Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хотын удирдлага Толгойт- Амгалан хоорондын төмөр замд ажиллалаа

2017-5-01
0
ЖИРГЭХ

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, дэд Б.Цогтгэрэл, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын  захирагч С.Батболд, ИТХ-ын дарга Ц.Сандуй, нарын албаны хүмүүс өнгөрөгч Баасан гарагт Толгойт-Амгалан хоорондох УБТЗ-ын гол замд тусгай галт тэргээр явж, нийслэл дундуур өнгөрдөг төмөр замын дагуух нөхцөл байдалтиаөй танилцлаа.  Энэ үеэр УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа тэргүүтэй албаны хүмүүс хамт явж дээрх замын дагуу үүсээд буй хүндрэлтэй нөхцөл байдал, эрсдэлтэй цэгүүдийг танилцуулан цаашид авч хэрэгжүүлэх арга замуудын талаар санал, солилцлоо. Төмөр замын зурваст газар олгосноос болж галт тэрэгний хөдөлгөөнд ноцтой аюул учирч, цаашлаад ард иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрх ч ноцтойгоор зөрчигдөж байгаа юм. Уг нь, 1949 оны гэрээгээр зурвас газарт төмөр замаас баруун, зүүн тийш 120 метр (нийт 240 метр) газар чөлөөтэй байх тухай заасан байдаг аж. Энэхүү зурвас нь төмөр замаа өргөжүүлэн хөгжүүлэх, хос болгоход зориулалттай. Гэтэл бодит байдал дээр хавтгайрсан газар олголтын харгайгаар дээрх заалт зөрчигдөөд зогсохгүй галт тэрэгний аюултай бүс буюу баруун, зүүн тийш 50 метр зайгаас ч дотогш нэвтэрэн,  барилга байгууламжийг олноор барих  болжээ.

Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат "УБТЗ ХНН-ийг анх байгуулахдаа баталсан 1949 оны гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Уг хэлэлцээрийг өнөөгийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдуулан шинэчлэх зүй ёсны шаардлага гарч байна. Хэлэлцээрийг шинэчлэх саналаа Оросын талаар зөвшөөрүүлээд Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг боловсруулалтын түвшинд ажиллаж байна. Газрын асуудал одоогоор 1949 оны гэрээнд заасны дагуу явж байгаа учраас нийслэлийн удирдлагуудтайгаа төмөр замын зурвас газраараа явж танилцан, гэрчилгээжүүлэх, тулгамдсан асуудлуудыг алхам алхмаар шийдэх зэрэг чиглэлийг барьж ажиллаж байна. Түүнээс гадна БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэд хэдэн гүүр барина. Ингэснээр авто зам болон төмөр замыг хоёр түвшинд огтлолцуулах боломж бүрдэнэ. Энэ ажлын үр дүнд авто замын түгжрэл ч тодорхой хэмжээнд багасна гэж үзэж байгаа" гэв.

Улаанбаатар хотын  дундуурх төмөр замаар хуурай мод, нефть, шингэрүүлсэн хий гээд олон төрлийн аюултай ачаа тээвэрлэгддэг. Иймд нийслэлчүүд болоод УБТЗ-ынхны хувьд аюулын харанга дэлдэж ойрхон байгааг үгүйсгэж болохгүй. Нөгөөтэйгүүр гүүрэн болоод хонгилон гарц хангалттай хэмжээнд байдаггүй, ард иргэдийн дунд галт тэрэгний аюултай бүсийн дэглэмийн талаарх ойлголт хомс зэргээс үүдэн хүний амь наса алдах, осолдох  эрсдэл ч нэмэгдэж буйг УБТЗ-ынхан хотын удирдлагуудад тайлбарлав. Энэ тухайд УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа "Төмөр замын зурвас газар болон аюултай бүсээс дотогш хууль бусаар  газар олгож байгаа нь төмөр замын аюулгүй байдал, цаашдын хөгжил дэвшилд саад болж байгаа юм. Хос зам тавилаа гэж бодоход маш хязгаарлагдмал болгож байна. Дур зоргоороо төмөр зам руу шахаж барилга байшин барих явдал ихэссэн учраас бид хотын захиргаатайгаа ярилцаж байгаад хамтарсан шийдэл гаргая гэсэн хүсэлт тавьсан. Хүсэлтийг маань Зам, тээврийн хөгжлийн яам болон Хотын захиргааныхан хүлээж аваад ийнхүү өргөн бүрэлдэхүүнтэйгээр байдалтай танилцаж байна. Төмөр замын зурвас газраас дотогш барилга байгууламж барьсан аж ахуй нэгжийн удирдлагуудтай уулзахад ямар нэгэн хэлбэрээр зөвшөөрлийг нь авсан байдаг. Тиймээс дээрх зөвшөөрлийг олгоод байгаа газартай нь зөвшилцөж, чөлөөлүүлэх шаардлага тулгараад байна" хэмээн ярилаа.

Нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж явах үеэр ялангуяа "Нарантуул", "Барс-2", "Хархорин" зэрэг худалдааны төвүүдийн орчимд иргэд төмөр замын хашааг давах, шургах нь энгийн үзэгдэл мэт болсон нь харагдсан.  Төмөр замын аюултай бүсэд орон гэргүй, согтуу иргэд зорчиж яваад амь насаа алдахад  ч хүргэж болзошгүйн тод жишээ бэлээхэн харагдаж байлаа. Толгойт өртөөний орчмоор л гэхэд хоногт 300-600 хүн төмөр зам дээгүүр зам огтлон гардаг. Гэтэл уг замаар хоногт дунджаар 53 галт тэрэг явж өнгөрдөг учраас маш аюултай нөхцөл үүсээд буй юм. Иймд авто зам, төмөр зам огтлолцсон хэсэгт гүүрэн болон хонгилон гарц барих, явган зорчигчдын төмөр зам хөндлөн гарах хөдөлгөөнийг цэгцлэх, зөвшөөрөлгүй газар олголтуудыг цуцлах зэрэг олон асуудалд нийслэлийн удирдлагын туслалцаа дэмжлэг, хамтын ажиллагаа чухал болсныг тухайд  холбогдох албаны хүмүүс санал нэгдэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Төмөр замчин (202.21.112.234)
    Транзит төмөр замыг Улаанбаатараас гаргаж хөшигтийн хөндийгөөр дайруулан тавих зураг төсөл гарчихаад байхад ажлаа мэддэггүй хэдэн дарга нар хийх юмгүй зугаалах юм. Харин түүний оронд хүн тээврийн цахилгаан галт тэрэг явуулбал ачааллаа дийлэхгүй байгаа нийтийн тээвэрт их тус болно. Манайхаас бусад оронд хурдан галт тэрэг, автобус, траллейбус, трамвай, метро гээд маш олон төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл байдаг. Бүгд нэг картаар үйлчилдэг болохоор нийтийн тээврээр явах нь машинтай явахаас хамаагүй давуу. Манайд УБ дотроо цахилгаан галт тэрэг явуулбал энэ дарга нар яриад байгаа тарчлаанаасаа салж, соёлтой үйлчилгээ нэгээр нэмэгдэж нийтийн тээвэр нэг шат дээшилнэ. Уг нь Толгойт, баянхошуу, амгалан, үйлдвэр комбинат, шувуун фабрик, налайх гээд зам трасс нь бэлэн байгаа. Та бүхэн мэдэхгүй бол тусалж болно шүү
    2017 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.188.249)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
    2017 оны 05 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    15 цаг 9 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    17 цаг 34 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    17 цаг 48 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    18 цаг 3 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    18 цаг 7 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    18 цаг 42 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    19 цаг 7 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    19 цаг 23 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    19 цаг 32 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    20 цаг 17 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    20 цаг 27 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    20 цаг 35 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    20 цаг 48 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    22 цаг 4 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    22 цаг 38 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    22 цаг 55 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    23 цаг 14 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    23 цаг 21 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    Уржигдар 21 цаг 44 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    Уржигдар 17 цаг 51 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК