Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

2017-5-01
0
ЖИРГЭХ

Цаг уур, орчны шинжилгээний газраас тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвийг гаргажээ.

 

 

УУР АМЬСГАЛ

 

1981-2010 оны дунджаар тавдугаар сард агаарын температурын дундаж нь Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 15-19 градус, Баян-Өлгий, Баянхонгор, Хөвсгөлийн баруун, Архангайн баруун ба зүүн өмнөд, Говь-Алтайн хойд, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн хэсэг, Завханы ихэнх нутгаар 5-9 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байдаг. Гэвч энэ нь жил бүр харилцан адилгүй байдаг. Тухайлбал: Сүүлийн жилүүдийн байдлаар 1992, 2000, 2007, 2009 онд олон жилийн дунджаас 2-3 градусаар дулаан байж, өдрийн үнэмлэхүй их температур 30-35 градус хүрч халж байсан бол 1995, 2011 онд бүх нутгаар 2-3 градусаар хүйтэн байв.

 

Хур тунадас Увс, Булган, Хэнтийн зүүн хойд, Архангайн зүүн өмнөд, Өвөрхангай, Төв аймгийн баруун хойд, Сэлэнгийн баруун хэсгээр 21-30мм, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар 3-12мм, бусад нутгаар 13-20 мм хур тунадас ордог. Гэвч сүүлийн жилүүдийн байдлаар 1996, 1998, 2004 онд ихэнх нутгаар, 2012, 2013 онуудад нутгийн баруун хагаст тун бага хур тунадас орж, их хуурай халуун байснаас ой хээрийн түймэр ихтэй байлаа. Харин 1988, 1999, 2002, 2003, 2005, 2010, 2014 онд онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 дахин их хур тунадас оржээ.

 

Тавдугаар сард салхины хурд 15 м/с-ээс дээш ширүүсч шороон шуурга шуурах тохиолдол олон жилийн дунджаар говь болон зүүн зүгийн нутгаар 10-15, бусад нутгаар 5-7 удаа ажиглагддаг. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины хамгийн их хурд 1991 онд Увс, Говь-Алтайн нутгаар 28-34 м/с, 1993, 1996 онд Говь-Алтай, Өвөрхангай, Хэнтэй, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговийн нутгаар 34-40 м/с хүртэл ширүүсч хүчтэй шороон болон цасан шуурга шуурчиргэд, аж ахуйн байгууллагуудад ихээхэн хэмжээний хохирол учруулж байжээ.

 

 

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

 

Бaруун зүгийн нутаг. Агaaрын темперaтурын сарын дундаж нь Алтай, Хангайн уулархаг нутгаар 5-9 градус, Алтайн өвөр говиор 15-19 градус, бусад хэсгээр 10-15 градус дулаан буюу Баян-Өлгий, Ховдын өмнөд, Говь-Алтайн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим бaйнa.

 

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба эцэс, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эцсээр сэрүүсч Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн болон эцэс, гуравдугаар арав хоногийн эхээр Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Бусад хугацаанд Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус дулаан, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

 

Энэ сард Ховдын ихэнх, Баян-Өлгийн зүүн өмнөд, Увсын өмнөд, Завханы баруун, Говь-Алтайн баруун болон зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, Баян-Өлгийн хойд, Увсын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орно.

 

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба эцэс, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орох төлөвтэй. Дээрх үеүдэд зарим газраар салхи 12-14 м/с хүрч ширүүсэх ба ялангуяа нэг ба хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с, зарим үед 28 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

 

Төвийн нутаг. Агaaрын темперaтурын сарын дундаж нь Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн хэсгээр 4-9 градус, бусад хэсгээр 10-15 градус дулаан буюу Хөвсгөлийн зүүн, Архангайн зүүн хойд, Булганы ихэнх, Сэлэнгийн баруун, Төв аймгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим дулаан бaйнa.

 

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст сэрүүсч Дархадын хотгор, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 8-13 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр Орхон, Сэлэнгийн хөндийгөөр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 29-34 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 24-29 градус хүрч дулаарна

 

Энэ сард Хөвсгөлийн зүүн, Булганы хойд, Сэлэнгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Өвөрхангайн ихэнх, Төв аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

 

Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав дунд үеэр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орох төлөвтэй. Дуу цахилгаантай.

 

Дээрх үеүдэд салхи нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с, ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим үед 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй. 

 

Зүүн зүгийн нутаг. Агaaрын темперaтурын сарын дундаж нь бүх нутгаар 10-15 градус дулаан буюу Дорнодын ихэнх, Сүхбаатарын зүүн хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

 

Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн эхний хагаст дулаарч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 5-10 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

 

Энэ сард Хэнтийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, Дорнодын ихэнх, Сүхбаатарын зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

 

Нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн зүүн хэсгээр хур тунадас, Хэнтэйн уулсаар нойтон цас орно. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Дээрх үеүдэд салхи зарим газраар 12-14 м/с, нэгдүгээр арав хоногийн эхний хагас болон, хоёрдугаар арав хоногийн эхэн болон эцэс, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.

 

Говийн нутаг. Агaaрын темперaтурын сарын дундаж нь Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 15-19 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

 

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон эцсээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үе ба эцсээр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эцсээр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч шөнөдөө 2-7 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхний хагаст зарим өдөр ихэнх нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус хүрч дулаарна. 

 

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Өмнөговийн баруун, Дундговь, Дорноговийн хойд, Говьсүмбэрийн нутгаар олон жилийн дунджаас бага, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.

 

Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, эцсээр ихэнх нутгаар хур тунадас орно. Хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай.

 

Салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр зарим газраар 16-18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч их төлөв шороон шуурга шуурах төлөвтэй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Tulgaa (103.9.90.195)
    Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг, нуршсан олон юм оруулж байхаар. Газрын зураг гаргаад эсвэл хүснэгтээр мэдээллээ товч, тодорхой оруулмаар байна шүү!
    2017 оны 05 сарын 01 | Хариулах
    • egi
      yaag tiim
      2017 оны 05 сарын 01
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    15 цаг 9 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    17 цаг 34 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    17 цаг 48 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    18 цаг 3 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    18 цаг 7 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    18 цаг 42 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    19 цаг 7 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    19 цаг 23 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    19 цаг 32 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    20 цаг 17 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    20 цаг 27 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    20 цаг 35 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    20 цаг 48 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    22 цаг 4 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    22 цаг 38 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    22 цаг 55 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    23 цаг 14 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    23 цаг 21 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    Уржигдар 21 цаг 44 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    Уржигдар 17 цаг 51 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК