Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох асуудлаар УИХ-ын даргад хандлаа

2017-5-09
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд” ТББ-ын төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч, уулзаж ярилцав.

 

Уулзалтад УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, комиссын нарийн бичгийн дарга П.Нарандалай, комиссын анхны дарга, УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж, “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд” ТББ-ын гишүүн Д.Дашдаваа, С.Банзрагч, Ш.Батсүх нар байлцав.

 

Улсын комисс, Төрийн бус байгууллагын төлөөлөгч ахмадууд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай Монгол Улсын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлуулж, нөхөх олговрыг хойшлуулалгүй олгох асуудлыг УИХ-ын даргад хандан тавилаа.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай Монгол Улсын хууль 1998 онд батлагдаж, цагаатгуулах тухай гомдол гаргах хугацааг 3 удаа, нэхэмжлэл гаргах эрх, хөөн хэлэлцэх хугацааг 4 удаа сунгажээ. Хуулийн үйлчлэх хугацаа 2011 оны 12 дугаар сард дууссан бөгөөд хууль хүчин төгөлдөр болсноос хойш цагаатгагдсан хүмүүсийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар зохицуулжээ.

 

Өнгөрсөн 18 жилийн хугацаанд 31.000 гаруй хүн цагаатгагдаж, хэлмэгдэгчдийн эхнэр (нөхөр), үр хүүхэд, эцэг эх, төрсөн ах, эгч, дүү, ач зээ болох 18178 иргэнд мөнгөн нөхөх олговор, 153 иргэнд орон сууц, 204 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор олгосон тухай УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав танилцууллаа. Хуулийн төслийг Я.Санжмятав болон УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргаар ажиллаж байсан Н.Энхболд нар санаачлан боловсруулаад байгаа юм байна.

 

Төсөлд:

  • -Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүнийг цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах, нөхөх олговор олгох хугацаа нь хууль батлагдсан өдрөөс хойш 2 жил байх; 

 

  • -Өмнө нь орон сууц, гэр болон түүнтэй тэнцэх нөхөх олговор аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр буюу нөхөр, хэлмэгдэгчийг амьд байхад төрсөн болон үрчилж авсан, хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд нэмэлт нөхөх олговрыг нэг удаа олгохоор тусгаж байгаа юм байна.

 

 “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд” ТББ-ын гишүүн, өндөр настан Д.Дашдаваа: “1930-40-өөд онд хилсээр цаазлагдсан 30.000 улс төрийн хэлмэгдэгчийн үр хүүхэд эдүгээ доод тал нь 80 настай болж, 300-гаадхан нь амьд байна. Өндөр настай, ядуу амьдралтай, орон байргүй, тэтгэвэргүй, эсвэл хамгийн бага тэтгэвэр авдаг тэдгээр хүмүүс хохирлоо барагдуулж, 1-2 жил ч гэсэн хүн шиг амьдарч байгаад үхэхийг хүсэж байна” гэв.

 

Тэрбээр 1998 оны Цагаатгалын хуулиар хэлмэгдэгчдэд олгосон 1.0 сая төгрөг нь нөхөх олговор биш, нэг удаагийн тэтгэмж байсан гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хэлмэгдэгчдээ цагаатгасан гадаад улс орнуудын жишгээр биш юмаа гэхэд ядаж орох орон байртай болгож, үүнийг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийг тавилаа.

 

Ингэхдээ бүх хөрөнгөө хураалгаж, эрхээ элдвээр зөрчүүлж, ажил сургуулиас хасагдаж, нэр төрөө гутаалгаж, хохирч байсан, зөвхөн одоо амьд байгаа хүүхдэд л олгох; эцгээ хилсээр цаазлуулсан хүүхдүүдэд 2 өрөө байр буюу 100 сая төгрөг; эцэг нь амь өршөөгдөж, 10 жилээр шийтгэгдсэн бол 1 өрөө байр буюу 50 сая төгрөг; 5 жилээр шийтгэгдсэн хүний хүүхдэд 25 сая төгрөг гэх мэтээр ялгавартай олгох, нэг айлын хэд хэдэн хүүхэд байгаа бол дунд нь өгөх, урьд нь хохирлоо ямар нэг хэмжээгээр төлүүлчихсэн бол дахин олгохгүй байх, нөхөх олговор авахаасаа өмнө нас барсан нэхэмжлэгчийн эхнэр, хүүхдэд 50 хувийг олгох, тэдгээр хүмүүсийг 90 настайгаас нь эхлэн 3-4 жилд цувуулж өгөх замаар төсөвт учрах ачааллыг хөнгөвчлөх саналтай байгаагаа хэлэв.

 

УИХ-ын дарга М.Энхболд тэдний хүсэлтийг сонсоод “Я.Санжмятав дарга энэ асуудлаар надтай 3 дахь удаагаа уулзаж байна. Тиймээс би тодорхой ойлголттой байгаа. Хуулийн төсөл санаачлагчид төсөлдөө Засгийн газрын саналыг авч, УИХ-д өргөн барих ёстой. Төсөл өргөн баригдвал хэлэлцэх асуудлыг шуурхайлъя. Та бүхэн энэ хаврын чуулганаар батлуулж, ирэх оноос хэрэгжүүлж эхлэх саналтай байгаа юм байна. Төсөл өргөн баригдчихвал хаврын чуулганаар хэлэлцэхэд анхаарлаа хандуулъя. Улс орны эдийн засгийн байдал хүнд байгаа хэдий  ч шийдэх боломж, гарцыг хайя” гэсэн хариултыг өглөө.

 

“Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд” ТББ-ын гишүүн Д.Дашдаваа, С.Банзрагч, Ш.Батсүх нар хүлээн авч уулзаж, санал бодлыг нь сонссон, хэлмэгдэгчдийн асуудлыг нааштай шийдэх талаар анхаарлаа хандуулж буй УИХ-ын даргад талархал илэрхийлээд “Энэ онд багтаан ядаж 90-ээс дээш настай хүмүүсийн нөхөх олговорыг олгох талаар анхаараарай” хэмээв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    11 цаг 22 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    13 цаг 47 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    14 цаг 1 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    14 цаг 16 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    14 цаг 20 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    14 цаг 55 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    15 цаг 20 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    15 цаг 36 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    15 цаг 45 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    16 цаг 30 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    16 цаг 40 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    16 цаг 48 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    17 цаг 1 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    18 цаг 16 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    18 цаг 51 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    19 цаг 8 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    19 цаг 27 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    19 цаг 34 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    Уржигдар 21 цаг 44 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    Уржигдар 17 цаг 51 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК