Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ын “Дарга” тодруулах сунгаа

2017-1-27
0
ЖИРГЭХ

“Ардчилсан нам хэдийгээ уралдуулж гэнэ ээ”, “Аа, шоудаж л байгаа биз, “Хэн ч гарсан ялгаагүй, маньд  ямар хамаа байх вэ” гэх яриа Хорьдол Сарьдаг, Шишгэдийн хотгорын Улаан-Уулаас Өмнийн говийн Ханбогд хүртэл амнаас ам дамжин цуурайтсаар байгааг уншигч та сонсож суугаа байх. Аяга цайны хийц, халбага пивоны хачир болсон Ардчилсан намын даргын сунгааны чухам учир юу юм бэ? Ойрын хэд хоногийн үгийн дам, ярианы цуурайг анирдвал үнэн учрыг олж голчтой дүгнэлт өгөх хүн ховор, өөр өөрийн таамгаар барагцаалсан дүн тавих төдийгөөр хязгаарлагдана. Улс төрийн үйл явцын талаар хачиргүй тайлбарлах, бодитой дүгнэлт мэдээлэл олгох үйл ажиллагаа эрдэмтэн судлаачид, төрийн байгууллага, нам, иргэний нийгмийн хувьд хязгаарлагдмал хүрээнд байгаа тул арга ч үгүй биз ээ. Ийнхүү идэр есийн эхээр цуурайлсан их мэдэхийн уралдааны амттай нэгэн сэдэв нь Ардчилсан намын даргын сунгаа байлаа.

  • Намын даргын албан тушаал ямар ач холбогдолтой вэ?
  • Намын даргын сонгууль явуулдаг олон улсын болоод дотоодын ямар туршлага байна вэ?
  • Ардчилсан намын даргын сонгуулийн ач холбогдолтой болоод бодууштай талууд нь юу вэ?
  • Ардчилсан намын даргын сонгуулиас юу хүлээх вэ?

 

Хэмжээгүй эрхт хаант засаглалтайгаас бусад улс оронд нам бол засаглах эрх мэдлийг олж авах үйл явцын албан ёсны оролцогч байдаг. Тэгэхээр нам манай улсын төрийн байгууллын зайлшгүй хэсэг болж таарах нь. Манай төрийн тогтолцоон дахь нам төр хоёрын харилцан хамаарал, намын дарга чухал хүн болох тухайд сийрүүлье.

 

Америк зэрэг зарим ерөнхийлөгчийн засаглалтай улс орнуудад намын дарга бол тийм ч ач холбогдолтой албан тушаал биш дотоод бүтэц зохион байгуулалтыг удирдлагаар хангадаг зохион байгуулагч л байдаг. Тиймээс заавал нийтийн сонгуулиар тодруулаад байх шаардлагагүй, харин ерөнхийлөгчид нэр дэвшигчийг сунгаагаар тодруулдаг.

 

Парламентын засаглалтай улс оронд улс төрийн сонирхлыг төрийн байгууллын төвшинд тусгаж үздэг Их Британи түүний загварыг ашигласан хамтын нөхөрлөлийн орнуудын буюу Вестминстерийн, Холбооны Бүгд Найрамдах Герман тэргүүтэй улсуудын Боннын  хэмээх хоёр үндсэн загвар байдаг. Вестминстерийн системд төрийн үйл ажиллагааны мөн чанар бол улс төрийн бодлого гэдгийг хүлээн зөвшөөрч, сонгуульд ялсан нам төрийн хууль тогтоох, гүйцэтгэх бүх эрхийг эдэлдэг. Харин “Бонн”-ын системээр эрх мэдэл хуваарилах зарчмыг баримтлах бөгөөд эл зарчмын дагуу парламентын хүрээнд улс төрийн тэмцлийг хязгаарлаж засгийн газрыг тогтвортой байлгах гэсэн хэлбэр юм.

 

Вестминстерийн системтэй үед:

 

  • Парламентын олонх
  • Засгийн газар
  • Ялсан намын удирдлага гурвуул нэг хүний гарт төвлөрдөг.

 

Тэр хүн бол “ерөнхий сайд” хэмээх сэтэртэй. Ялсан намын дарга нь ерөнхий сайд байхыг хуульчлаагүй тул харилцан адилгүй ашиглагдсаар иржээ. Уг системийн төгс хэрэгжилт манай улсад 1998 оны Ц.Элбэгдоржийн, 2000 – 2004 оны Н.Энхбаярын, 2006 – 2007 оны М.Энхболдын, 2007 – 2009 оны С.Баярын, 2009 – 2012 оны С.Батболдын, 2012 – 2014 оны Н.Алтанхуягийн толгойлсон засгийн газруудаас харагддаг. Эдгээр тохиолдолд намын даргаа болоод тодорхой хугацааны дараа ерөнхий сайд болсон, ерөнхий сайд болчихоод намын даргын албанд сонгогдсон тохиолдол цөөнгүй бий.

 

Парламентад 3-аас дээш намын төлөөлөл сонгогдож, ойролцоо тооны суудал авсан буюу энгийн олонх бүрдээгүй харьцангуй улс төрийн соёл, хариуцлага зөвшилцөл, хяналт тэнцэл шаарддаг “Бонны” системтэй үед Ерөнхий сайдаар тодрогчдын хэн байхыг таамаглах магадлал хамгийн ихдээ 30 % түүнээс хэд дахин бага байдаг. Харин Вестминстерийн системтэй өнөөгийн нөхцөлд хоёр том намын дарга байна гэдэг бол сонгуулийн дүнгээс хамаараад Ерөнхий сайд болох магадлал 40%-тай гэсэн үг юм. Уг нь ялсан намын дарга ерөнхий сайд байхыг хуульчилсан тохиолдолд 50%-ийн магадлал бий болох төдийгүй үлдсэн 50% нь нөгөө намд хадгалагдана гэсэн үг. Энэ логикоор хөөвөл одоогийн явагдаж буй сонгуулиар хэн Ардчилсан намын дарга болно тэр 2020 оны сонгуулийн үр дүнгээс хамаараад ерөнхий сайд болох магадлалтай гэсэн үг. Тиймээс л энэ үйл явц олон нийтийн анхаарлыг татаж таван нэр дэвшигч “ТОД”-роод байгаа хэрэг.

 

Намынхаа даргыг гишүүдээсээ эхэлж сонгодог хувилбарыг Монгол улсад анхлан нэвтрүүлж буй тухайгаа Зи дарга нэр дэвшигч нартаа үнэмлэх гардуулах үеэрээ дуулгаад авав. Энд 2 зүйлийг тодруулах хэрэгтэй. 1-рт намын дарга, төрийн сонгуульд нэр дэвшигчийг олон нийтийн дунд сонгууль явуулж сонгодог жишиг ялангуяа хөгжингүй орнуудад аль хэдийн төлөвшчихсөн. Түүнээс бид суралцах ёстой. 2-рт энэ үйл явц 2016 онд анх эхэлж байгаа юм биш. 1996 онд Монголын Үндэсний Ардчилсан нам даргаа гишүүдээсээ сонгож байсан.

 

Францад намын гишүүн гэлтгүй дэмжигчид ч энэхүү сунгаанд оролцон намын даргыг тодорхойлох, ерөнхийлөгчийн болон парламентын сонгуульд намаа удирдан авч явах хүнийг тодруулах арга хэмжээнд шууд оролцдог. Мөн оролцсоныхоо төлөө намын дэмжигч ба гишүүд нь заавал мөнгө төлдөг аж. 2016 оны сүүлийн хагаст Францад сөрөг хүчний Бүгд найрамдах нам дараа жил явагдах ерөнхийлөгчийн сонгуульд намаа төлөөлөн өрсөлдөх хүнийг тодруулах сунгаа явуулж, тус намын гишүүд ба дэмжигчид өргөнөөр оролцжээ. Энэхүү сунгаанд оролцон саналаа өгөхийн тулд Бүгд найрамдах намын дэмжигч, гишүүн бүр намын дансанд хоёр евро төлжээ. Сунгаа хоёр үе шаттай явсан бөгөөд ойролцоогоор сая гаруй идэвхтэй дэмжигч оролцсон байна. Энэхүү сонгуулийг явуулахад Бүгд найрамдах намаас ойролцоогоор 4-5 сая евро зарцуулсан бөгөөд сонгогчдын төлсөн хоёр сая гаруй еврогоор энэ зардлын дийлэнхийг барагдуулсан аж. Ингэснээр дараа жил сонгууль болоход намын дэмжигчдийн ирц өндөр байх баталгааг сунгаагаар давхар авч байгаа гэдгийг онцлох хэрэгтэй.

 

Харин дотоодын түүхийн хувьд сонирхуулбал, Ардчилсан нам 1996 онд хамгийн анх дотоод сунгааг зохион байгуулсан. Намын даргын сунгаанд Ц.Элбэгдорж, Да.Ганболд, Э.Бат-Үүл нар өрсөлдөж, орон даяар сурталчилгаа хийж байсан. Сунгааны явцад Э.Бат-Үүл нэрээ татсан бөгөөд санал хураалтын дүнд Ц.Элбэгдорж дарга болсон. Харин Монгол Улсын хоёр дахь намын дотоод сонгуулийг 2005 онд мөн л Ардчилсан нам зохион байгуулсан. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгаанд Р.Гончигдорж, М.Энхсайхан нар өрсөлдсөн. Энэ сунгаа ихээхэн хэл ам дагуулсан, нэр дэвшигч нар тус тусдаа уулзалт хийж намыг хоёр хуваагдах нөхцөл бий болгосон. Энэ өрсөлдөөнд М.Энхсайхан ялж ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн. Энэ сунгааны алдааг давтахгүйн тулд одоогийн сунгаанд нэр дэвшигчдийг нэг баг болгож, сурталчилгааг явуулж буй биз ээ.

 

Ардчилсан нам энэ удаагийн сунгаагаа хаалттай хийхээр шийджээ. Хаалттай гэдэг нь зөвхөн гишүүд нь сонгогчоор оролцоно гэсэн үг. Ингэж намын даргаа гишүүдээсээ тодруулахын ач холбогдлын талаар саналаа хуваалцъя.

 

Манай ихэнх нам социалист төрийн тогтолцоонд бүрэн зохицсон дайчилгааны шинжтэй, босоо удирдлагатай хатуу гишүүнчлэл бүхий олон түмний намын хэв маягтай байдаг. Энэ төрлийн намын өөр нэг онцлог бол анхан шатны нэгжүүдийн эрх мэдэл, оролцоо хумигдмал байдаг. МАН, АН-ын дүрмээс ч энэ шинжүүд харагддаг. МАН-ын хувьд бүрэн босоо тогтолцоотой бол АН дунд шатны байгууллагадаа эрх мэдлийг өгсөн мэт боловч эцсийн шийдвэрийг ҮЗХ гаргах зохицуулалт оруулж хагас босоо тогтолцоог ашигласан байна.

 

Бид чинь хэдэн шат дамжуулж эрх мэдлээ шилжүүлдэг билээ дээ. Аль ч намын дарга Их хурал, төлөөлөн удирдах байгууллагын хурлаа хийхдээ дурамжхан ханддаг. МАН, АН-ы хувьд төлөөлөн удирдах байгууллага намын даргыг сонгож, огцруулах эрх мэдэлтэй байдаг тул арга ч үгүй юм. Үүнийг АН-ын дарга З.Энхболдын 2016 оны УИХ-ын сонгуульд оффшор бүсэд данстай хүмүүсийг АН-аас нэр дэвшүүлэхгүй гэсэн мэдэгдлээсээ ухарч фракцуудын шахалтаар С.Баярцогтыг нэр дэвшүүлсэн үйл явдлаас харж болно. Харин намын Их хурлаас тодорсон дарга харьцангуй аюул багатай. Нийт гишүүдээс сонгогдсон учир намын их хурлын итгэл эс үзүүлэх шийдвэр, төрийн сонгуульд нам ялагдах зэргээс бусад үед “гар газар, хөл хөсөр” амар жимэр зоримог шийдвэр гаргаж ажиллах боломжтой юм.

 

Ардчилал олонхийн бус цөөнхийн сонголт боллоо гэх мэт яриа олон нийтийн дунд үе үе сэвэлзэх болсон. Төрийг хүлээн зөвшөөрөх хандлага буурч зарим үед олон нийтийн эмх замбараагүй байдал үүсэх нөхцөл бүрддэг нь өнөөгийн нийгмийн үзэгдэл боллоо. Харин Ардчилсан намын даргын сонгууль иргэдийн төрийн байгууллага, улс төрчдөд итгэх итгэл буурсан, гурван сарын зайтай 2 сонгууль явагдаж улс төрөөс залхах шинжтэй байгаа энэ цаг үед ид өрнөж байна. Энэ үйл ажиллагаа 21 аймаг, 9 дүүрэгт уулзалт, хэлэлцүүлэг хэлбэрээр явагдаж байгаа нь иргэдэд итгэл нэмж, Ардчилсан намын гишүүдэд урам болж байна. Үүнээс зөвхөн Ардчилсан нам ч биш Монгол даяараа хожно. Ардчилсан дэглэм иргэдийн идэвх, оролцоон дээр тогтдог учир тэр сайн зүйл мөнөөс мөн. Ядаж Ардчилсан нам бид хэдүүлээ вэ гэдгээ мэдээд авчихлаа.

 

Хэн нэг нь түрүүнд алхаж, төлөөлөн шийдвэр гаргадаг сүргийн тогтолцоо аль ч нийгэмд нийтлэг. Манай улсын хувьд УИХ-ын гишүүн тодорхой нэг тойргоос сонгогддог учир түүнийг үндэсний хэмжээний улс төрч гэж үзэх боломжгүй. Энэ удаагийн намын даргын сунгааны ашиг тусыг харах юм бол Ардчилсан нам үндэсний хэмжээний 5 лидерийг бий болгож байна. Өмнө нь ямар албан тушаал эрхэлж байсныг тооцохгүйгээр шүү дээ. Ардчилсан намд хүлээн зөвшөөрөгдсөн улс төрч хэрэгтэй нь гарцаагүй үнэн. Нэгэн бүдүүлэг харьцуулалт хийх гээд үзье. Таны ой санамжид Л.Мөнхбаатар гэж гишүүний дүр төрх байна уу? Сунгааны дараа иргэдээс дээр дурдсан УИХ-ын гишүүн одоо өрсөлдөж буй 5-ын нэрийг бичээд эдгээр улс төрчдөөс аль нь танд нөлөөтэй санагдаж байна гэдэг юм уу эрэмбэ тогтоох утгатай асуулт асууж үзвэл сонин үр дүн гарна. Л.Мөнхбаатар гишүүнийг сонгосон тойргийн иргэд нь л үнэлэх байх, улсын хэмжээнд уралдуулбал нөгөө тавын өмнө орох нь юу л бол. Энэ нь нэг хүн тодроод л Ерөнхийлөгчийн засаглал тогтоогоод биднийгээ жаргаачих тухай санааг дэвэргэсэн хэрэг огт биш шүү.

 

Судлаачдын санал нэгдэж буйгаар Монгол дахь идэвхтэй ажиллаж буй улс төрийн намууд олон түмний намын хэв маягтай. Олон түмний намын хэлбэр ихэвчлэн социалист, коммунист дэглэмтэй нэг нам ноёрхсон улсад ажиглагддаг. Намын даргын сунгааг хаалттай хэлбэрээр хийж буй тохиолдолд зөвхөн тухайн намын гишүүн саналын эрхтэй оролцоно. Тиймээс гишүүдийн бүртгэл зохион байгуулалттай холбоотой асуудал тулгамддаг. Хатуу гишүүнчлэлийн хатуу сахилга бат, нэгдсэн зохион байгуулалттай байдаг давуу байдлыг ашиглах нэрийн дор намын хуучин удирдлагууд, тодорхой бүлэглэл эрх мэдлээ хамгаалах сонирхол илэрч болох юм. Энэ нь намаас хөөх, бүртгэл эс хийх зэргээр илэрдэг. Тухайн намын албан тушаалтан хариуцлага алдсан бол албан тушаалаас нь чөлөөлөх намын сонгогдох тушаалд дэвших эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах зүйл бол бусад БНЗ-тай улсын намуудад байдаг л зохицуулалт. Ер нь нам өөрөө бүртгэл мэдээллээ хариуцаж байгаа үед тэнд нөлөөллөө оруулж өрсөлдөөнд давуу байдал олж авах гэсэн оролдлого зайлшгүй явагдана. Зарим улс оронд намын гишүүнчлэлийн бүртгэл мэдээллийг нь төрийн байгууллага хариуцан гүйцэтгэдэг. Энэ мэт намын цаашдын төлөвшил, нийгмийн сонирхлыг илэрхийлэх үүргийг дэмжсэн зохицуулалтыг бий болгоход холбогдох байгууллагууд анхаарвал илүүдэхгүй. Нэг сайн жишгээ дагуулаад нөгөө саараа засаад явах нь дэвшил биш гэж үү?

 

Манайд МАН, АН хоёр л 21 аймаг 330 сум, нийслэлийн 9 дүүрэг 152 хороо зарим газар багууд дээр намын үүр бүхий том бүтэцтэй. Нэр дэвшигчдийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, илтгэлүүд дунд намын үүрүүдийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, анхан шатны нэгжүүдэд чиглэсэн сургалт семинар тогтмол зохион байгуулах, удирдах болоод дунд шатны (зарим нэр дэвшигчийн хэлж буйгаар бүх шатны сонгуульт албан тушаалтнууд) сонгуульт албан тушаалтныг гишүүдээс сонгодог болох, сонгуульд дэвшүүлэх хөтөлбөрийн санааг нийтээр хэлэлцүүлэх тухай санаа илэрхийлэгдэж байна. Үүнээс дүгнэвэл 2016-2020 оны сонгуульт 4 жилд лав Ардчилсан нам үүрүүддээ түшиглэсэн бодлого явуулах шинжтэй. Тэгэхээр намын шийдвэр гаргах үйл явц мэргэшсэн бус, намын бүхий л шаталсан бүтцээр хэлэлцэгдэж аль болох олон хүний саналыг тусгах үндсэн дээр боловсруулагдана гэсэн үг.

 

Хавтгайрсан халамж үргэлжлэх нь дээ. Мөн аймаг, дүүрэг бүрт мөнгө, эрх мэдэлтэй хүмүүс өөрийн эрх ашгаа тусгахыг чухалчилж намыг талцуулж өмчлөх оролдлого гарсаар л байна. Дов довны хан, вангууд гэж нэршээд байгаа шүүмжлэлт байдал юм даа. Тиймээс юуг гишүүдээсээ асуух уу, юуг шийдүүлэх үү гэдгээ намын үндсэн үзэл баримтлалд хамаатуулан нягталж дүрэм журамдаа тусгах хэрэгтэй.

 

Намын даргын сунгаанд нэр дэвшигчдийн ярьж хэлж буй зүйлсийг шинжихэд намын үзэл баримтлалд нөлөөлөхүйц, үндсэн бүтцийг хөндсөн, дүрэм журамд тусахуйц санаачлагууд гарч байна. Жишээлбэл, намын нийт төсвийн багагүй хувийг анхан шатны байгууллагуудын үйл ажиллагаанд зориулах асуудал. Энэ бол дүрэмд зайлшгүй тусгагдаж байж ажил хэрэг болох санаачилга. Дүрмээ одоо сонгогдох даргыг баталгаажуулах 7-р Их хурал гэгчээр эцэслэн батлах тул энэ асуудлыг ярих боломжтой мэт харагдавч ажлын зохион байгуулалт, чиг үүргийн хувьд боломж хомс юм. Дүрмийн ажлын хэсэг, үзэл баримтлалын ажлын хэсэг гээд тус тусдаа бүтэц нэр дэвшигчдийн дэргэд биш бие даасан хэлбэрээр ажиллаж байна. Цаг хугацааны хувьд зэрэгцэн өрнөж буй үйл явдлууд учир ажлын хэсгүүд баримт бичигтээ хэрхэн тусгаж байгааг нэр дэвшигчид нарийвчлан ярих нөхцөл бүрдээгүй. Энэ 5 нэр дэвшигчдээс хэн нэг нь сонгогдож л таарна, тодорхой цаг хугацааны дараа тэр даргаас гишүүд дэмжигчид нь таны дэвшүүлсэн хөтөлбөрт намын нийт төсвийн 40, 50%-ийг намын үүрүүдэд шилжүүлнэ гэсэн яасан бэ, манай үүрт хэдэн төгрөг ирдэг болсон бэ? гэвэл юу гэж хариулах бол? Би болох байлгүй гээд биччихсэн юм аа гэх үү, дүлий дүмбэ оргиж суух уу! Энэ мэт асуудлаас болж нийгэмд хүлээлт үүсгэсэн шинэтгэлийн үйл явц олон нийтийн дэмжлэггүй болох эрсдэл үүсч мэднэ.

 

Нэр дэвшигчид ямар хүрээ хязгаарт багтсан, ямар чиг хандлагатай мөрийн хөтөлбөр дэвшүүлэх вэ гэдэг дээр хамгийн түрүүнд ойлголцох нь зөв. Ардчилсан намын даргын сонгуулийн дүрэм, журмын эмхтгэлд энэ тухай заалтууд ч орсон байна. Тэгээд яагаад тохиролцоондоо бүрэн хүрэхгүй байна. Намын дарга болоод санаачлан хэрэгжүүлэх ажлын хөтөлбөр, өөрийн имиж бүрдүүлэлт, ажлын арга барил, ажлын албаа хэрхэн зохион байгуулах, өрсөлдөгч намуудтайгаа хэрхэн харилцах гээд шинэ, шинэлэг санаагаа өөрийн давуу талтайгаа уялдуулан мөрийн хөтөлбөрөө танилцуулж болно шүү дээ. Одоо бага зэрэг халиад байх шиг. Халихгүй байхаар амтгүй болчихож магадгүй гэж үү? Үгүй ээ. Байх ёстой боломж нь тийм юм чинь яалтай. Үүнд бидний өөрсдийнх нь савны хэмжээнээс том юм хүсэн хүлээдэг сэтгэл зүй ч нөлөөлж байгаа байх.

 

Юманд учир, суманд гичир ээ гэж ...

 

Ардчилсан намын гишүүдэд атаархчихлаа. Мань мэт нь төрийн сонгуульд л тойргийнхоо төлөөлөл, ерөнхийлөгч болгох хүнээ сонгож байхад тэд төрийн сайд болох боломжтой хүнийг сонгох гээд сууж байх. Хариуцлагатай хандана шүү нөхөд өө. Эрх бүхий албан тушаалтны мэдэгдсэнээр сонгуульд саналаа өгөх эрхээ баталгаажуулахаар шинэчилсэн бүртгэлд 176 000 гишүүн хамрагджээ. Тэдний шийдвэр зөвхөн тэдний шийдвэр биш юм. 2016 оны УИХ-ын сонгуулиар л тооцоод үзвэл 1 450 000 иргэн санал өгсөн. Аль нам, эвслийг дэмжсэнээр харьцуулахад 40-өөд хувийн дэмжлэгийг Ардчилсан нам авчээ. Сонгуулийн хувилбараас хамаараад парламент дахь суудлын тоо зөрүүтэй гарсан нь мэдээж. Тэгэхээр Ардчилсан намын нийгэм дэх дэмжлэг УИХ-д авсан суудлын тоонд оногдохуйц 11.8 % болтлоо буугаагүй гэдгийг харж болно. Өмнөх сонгуулиудын дүн ч иймэрхүү л хэмжээнд хэлбэлзсэн байдаг. Тиймээс намын даргын сонгуульд санал өгч буй 176 000 гишүүн нийт сонгогчдын 40% буюу дор хаяж 580 000 иргэнийг төлөөлж санал өгч буй гэдгээ санахад илүүдэхгүй. Эрхэм ээ, та өөрөөсөө гадна 3 хүний итгэл үнэмшлийг төлөөлж байна. Тэд та бүхний хүсээд байдагчлан намын батлах авч тоо нэмээгүй ч яах аргагүй тогтвортой бааз суурь. Таны сонголт тэдэнд таалагдвал, сонгосон дарга шинэтгэлийг манлайлж чадвал 2020 онд бүр олуулаа болох боломж байна.

 

Аливаа сонгуулийн дараа ялагчийг хүлээн зөвшөөрөх гэдэг сонгуулиа, сонгогчоо хүндэтгэж буй явдал юм. Энэ удаагийн Ардчилсан намын даргаар сонгогдох нэр дэвшигч 50+1 буюу дийлэнх олонхын саналаар сонгогдож чадахгүй л болов уу! Сонгууль нэг шаттай явагдаж байгаа учраас 5 нэр дэвшигч дээр нийт санал хуваагдана. Нэгэнт л 2 эсвэл 3 шаттай сонгууль хийж анхны сонгуулиас хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг ахин өрсөлдүүлж гишүүд дэмжигчдийнхээ олонхоор хүлээн зөвшөөрүүлэхгүйгээс хойш нэр дэвшигчид сонгуулийн дүнтэй эвлэрч ялагч буюу шинэ даргаа дэмжиж ажиллах хэрэгтэйг сануулъя.

 

1 сарын 30-нд Ардчилсан намын даргаар олонхийн санал авч сонгогдсон түүнийг дэмжиж ажилласан, итгэж саналаа өгсөн хүмүүсийн хувьд бүх зүйл хөгжин дэлгэрээд л, өвлийн цагаар замын захын зүлэг ургаад ч байгаа юм шиг сайхан мэдрэмж төрж магадгүй л юм. Тэр хүмүүс эргээд нэр дэвшигчийг сонгохдоо ямар шалгуур тавилаа, би чинь улс төрийн талаар ямаршуухан мэдлэг мэдээлэлтэй билээ гэдгээ бодож өөрийнхөө тарыг таньчих хэрэгтэй. Ихэнхдээ яг л таны захиалгын дагуу л сонгогдсон байх вий. Хэн нэгэн улс төрч ирээд мөнгө төгрөг, ууж идэхээр таслахгүй гэдгээ амлаад, маргаашаас л хамт архи уудаг байсан Батаатайгаа төрийн хэргийг зөвлөөд шийдээд явчхаж болмоор санагдвал тэрийг ярьж, амлаж байсан нөхрийг л дугуйлсан байж таарна.

 

Мөн иргэдийн улс төрийн боловсролд анхаарал хандуулж ажиллах талаар бараг “А” ч үгүй улс төрийн намуудтай, цэцэрлэг, сургуулийн хичээлийн хөтөлбөрт ёс суртахуун, нийгмийн тухай мэдлэг хичээлийн ганц, хоёр цагийн мэдээлэл өгөхөөс өөр товойлгоод хэлчих зүйлгүй XXI зуунд тууж явна. Үүнийг батлах мэт тоо баримтууд ч байна. 1992 оноос хойших ардчилсан сонгуулиудад саналаа өгөх сонгогчдын ирц оролцоо тогтмол буурч байгаа, ялангуяа орон нутгийн сонгуулийн ирц хэд хэдэн удаа дахин болон нэмэлт санал хураалтаар шийдэгдлээ. Судалгааны байгууллагуудын судалгаанаас үзэхэд, сонгогчдын 70-80 орчим хувь нь сонгуульд оролцоно гэж хариулдаг боловч бодит байдал дээр 60-50 орчим хувь нь саналаа өгдөг байна. Тэгэхээр энэ 5 нэр дэвшигчийн сонгогдсон 1 нь дандаа л зөв шийдвэр гаргаад, улс төрд бугшсан асуудлуудыг шийдээд явчихгүй л болов уу! Бид анхнаасаа тийм шалгуур тавиагүй юм чинь аргагүй. Тэгэхээр ардчилсан намын гишүүд өөрсдөө улс төрийн боловсрол олгох, улс төрийн соёлтой байх, бодлого тодорхойлох бүтцийг намын удирдлагуудаас шаард.

 

Нийтлэлч: Хэжилган

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (203.91.115.39)
    sain ch muu ch ALTANHUYAG BAIH bailgvi dee bysdiig bvv garga elbegiin daalgabar elbegee ardchiliig ungaasan
    2017 оны 01 сарын 29 | Хариулах
  • ih mungu (202.179.31.86)
    httpCash4Visits.comref.php?refId=344870 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
  • Болд (182.160.4.16)
    ГАНТӨМӨР
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
  • z (182.160.4.102)
    Мөнгөтэй болох арга httpCash4Visits.comref.php?refId=344696 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 12 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    13 цаг 15 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    13 цаг 22 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    13 цаг 25 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 34 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК