Нийслэлийн засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаар дөрвөн барилгыг буулгах шийдвэр гаргасан. Нийслэлийн хэмжээнд 23 зөрчилтэй барилга байдаг аж.
Одоогоор, Иргэн Машбатын БГД-ийн 11 дүгээр хороонд байрлах үйлчилгээний хоёр давхар барилгын өргөтгөлийг буулгаж байна.
Тухайн барилгын өргөтгөлийг эзэмших газраас нь хэтрүүлэн барьсан, өргөтгөл барих батлагдсан зураг төсөл байхгүй, явган хүний зам талбай зорчих хэсгийг хаасан, инженерийн шугам сүлжээний хоёр худаг дээр барьсан зэрэг зөрчил илэрчээ. Ийм зөрчилтэй барилгыг буулгах ажлыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас шат дараатай хэрэгжүүлж эхлээд байна.
Сэтгэгдэл (11)