Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бурханы шашин монголчуудыг баяжуулах биш ядуурахад нь тусалсаар байна

2017-1-02
0
ЖИРГЭХ

Бизнес болчихсон шашинд шинэчлэл хэрэгтэй


 


 
Өөрийн дотоод сэтгэлээ хянан үзэж өсөх үеэсээ “наалдуулан” авсан хир буртгаас нь салгаж, зөв зам мөрөөр цаашид хөтлөн явж, зовлон хийгээд түүний шалтгааныг мэдлэг, ухаанаар ямагт арилгаж “Эх болсон зургаан зүйл бодис болоод энэ хорвоод амилсан хамаг амьтныг энэрч, тэр бүхний тусын тулд бие, сэтгэл, үг үйлдлээ зориулж, нүгэл үл үйлдэхийг ямагт хичээж явахын зохистой”-г хүмүүн төрөлхтөнд сургамжлан гэгээрүүлсэн Жагарын Их сэтгэгч, соён гэгээрүүлэгч, энэрэнгүй үзэлтэн Буддагийн сургаал, номлолыг анхдагч цэвэр ариун утга, санаагаар нь эдүгээ дахин сэргээж, шинжлэх ухаанч мэдлэг болохын нь хувьд дэлхий даяарт түгээн сурталчлах хэрэгтэй байна. Буддагийн сургаал, номлолыг шашинжуулах бусармаг үйлс 2500 орчим жил үргэлжилжээ. Эхэндээ Жагар, Энэтхэгт, хожуу нь Төвд, Хятад, Монголд, мөн Солонгос, Японд гэхчилэн мөнхүү сургаал, номлол элдэв өнгө, аясаар хиртэж бохирдсоор эцэс сүүлдээ мухар сүсгийг төрүүлэх, хүмүүний сүсэглэх, бишрэх сэтгэлийг ашиглан өргөл, барьц авах залилан, луйвар болж төрөл арилжжээ.

 

Бурханы шашин монголчуудыг баяжуулах биш ядуурахад нь тусалсаар байгааг хэлэх ёстой.

Хүмүүс эцсийн дүндээ дотоод сэтгэлдээ л захирагдаж байдгийг судалж таниад, чухамхүү түүнтэй (дотоод сэтгэлтэй нь) ажиллахын учир шалтгааныг сургамжлан ухуулж, биеэрээ үлгэрлэн үзүүлсээр итгэл, хүндлэлийг олсон Будда бол үнэхээрийн их сэтгэгч, ариун явдалтан, энэрэнгүй үзэлтэн, зөв үйлстэн байв. Буддаг магтах, алдаршуулах, хүндлэх нь зүй ёсны үзэгдэл болно. Гэвч тэр цагийн өнгө аяс, жишгийг даган ухаантан мэргэд, ариун явдалтныг бурханчлан шүтэх, ид шидтэйд тооцох, тэнгэрээс илгээгдсэн гэгээнтэн, увдистан хэмээн гишгэсэн газрын нь шороог хүртэл сахиус болгон авдаг тэр зан үйлүүд Буддаг амьдад нь эхэлж, дорхноо л тэрээр бурханы зиндаанд хүрэн өргөмжлөгджээ. Будда өөрөө харин энэ бүхний эсрэг байж, өөрийг нь биш үзэл, онолыг нь дээдэлж, бүтээлчээр эзэмшиж, өөрөө гэгээрэхийн зэрэгцээ орчноо мөн гэгээрүүлж байхыг шавь нараасаа, талархагчдаасаа хүсэж байдаг гэдэг…

 

Буддаг нас барсны дараа түүний үзэл, сургаалыг шашинжуулж, бурханы зарлиг, айлдвар болгон гуйвуулж, судалж гэгээрсэн гэгдэх том лам нарыг мөн амьд бурханы зэрэг, зиндаанд үзэж, Бурхан Буддагийн олон дүрийг мод, шавар, гуулиар бүтээж, олон янз хөргийг нь цаас, даавуун дээр зурж, шүтээн болгон аравнайлж, хаад жанждыг хүртэл аль нэгэн бурханы хувилгаан дүр болгон өргөмжлөөд цэрэг-улс төрийн зорилгоор алдаршуулж байх болжээ. Товчхондоо бол Буддагийн шинжлэх ухаанч үзэл, сургаал шашин болж хувираад өөрийн гэсэн биежсэн тогтолцоотой болсон байна. Шашныг заадаг, сургадаг сүм хийдүүд, багш нар, ном судар, сурагч банди нар, сүсэгтэн олон түмэн, ивээн тэтгэдэг өглөгийн эзэд зэргээс бүрдсэн улс үндэстэнг нийтэд нь хамарсан тогтолцоо олон улсад буй болжээ. Хаад, ноёд өглөгийн эзэд гэгдэж нэр хүнд олж, элдэв цол, хэргэм ч хүртэх болов…

 

Ихэд шашинжсан хэлбэрээрээ Төвдөд тархсан мөнхүү үзэл, сургаал энэ ард түмний боловсрол, соёлын доройгоос үүдэлтэйгээр хиртэлт, гажуудалд автаад бүр мухар сүсгийг төрүүлэгч хүчин зүйл болж хувирчээ. Буддагийн сургаал, номлолыг өөр өөрөөр ойлгох, элдвээр тайлбарлах, Христосын болон лалын шашнаас элдэв зан үйлийг хуулбарлан авах, дууриах, бурхдын айдас төрүүлэм дүрүүдийг бүтээх, сүм дуганы хана, таазыг хурц тод өнгө, элдэв хээгээр чимэх, хурал номын уншлагыг хөгжмийн эгшгээр сүр хүч оруулах зэргээр театрчилсан үзмэр, сүсэгтнүүдийг урхидсан наадам, шоу болгож завхруулах хэрэгт Төвдийн том лам нар их үүрэг гүйцэтгэжээ. Нийтийн тооллын VI зууны үеэс XVI зууны үе хүртэлх мянгаад жилийн дотор Төвдөд нутагшсан Бурханы шашин дотроо олон урсгалтай болж тэдгээр нь хоорондоо тэмцэлдэж бүр зэвсэгт мөргөлдөөн, иргэний дайнд хүрч байжээ…

 

Бурханы шашин дотроо олон урсгалтай болж тэдгээр нь хоорондоо тэмцэлдэж бүр зэвсэгт мөргөлдөөн, иргэний дайнд хүрч байжээ…

 

Бурханы шашин маш өргөн фронтоор шинээр тархан орж ирсэн жижиг улс орон энэний хөлд талхлагдаж бүх талаар уруудах замд орж байв. Засаг захиргааны нэгж бүрд сүм хийд, хашаа хороо барих, шашны эд зүйлсээр дүүргэх, хутагт, гэгээнтнүүдэд том том өргөл барьц өгөх, олон тооны лам нарыг тэжээх, хувцаслах, хурал номын зардал, хонх дамар, бүрээ бишгүүр, арц хүж, хадаг самбай, ном судар зэргийг худалдан авах зэрэгт буурай эдийн засагтай жижиг орон бүх хуримтлал, үнэт зүйлсээ гөвж дуусдаг байлаа. Сүсэгтэн олон түмэн ч гэсэн өргөл, барьц, хадаг самбай, сахиус, эрих зэрэгт өрхийн орлогынхоо 20-30 хувийг зарцуулдаг болжээ. Гуулин, модон, шавар бурхад, зурмал шүтээнүүд, сангийн бойпор, арц, рашаан, шидэт үрэл, бурхдын аравнай, тарни шившлэг уншиж увдистай болгосон гэх элс, үр тариа, чулуу зэргийг айл бүр худалдан авдаг байв. Цаасан дээр өнгө ялган зурж тарнидаж шившсэн гэх даавуунд боосон (оёсон) элдэв сахиусыг бараг л хүн бүр худалдан авч хүзүүндээ зүүдэг байжээ. Хэдэн зуун мянга, сая тоогоор бэлтгэгдэн тараагдаж байсан сахиуснууд тун ч олон нэр төрөлтэй байв. Жишээ нь Заяа буяныг тэгшилдэг сахиусан хүрд (говийн Лхагийн сахиус), Ажил үйлс дэлгэрүүлэгч сахиусан хүрд (ногоон дарь эхийн сахиус), Хурдан хүлгийн сахиусан хүрд, Нялхсад учрах адыг буцаагч сахиус, Лусын хорлолоос хамгаалах сахиус, малын банзрагч, Хийморь лундааны сахиус, Мянган бурханы тамга, Сансрын хүрдэн сахиус, мэлмий харааг тэтгэгч сахиус, Намсрай бурханы сангийн тамга, Бундхорол сахиус, Тондол суварга сахиус, хар цагаан хэл амыг дарагч сахиус гэх мэтийн хэдэн зуун мянган шашны таваарыг Төвдүүд бэлдэж Монголд борлуулж иржээ.

 

Өмнө тоочин нэрлэсэн бүх зүйлс одоогийнхоор бол импортын бараа, эд зүйлс байв. Тэр бүхний үнэнд монголчуудын гар дээр байсан алт, мөнгө, үнэт үс, түүхий эд, мал, гар урлалын бүтээгдэхүүн, ангийн гаралтай зүйлс Монголын хил даван зөөгдсөөр нийт дүндээ 1000 гаруй жил болжээ. Ингэхлээр Монголчуудын ядуурлын нэгэн том шалтгаан бол шууд утгаараа Бурханы шашин юм. Энэ бүх эд баялгийн үнэ, төлбөр нь төвд хэлээр уншуулж сонссон ном судар, даавуунд боосон цаасан сахиус, зэс, мод, шавраар хийсэн элдэв дүрс, эрих, хонх, дамар тэргүүтэн болно. Тэр бүх зүйлсийг МАХН-ын даалгавраар XX зууны дундуур устгажээ. Харин энэ бүхэн одоо дахин сэргэж байна. Түүний үнэ, өртөг болж эх орны хөрс шорооноос олборлосон алт, мөнгө, зэс, бусад үнэт зүйлс доллараар солигдон хилийн цаад руу гарсаар, Бурханы шашин монголчуудыг баяжуулах биш ядуурахад нь тусалсаар байгааг хэлэх ёстой.

 

Том лам, хутагт, хувилгаадын хойд дүрийг эрэх, олж тодруулах, чингэснээр нутаг орон бүрийг байнгын шүтээн, амьд бурхадтай болгох овжин, зальжин аргыг анх Төвдийн лам нар сэдэж, хэрэгжүүлжээ. Урьд нь Бурханы шашин дэлгэрсэн аль ч оронд ийм заншил уламжлал байгаагүй билээ. Энэ бол тун ч олон талаас нь бодож зохиосон арга, мэх, заль байв.

 

Бурханы шашин шинээр дэлгэрч байгаа улс орон, газар нутагт өглөгийн эзэн хэмээгдсэн түших тулах том субъектыг олох, түүний тусламжаар сүм хийд барих, тохижуулах, нэр хүндтэй лам багшийг урьж суулгах, шавь нар ба сүсэгтнүүдийг буй болгох, онцолж шүтдэг шүтээнийг залах, сүсэгтнүүдийн хувьд нэр хүндийг олж алдаршсан хутагт, хувилгаадын хойд дүрийг таслалгүй тодруулж байх зэрэг нь уг шашныг дэлгэрүүлж газар авахуулах оновчтой технологи мөн болно.

 

Сүсэгтэн олонд үйлчилж буй нэрээр шарын шашин бизнес хийж, сүм хийдүүд ашгийн төлөө байгууллага болчихсон нь монголчууд бидний нэгэн эмгэнэл юм.

XVI зууны дунд хавиас эхлэн нийт Монгол даяар амжилттай хэрэгжүүлсэн уг технологи XXI зууны эхээр мөн давтан хэрэглэгдэж эхэллээ. VIII Богдын хойд дүрийг тодруулах, хутагт, хувилгаад гээчдийн хойд дүрийг тодруулах зэргээр уг ажил одоо ч үргэлжилж байна. Төвдийн том толгой лам нарт монголчууд бид ахиад л хууртагдсаар байх гэж үү? Мэхлэгдэж явжээ гэдгээ бид ойлгочихоод байгаа шүү дээ! Номхон хүлцэнгүй байлгах, баялгийг нь Лхас руу зөөлгөх, хүн амыг нь цөөрүүлэх, хүч чадавхийг нь сулруулах гэсэн харийнхний бодлогыг таслан зогсоох цаг болсон юм биш үү? Ядаж л Богд гэгээн болон бусад хутагт, хувилгаадын хойд дүрийг зөвхөн монгол лам нарын дундаас тодруулж баймаар байна.

 

Өмнө нь байсан 8 Богд гэгээний 2-оос бусад нь төвд хүмүүс байж, тэднийг дагалдан мөн ч их эд баялаг Төвд рүү урсан одсон билээ. Энэ талаарх мэдээ, баримтын жагсаалтыг наад зах нь Зава Дамдин гавжийн 1931 онд бичиж дуусгасан “Их Монгол оронд Бурханы шашин дэлгэрсэн түүх” (Хор Чойнжун) номоос олж үзэж болох юм. 1558 оноос эхлэн Төвдийн лам нар, хутагт, хувилгаадад Монголын хан нар, ноёдоос өргөн барьсан эд баялгийн ойролцоо хэмжээг мөнхүү номонд буй баримтуудаас (бараг 500 жилийн туршид) үзэж үнэлэх бололцоотой. Зөвхөн л III Далай ламаас эхлэн XIII Далай лам нарт өргөн барьсан алт, мөнгө, эд баялаг гэхэд л хэний ч нүд орой дээрээ гарахуйц их ажээ.


Сүсэгтэн олонд үйлчилж буй нэрээр шарын шашин бизнес хийж, сүм хийдүүд ашгийн төлөө байгууллага болчихсон нь монголчууд бидний нэгэн эмгэнэл юм.


Ард түмний оюун санааны амьдрал, хувь хүний сэтгэл зүй, ёс зүй, гоо зүй, нийгмийн асуудлуудыг шинжлэх ухаанчаар ойлгох, судлах болсон эдүгээ цагт монголчууд бид Буддагийн хүмүүнлэг, энэрэнгүй үзэл, сургаалыг орчин үеийн шинжлэх ухааны мэдлэг, ололтод тулгуурлан ойлгох, тайлбарлах, хөгжүүлэх бололцоотой болчихжээ. Ингэхлээр Буддын үзэл, сургаалыг мухар сүсэг, шашны бүх шавааснаас нь салгах, хир буртгийг нь угааж цэвэрлэх боломж мэдлэг, мэдээллийн хувьд ч, онол-аргазүйн хувьд ч, шинжилгээний техник, хэрэгслийн хувьд ч, бэлтгэгдсэн боловсон хүчний хувьд ч бэлээхэн байгаа гэсэн үг юм. 

 

Д.Чулуунжав
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (54)

  • Jariga.mn (124.158.106.122)
    Ариун Сүнсний үнэн ч хонин сүргүүд өвс тэжээлээсэй салах дээрэй тулаад ихэд пажигдаж байгаа юм байна даа энэ ийм ухуулга суртал постлоод жиргээд ихлэхийг бодвол.Та нар Буддизмыг барах үгүй.Да ялангуяа Их хөлөгний Махаяана урсгалыг зогсоож амжихгүй.Лам нарыг яаж ч Гомо Хулгайч Шар Хувалз гэж нийгэмд ухуулга хийсэн ч одоо цаг өөр болсон.Удахгүй Авралын Зар Дампуурна арай ядан тогтох нь Ортотокс Католик Муслим Бахайн Хиндүизм шашин.Нэгэн цагт Монгол орныг үндэслэн байгуулсан VIII Богд Хааныг Христийхэн хавчин боож шоронд оруулсаны гор оо та нар идлэх. болно.
    2024 оны 12 сарын 26 | Хариулах
  • ЗОЧИН (66.181.191.33)
    Мял Богдын гүр дуулалуудыг сонсож байхад ерөөлөөр учирсан үнэнхүү сайн шавийн тухай байдаг Тэр шавь нь хүсэл зорилго ухаан хосолсон бусдад туслах багшын эрдэм дамжилгыг авах нэгэн гэдэгийг багш бараг л мэдэж байдаг Байгаль орошихуйтайгаа ойр байж асар их эрдэм чадалыг олсон байдаг Хэрэв Төвдөд энэ мягаараа яваагүй шалтгаан бас л хярбарчилсан эрх мэдэл мяндаг тушаалд дурлах болгож өөрчилөөд хаясан юм шиг Энэ ч хүний л хийдэг л ажилалдаа гадны удирдлагаар мэдээж дотоодын хүмүүстэй хамтарч хийдэг ажил одооч байж л байна Тэхээр эх үндэсээсээ холдоод байх шиг Ийм үед харинч шинэ шашинууд Буддагын сургаалиас шилдэг санаануудыг аваад хүмүүсийг татаад явах боломж нээгдэж байх шиг Хаман амьтанд тусалж л байвал хамаатай юу даа Нэг нь алга болож бүх юмс хувьсан өөрчилөгдөх шалтгаан нөхцөл учираа гэж
    2023 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (180.149.78.99)
    Бидний шүтлэг бол Тэнгэр эцэг Газар ээж шүү
    2018 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.185.135)
    Өнөөдөр монгол орон ямар улсуудтай харьцаж ямар нөлөө авч байгаа нь бидэнд хамгийн чухал болоод байна. Орос Хятадын харилцаа алдаа оноо Солонгос Японы харьцаа гм одон асуудал мэдэх зохистой Улс төр эдийн засгын харилцаа хамаарал. Соёл боловсрол урлаг шашин гм бидэнд тулгамдсан асуудал маш олон бий Чулуунжав др Биднийг коммунизмийн бүр цаашилбал феадалын үерүү чирч 100 жилийн өмнө мөхсөн Манж Төвдируу чангааж ихэс дээдсээ доромжлож Монголын жирийн иргэдийн шашин шүтлэгийг гутааж байна Саяхан төрсөн 20-30настай залуу лам нарт тэр битгий хэл одооны ахмад үе нь ч аль хэдийн мартаж энэ нийгмий бүтээл болсондоо
    2017 оны 11 сарын 24 | Хариулах
  • Түүгий (103.10.22.41)
    Шарын шашин бол идэвхгүй зарчмыг номлодог.Тиймээс монголчууд бүгд ямар ч юманд идэвхгүй болсон. Гавъяа нь энэ.Одоо шашнаа өөрчлөх хэрэгтэй.Олигтой төртэйсэн бол төрийн нэрээр хийж болно.Монголчууд бид хэтэрхий унтаа байна.Сэрээх хэрэгтэй.Оюуны чадавх байгааш дээ.
    2017 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.179.25.84)
    шар хувалз гавар суваргаар өөдөлсөн улс гэж сонсоогүй юм байна,шар хувалзын толгой төвдийн цагаач,шавар сувраганы шороо жалганы хийсдэс
    2017 оны 01 сарын 03 | Хариулах
  • до яам (202.179.11.10)
    одоо ардчилал гэдшээо бас тархий нь угааж засаглалыг нь хүчгүй болгож аваад асар том хэмжээгээр улсын баялгий нь зөөдөг бловсронгуй аргад автагдаж хоосорч байна.урьд шарын шашинд мунхрахдаа маш амархан байсан одоо ардчиллаар толгойг эргүүлэхэд амархан гэдгийг анаж өөрийн сүм хийдээ байгуулсан шиг тийм институцуудыг монголд байгуулсан байдаг. одоо бүр мунхруулах тархий нь угаах ажлыг шашинтай хамтарч хийдэг болсон юм биш биз Гаднын нөгөө нөхдүүд чинь хятадаас зээл авахуулахгүй өөрсдөө өндөр зээл өгөх, бас станд байдаа оруулах гэж монгол дахь өөрийн талын хүмүүсээ ашиглан далай хужааг хөлсөөр явуулсан байвал яах вэ аан
    2017 оны 01 сарын 03 | Хариулах
  • Буяа (202.21.124.133)
    Шашны номыг Монгол хэлээр явуулах талаар төрөөс тусдаа бодлого шийдвэр гаргах цаг болсон шүү, алийн болгон түвдээр, юу уншиж байгаа нь үл мэдэгдэх юманд итгэх юм бэ, одоо чинь 21-р зуун шүү дээ. Шашныхан өөрсдөө энэ ажлыг эхлүүлэхэд ч болохгүй юмгүй, гэвч урьдынхаараа байсаар л байх юм.
    2017 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.21.124.133)
    Ер нь шашинд хэрэгтэй юм бий гэвэл бас ч гэж зөндөө юм бий, ялангуяа хүн хүмүүжүүлэх талдаа, харин хэт их мухар сүсэг, тэр олон лам нар ард түмэндээ дараа болж байгааг ойлгож шүтэх юмаа шүтээд явах нь зөв. хөндсөн сэдэв чухал юмаа.
    2017 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.179.25.69)
    Буддын шашины хамгийн гоц дампуурсан хэлбэр Монголд тогтсон. Төвдийн бөөгийн “гарт хүмүүжиж” хэлбэрээ алдсан сургаал Монголын талд ирж дутахгүй бүдүүлэг бөөгийн “гараар орон” нүднээс гарав. Монголын буддизм магадгүй дэлхийн хамгийн догма шашин болжээ. Үзмэрч, төлөгч, тарнич, зурхайч, номхруулагч, хараалч, мууг зайлуулагч, тольдогч гээд цаад утгаараа буддын сургаалтай харш, мөн чанараараа буддизмд байж болошгүй үзэгдэл монгол буддизмын амин сүнс, утга чанар нь болсон. Мухар сүсгийн хүрсэн зэрэглэл нь бөөтэй өрсөлдөхүйц болж авав. Буддагийн сургасан болгон энд ид шид, далдын хүч, парапсихологи, экстрасеанс болон хувирсан.
    2017 оны 01 сарын 03 | Хариулах
    • Зочин
      Та уул нь гайгүй л юм яриад байх шиг байдаг Гэхдээ шашны тал дээр ямарч судалгаагүй зорогоороо ярьчих юмаа
      2017 оны 01 сарын 03
  • Irgen (150.129.143.81)
    Hen ih ogno, ter ni iluu hamgaalagdana gdg uraldaan manaid ornogog baihaa, manai lam nar yag unendee shashinaar business hiij bna shuudee, teheer yaj jinhene utgaaraa hogjih ve , guivuulj bna shuudee,
    2017 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (76.21.56.210)
    Sanal niilj bna. Shashnaar yaadgiin! Yamar ch hereg bhgui!
    2017 оны 01 сарын 03 | Хариулах
  • Саруул (37.162.97.127)
    Архи уухгүй ,хүүхнүүд нь завхайрахгүй,гомо гаж зүйлсийг хориглодог ...тэжээж чадвалгүй олон эхнэр авдагхүн ам түргэн өсдөгөөр шашины хүнтэй суухгүй хятадад уусахаас сэргиилнэ гээд монголд яг одоо хэрэгтэй шашин шиг санагддаг.Уучлаарай би казах биш бурханы шашин шүтддэг монгол хүн .Сүүлийн үед шарийн шашин манайд хэсэг хүний баяжих хэрэгсэл болсон юм шиг
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • ХЭХЭ (139.5.219.12)
    МОНГОЛЧУУДЫН ШАШИН ШҮТЛЭГИЙН ТАЛААР ХУЦАЛДАЖ БАЙГАА БОЛГОН БҮГД ХЯТАДЫН ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗУУД ЭСВЭЛ ХЯТАДЫН ТАГНУУЛ, УРВАГЧИД!!!!
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • ХЭХЭ (139.5.219.12)
    КОММУНИСТУУД ОДОО БҮҮР ДАВРААД ХЯТАДУУДТАЙ НИЙЛЖ БИДНИЙ ШАШИН ШҮТЛЭГЭЭР ОРОЛДОЖ ЭХЭЛЛЭЭ ТЭДНИЙГ ЭЗНИЙ ШИРЭЭНЭЭС НЬ ЗАЙЛУУЛЖ ХАЯЦГААЯ!!!!!!
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • zochin (103.229.122.155)
    Kkkk hristiin, muunii erguu garuud n tenegtej iim zuil niitelj bn Odoo bur yaduural en teree hurtel buddiin shashinruu tulhdeg boljee.iim erguu malnuud yah gj mongold hun bolood turchwuu !!!
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.41.73)
    Чулуунжав гэж нэг буруу ишилсэн сүх шиг залуу байсан. Одоо өвгөрч бүр дордоо биз дээ. Түүний бичсэнийг хүн тоож уншихгүй. Ямар ч эрдмийн цол зэрэг байхгүй зүгээр л өөрт бодогдсоныг бурж явдаг эр дээ.
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • 5112 (202.131.225.197)
    БӨӨС ХУУРСХАНАА АЛЖ БОЛОХГҮЙ ЭЭЭ... НҮГЭЛ БОЛНОО. ШАШИН ХӨГЖИЖ ЭХЭЛСЭН ҮЕҮҮДЭД Л МОНГОЛ УЛС МААНЬ ДОРОЙТОЖ БАЙСАН. ЭРЧҮҮД НЬ ЛАМ БОЛЖ, ЭХНЭР АВАХГҮЙ БОЛОХООР ХҮН АМ ӨСӨХГҮЙ. ГАЛ ЦОГТОЙ ЭРЧҮҮД НЬ ЗЭВСЭГ БАРИХГҮЙ, ЭРХ ЭРГҮҮЛЭЭД ЭХЛЭХЭЭР ЭНЭ МОНГОЛ УЛСЫГ МААНЬ ХЭН ХАМГААЛАХ ЮМ БЭ??? ТҮҮХЭЭС ХАРЖЭЭ БАЙХАД, ЭНЭТХЭГЭЭС ҮҮССЭХ ШАРЫН ШАШИН ХЯТАДЫН БОДЛОГООР ТҮВДЭД НУТАГШИН, УЛМААР МОНГОЛД ДЭЛГЭРЧ ЭХЛЭХ ТЭР ҮЕЭС Л МОНГОЛ ӨӨДЛӨӨГҮЙ. ОДОО Ч ГЭСЭН НОМ УНШИХ НЭРЭЭР МОНГОЛЧУУДЫН ХЭДЭН ТӨГРӨГИЙГ ХАМААД НОМ УНШСАН НЭР ЗҮҮХ, ТЭР НЬ АЧ ТУСАА ӨГСӨН ГЭХ БАТАЛГАА ХАА БАЙНАА??? ЭМ ЭРГҮҮЛЖ ХҮЧИНДСЭН, ЖИП УНАЖ БАЯРАХСАН ДЭЭЛИЙН ГОЛУУД Л БАЙНА ДӨӨӨ
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
    • mongol
      Tgeed ter lam huwrag boloogui nuhduud n eh orniihoo tuluu temtseed bgaa n haan bgaan !!!gantshan jiliin tsergiin albanaasaa zugtaad bgaa eriin orontsog bolson zaluus ehner awj etseg boloh shaardlag bnuu !!!!ng bol hytadiin erliizuud n hutsaad bnuu .buddiin shashinaa ulandaa gishgeed bgaa yumnuud zahiin ynhnuudaas dor gedgee medej awtsgaa
      2017 оны 01 сарын 02
    • Зочин
      Нөгөө Муничүүд
      2017 оны 01 сарын 02
    • эрчүүдийн лам болгочихоор эмчүүд
      эрчүүдийн лам болгочихоор эмчүүд хаачдаг байсан юм боллоо гэж гайхдаг юм. арайл түвдүүд зарж наймаалцаж өөрсдөө авдаг байсан юм бол уу. энэ их битүү үлдсэн түүх
      2017 оны 01 сарын 02
  • Зочин (103.9.90.226)
    Монголын газар нутгыг хярвас үнэрттэл зарж баяжсан хүмүүс Жил бүр Гандан Дэгчлэн Хийдийн Лам Нарын нэг удаагын хурлын хоол, цайг дааж Лам бүрт ноолууран ороолт, мөнгө тэрээ энээ гээд баахан хахууль өгдөг юм.Түүнийг нь Лам нар хээв нэг идэж уугаад ,бэлгийг аваад тэдэнд талархал илэрхийлдэг гэхээр ШАШИН Хэнд үйлчлээд байна ? Бас тэд Шударга ёс болоод ёс суртахууныг бусдад номлох эрхтэй гэж үү?
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • zochin (66.181.188.225)
    ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ ХҮН СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛ МОНГОЛЫН ИНТЕРНЭТ ЕРТӨНЦӨӨР ОД БОЛЖ ДУУСЛАА БҮР СҮҮЛДЭЭ ЭНЭ ХҮНИЙ ТУХАЙ НОМ ХҮРТЭЛ БИЧИГДЭЖ БАЙГАА СУРАГТАЙ УГ ХҮН НЬ ГОМО ГАЖ СОНИРХЛООС БОЛЖ БАГА НАСНЫ ЭРЭГТЭЙ ХҮҮХЭД ШОГЛООД ҮҮНЭЭСЭЭ БОЛЖ ИЙМ АЛДАР НЭРТЭЙ БОЛСОН ХҮН БАЙДАГ ГЭНЭ ЛЭЭ
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • BOLD (109.147.128.245)
    ZUV L SANAA BICHJEE.
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • Zochin (49.0.204.151)
    Mongolin baylag,alt mongo,tobdruu ursdag. ,gedeg unen2 .snashin masn tom zalin mehlelt
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • а (203.91.118.180)
    шашины нэр барьсан муусайн луйварчид монголоор дүүрэн
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • zochin (202.179.24.169)
    BUDDISMiin jinhene hunleg enerengui,shinjleh uhaach shinj chanariig ni suraltsaasai gedegiig dalai bagsh helj helj l yavsandaa,business bolgoj huvirgasan ni bid oorsdoo l baih. Mongold anh oruulj irsen uchir shaltgaan ni uls turiin zorilgotoi l baisan,ternii ch hucheer odiid bid amid arzaij l suuna daa. Manj chin gurnii ued manai ed bayalgiig zogsoo zaigui zooson ni unen l baih, harin odoo l bid oorsdiin gesen 10 r bogdtoi bolj shashinii erh choloond hureh gej bna daa.
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
    • түвдэдээ очиж амьдар
      түвдэдээ очиж амьдар чиний нутагт тэнд байгааг бичснээс чинь ойлгогдож байна
      2017 оны 01 сарын 02
  • буддын шашин монголд дэндүү харгис (124.158.112.2)
    буддын шашин монголд дэндүү харгис зорилготой орж ирсэн зүгээрэл монголчуудыг мунхаруулж хордуулж талцуулж хувааж төрийн эрхийг барих зорилготой. буддын лам нар танил гишүүд болон таньдаг улс төрч мөн өөрсдөө ч гишүүн болоод төрийн төлөө дайрч байдаг их заваан хөгийн хэлбэрээрээ одооч монголчуудын тархийг угаас улсаас татвар мэрж амьдардаг бүлэглэл болсон хэвээр. хүн мөрийн зөв замд нь хийдэг юм бол тэгээд христын сүмүүд шиг байгаач улс төрт дэндүү худалдаж ордог улсын эрхийг булаах зорилготой болчихсон түүх гуйвуулж бичдэг үнэндээ хөгзөрсөн үнэн ш дээ.
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (122.201.22.212)
    Үгүйсгэж туйлшрах хэрэггүй, үнэнийг бичсэн байна. Буддагийн сургаалийн мөн чанарыг ойлгож зөв шүтэх хэрэгтэй л гэсэн байна ш дээ. Олон зуунд дамжин гуйвуулагдсан сургаалийг одоо цагт ориг эхээр нь ойлгож шүт, шүтэх эсэх нь та нөхдийн асуудал гэсэн байна. Тухайн цаг үеийн нийгэм, улс төрийн хүчнүүдийн бурангуй гуйвуулгаас болж үндсэн агуулга, чанараа алдаад байгааг л хэлж
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.2.166)
    МАН мөнгөөр тоглож болно ШАШИН шүтлэгээр арай болохгүй байхаа АРД түмнээ ядаж нэг зүйл дээр хүндлэх хэрэгтэй байх аа
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.2.166)
    энэ нийтлэлийг Мөнх-оргил сайд бичүүлсэн гэж үү
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • Ах Двнзан (203.91.115.39)
    Хэн ядуураад байгаа юм гэвэл шvтэн бишрэх оюуны vнэт зvйлгvй зøвхøн мøнгøний хойноос vxэн хатан гvйсэн адгуус шинж нь давамгайлсан амьтад л ядуураад байгаа юм ш дээ. Монгол vндэстний бахархан дээдлэх оюуны øв соёл, ёс заншил, vндэсний уламжлал, тэр ч бvv хэл шашин шvтэх эрх чøлøøнд халдаж Mонголын эсрэг хэт даварсан суртал ухуулгыг хийж байгаа хятадын Коммунистуудын агентуудын бусармаг ажиллагааг таслан сэргийлэх цаг болжээ !!! Даварсан эрлийз хурлийз хунхуузуудыг даран сøнøøж эх орноо хамгаалцгаая !
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
    • Зочин
      бурхан монгол хэл мэддэггүй юмуу түвд хэлээр ярих юм.бас бид чинь монгол үндэстэн юм шүү манай үндэстний шашин сурхтал бол будда бишээ тэр чинь энэтхэг хүн байсан шүү
      2017 оны 01 сарын 02
    • Зочин
      Тийм шүү НӨГӨӨ монгол ардчлал шашин шүтэх ёс заншлыг доромжилж байна даа ГЭВЧ манай лам нар ном уншихдаа шүшигтэн олны тусын төлөө үнэн зөв унших хэрэгтэй тэгж найдаж явдаг шүү Ганц монголд олон шашины хэрэг байхгүй олон шашгаас болоод мөргөлдөөн гарч байна
      2017 оны 01 сарын 02
  • ЗОЧИН (49.0.206.189)
    МОНГОЛЧУУД ТЭНГЭРЭЭ ШҮТЭЖ БАЙХДАА ТИВ ДЭЛХИЙН ЭЗЭД БАЙЛАА БУДДА ШҮТЭЭД БУСДЫН БООЛ БОЛСОН ГЭДЭГ
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • Карл Маркс (203.169.49.124)
    Ард олныг мунхруулж, мухар сүсэгт автагдсанаар тэнэг болгосоноор хөрөнгөтөй хүмүүс тэднийг сорон, мөлжиж, дарлах боломж гарч ирнэ. Шашин бол хар тамхи мөн
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • Серик (2.132.182.18)
    Монголчуудыг гэгээн диваажинд хургэх ганцхан шашин бол Ислам юм Монголчууд Исламын шашинд орох хэрэгтэи
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
    • Зочин
      Hutsdag hog uu chi
      2017 оны 01 сарын 02
    • үхсэн казак минь
      үхсэн казак минь чи тэр хятадын түркестан луугаа зайлаарай. бузарын яргачин гарууд дэлхийн хамгийн долоон доор шашин чинь ислам
      2017 оны 01 сарын 02
  • Adiya (100.16.189.240)
    Yag uneniig helsen bna
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.35.225)
    yaduurahad bish muhuhud tusalna daa
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • ХЭХЭ (202.5.196.34)
    МОНГОЛЧУУДЫН ШАШИН ШҮТЛЭГИЙН ТАЛААР ХУЦАЛДАЖ БАЙГАА БОЛГОН БҮГД ХЯТАДЫН ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗУУД ЭСВЭЛ ХЯТАДЫН ТАГНУУЛ, УРВАГЧИД!!!!
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
    • ХЭХЭ
      МОНГОЛЧУУДЫН ШАШИН ШҮТЛЭГИЙН ТАЛААР ХУЦАЛДАЖ БАЙГАА БОЛГОН БҮГД ХЯТАДЫН ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗУУД ЭСВЭЛ ХЯТАДЫН ТАГНУУЛ, УРВАГЧИД!!!!
      2017 оны 01 сарын 02
    • Зочин
      түвдийн шарын шашин тэгээд монголчуудын шашин уу? ёстой наана биз муу шар хувалз
      2017 оны 01 сарын 02
    • Зочин
      joohon ium unsh l daa. hooson tolgoilchood hun haraagaad
      2017 оны 01 сарын 02
  • ХЭХЭХЭ (202.5.196.34)
    МУУСАЙН ХЯТАДЫН ГАР ХӨЛҮҮД МОНГОЛЧУУДЫН ШАШИН ШҮТЛЭГИЙН ТУХАЙ ХУЦАЛДАХАА БОЛЬЖ ҮЗ
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.123.64)
    Энэтхэгээс Түвдэд нэвтэрсэн Будда-ийн шашныг харанхуй бүдүүлэг түвдүүд бөөгийн шашинтайгаа хольж хутган бүдүүлэгжүүлсэн бөгөөд Монгол руу нэвтрүүлэхдээ улам бүр бүдүүлэг, хэлбэр талыг голлосон ёслолын шинжтэй мухар сүшиг маягаар орж ирснийг монголчууд бөөгийн заншилтайгаа холиод бүр ч бантан болгосон түүхтэй юм гэнэ лээ!! Эдүгээ монголчуудын шүтэн бишрэх үзэл нь мухар сүшгийн шинжтэй, Буддын философийн нарийн ухааныг ойлгож оюун ухаанаа гэгээрүүлэхэд биш, элдэв ид шидэд бишрэх үзлээр хэрэгжиж байгаа нь харамсалтай!!! Монголын бурхны шашны зүтгэлтнүүд уг сургаалийн мөн чанарыг сүсэгтэн олонд ойлгуулан сурталчлах талаар маш хангалтгүй ажиллаж байна уу гэж бодогддог!!!!
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • Дээрх асуудлыг дэмжигч (66.181.191.23)
    шашин огт хэрэггуй гэж хэлээгуй. Зөв урсгалыг ухамсартайгаар шүтэн бишрэх явдал. Гэтэл манайд мухар сүсгээр мунхруулдаг явдал хэвээрээ үргэлжлээд бгаа нь эмгэнэл болоод бна.
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • Үнэн үнэн (103.229.123.20)
    Үнэнг бичсэн бна Мэдээд байгаа мөртлөө шүтээд цагаан сарын дараа гэхэд үлдсэн хамаг мөнгөө сүм хийд лам хуваргуудад өгдөг , Тэр их орлогын дараа сүм хийдийн газраас нэг ч буяны зйл олж хардаггүй бтз дээ Бусхд шашныханыг хар л даа бага ч гэсэн юм хийхэд яадаг бнааааа
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зуд болоход нохой зоолоно,зовлон болоход лам баяж (112.72.12.105)
    Яг үнэн дээ
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • монгол (180.149.67.121)
    Шарын шашин монголд гай л болсон уу гэхээс гавьяа байгуулаагүй. Будда бол харин хувь хүн талаасаа сайн хүн байсан байх. Түүний амьдралдаа олж авсан мэдлэгийг шашиныхан ашиглаж амьдарч байгаа нь харин үнэн
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (23.127.165.162)
    Yag Hu Namiin uyeeree baina aa, ene hun. Buh shinjleh uhaanii neeltuud Buddiin hun uhaanii onoloor tailagdaj Hooson chanariin onol ni Physikiin shinjleh uhaanii undes ni bolj baina. Ih medeh geed hereggui. Buh zuil energy uchir helber ni uurchlugdsuur baina. Hezee ch muhuhgui geed Buddiin gun uhaanguigeer yamar ch shinjleh uhaan buren tugs baij es chadna. Mungu barij lam ruu guidegee boliod Mongol Turiig manjaas avarsan ter aguu uneniig martaj bolohgui. Manjiin turiin esreg zuvhun Buddiin surgaal doir zevseglegden beltgegdej bailaa. Alt munguu ugsun ch Tusgaar togtnoloo oloh Mongol Turiin har hairtsagnii bodlogo Buddiin Surgaalaar Manj turiin esreg zuulun heregjij bailaa.. Buddiin surgaal Mongol Turiin Shashin! Unuudur bid lam shutdegee hyanan uzej Orchin uyeiin shiineleg Tuvuud bii bolgomoor baina. Mongol bol delhiid buddhismiig tugeesen. Tuvduud bish! Odoo delhiin Buddiin Surgaaliin Tuv boloh yostoi.
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
    • чи тэнэг юм бйана
      манжийн төрийн өмнө нутгийн хятадууд түлхэж унгаах үед бүх монголчууд автоматаар эрх чөлөөтэй болсон юм шүү. солиорсон хар үхдэл минь чи яг шүтлэгтэйгээ адилхан мэдлэгтэй юм байна.
      2017 оны 01 сарын 02
  • зүгээрэл мөргө мөнгөтэй болно (124.158.112.2)
    манай монгол буддын лам нар мөнгө олсон хүмүүс зүгээрэ бурханд мөргө мөнгөтэй болно. шүт хэдээ хийж бүтээхтэйгээ битгий холь
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (183.177.109.38)
    МАРГААШЫГ БҮҮ ХЭЛ ӨНӨӨДӨР 1 МИНУТЫН ДАРАА ЮУ БОЛОХЫГ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ҮХСЭНИЙХ НЬ ХҮНИЙ ХУВЬ ЗАЯАГ МЭРГЭЛЭХ, ИЙМ ЮМАНД ИТГЭЖ БАЙГАА ХҮМҮҮС ЭМГЭНЭЛ
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (183.177.109.38)
    биднийг удирдах л гэж, мунхруулах гэж хорвоо ертөнцийн гоё сайхныг харуулахгүй гэж л улс төрчид шашныг ашиглаж хүслээ гүйцээж оронд нь лам нарт баяжиж таргалахыг хүлээн зөвшөөрдөг юм даа ШАШИН БОЛ ХАР ТАМХИ
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (183.177.109.38)
    ШАШИН БОЛ ХАР ТАМХИ малнуудаа
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (183.177.109.38)
    маш хэрэгцээтэй зүйлийг зоригтой бичжээ, ингэж бичье, хэлье гээд аргаа олохгүй, бас дарамт шахалтнаас айж байгаа хүн зөндөө, ерөнхийлөгч маань хүртэл шинжлэх ухааныг шүтэхгүй, үзмэрчтэй байсан үе бий шүү дээ. шашины далбаан дор хэдхэн хүн баяжиж, хөдөлмөрийн насны олон эрчүүд юу ч хийхгүй амар хялбар аргаар мөнгө олж, бүхэл бүтэн нэгэн давхаргыг бий болголоо, хятадын зүгээс с олон сая хүнийг манай шашинчдын сэтгэлийн буянаар тэжээж байгаа, дэмжиж байгаа.тэжээж байгаа монгол, тэжээлгэж байгаа төвдүүд 2 л эмгэнэлтэй байна. дундаас нь хятад хүн л хожоод байгааг одоо ойлгоочээ шашин бол хар тамхи гэж яасан үнэнүг байгаа вэ
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (203.91.118.180)
    Сэтгүүлч нэртэй малаа. Чиний ертөнцийг үзэх бол баяжих юмуу. Шашин шүтэж амар амгалан амьдрах нь ихэнх хүмүүсийн зорилго. Чи ингэж бичсэнээрээ юу ч өөрчлөхгүй. Энэ бол 1 юм бичдэг юу ч мэддэгүүй араатны бичих оролдох сэдэв биш.
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • монгол (103.26.194.38)
    чулуунжаваа чи хамгийн хайртай хүмүүсээ баян амьдраасаа гэж хүсдэг үү, зовлонгүй сайхан амьдраасай гэж хүсдэг үү, баян байна гэдэг нь сайхан амьдрал биш гэдгийг чи битгий хэл бүгд л мэднэ, өөрсдөөсөө болоод ядуу амьдарч байгаагаа бусдаас болсон гэж бодож байвал чи хэзээ ч баян болохгүй бас хэзээ ч сайхан амьдрахгүй л байхгүй юу. бурууг өөрсдөөсөө хайж сур
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • монгол (103.26.194.38)
    баян хүн зовдоггүй юм байна л даа, чулуунжаваа мөнгийг шүтэх нь сүйрлийн эхлэл байдаг юм, атаа шунал 2 л хүнийг алдаг ш дээ, өөрийг нь
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • монгол (103.26.194.38)
    энэ сэтгүүлч мэдрэл байхаа, бид өөрсдөөсөө болоод л ядуу байгаа, ажилгүй, залхуу, ядуу байлгана гэдэг нь яль ч шашны бурхдын шийтгэл биш, баян байна гэдэг нь шагнал биш, энийг ойлгож чадахгүй байж бусдад буруу бүү өг, чулуунжаваа чи өөрийгөө бурхан байна гэж бод заавал буддын бурхан биш, тэгээд хүмүүсээс юу хүсэх вэ, баян амьдрахыг уу, эсвэл буян үйлдэж явахыг уу. буддын шашин монголчуудыг ядуу байлгаж байвал харин ч сайхан шийтгэл байна даа, баян хүн зовдоггүйг, ядуу хүн зовдог гэдгийг хаанаас олж сонсоов
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (150.129.141.53)
    Буддын шашин манай Монголд хоёр хуваагдаад хоорондоо үзэлцэж эхэлсэн юм биш үү? Улааны шашиныг тэргүүлэгч гэгдэх Санждорж бол Шашины сургуульд байхаасаа эхлэн бурхан хулгайлж байсан луйварчин. Нөгөө Чойжамц нь Энхбаяртай нийлж телевизийн мөнгө хусч байсан хулгайч.
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • зочин (139.5.217.215)
    үнэнийг бичжээ, гэвч хүлээж авах масс байхгүй биз ээ. Түвдүүд шашнаа орогнуулах газар нутгаар монголыг онолон элдвийг тараасаар ирсэн юм биш үү. Манай гандан хийдээс нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажил байна уу. Ядаж ганц эмнэлгийн тасаг тохижуулаад, шаардлагатай тоног төхөөрөмж авч өгсөн гэж сонсдохгүй юм, уг сүсэгтэн олны өргөл хандив их л цугладаг байх даа.
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
    • Хариу хэлэгч
      Чулуунжавгүай 20р зууны коммунист үзэл сурталдаа гацажээ. 100жилийн өмнө мөхсөн Манж 60жилийн өмнө хятадын эрхшээлд орж ямар эрх мэдэлгүй болсон Төвд хоёроос айж Коммунистууддын үзэл сурталаар хүчээр тулган суулгасан үзэл сурталаар үзэл бодлоо хийж бичих юм Өнгөрсөн 70 жилд ард түмэн сүсэгтэн олон тэр битгий хэл лам нар маш их өөрчилагдсөн Тэр манж төвдийг чинь залуу үе нь бараг мэдэхгүй болсон та битгий гүтэг
      2017 оны 01 сарын 02
  • Зочин (202.9.40.38)
    Бурханы шашинтай орон хөгжил дороо бна. Солонгос японууд шашингүй үзэлтэы болж хөгжсөн бна
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 11 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    13 цаг 15 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    13 цаг 21 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    13 цаг 24 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 34 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК