байна.



Тав. Дэлхийн янз бүрийн орны нийгмийг харьцуулж үзэх гэсэн ерөнхий хандлагаар явуулсан судалгааг манай нийгмийн суурь судалгаа гэж ихээхэн эндүүрч байна.


Энэ нөхцөлд Монголын нийгмийг иж бүрэн, системтэй судлах гэсэн гол зорилго ихээхэн бүдгэрч байна.


Нэгэнт нийгмээ иж бүрэн, системтэй судлаагүй, судалж чадаагүй, судлах хүсэлгүй учраас төрийн болон нийгмийн удирдлага олигтой байх ямар үндэслэл байхгүй.


Энд би судлаачдыг буруутгахгүй, харин улсын төсвийн ердөө л 0,35 хувийг шинжлэх ухаанд зарцуулдаг төр засгийг шүүмжилж байна. Монголын төр шинжлэх ухааныг доромжилж байна.


Монголын нийгэмд шинжлэх ухаан шалдаа ортол дор орсон учраас түүний орыг элдэв төрлийн шашин, шашны гаж урсгалууд, мөн шинжлэх ухааны нэр барьсан изотерик, оккультизм, психотрон, парапсихологи зэрэг гаж урсгал чиглэлүүд ихээхэн газар авч байна.


Манай шинжлэх ухаан экстрасенс, астралоги, далдыг харагч нэртэй мэргэжлийн луйварчдын өмнө хүчин мөхөсдөж байна. Намайг үнэгүй лекц уншихад 37 хүн ирж байхад ид шидтэн Сарандаваагийн түрийвч даллах ёслолд “үй түмээрээ” цуглаж байна.
Хэдий ийм боловч манай эрдэмтэн судлаачдад бодитой, нийгэмд үр нөлөө бүхий судалгааны ажил хийх боломж асар их бий. Энэ нь асар олон хувилбартай байж болох авч Монголын нийгэмд өөрт нь тулгамдсан асуудлуудад бүх хүчээ төвлөрүүлэх явдал юм.


Манай нийгэмд ямар судалгаа хамгийн чухал вэ ? Иймээс социологичид бид судалгаагаа Монголын нийгмийн түлхүүр судалгаанаас эхлэх ёстой. Түлхүүр судалгаа гэж тухайн нийгмийг аль болох богино хугацаанд аль болох иж бүрэн бөгөөд системтэй судлахыг хэлнэ. Энэ бол суурь болох академик судалгаатай олон талаар давхцах боловч яг таг таарахгүй. Учир нь суурь болон академик судалгааны сэдэв, чиглэл дэндүү олон байдаг бол түлхүүр судалгааных нэн тодорхой байдаг. Мөн түлхүүр судалгаа бол зөвхөн тухайн нийгмийг судлахад чиглэгддэг.


Хэт нуршихгүйн тулд би Монголын нийгмийн түлхүүр судалгааны сэдэв чиглэлийг тойм төдий авч үзье.


1. Нийгмийн бүтэц



Талийгаач Х.Гүндсамбуугаас хойш нийгмийн бүтцийн судалгаа тасралд орсон. Гол асуудал нь хөрөнгө мөнгө. Хэдий ийм боловч түүнийг заавал тогтмол явуулах хэрэгтэй. Өнөөдөр Монголын төр нийгмийн болон нийгмийн халамжийн бодлого явуулж огтхон ч чадахгүй байна. Энэ нь нийгмийн бүтцийн судалгаа байхгүйтэй холбоотой. Өнөөдөр нийгмийн бүтцэд асар их өөрчлөлт гарч, нарийсан төгөлдөржиж байна. Ухаандаа саяхан маргинал бүлэгт тооцогддог байсан “хог ухагчид” шаталсан зохион байгуулалт бүхий бүхэл бүтэн систем болон хувираад байна. Ухаандаа “хог ухагчдын” дээд тал нь 82 сая төгрөгийн хадгаламж бүхий лаг баян болсон байхад доод хэсэг нь дөнгөн данган амь зогоож байна. Саяхан болтол “худалдаа үйлчилгээний” гэх ангилалд орж байсан худалдагч нар гэхэд л хөрөнгө орлогоороо асар их ялгаатай дотоод олон давхраа үүсгээд байна.
Бидний хамгийн сайн мэдэх “малчин анги” өнөөдөр дороо зарц бүхий том баянаас амин хувиа зогоох төдий амьжиргаа бүий олон давхраанаас бүрдэж байна.


Энэ мэтчилэн нийгмийн анги-нийгэм, анги-давхраанд асар их өөрчлөлт гарч, цоо шинэ нийгмийн давхраажил үүсээд байхад огт судлахгүй байна. Үүний улмаас Монголын нийгмийн өнөөгийн төлөв байдлын талаар бид бараг юу ч мэдэхгүй сууж байна.


2. Гэр бүл



Гэр бүлийн судалгаа хэт барууныг дагалдагч хүмүүсийн гарт орсон учраас үр өгөөж дэндүү муу байна. Гэр бүлийн барууны үнэт зүйлсийг сурталдсан хүмүүс л өөрийгөө судлаач гэж нэрлэн тоглолт хийж байна. Гэтэл монголын гэр бүл огт өөр мөн чанар бүхий ойлголт юм. Асуулт асууя. Монголчууд эхийн эрхт ёстой юу, эцгийн эрхт ёстой юу ? Үүнд хэн ч хариулж чадахгүй. Бяцхан ажиглалтын судалгаагаар Монгол хүмүүсийн 70 хувь нь эхийнхээ талыг дагаж ойр дотно байдаг, 20 хувь нь эцгийнхээ талыг дагадаг, 10 хувь нь хоёр талтайгаа жигд харилцдаг юм. Хэрэв хувь хүний нийгэмшлийн үйл явц эхийнхээ талыг илүүтэй дагаж байвал түүнийг эхийн эрхт ёс гэж нэрлэж болох уу ? Бас л хэн хариулж чадахгүй. Дээр ажиглалтаас Монголын нийгэм эцэг-эхийн ёсыг хослуулсан ард түмэн гэж дүгнэж болох уу ? Би л лав тэгж дүгнэсэн. Энэхүү гипотезийг шалгахад гэр бүлийн түлхүүр судалгаа л тус болно. Манай нийгэм байнга хөгжиж, цаг ямагт шинэ төлөв байдалд шилжиж байгаа үйл явцыг монгол гэр бүлийг европ гэр бүл болгох гэсэн явцуу хүрээнд ойлгох нь угаасаа буруу. Харин ч үүний эсрэгээр Монгол гэр бүлийн уламжлалт үнэт зүйлсийг хадгалсан шинэ үеийн гэр бүлийн талаар бодох цаг болсон. Энэ талаар ямар ч судалгаа үгүй.


3. Бие хүн, түүний боловсрол, хүмүүжил



Залуу үеэ хэрхэн яаж хүмүүжүүлэхийг мэддэггүй цорын ганц улс нь Монгол. Бас л дээрхийн адил монгол хувь хүнийг европын хувь хүн болгох гэсэн явцуу үзэлтэй холбоотой. Гэхдээ “европын хувь хүн” гэж байдаггүй, нэн тодорхой улсын иргэн – хувь хүн л байдаг. Сайтар ажиглавал Герман, Франц, Итали хувь хүмүүс газар тэнгэр шиг ялгаатай. Ийм атал Монгол хүнийг огт байхгүй “европ хувь хүн” болгох гэсэн үзэл явцгүй. Гэтэл бид ийм замаар 20 гаруй жил явж туршсаар байтал бидний хойч үе хэцүүдэж гүйцэж байна.


Зүй нь бие хүний хүмүүжих, боловсрох, соёлжих, төлөвших, гэгээрэх, иргэнших, нийгэмших зэрэг нийгмийн олон үйл явц төстэй боловч ихээхэн ялгаа заагтай. Манайд үүнийг огт ялгахгүйгээр санаандаа орсон зүйлээр хойч үеэ хордуулж алж байна. Үүний тод жишээ нь Ц.Элбэгдоржийн санаачилсан “Иргэний боловсрол” хичээл. Энэ дэлхийд иргэний боловсрол гэдэг хичээл байдаггүй, харин “Нийгэм судлалын үндэс” гэдэг хичээл л байдаг. Ямар ч боловсролгүй хүний санаачилсан энэ хөгийн зүйлээр Монгол хүүхдүүдийг хорлох ёсгүй.


4. Нийгмийн харилцаа: хамтач ёс аминч үзлийн асуудал



Монголын нийгэм хамтач ёсны үзэл үйлдлээс аминч, бэртэгчин нийгэмд шилжсэн нь маргашгүй үнэн. Гэтэл Монголын уламжлалт нийгэм ч, социалист нийгэм ч хамтач ёсны үзлийг түүхэн бүхий л үеийнхээ туршид баримталж ирсэн. Одоо бол нийгэм атомжин, мөнгө болон таваарын фетишизмд хэт автаж адгийн бэртэгчин болон хувирсны улмаас өнөөгийн нийгэм заадас углуургаараа салан унахад дөхөж ирээд байна. Гэтэл манайд нийгмийн харилцааны энэ их өөрчлөлтийн талаарх түлхүүр судалгаа алга байна.


5. Монгол угсаатан ба ястны асуудлууд



Угсаатан бол уламжлалт нийгмийн үзэгдэл, харин үндэстэн бол аж үйлдвэржсэн нийгмийн асуудал юм. Зөвхөн ХХ зуунд л нийгмийн асар их өөрчлөлтийн суурь дэвсгэр дээр Монгол үндэстэн бүрэлдэн тогтсон юм. Саяхан гэсэн үг. Цэрэг цуух, сургууль соёл, цэрэг арми, нам төр зэрэг нийгмийн шинэ институтын тусламжтайгаар Монголын олон угсаатныг баруун зүүн, хойт урд, төв хөдөө гэж ялгалгүй хольж чадсан, мөн аж үйлдвэржсэн нийгэм байгуулсны үр дүнд Монгол угсаатан болгож хувиргасан юм. Гэтэл түүхэн энэ хөдөлшгүй үнэнийг үл тоомсорлон Монголыг угсаатнаар хуваах атгаг явдал ихээхэн газар авч байна. Үүнийг маш нарийн судлах ёстой.


6. Түүхэн социологийн асуудлууд



1911 оны хувьсгал АН-ынх, 1921 оны оны хувьсгал МАН-ынх гэж хэн ч нотлоогүй байхад түүх болон түүхэн зүтгэлтнүүдээр дайсагнах явдал манай сэхээтний гол өвчин болоод байна. Тэд үүнээс улам хэтэрч Хувилай Аригбөх, Занабазар, Галданбошигт, Бодоо, Данзангийн асуудлаар заамдалцах хэмжээнд хүртлээ тэнэг эргүү болсон байна. Хэн Та нарыг түүхийн шүүгч болгосийм ?!


Иймээс онолын социологи, түүх бичлэг хоёрын дундаас Монголын түүхийг философийг гарган ирж Монголын түүхийг шинээр бичих зорилт тулгарч байна.


7.Эдийн засгийн социологийн асуудлууд



Эдийн засгийн судалгааны асуудал бүр ч илүү өрөвдөлтэй. Учир нь эдийн засгийг тайлбарлах “Барууны онол” газар сайгүй мухардалд ороод байна. Ийм атал түүнийг либерализм нэрийн дор хүчлэн зүтгүүлэх тэнэглэл газар авсан. Товчоор хэлбэл социализмын үеийн “политэкономи”-оор явж болохгүй, барууны “экономикс”-ын загваруудаар явж болохгүй тийм зааг үед бид ирээд байна. Гэтэл аль дивангалавд болоод өнгөрсөн онолын маргааныг Монголын өнөөгийн нөхцөлд буулгах гэсэн тэнэглэл ихээхэн газар авч байна.


Ухаандаа монголын уламжлалт нийгэмд мал үйлдвэрлэлийн хэрэгсэл үү, хөдөлмөрийн хэрэгсэл үү ? гэдэг асуултад хэн ч хариулж чадахгүй. Мөн Монголын уламжлалт нийгэм хэзээ ч газар өмчилж байгаагүй байхад яагаад анх удаа өмч хэмээн хувьчлав ? гэсэн суурь асуултад бас л хэн ч хариулж чадахгүй. Энэ бүхний суурь шалтгаан маш гүнд байна. Үүнийг судалсан байтугай, сонирхсон хүн ч байхгүй. Харин одоо судлах хэрэгтэй.


Миний баттай итгэж байгаагаар Монголын нийгмийг түлхүүр судалгаанаас эхлэн судлах ёстой. Энэ үйлсэд хязгааргүй их талбар, цаглашгүй их боломж байгаа.


Манай өмнөх үеийн социологичид хэн ч хагалж байгаагүй газарт социологийн судалгааны анхны шанг тавьсан. Ахиад хэлье. Тэд зөвхөн анхны шанг тавьсан.


Харин Залуу үеийн Та нарт үүнийг үргэлжүүлэн “социологийн атар газрыг” бүрэн эзэмших сайхан ирээдүй байна.


Судлаач Х.Д.Ганхуяг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (197.211.52.65)
    Бүгдээрээ сайн байцгаана уу, би бөөрнийхөө нэгийг зарж баяжсан тухай түүхээ хуваалцахыг хүсэж байна. Намайг Марагад гэдэг, би Монголоос гаралтай. Би санхүүгийн хувьд бэрхшээлтэй байсан бөгөөд онлайн эмнэлгийн зохицуулалтаар дамжуулан эрхтний донор болсон. Би төлбөрийн хариуд нэг бөөрөө хандивласан бөгөөд мэс заслын дараа эрүүл хэвээр байна. Би бөөрнийхөө төлөө 780,000 доллар авсан. Энэ мөнгөөрөө би Монголд өөрийн гэсэн компани байгуулсан. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгарч, нөхцөл байдлаа өөрчлөх сонирхолтой байгаа бол надтай дараах хаягаар холбогдож болно: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM эсвэл +91424323800802 дугаарт залгаарай. WhatsApp байхгүй: +19282211962.
    2026 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (197.211.52.65)
    Бүгдээрээ сайн байцгаана уу, би бөөрнийхөө нэгийг зарж баяжсан тухай түүхээ хуваалцахыг хүсэж байна. Намайг Марагад гэдэг, би Монголоос гаралтай. Би санхүүгийн хувьд бэрхшээлтэй байсан бөгөөд онлайн эмнэлгийн зохицуулалтаар дамжуулан эрхтний донор болсон. Би төлбөрийн хариуд нэг бөөрөө хандивласан бөгөөд мэс заслын дараа эрүүл хэвээр байна. Би бөөрнийхөө төлөө 780,000 доллар авсан. Энэ мөнгөөрөө би Монголд өөрийн гэсэн компани байгуулсан. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгарч, нөхцөл байдлаа өөрчлөх сонирхолтой байгаа бол надтай дараах хаягаар холбогдож болно: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM эсвэл +91424323800802 дугаарт залгаарай. WhatsApp байхгүй: +19282211962.
    2026 оны 03 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 55 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    13 цаг 59 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    14 цаг 5 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    14 цаг 8 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    20 цаг 17 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК