зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Дэмчиг: Ардчилсан намын бодлогыг залуус тодорхойлно

2017-5-01
0
ЖИРГЭХ

Ардчилсан Залуучуудын Холбооны ерөнхийлөгч бөгөөд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн С.Дэмчигтэй Ардчилсан намын шинэчлэл орон нутагт хэрхэн өрнөж байна, түүнд залуусын оролцоог хэр хангаж байгаа талаар ярилцлаа. Тэрбээр Өвөрхангай аймагт хоёр долоо хоног ажиллаад дөнгөж ирээд байсан юм.  

 

-Явсан хүнээс үг сонс гэдэг дээ. Ямар ажлаар нутгаа зорив? Өврийн сайхан хангай нутгаар хаваржилт хэр байна?

 

-Хагас сарын турш нутагтаа ажиллаж, 12 сумаар дамжин 1800 орчим км замыг туулаад ирлээ. Нутагт маань нялх ногоо соёолж, төлийн дуу цангинаад, тэнгэр хангай ааш сайтай, хүн зон маань  сайхан  хаваржиж байна. Миний бие Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүний хувьд мөн энэ намын залуучуудын байгууллагыг тэргүүлж яваагийн хувьд намынхаа гишүүдтэй уулзаж, намын шинэчлэл орон нутагт хэр бодитой хэрэгжиж байгаа талаар түүнчлэн энэ шинэчлэлээр залуучуудын оролцоог хэрхэн хангаж байгаа талаар гишүүдийнхээ санал бодлыг сонсохыг зорьсон юм.

 

Нэгэнт цаг зав гарган явж байгаагийнх иргэддээ эрүүл мэндийн үйлчилгээг нь ойртуулъя гээд шүдний эмч нараас бүрдсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх баг авч явлаа. Нийт 12 сумын 2000 гаруй иргэн эмчийн үзлэгт хамрагдаж, анхан шатны тусламж үйлчилгээ авсан. Мөн эрүүл амьдралын хэв маягийг дэмжих үүднээс сум бүрт гар бөмбөг болон олс таталт, хасаа харвааны  нөхөрсөг тэмцээн зохион байгуулсан. Энэ үйл ажиллагаанд 1000 орчим залуус биечлэн оролцлоо

 

-Та 2016 оны УИХ-ын сонгуулиар 21 дүгээр тойрогт өрсөлдсөн. Намаасаа хамгийн залуу нэр дэвшигч нь байсан. Тэгвэл одоо хийгдэж буй  шинэчлэлийн хүрээнд шат шатны, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоо хэр нэмэгдсэн бэ?

 

-Сүүлийн нэг сарын турш намын дарга бүх аймагт ажиллаж, намын хороодын өргөтгөсөн хуралдаанд оролцсон. Энэ үеэр манай холбооны дэд ерөнхийлөгч нар болон ерөнхий нарийн бичгийн дарга мөн орон нутагт ажиллалаа.

 

Ардчилсан намын дотоод сонгуулиар намын шат шатны удирдах байгууллагуудад залуу гишүүд олноор сонгогдсон. Сумын намын хорооны дарга болон ХЭГ-ын дарга нарын 70-80 хувь нь залуус байна. Үндэсний бодлогын хороонд 100 гаруй залуу орж ирлээ. Энэ нь хорооны нийт гишүүний 30 орчим хувийг эзэлж байгаа юм. Үүнээс өмнө ҮЗХ-ны гишүүдийн 10 хүрэхгүй хувь нь залуучууд байсан. Харин одоо намын бодлогыг тодорхойлоход залуучууд шийдвэрлэх үүрэгтэй болж байна. Энэ бол шинэчлэлийн бодлогын үр дүн юм. Өөрөөр хэлбэл, намын удирдах байгууллагуудад залуучууд орж ирсэн нь намын бодлогод салхи оруулах, шинэчлэлийг идэвхжүүлэх таатай нөхцөлийг бүрдсэн гэж дүгнэж болно.

 

-Шийдвэр гаргах түвшинд залуучууд олноор орж ирж байгаа нь намын шинэчилсэн дүрэмтэй холбоотой юу эсвэл үнэхээр намын гишүүд нь залуучууддаа итгэл хүлээлгэж, ачаа үүрүүлэх цаг болжээ гэдгийг хүлээн зөвшөөрснөөр ийм үр дүн гарав уу?

 

-Мэдээж, намын шинэчилсэн дүрэмд тусгасан квот тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Үүнээс гадна нийгэм маань бүхэлдээ залуучуудыг дэмжих, итгэл хүлээлгэх, сориод үзье гэсэн хандлага нэлээд давамгайлж байгааг энэ удаагийн дотоод сонгууль харууллаа.

 

-Үндэсний бодлогын хороонд орсон нийт залуусынхаа хүчийг нэгтгэх тал дээр Ардчилсан залуучуудын холбоо ямар санаачилга гаргаж байна вэ?

 

-Энэ бол бидний нэн даруй хийх ёстой ажил яах аргагүй мөн. Үндэсний бодлогын хороонд залуучуудын квот болон чөлөөт, эмэгтэйчүүдийн суудлаас орж ирсэн нийт залуус харилцан бие биеэ дэмжиж, үйл ажиллагаагаа уялдуулж байх тал дээр манай  холбооны зүгээс идэвх санаачлага гаргаж ажиллана. Эхний ээлжинд танилцаж нөхөрлөх, улмаар бодлогын шинжтэй асуудлуудаар санал солилцож, байр сууриа нэгтгэн, нөлөөллийн үйл ажиллагаа явуулж байхаар төлөвлөж байна.

 

-Ардчилсан Залуучуудын Холбооны удирдлагын шинэ баг өнгөрсөн хугацаанд юу хийж амжуулав?

 

-2016 оны сонгуулийн үр дүнгийн дараа Ардчилсан Залуучуудын Холбоо намын шинэчлэлийг өөрсдөөсөө эхлүүлэх нь зүйтэй гэж үзээд, Үндэсний чуулганаа зарлан хуралдуулж, Удирдлагын зөвлөлийг шинээр байгуулсан. Удирдлагын шинэ баг 2020 он дуустал хэрэгжүүлэх үйл ажиллагааны төсөөлөл, 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэн баталсан. Гэвч өнгөрсөн зургаан сарын хугацаанд намын шат шатны сонгууль удаа дараалан явагдсан тул бид холбооныхоо зарим дотоод үйл ажиллагааг уялдуулах үүднээс түр хойшлуулж, намын ажлуудад илүү цаг хугацаа зарцууллаа.

 

Гэхдээ гадаад харилцаагаа өргөжүүлж, шинэ шатанд гаргах талаар нэлээд санаачилга гарган ажиллалаа. Тухайлбал, АНУ, БНСУ зэрэг оронд АЗХ-ны салбарыг байгуулсан. Тухайн оронд сурч байгаа, манай УЗ-ийн гишүүд тэдгээр салбарыг хариуцан ажиллаж байна. Мөн Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн болон Конрад Аденауэрын сантай хамтран залуучуудынхаа улс төрийн боловсролыг дээшлүүлэх, чадавхжуулах чиглэлээр сургалтуудыг зохион байгуулж, тухайлсан сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүллээ. ОХУ-ын ЭСЯ-тай хамтран Сочид болох Дэлхийн Залуучууд, Оюутны 19-р их наадамд АЗХ-ны төлөөллийг оролцуулахаар болсон. Хятад-Монголын бизнес эрхлэгч залуучуудын холбооны үйл ажиллагааг сэргээгээд байна. Ирэх долоодугаар сард Монгол туургатан залуучуудын бизнес уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна  гээд чамгүй ажил амжуулжээ, бид.

 

-Та холбооныхоо тав дахь Ерөнхийлөгч. Өмнөх үеэсээ юугаараа ялгарч ажиллана гэж бодож байгаа вэ?

 

-Энэ бол зөвхөн ерөнхийлөгчийн асуудал биш л дээ. Манай баг ойрын хугацаанд залуу эрдэмтэн, судлаачдын клуб гэх мэт төрөл бүрийн сонирхлын бүлгүүдтэй хамтран ажиллаж эхэлнэ. Мөн дэргэдээ Бодлогын зөвлөл байгуулан, холбооны аливаа бодлого, шийдвэрийг шинжлэх ухаанч судалгаанд тулгуурлан гаргаж байхаар зорьж байна. Энэ утгаараа бид нийгэмд тулгамдаж буй аливаа асуудлуудад илүү судалгаатай хандаж, байр сууриа илэрхийлээд  явна гэсэн үг.

 

-Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэрээ дэвшүүлэхээр арваад хүн горилж байна. Танай холбоо эдгээр горилогчдоос хэнийг нь дэмжиж ажиллах вэ?

 

-Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээр горилогчдоос хэн нь залуучуудтайгаа ойлголцож, нэг баг болж, цаашид дэмжиж ажиллах вэ, тэр хүнийг Ардчилсан залуучуудын холбоо дэмжиж ажиллана.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • zochin (202.131.249.138)
    Hooh, AN-d chin bas iim nuuree ugaasan, gentleman torhtei zaluu bas baidiimuu? Dandaa l buduun barag, hodooniiduu, partisan maygiin buduuleg nohduud l baidag bizdee.
    2017 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    AN gej nam bish shuu dee erdoo heden buleg l hoorondoo alaltsaal zarimdaa tohirood l yavsaar 20 garui jil bolloo ene nam bolj tolovshtol 50 jiliin zai bi tegheer ene zaluu ter ued yu gej moroodsonoo moorsnoo oilgoh bolno doo bas iimerhuu tejeever golguud ayultai shuu hun urna hudlaa hutsna hool haigaad yavchina buu olon zuil yaridaa zaluu
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.112.202)
    Битгий тэнэгт залуу нас гэдэг бол ЭРҮҮЛ ҮҮ, МЭДРЭЛИЙН ӨВЧТЭЙ ЮУ гэдэг нь ялгараагүй байдаг юм шүүдээ. Засаглалын хямарал нь ЗАЛУУЧУУД ОЛНООРОО ДАРГА болох гэж зүтгэж байгаатай холбоотой. Чи таван жилийн дараа мэдэрлийн өвчтэй болсон байж болно. Ийм хүмүүсийг нам, түүргээр дамжуулан төрд бүү ойртуул. Бүү март ТАРТВАЛ СӨНӨНӨ...
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
  • АПУ (150.129.140.159)
    ЧИНИЙ ЭЗЭН АПУ БАТХҮҮ ТОДОРХОЙЛНО ШҮҮ ДЭЭ , ЮУГАА ХУЦААД БАЙГАА ГӨЛӨГ ВЭЭ .
    2017 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.180.198)
    Yamar ch bolomjgui
    2017 оны 05 сарын 01 | Хариулах
  • зочин (119.40.103.162)
    АН-ын дарга шоронд сууж байсан, Нийслэлийн АН-ын дарга бас шоронд сууж байсан, Дарханы АН-ын дарга рецедив, сайдад рецедив гэмт хэрэгтэнгүүдийг нэр дэвшүүлж байсан гээд л бодоход хангалттай даа, Улс орныг удирдаж чадахгүй унагаах бол энүүхэнд шүү дээ
    2017 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (182.160.39.37)
    балчир хулгайч нар юм биз дээ
    2017 оны 05 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    4 цаг 45 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    4 цаг 48 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    4 цаг 52 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    5 цаг 1 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    5 цаг 8 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    6 цаг 48 мин
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    7 цаг 43 мин
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
    7 цаг 51 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    7 цаг 59 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
    8 цаг 8 мин
  • Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт хоноглохгүй байхыг зөвлөв
    Өчигдөр 08 цаг 23 мин
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
    Өчигдөр 08 цаг 03 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ
    Өчигдөр 07 цаг 11 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан, бороотой
    Өчигдөр 07 цаг 06 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 19 цаг 12 мин
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    Уржигдар 13 цаг 44 мин
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    Уржигдар 13 цаг 20 мин
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    Уржигдар 12 цаг 17 мин
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ж.Баярмаа: 2016 оноос хойш төсөв дандаа алдагдалтай батлагдаж ирсэн
  • НИТХ-ын дарга А.Баяр хэт чанга дуу ихтэй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгахыг үүрэг болголоо
  • Нийтийн өмчийн хуулийн шинэчилсэн найруулгийн төсөл болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК