Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гамшгаас хамгаалах эрх зүйн орчноо шинэчилсэн анхны орнуудын нэг болсныг онцлов

2017-5-09
0
ЖИРГЭХ

Шадар сайдын ивээл дор Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Монголын Улаанзагалмай нийгэмлэг хамтран “Монгол Улсын гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны шинэчлэл” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.


Монгол Улс дэлхий нийтэд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр баримталж буй чиг хандлага, НҮБ-аас гаргасан Тогтвортой хөгжлийн зорилт-2030, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ” зэрэг хөтөлбөрт нийцүүлэн олон талын оролцоотойгоор “Гамшгаас хамгаалах тухай хууль”-аа шинэчлэн баталсан.


Ингэснээр манай улс “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг батлагдсаны дараа гамшгаас хамгаалах эрх зүйн орчноо шинэчилсэн анхны орнуудын нэг болоод байгаа юм. Цаашид Монгол Улсын гамшгаас хамгаалах тогтолцоог шинэчлэх хүрээнд гамшгийн эрсдэлийг эрт тодорхойлох, гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөлийг байгуулах, гамшгийн эрсдэлийг бууруулах санхүүжилтийн механизмыг шинэчлэн сайжруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэний нийгэм, нутгийн иргэд, сайн дурын оролцоог хангах, хүмүүнлэгийн үйл ажиллагааны удирдлага зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг бодлогын олон чиглэлээр тогтолцооны шинэчлэл хийгдэх юм.


Өнөөдөр болсон хэлэлцүүлгийн үеэр “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга, уг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоонд хийгдэх шинэчлэлийн асуудлыг хөндсөн үндсэн илтгэлүүдийг тавилаа.


Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны шинэчлэл” сэдвээр, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал “Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулга” сэдвээр илтгэл тавилаа.


Мөн НҮБ-ын Монгол дах Суурин зохицуулагч хатагтай Беати Транкманн “Тогтвортой хөгжлийн зорилтууд, цаг уурын өөрчлөлттэй дасан зохицох болон Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагаааны зорилтуудын хэрэгжилтийн уялдаа холбоог хангах олон улсын чиг хандлага” сэдвээр, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол          “Монгол Улсын цаг уурын өөрчлөлтийн дасан зохицох үндэсний хөтөлбөр”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг “Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн Монгол Улсын явц”, МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Төр-Улаан загалмайн хамтын ажиллагаа: хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт” сэдвээр тус тус илтгэл тавилаа.


Шадар сайд У.Хүрэлсүх тавьсан илтгэлдээ, “НҮБ-аас баримталж буй бодлогын зорилтуудыг Монгол Улс төрийн бодлого, хөтөлбөрт тусган эрх зүйн орчинг шинэчлэх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Шадар сайдаас санаачлан Улсын Их Хуралд өргөн барьж  “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 2 дугаар сард баталж, Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны шинэчлэлийг орчин үеийн нөхцөл байдалтай уялдуулан хийх эхлэлийг тавьсан” гэж онцлон тэмдэглэлээ.


2016 онд Монгол Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичигт “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний чадавхыг бүрдүүлж, цаг агаарын аюулт үзэгдэл, байгалийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлнэ” гэж заасан нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын үндсэн агуулгыг тодорхойлсон юм.

 
Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга нь, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг, Тогтвортой хөгжлийн зорилтууд – 2030”, “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тухай Парисын гэрээ” зэрэг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын бодлогын баримт бичигт тусгасан үндсэн зорилтуудыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх эрх зүйн, бодлогын ба институцийн зохицуулалтуудыг тодорхой зааж Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны үндсэн зарчмуудыг тодорхойлсон.


ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал “Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулга” илтгэлдээ “Цаашид эрх зүйн орчин, тогтолцоогоо бүрэн шинэчлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газраас гамшгийн эрсдэлийг үнэлэх, тодорхойлох, гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөлийг байгуулж чиг үүргийг тодорхойлох, Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр төр-хувиин хэвшил, салбар дундын удирлагын тогтолцоог бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах санхүүжилтийн механизмыг оновчтой болгох, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэний нийгэм, орон нутгийн иргэд, сайн дурын оролцоог хангах, гамшгийн үеийн болон дараах хүмүүнлэгийн үйл ажиллагааны удирдлага зохицуулалтыг боловсронгуй болгох зорилтууд бидний өмнө тавигдаж байна” гэлээ.


Үүнтэй уялдуулан Монгол Улсын Засгийн газраас хот суурин газрын гамшигт тэсвэртэй байдлыг сайжруулах болон гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудлыг 2018 онд Улаанбаатар хотноо чуулах Азийн сайд нарын бага хурлын хэлэлцэх үндсэн асуудал болгох саналаа хүргүүлээд байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    11 цаг 24 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    13 цаг 49 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    14 цаг 3 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    14 цаг 18 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    14 цаг 21 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    14 цаг 56 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    15 цаг 22 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    15 цаг 38 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    15 цаг 47 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    16 цаг 32 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    16 цаг 42 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    16 цаг 50 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    17 цаг 3 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    18 цаг 18 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    18 цаг 53 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    19 цаг 10 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    19 цаг 29 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    19 цаг 36 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    Уржигдар 21 цаг 44 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    Уржигдар 17 цаг 51 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК