Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Харьд яваа Элчийн ёс-Бурууг бүү буруутга, зөвийг бүү зөвтгө!

2016-12-05
0
ЖИРГЭХ

... Цайзын наад хотгор луу орсон давчуу сайр даган олон хөсөг тэргүүд энэ өдрийн нарны сүүлчийн шаргал гэгээн дунд цагаан тоос босгон, могой мэт мурилзан урагшилна. Цайзын бараа харсан элчийн багийнхан хурдаа нэмэн урашлав. Хөсөгтэй цувааг цайз байх гүдгэрийн бэл өөд өгсөж байхад нь гүйцэж ирлээ. Луус болон морьд хөллөсөн жүүд худалдаачны дөрвөн дугуйт тэргүүд чулуу дэвссэн замаар тэрчигнэн зүтгэнэ. Жүүдүүд ташуураа далайн луус, морьдаа шамдуулахын зэрэгцээ хааяа тэрэгнийхээ дугуйг том чулуу давах, хотгороор гатлахад нь дэм өгөн, араас нь түрнэ. Ийм тэргийг европыг хэрсэн хуучин худалдааны аль ч зам дээр харж болох билээ. Бүр будант арлын умард үзүүрт ч түжигнэн явах. Энэхүү дөрвөн дугуйт, хулсан чагтагат, хусан тэнхлэгт тэргэнд ер хүний хэрэгтэй бүхэн бий. Харин энэ удаад тэдний ачаа онцгой бололтой. Тэрэг бүхэн битүү ширэн бүхээгтэй, тэрхүү бүхээг дотор чухам ямар нарийн нандин бараа явааг тааварлах аргагүй. Хамгаалалтгүй шахам яваа нь гайхаш төрүүлнэ. Сартагтай баатар болон түүнтэй хамт явсан хоёр монгол хэдийнэ цайзад хүрсэн бололтой. Үлдсэн хэд гурван монгол цэрэг цувааны цээжинд ер юунаас ч болгоомжилсон шинжгүй тайван сажилцгаана. Алт, үнэт эдлэл ачсан бол энэ олон тэргийг багагүй хүч дагаж явмаар. Бишсэн бол юунд ширэн бүхээгээр халхлаа юм бол...? Монголчуудын эзэмшил нутагт ойртох хэрээр учир нь үл олдох юмс олон болох аж. 

 

Тэрэг бүрийг хариуцан явах хоёроос доошгүй жүүд худалдаачнаас гадна бас цагаан хэвнэгтэй, тахир сэлэм санжуулсан арваад сельжүк, хэдэн сири, цэл залуухан армян ламтан, хөө хар царайтай, хавдсан мэт зузаан уруултай, хэдэн настайг нь тааж хэлэхэд бэрх хоёр нүб ч байв. Хүлэг баатруудын цуваа тэдний хажуугаар гарахад хөсгийнхөн сэжигтэйгээр дагуулан харцгаана. 

 

- Гахайн махыг тансаг идээнд тооцдог армян, сиричүүдтэй жүүд нар нэг ширээний ард суугаад гүнцэг барьж болдог л юм байна. Хулгайч үнэг, ямаа, бас тахианууд бүгдээрээ нэг хашаанд эвтэй найртай амьдардаг тухай хэн нэгэн яривал би одоо лавтай итгэхээр боллоо хэмээн Жерменийг дуу алдахад, Лаг өлгөж аваад

 

- Ха ха, ... гахайг бас нэмэх хэрэгтэй. Лалчууд ариун мөргөлөө мөргөх үеэр Сири, Армянууд гахайн өөх зүсэж энэ хобрай нарын аманд хийхэд, нөгөөх нь лалуудын мөргөлийн буянаар дээд тэнгэр бидэнд ариун идээ илгээлээ гэж залбираад хүртэж орхино. Ха ха... хэмээн хөхрөв.


Жеймс, 


- Та бүхэн жүүдүүд гахайг яагаад төхөөрдөггүйг мэдэхгүй гэж үү. Ариун амьтанд гар хүрэх хориотой шүү дээ. Жүүдүүдийн хувьд гахай ариун шүтээн нь учраас л тэд төхөөрдөггүй, бас махыг нь иддэггүй хэрэг. Бурхныхаа махыг хүртвэл үнэхээрийн аймшигтай нүгэл болно шүү дээ... Гахай бол тэдний шүтээн бурхан нь болно хэмээлээ. 

 

Энэ хорон ёжийг сонссон Этьен дө Баррал хүртэл тэссэнгүй түсхийв. Саяхан монголчуудтай таарч түгшиж бас халууцаж хөлөрч явсан дайчид, цувааныхан пажигнатал инээлдэн сэргэцгээлээ. Биеэ барьцгааж явснаа сая мэдрэн, тайвширцгааж, нэг нэгнээ урамшуулан, хөхрөлдөн шуугилдаад, илэрхий дуу шуу ороод явчихав. 

 

Лагийн зэвсэгч “Сахилгагүй” хэмээгдэх Жон энэ ярианд хөөрч, хөгжөөн наргиаг улам өдгөөх гэсэндээ өдөр мөлжиж явсан гахайн утсан толгойныхоо үлдэгдлийг ганзаганаасаа авч, зам тавьж өгөхдөө нэн дурамжхан байсан, тэгээд зогсохгүй өмнөөс нь муухай харсан залуухан жүүдийн нүүрийг шудраад авснаас болж гэнэтхэн бөөн цуугиан үүсэв. Жоны нутаг умард Руиенд бол залуус жүүдийн хүзүүнээс гахайн толгой зүүж тохуурхан хөгжилддөг байжээ. Тэглээ гээд жүүд өчүүхэн ч гомдол гаргахгүй, бөхөлзөн тонголзсоор, өрөвдөлт нүдээр доогуур харж, өршөөж нигүүлсэхийг үглэн гуйдаг байлаа. Ер европын хаана ч тэр хобрай - жүүдүүдийг доромжлох нь гахайн эзэн гахайгаа шилбүүрээр шавхуурдах лугаа адил зүй ёсны зүйл гэж үзнэ. 

 

Гэтэл байдал бүр эсрэгээр эргэв. Юу гэвэл, дутуу мөлжсөн гахайн толгойгоор нүүрэндээ цохиулсан жүүд залуу Жоны өмнөөс хараал хэлж нулимсан байна. Ийм үйлдлийг байж болшгүй доромжлол гэж ойлгодог Жон ташуураа далайсанд өмнөөс нь харин ч бүр таяг болгон барьж явсан модоороо чичжээ. Уурссан Жон залуугийн нүүрэн дундуур цус шүүртэл ороолгов. Жүүд залуу бусдаасаа тусламж эрэн хашгирав. Жүүдүүд дуу дуугаа авалцан хашгиралдаж, хөсөг тэргүүд түржигнэн зогсож, хорь гаруй жүүд бөөгнөн ирээд нүүрнээсээ цус садруулах залуугаа хамгаалан тойров. Тэдний зарим нь ташуур, урт хатгуур мод, хоёр нь илд хүртэл барьжээ. Сахилгагүй Жоныг ч өмгөөлөн хэдэн зэвсэгч хиа, ойрхон явсан хоёр гурван хүлэг баатар хүрээлэв. Цувааны толгойд явсан Этьен дө Баррал, Фрэнк, Лонгли ламтан нар тэдэн лүү яаран очиход жүүдүүд латинаар загалмайтнуудыг хараан зүхэцгээж байлаа. Францад ч, Ариун Ромын эзэнт гүрний хаана ч тэр ийн аашилж буй жүүдийг газар дээр нь галзуу нохой мэт тасар цавчлан хэсэглээд гахайд хаяж өгөх, эсвэл загалмайд цовдлоод олны өмнө шатаах байсан биз. Уур хилэн нь бадарсан хүлэг баатрууд юу юугүй тэр хэдэн жүүдийг тасчин хаяхыг завдан ухалзана. 

 

Монголчуудын ачааг хариуцан авч яваа тул энэ жүүдүүдэд халдах нь Монголчуудад халдсанаас ялгаагүй. Адгийн боолууд хүчирхэг эзний угаадаст цадсаны шинж биз. Заримдаа өчүүхэн нулимдас уулсыг доргиох цасан уруйг ч үүсгэх. Барон хүлэг баатруудаа тайвшрахыг хүсэж, маргааныг зохицуулахыг оролдов. Гэвч бүтэлтэй болсонгүй. Уг нь жүүдүүд чимээгүй болчихвол хүлэг баатрууд тайвширч болохоор байсан ч жүүдүүд дор дороо шуугилдан, тэднийг харааж, бас ямар нэгэн юм нэхэх байдалтай байв. 

 

Цуваанаас нэлээд өмнө түрүүлж явсан таван монгол дайчин энэ чимээнээр давхилдаж ирээгүй бол юу болохыг чөтгөр л мэдэхээр байлаа. Захирагч нь бололтой улаан торгон цамцаа дэрвүүлсэн, орой дээр нь хэсэг үс үлдээж согсоолон боосон нүцгэн толгойтой бахим чийрэг монгол эр жүүдүүдэд нэг үг хэлэхэд тэд дариу чимээ аядав. Тэр юу болсныг асуун байцааж эхлэхэд жүүдүүд газарт унасан гахайн толгойг заан, сахилгагүй Жоныг чичлэн ярьцгааж, хүлэг баатрууд дургүйцэн дүнгэнэлдэнэ. Хэргийн эзэн Жон чухам юу хийчихсэнээ ойлгож ядан байв. Сири, сельжүк, армянчууд адал сонин зүйл үзэхэд бэлэн сониучирхан харцгааж, хөсөгт хөллөөтэй ядарсан илжиг морьд ч түр амсхийн тургилан зогсоно.

 

Эцэст нь монгол эр баруун гараа өндөрт өргөн бүгдийг чимээгүй болохыг шаардав. Тэгээд, 


- Сонстугай. Далай их хааны зарлиг, Их яса хуулийг сонстугай. Аюутугай, биширтүгэй гэсэнд Загалмайтан хүлэг баатруудын аяныхнаас бусад нь гартаа барьсан саваа, илд тэргүүтнээ газарт тавиад баруун гараа цээжиндээ аван өвдөг сөхрөн сууцгаав. 

 

Монгол баатар хүлэг баатруудыг хэрхэхийг хүлээн түр саатав. Ламтан Лонгли мориноосоо буун зарлиг сонордуулах монголд дөхөж очоод, 


- Эрхэм баатар. Манай загалмайтан хүлэг баатрууд ёсыг сайтар мэдэхгүйн учрыг өршөөж ажаамуу... Мэдээгүйн бурууг би түмэнтээ хүлээх тул миний үйлээр тэдний гэмийг хэлтрүүлэхийг хүснэ гэв. 

 

Тэгээд тэргүүн гудайн зогсоход газарчин Аристандр, ламтны туслах Херолд нар мөн мориноос буун түүнийг дагав. Барон Этьен дө Баррал чухам тэднийг дагах, үгүйгээ эс мэдэж, тэгээд юу болбол ч болтугай хэмээн мориноосоо буусангүй. Согсоо үст монгол эр цааш нь ийн хашгирав.


- Их ясагийн есдэх эрэмбийн арван есдүгээр зурвас ёсоор хэн боловч дураар омтгойрон өөрийн сүсгийг илүүд үзэн бусдад дээрэнгүй хандах, мөн бусдын ариун сүсэг бишрэлийг гутаан доромжлох, өөрийн сүсэгт оруулахаар айлгах, зовоох аваас тийн үйлдэгчийг хэн буйгаас үл харгалзан, гурваас багагүй хугацаагаар доромжлуулан дорд үзэгдэгчийн мэдэлд нь өгч боол болгон зүтгүүлэх цаазтай... Тиймээс - гээд Лонгли ламтанд хандан Жоны нэрийг лавлан асуугаад – Эрхэм хүлэгт баатар Лагийн зэвсэгч хиа фраки нутгийн Жон нь жүүд Ахиманы нүүрийг жигшин цээрлэдэг гахайн толгойгоор чичилсэн явдал бол ариун шүтээнийг нь гутаан шившиглэсэн хэрэг мөн тул гэмтэн Жоныг хөсөг тэрэг хөтлөгч Ахиманы боолоор гурван өдөр зүтгүүлсүгэй. 

 

Барон, бэйс болон бусад хүлэг баатрууд эхлээд чухам юу болж буйг огт ойлгосонгүй. Нэг муу жүүдийн нүүрийг гахайн толгойгоор шавхуурдсаны төлөө боол нь болоод зүтгэх гэв үү?. Ийм явдал энэ ертөнц дээр байж болно гэж үү?. Зүүд үү?. 

 

Хоёр монгол Жоныг мориноос нь гуд татан буулгаж, ташуур, сэлмийг нь мулт татан газарт чулуудаад, жүүдийн өмнө сөхрүүлэхэд л зүүд биш болохыг ойлгож, шуугиалдаад явчихав. Этьен дө Баррал дуулгаваргүй тайж нарыг хэрхэхээ үл мэднэ. Сэн Бөрни энэ явдлыг аймшигтай доромжлол хэмээн хүлээн авч, хилэгнэсэндээ жолоогоо гартаа барьж дийлэхгүй чичигнэн байв. Жоны хулхи хэдийнэ бууж, юу юугүй цаазын тавцан дээр гарах гэж буй ялтан мэт бөлтөлзөн, эзнээсээ аврал эрэн харна. Харин өдөр тэсгэлгүй уурлаж асан Жермен энэ үйл явдлыг мэдээгүй мэт, тэртээ хойно шингэж буй нарны сүүлчийн улаан туяаг ширтэн зогсож байв. Гэвч байж ядсан их уур хилэнгийн шуурга түүний цээжин дотор нижигнэн буй билээ.

 

Хэрэг явдлыг нэг мөсөн буруу тийш нь эргүүлж орхивол магад, энд бүгдээр ясаа тавьж мэдэх тул Лонгли ламтан монгол эр лүү ойртож, 


- Ертөнц дахинаа Их Яса хуулийг даган мөрдөх учиртайг ухуулан таниулж чадаагүй өчүүхэн хуврага намайг өмнөөс нь шийтгэгтүн. Ялыг би үүрсүгэй хэмээвэл


- Таны шударга сэтгэлийг түмэнтээ хүндэлнэ. Гэвч шударгуу байсны тань төлөө яахин танд ял үүрүүлэх... Буруутны өмнөөс ял үүрэх гэсэн чин санаа тань Мөнх хөх тэнгэрийн явдалд нийцэх тул ялыг хөнгөлж, золио төлбөр болгосугай. Золиог буруутан Жоноор гаргуулая. Ялын өдрөөр золиог тооцно, хэд хэмээхийг зовлонт жүүд хэлэг. Гагцхүү хохиролдоо нийцтэй, хожимдоо гомдолгүй байх учиртай гэв. Баярласан ламтан,


- Шударга ариун бүхнийг ивээгч дээд эзэнд талархая. Дээд эзний санааг танин гүйцэлдүүлэгч эрхэм баатар танаа талархая хэмээн гүнээ мэхийн ёслов.

 

Юу болсныг барон болон Сэм Бөрни, Лаг нарт дуулгавал тэд дуугүй зөвшөөв. Жүүдүүд тэрүүхэндээ бөөгнөөд хоорондоо хэсэг зуур зөвлөлдсөний эцэст цус нь тогтсон ч нүүрээ гараар дарсаар байгаа өнөөх жүүд залуу урагш зоригтой гарч ирээд, монгол заргачид хэргийг шударгаар шийдэж буйд талархан буйгаа илэрхийлэн мэхийн ёслов. Тэгээд – Хүлэг хааны тэмдэгтэй 20 алтан динар46 авбал миний сэтгэл амсхийнэ гэлээ... Лаг, Сэм Бөрни хоёрын царай цонхийж, Жон далан дундуураа ташуурдуулсан мэт навтасхийв. Энэ бүхнийг гайхан харцгааж байсан хүлэг баатрууд дахин шуугиалдаад явчихав. Лонгли ламтан монгол баатрын царай өөд тусламж эрж буй мэт харав. Хаана ч тэр 20 алтан динар бол ганц боолын арван жилийн ажлын үр дүнгээс ч их билээ. 

 

Согсоо үст Монгол баатар ер ажирсан шинжгүй, харин ч тохуутай ёж инээмсэглэл нүүрэнд нь тодрох ажээ. Жүүдүүд 20 алтан динараа Жоноос нэхэхэд хэрхэхээ мэдэхгүй дэмий л Лаг өөд царайчлан харав. Өнөөх жүүд залуу зүүн гараар нүүрээ дарсан хэвээр Монгол баатрын өмнө сөхрөөд, 


- Алтан динаруудыг минь эдгээр бүдүүлэг түрэмгийчүүдээс гаргуулж өгч, тэнгэрийг баярлуулаач... гэв.


- Чи Хүлэг хааны 20 алтан динартай болсон гэдэгтээ итгэлтэй байна уу?


- Гэгээн Соломон47 шиг мэргэн шүүгч таны ивээлээр тэр шүү дээ..


- Хэрвээ танай Соломон энэ мэтийг зөвшөөх аваас хэрхэн түүнийг мэргэн гэх билээ...


- Эрхэм дээдэс минь, яагаад тэр билээ. Өчүүхэн мунхаг би таны хэлснийг үл ойлгоно.


- Бид чамайг хөлслөхдөө бүтэн жилд хэдэн алтан зоос өгдөг билээ?


- Таны хишиг хэтэрхий өгөөмөр билээ. Би танд бүтэн жил зүтгээд 9 алтан динар авдаг аа...


Монгол баатар үсээ согсолзуулан ихэд инээв. Тэгээд Лагт хандан,


- Таны зэвсэгч ямар их шид чадвартай хүн бэ? Энэ жүүдийн гурван жилийн ажлыг гурван өдөрт хийдэг тийм сайн зэвсэгчээ та надад хэдэн өдөр хүчин зүтгүүлж болохсон болов уу? Би танд хөлсийг нь гомдоохгүй өгөх билээ гэв.


Наргин тоглож буйн учрыг гүйцэд ухаарсангүй тул юу хэлэхээ үл мэдэн өмнөөс нь гайхан харав. Монгол баатар улам ихээр хөхөрлөө. Тэгснээ гэнэтхэн больж, бүсэн дэх жижигхэн хүрэн илгэн уутнаас гурван алтан динар гарган гайхаж алмайрсаар байгаа жүүд залуугийн өмнө чулуудаад,


- Чиний жишгээр бол дөрвөн сарын хөлс шүү. Шуналт чиний хүслийг алтан динар биш суран ташуур л амраах юм байна - гээд дэргэдэх монголчууддаа хандан – Бусдаас авахыг хэтийдүүлэн тачаадсан энэ боолыг нэхсэн зоосных нь тоогоор ташуурд хэмээн зангав. Жүүд залуу гурван алтан динарыг салганасан гараар шороотой нь базан авах зуураа


- Өршөөлт мэргэн Соломон – хэмээн эхэлтэл үгийг нь тас дайран


- Соломон хаан хэрвээ үнэхээр мэргэн шүүгч аваас миний адилаар үйлдэх байсан гэдгийг мэдэж ав, чи гэж өмнөөс нь зандрав. Залуу ч навтасхийнэ. 

 

Хоёр монгол дайчин мориноос шаламгайлан бууж хувь золгүй жүүдийг хажуугийн хөсөг тэрэг рүү бархируулан чирч аваачаад гарыг нь дугуй тэгнүүлэн хүлэв. Тэгээд нөмрөгийг нь хуу татан гүрдгэр туранхай нурууг нь ил гаргаж байгаад гөрмөл суран ташуурын хуйвийг агаарт ид хавтай исгэрүүлэн хоёр талаас нь шап шуп хийтэл ороолгож гарлаа. Өндөр дуугаар хүлэг баатрууд руу зоримог гэгч нь хашгичиж байсан бусад жүүд нарын омог уур хэдийнэ талийж одоод, монголчуудын бахим чийрэг гарын дор тэлчигнэн чарлаж буй өнөөх залуугаа айж гэлмэсэн нүдээр харан, өвдөг бохирон чичигнэн сууцгаалаа. Ташуурын ором бүрээс цус шүүрсэн улаан гүвдрүүнүүд түрэн гарч ирэх бөгөөд залуу шингэн сэгсгэр үстэй гээдгэр толгойгээ савчин орилно.

 

Монгол баатар царайгаа ихэд төв болгон, Этьен дө Баррал болон Лонгли ламтан, ер нийт хүлэг баатруудад хандан,
- Энэ газарт элчсээр зарагдан анх удаа хөл тавьж буй эрхэм ноёд, идэрхэг хүлэг баатрууд та бүхэнд сануулах нь миний үүрэг билээ. Харьд яваа элчийн ёсыг хатуу сана. Бурууг нь бүү буруутга, зөвийг нь бүү зөвлөгтүн. Энэ бол харь газар зорчигч элч, зардсын чанд сахих ёс биш үү? Эзэн хаадын элч зардсын ёс, цээрээ чанд сахиж явагтун. Мөн хэн боловч алагчлалгүй хүрч байдаг Мөнх Тэнгэрийн үнэн ёсыг мэдэж авцгаа. Үүнээс цааш явдал бүхнээ сэрэмжлэгтүн. Бид өөрийн хүнээ шийтгэлээ. Тэнгэрийн цаазыг умартаж, ёсгүй аашилсан боол Жоноо хэрхэн шийтгэхийг Элчийн ёсыг хүндлэн эзэн ноёдод нь үлдээв. Дахиж энэ мэт алдаа цалгарыг гаргаваас тэр удаад тэнгэрийн бэрээ48 та бүхнийг хэрхэвч тойрохгүй гэдгийг хатуу санагтун гэж хүнгэнүүлэн өгүүлчихээд морио эргүүлэн цайзын зүг сэвэлзтэл хатируулан одлоо. 

 

Тэр хойно сая юу болж өнгөрснийг ухаарсан хүлэг баатрууд гүн амьсгаа аван тайвширцгаав. Мөн балмагдуулж, тохуурхаж, бас сургамжилж чадсан Монгол баатрын ов ухааныг гайхав. Тэгээд өнөөх баатрын араас цайзын зүг хөдөлцгөөлөө. 

/Хэсэглэн авав./

 

Б.Наминчимэд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баяраа тэмдэглээд ШАРТАЖ сэрсэн бүсгүйчүүддээ зориулах "шар тайлах" зөвлөгөө
Э.Энхболд: “Үзүүр нь үл харагдах тал нутаг, хязгааргүй хөх тэнгэр яг л зураг мэт санагдлаа” гэсэн сэтгэгдлийг олон жуулчдаасаа сонсож байсан
Хоёр Ихнаядын тендер “авсан” ч осол гаргасаар байгаа “СПЕЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” компанид хариуцлага тооцох уу?
РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Танилц: Нийслэлээс 2026 онд шинээр 52 км зам барих 13 байршил
    21 мин
  • УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ
    22 мин
  • Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
    27 мин
  • “Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц 95 хувьтай байна
    28 мин
  • АНУ-Израилын Ирантай хийж буй дайны талаарх хамгийн сүүлийн үеийн онцлох мэдээллүүд
    1 цаг 21 мин
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
    1 цаг 58 мин
  • Б.Батбаатар: Намайг намаас хөөх гэж оролдож байгаа хүмүүс намайг сайд болоход албан тушаал нэхэж байсан
    2 цаг 51 мин
  • Чансааг тэргүүлж буй шилдэг 24 аймгийн цолтон
    3 цаг 16 мин
  • G7-ийн орнууд дайны улмаас савалгаатай байгаа газрын тосны салбарт нөөц гаргахаа мэдэгдэв
    3 цаг 52 мин
  • Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
    3 цаг 56 мин
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
    4 цаг 3 мин
  • Хорват улс 2008 онд хаасан цэргийн албаа сэргээж, өсвөр насныхан цэрэгт татагдаж байна
    4 цаг 5 мин
  • Зургаан сум шар усны үерийн маш их эрсдэлтэй байна
    4 цаг 29 мин
  • УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ
    4 цаг 32 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 38 мин
  • Төрийн банк, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    4 цаг 39 мин
  • “Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
    4 цаг 45 мин
  • ӨНӨӨДӨР: БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    4 цаг 50 мин
  • Улаанбаатарт 6 градус дулаан байна
    5 цаг 5 мин
  • Үймээн, самуун ихтэй гуравдугаар сарын 10-ны ОНЦГОЙ өдөр
    6 цаг 1 мин
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАРАХ гэж байгаа, сумын начин Т.Нямжаргалын тухай 24 баримт
  • Н.Алтанхуяг: Надад шунал тачаалдаа хөтлөгдөн шийдвэр гаргаж байсан нэг ч тохиолдол байхгүй
  • "Мартын 8"-ны тухай сонирхолтой 24 баримт
  • Музей үзэх шинэ МООД
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
  • Дэвжээгээ ахлахаар болсон Манлай заан Б.Пүрэвсайханы тухай онцлох 24 баримт
  • Нэг өдөр, олон түүх: Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд
  • Олны санааг амраасан О.Эрдэнэцогтын тухай сонирхолтой 24 баримт
  • "Ямааны хоол", "Хортой" зэргээр хэлүүлж байгаа ЛИЛИ буюу сараана цэцгийн тухай бид юу мэдэх ёстой вэ?
  • Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчтэй цөмийн зэвсгийн талаарх 24 баримт
  • 24 баримт: Хятад улс дэлхийн эрчим хүчний нийт хэрэглээний 1/4-ийг эзэлдэг
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үнэнийг илчилсэн баримтууд
  • "Дөрөв дэх засаглалын төрсөн өдөр"-т зориулсан баримтууд
  • 60 гаруй сая долларын буяны хөрөнгө цуглуулж чадсан “We Are the World” дууны төрсөн өдөр
  • Дэлхийн нөлөө бүхий 24 эмэгтэйг онцоллоо
  • 2025 оны Багахангай дүүргийн Баяр наадамд хөлс гаргалгүй түрүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Дэнзэнсамбуу аймгийн арслан цолтойгоор бөхийн өргөөнд хоёр удаа л аймгийн начин цолтой бөхчүүдээр даваа авсан байна
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • Ираны дэмжлэгтэй "Хезболла" бүлэглэл удирдагчийнхаа өшөөг Израилаас авав
  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар хөрөнгөтэй байсан бэ?
  • Д.Ганмаа: Шаардлагатай бол Харвардын Анагаах ухааны их сургуулиар шалгуулж болно
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАРАХ гэж байгаа, сумын начин Т.Нямжаргалын тухай 24 баримт
  • ЗГ: Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар хэлэлцэнэ
  • Нэг өдөр, олон түүх: Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд
  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар хөрөнгөтэй байсан бэ?
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
  • Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний "шавхагдашгүй баялаг” ххк-ийн үйл ажиллагаатай танилцлаа
  • “Малколмын эргэн тойронд” инээдмийн цувралын бүтэлгүй аавын дүрийг бүтээсэн Брайн Кренстон гэж хэн бэ?
  • 2025 оны Багахангай дүүргийн Баяр наадамд хөлс гаргалгүй түрүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Дэнзэнсамбуу аймгийн арслан цолтойгоор бөхийн өргөөнд хоёр удаа л аймгийн начин цолтой бөхчүүдээр даваа авсан байна
  • Ираны дэмжлэгтэй "Хезболла" бүлэглэл удирдагчийнхаа өшөөг Израилаас авав
  • Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
  • Н.Алтанхуяг: Надад шунал тачаалдаа хөтлөгдөн шийдвэр гаргаж байсан нэг ч тохиолдол байхгүй
  • Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
  • Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчтэй цөмийн зэвсгийн талаарх 24 баримт
  • "Дөрөв дэх засаглалын төрсөн өдөр"-т зориулсан баримтууд
  • Дэвжээгээ ахлахаар болсон Манлай заан Б.Пүрэвсайханы тухай онцлох 24 баримт
  • ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНД МӨНГӨН УСНЫ ХЭРЭГЛЭЭГ ХАЛААД БАЙНА
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үнэнийг илчилсэн баримтууд
  • 60 гаруй сая долларын буяны хөрөнгө цуглуулж чадсан “We Are the World” дууны төрсөн өдөр
24 баримт
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
  • Үймээн, самуун ихтэй гуравдугаар сарын 10-ны ОНЦГОЙ өдөр
  • Г.Занданшатар: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтлаа
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК