Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БСШУС-ын сайд тусгай сургуулиудын талаар тушаал гарлаа

2017-5-12
0
ЖИРГЭХ

БСШУС-ын сайдын “Тусгай цэцэрлэг, сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/195, “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/196 тоот тушаал гарлаа. Тушаалыг өнөөдөр /2017.05.12/ БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар нар МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал, Боловсролын хүрээлэнгийн захирал М.Итгэл, Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын дарга А.Туяа болон тусгай сургууль, цэцэрлэгийн багш, удирдлагуудад танилцууллаа. Уулзалтын эхэнд БСШУСЯ тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгийн асуудалд онцгой анхаарал хандуулж, эцэг, эхчүүд, багш, сурагчдын санал, бодлыг тусгаж, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагууд, бүх шатны байгууллагуудтай нягт, уялдаа холбоотой ажиллаж, тодорхой үр дүнд хүрэхийг хүсч байгаагаа илэрхийллээ. БСШУС-ын сайдын тушаалд тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгийн талаар ямар ажил хийж, хэрэгжүүлэх талаар тодорхой зааж, холбогдох хүмүүст үүрэг болгожээ. Тухайлбал, сувиллын цэцэрлэг, яслийн аравдугаар цогцолборын барилгын ажлыг яаралтай эхлүүлэх, 29 дүгээр тусгай  сургуульд бэлтгэл бүлэг хичээллүүлэх асуудлыг судалж, зургадугаар сард багтааж шийдвэрлэх, сургалтын хэрэглэгдэхүүн, ном, сурах бичгийн зардлыг сургуулийн төсөвт 2018 оноос эхлэн тусгаж, хууль, тогтоомжид нийцүүлэн өөрсдөө худалдан авах боломжийг бүрдүүлэх зэрэг тодорхой асуудлыг тусгасан байна. Улмаар энэхүү тушаалын хэрэгжилтийн явцын эхний тайланг 2017 оны долдугаар сарын 05-ны дотор, цаашид улирал тутам танилцуулахыг БСШУС-ын сайд холбогдох газар, нэгжийн удирдлагуудад үүрэг болголоо. Тушаалын бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Тусгай цэцэрлэг, сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 14 дүгээр зүйл, 15 дугаар зүйлийн 15.3, 15.4, 15.7, 15.11 дэх хэсэг, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, Бага, дунд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

 

1. Тусгай сургуулийн сурагчдын үдийн хоолны нормативыг 2017 оны 5 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжүүлэхийг Боловсролын бодлогын газар /Д.Эрдэнэчимэг/, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /М.Мөнхбаатар/-т даалгасугай.

 

2. Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын барилгын ажлыг яаралтай эхлүүлэх арга хэмжээг Үндэсний хөгжлийн газартай хамтран хэрэгжүүлж,  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Санхүү, эдийн засгийн газар /Д.Батмагнай/-т даалгасугай.

 

3. Монгол Улсын Боловсролын Их Сургууль /Д. Мөнхжаргал/, Боловсролын хүрээлэн /М.Итгэл/, Боловсролын үнэлгээний төв /Ж.Ган-Эрдэнэ/ -д үүрэг болгох нь:

 

а) Ерөнхий боловсролын тусгай 29 дүгээр сургуульд бэлтгэл бүлэг хичээллүүлэх асуудлыг судалж, санхүү эдийн засгийн болон бусад үр дагаврын судалгаа, тооцоог хийж, дүгнэлтийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны дотор шийдвэрлүүлсүгэй;

 

б) Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн онцлог, суралцах чадамж, сонирхол, хэрэгцээнд тулгуурласан, эрүүл мэнд, хөгжлийн ахиц өөрчлөлтийг нь дэмжсэн уян хатан сургалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх нөхцлийг хангасан сургалтын төлөвлөгөө, үнэлгээний арга зүйг боловсруулж, сургалтад 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн үе шаттайгаар нэвтрүүлж,  2018-2019 оны хичээлийн жилд бүрэн хэмжээгээр мөрдөж эхэлсүгэй;

 

4. Ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай сургуулийн багш нарын мэргэжлийн хичээлийг дохионы хэлээр заах арга зүй, ур чадварыг сайжруулах сургалтыг холбогдох мэргэжлийн байгууллага, сургуультай нь хамтран зохион байгуулж, 2017 оны 8 дугаар сарын сүүлийн 7 хоногт багш нарын дохионы хэлний мэргэжлийн түвшинг тогтоож, дүнг цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналын хамт танилцуулахыг Монгол Улсын Боловсролын их сургууль /Д.Мөнхжаргал/, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /А.Туяа/–д даалгасугай.

 

5. Санхүү, эдийн засгийн газар/ Д.Батмагнай/-т даалгах нь:

 

а) Бүх тусгай цэцэрлэг, сургуулийг камерын бүрэн хяналттай болгох камержуулалт, гэрэлтүүлгийн ажлын төсөв, тооцоог хийж, 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгах,  ерөнхий боловсролын 29, 116 дугаар тусгай сургуулийг камерын хяналттай болгох хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлж, ажлыг 2017 онд зохион байгуулсугай.

 

б) 2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгай цэцэрлэг, сургууль тус бүрт автобус нийлүүлэх төсөл, арга хэмжээг тусгасугай

 

в) Тусгай цэцэрлэг, сургууль тус бүрт нэн тэргүүнд шаардлагатай засвар, тусгай хэрэглэл, тохирох хэрэглэгдэхүүн, сургалтын болон мэргэжлийн анхан шатны чадвар, дадал олгох техник, тоног төхөөрөмжийн хэрэгцээг судалж, шаардагдах зардлын тооцоог 2017 оны 6 дугаар сарын 15-ны дотор хийж,  2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасугай.

 

г) Тусгай цэцэрлэг, сургуульд 2018-2020 онд хийх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулж батлуулан жил бүрийн улсын төсөв, гадаад дотоодын төсөл, хөтөлбөрт тусган хэрэгжүүлсүгэй.

 

д) Тусгай цэцэрлэг, сургууль тус бүрт хичээл практикийн болон нөхөн сэргээх, засан сайжруулах үйлчилгээний материал, дохионы хэлний ном сурах бичиг, аудио, видео хэрэглэгдэхүүн, брайлын цаас, хэвлэмэл материал уншигч төхөөрөмж, бичвэр томруулагч, текст зураг, график, томьёо зэргийг брайл руу хөрвүүлэгч програм, эм хангамжийн зардлыг сургуулийн төсөвт 2018 оноос эхлэн тусгаж, хууль, тогтоомжид нийцүүлэн өөрсдөө худалдан авч байх боломжийг бүрдүүлсүгэй.

 

6. Монгол Улсын Боловсролын их сургуулийн тусгай хэрэгцээт боловсролын бакалавр, магистрын хөтөлбөрийн сургалтад дохионы хэлний хэлмэрч-багш, харааны бэрхшээлтэй хүүхдийн багш, оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн багшийн мэргэжлээр мэргэшсэн багш бэлтгэх сургалтын нөхцөл бололцоог бүрдүүлэх, их сургуульд багшлах багш нарыг өндөр хөгжилтэй орнуудад магистр, докторын сургалтад тэтгэлгээр суралцуулах ажлыг зохион байгуулахыг Боловсролын бодлогын газар /Д.Эрдэнэчимэг/, Монгол Улсын Боловсролын Их Сургууль /Д.Мөнхжаргал/-д үүрэг болгосугай. 

 

7. Харааны бэрхшээлтэй хүүхдийн багш, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн багш, оюун ухааны бэрхшээлтэй хүүхдийн багшийн мэргэжлийг байнга, тасралтгүй дээшлүүлэх институт болон сургуульд суурилсан сургалтын зохион байгуулалтын саналыг тусгай цэцэрлэг, сургуультай хамтран боловсруулж, цаашид авах арга хэмжээний саналтай хамт 2017 оны 7 дугаар сарын 1-ний дотор танилцуулахыг Монгол Улсын Боловсролын их сургууль /Д.Мөнхжаргал/, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /А.Туяа/ -д үүрэг болгосугай.

 

8. Энэхүү тушаалын хэрэгжилтийн явцын эхний тайланг 2017 оны 7 дугаар сарын 05-ны дотор, цаашид улирал тутам танилцуулахыг Боловсролын бодлогын газар /Д.Эрдэнэчимэг/, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /М.Мөнхбаатар/, Санхүү, эдийн засгийн газар /Д.Батмагнай/-т тус тус үүрэг болгосугай.

 

9. Тушаалын хэрэгжилтэд хагас жил тутамд хяналт-шинжилгээ, үнэлгээ, хийж тайланг танилцуулж байхыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /З.Энхболд/-т даалгасугай.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (66.181.185.78)
    оройтсон бороо ...
    2017 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.26.194.10)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
    2017 оны 05 сарын 12 | Хариулах
  • hmmmmm (73.172.181.44)
    eeeeeeee zailuuuuuuul, chaaaabaaas gej,yaaaaana daa humuuuuseeeeeee
    2017 оны 05 сарын 12 | Хариулах
  • сайхаан (103.10.22.93)
    өөр ажил хийгээгүй юмуу
    2017 оны 05 сарын 12 | Хариулах
  • huurhiii (188.64.243.212)
    ene uls turiin ene vhdel 4 jil tsalintai . bolvol hulgaigaa vrgeljlvvleh bolomjtoi yum bizdee
    2017 оны 05 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    10 цаг 38 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    13 цаг 3 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    13 цаг 17 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    13 цаг 32 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    13 цаг 35 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    14 цаг 10 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    14 цаг 36 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    14 цаг 52 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    15 цаг 1 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    15 цаг 46 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    15 цаг 56 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    16 цаг 4 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    16 цаг 17 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    17 цаг 32 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    18 цаг 7 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    18 цаг 23 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    18 цаг 43 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    18 цаг 50 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    Уржигдар 21 цаг 44 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    Уржигдар 17 цаг 51 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК