Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2017” боллоо

2017-4-28
0
ЖИРГЭХ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”  өнөөдөр Төрийн ордонд боллоо. Зөвлөгөөнийг Монгол Улсын Засгийн Газар, Барилга, Хот  Байгуулалтын Яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Барилгын Хөгжлийн Төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулав. Тус арга хэмжээг нээж Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр үг хэлсний дараа УИХ дарга М.Энхболд,  Ерөнхий сайдын мэндчилгээг холбогдох албаныхан уншиж танилцууллаа. 


Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хүн амын орон сууцны хэрэгцээг хангах үүднээс “Хямд өртөгтэй орон сууц” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Түүнчлэн гэр хорооллын дэд бүтэц, шугам сүлжээ барьж байгуулахад онцгой анхаарч байгааг Ерөнхий сайд илгээлтдээ дурьджээ. Тэрбээр, Барилгын салбарынхан импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорих болсон нь улс орны эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах чухал үйл явдал болж байна. Засгийн газраас барилгын салбрын шинэлэг арга хэрэгсэл, дэвшилтэт техник, технологийг бүх  талаар дэмжих болно” хэмээсэн байна.


Гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгжиж эхэлснээс хойш барилгын компаниуд  идэвхтэй ажиллаж байгаа ч дэд бүтцийн асуудлыг нь шийдвэрлээгүйн улмаас ажил төдийлөн урагшилж чадахгүй байгааг БХБ-ын сайд Г.Мөнхбаяр хэллээ.


Тиймээс гэр хорооллийн 200 айл тутмын дунд нэг ус, дулаан дамжуулан бичил төв буюу “Service centre” байгуулахаар ажиллаж байгаа аж. “Service centre” байгууласан хэсгийн айл өрхүүдийг ипотекийн зээлд хамруулж амины орон сууц барих боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байгааг дурьдсан юм.

Түүнчлэн “Улаанбаатар хот болоод 9 аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэх зорилт тавьж байгаа. Үүнд Азийн хөгжлийн банк (АХБ)-ны хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар болон бусад таван аймагт, Полшийн засгийн газрын зээлээр дөрвөн аймагт цэвэрлэх байгууламж барихаар ярилцаж байна. Мөн аймгийн төвүүдэд цэвэр усны хангамж томоохон асуудал болж байна. Тухайлбал, Улаанбаатар хот болон Говь-Алтай аймаг. Тэгэхээр цэвэр усны нөөцөө хэмнэхийн тулд айл өрхүүдээс цэвэрлэх байгууламжид очиж, шүүгдсэн усыг үйлдвэрлэл болон орон сууцны 00 өрөөнд ашигладаг болно. Мөн ипотекийн зээлийн санхүүжилтийг төсөвт суулгадаг болсон. Энэ онд 300 тэрбум төгрөг тусгасан байгаа. Цаашдаа донор орнуудын зээл, тусламжид тулгуурлан санхүүжилтийг өргөжүүлэхээр ажиллаж байгаа” гэлээ.

Зөвлөгөөнд оролцогчдын зүгээс инженер техникийн ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах тогтолцоог шинэчлэх, гадаадын хөрөнгө оруулалт татах, компаниудын чадавхыг сайжруулах болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байгааг онцолж байлаа.

 

Мөн энэ үеэр нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, хөрөнгө оруулалт” сэдэвт илтгэл тавьсан юм. Тэрбээр “Эдийн засгийн өсөлтийг хангахын тулд хотын засаглалын хүрээнд бид бизнес эрхлэхэд таатай эрх зүйн орчныг бүрдүүлж, хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэхэд төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан санхүүжилтын шинэлэг тогтолцоог нэвтрүүлж ажиллаж байна. Мөн нийслэлийн санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг дэмжихийн тулд Улаанбаатар тусгай бүсийг байгуулж, төрөлжсөн аялал жуулчлал, бизнес, соёлын төвүүдийг барьж байгуулахад дэмжлэг үзүүлэн, гадаадын хөрөнгө оруулалтыг татахыг глд зорилгоо болгоно. Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээлд гаргах боломж нөхцөлийг бид бүрдүүлнэ. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичгийн дагуу дэд бүтцийг хөгжүүлж, иргэдийн ажиллаж, амьдрахад таатай орчинг бүрдүүлэхэд хот байгуулалтын үйл ажиллагааг чиглүүлж ажиллана. Мөн 2020 онд төлөвлөлтөөр замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, тээврийн хэрэгслийн ачааллыг жигд тараах зорилгоор шинээр хотын төв болон дэд төвүүдийг холбосон босоо 8, хэвтээ 5 тэнхлэг, 4 цагариг зам бий болгоно” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    15 цаг 10 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    17 цаг 35 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    17 цаг 49 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    18 цаг 4 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    18 цаг 7 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    18 цаг 42 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    19 цаг 7 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    19 цаг 24 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    19 цаг 33 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    20 цаг 18 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    20 цаг 28 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    20 цаг 36 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    20 цаг 49 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    22 цаг 4 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    22 цаг 39 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    22 цаг 55 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    23 цаг 15 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    23 цаг 22 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    Уржигдар 21 цаг 44 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    Уржигдар 17 цаг 51 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК