зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Дорлигжав: Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхий сайдад бүх эрх мэдлийг төвлөрүүлэх гээд байна

2017-5-16
0
ЖИРГЭХ

Эрх баригчид өөрсдийн эрх ашгаа гүйцэлдүүлэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах гэж буй талаар Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавтай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт дээрх асуудлаар хувийн мэдэгдэл хийсэн юм.

 

-Удахгүй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах гэж байна. Та үүнд яагаад эсрэг байр суурьтай хандаж байгаа юм бэ?

 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал дээр эрх барьж байгаа хүмүүс хайнга, хайхрамжгүй хандаж байна. Зориуд ингэж ашиглаж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хуучин үйлчилж байсан хуулиараа бол 62 хоногийн өмнө нийтэд зарлаж, тэр төслөө хэлэлцүүлэх ёстой. Гэтэл цаг алдаж өдий хүргэчихээд одоо тэр хуульдаа өөрчлөлт оруулна гээд хоёр хоногийн өмнө Засгийн газрын хурлаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал дэмжигдээд явсан байна. Тэр нь юу вэ гэхээр 21 хоногийн дотор хэлэлцүүлэг хийхээр хуулийг өөрчилж байна.

 

-Тэгэхээр та богино хугацаанд санал асуулга явуулах гэж байна гээд эсэргүүцээд байгаа хэрэг үү?

 

-Та бүхэн жишээлээд бодоод үз. Ямар сэдвээр хэлэлцэж байгаа, түүнийг дэмжиж байгаа, буруу гэж үзэж буй олон үзэл санаануудыг нэгтгээд түүнийгээ хүмүүсийн сонорт хүргээд тэр дундаас зөв бурууг нь шүүж ялгаад ард нийтийн санал асуулгад орж үгээ хэлэх ёстой. Тэгэхээр 21 хоногийн дотор юу ч хэлэлцэж, хийж амжихгүй. 1992 оны Үндсэн хуулийг бид бүтэн хагас жилийн хугацаанд хэлэлцүүлсэн. Давхардсан тоогоор сая гаруй хүн саналаа ирүүлсэн байдаг. Мөн төслийг нь сонин хэвлэлд тавьж, телевизээр цацсан, явж хэлэлцүүлэг хийсэн. Тайлбарласан, маргаантай асуудлаар янз бүрийн байр суурь гаргаж байлаа. Ингэж явсаар байгаад ухаандаа сая гаруй хүний санал авч байж Үндсэн хуулийн төслийг хэлэлцүүлгэнд бэлдэж байсан. Гэтэл одоо 21 хоногийн дотор хэлэлцүүлэг явуулж, санал асуулга авна гэж байна. Үүгээр зогсохгүй Ерөнхийлөгчийн сонгуультай давхцаж явуулах юм байна.

 

-Яагаад заавал Ерөнхийлөгчийн сонгуультай хамт давхцуулж зохион байгуулах гээд байна гэж та харж байна вэ?

 

-Би үүнтэй холбоотой маш хариуцлагагүй зүйл сонссон. Ерөнхийлөгчийн сонгуультай хамт хийх гэж байгаа нь зардал их гарна гэдэг шалтгаан гэсэн. Үндсэн хууль гэдэг нэг өөрчлөгдөөд нэг зөрчил гарчихвал өдөр болгон, жилийн дараа өөрчилж суудаг зүйл биш. Үүнээс болоод төрийн болоод ард түмний амьдралд асар их өөрчлөлт орж, улс оронд хохирол учирдаг. Тиймээс Үндсэн хуульд нэгэнт нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа бол мөнгө харамлаж болохгүй. Хийсэн шиг хийгээд хэлэлцсэн шиг хэлэлцэх хэрэгтэй. Түүнээс биш дүр эсгэсэн байдлаар өөрчлөлт хийж, улс орны самрахыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

-Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах гээд байгааг та анзаарсан байх?

 

-Зөвлөлдөх санал асуулгын хуулийг өнгөрсөн намар баталсан. Одоо түүгээрээ түрий бариад явах гээд байна. Зөвлөлдөх санал асуулгаар зургаан асуудал хэлэлцээд дөрвөн асуудал үлдсэн байсан. Харин одоо ард нийтийн санал асуулгаар үлдсэн дөрвөн асуудлаа хэлэлцүүлнэ гэж байна.

 

Гэтэл зөвлөлдөх санал асуулгад оролцсон 1500 хүний унагасан 2 асуудлыг ард түмэн хэлэлцэх ёстой гэж үзэхийг хэн байг гэх юм бэ. Энэ мэтээр 1500 хүнээр л бүхнийг шийдүүлээд байж болохгүй. Уг нь анхандаа эдгээр хүмүүс асуудал шийдэхгүй, энэ хүмүүстэй асуудлаа нухацтай ярилцаж, тэндээс гаргасан саналыг нь ард түмнээрээ хэлэлцэнэ гэж байсан ч эргээд нөгөө хүмүүс нь асуудал шийддэг болоод  зургаан асуудлын хоёрыг нь унагачихсан байх жишээтэй. Зөвлөлдөх санал асуулга нэрээр цөөн хүмүүсийн эрх ашгийн төлөө ийм зүйл хийж болохгүй гэдгийг би өмнө нь сануулсан, одоо ч дахин сануулъя.

 

-Зүй нь бол яаж явах ёстой юм бэ?

 

-Ард нийтийн санал асуулгын УИХ гэх хууль тогтоох байгуулгаас илүү өндөр түвшинд шийдвэр гаргах асуудлаар ард нийтээс санал асуулга явуулах учиртай. Манай улс өмнө нь тусгаар тогтнолын асуудлаар нэг удаа ард нийтийн санал асуулга явуулж байсан. Санал асуулгыг маш ойлгомжтой асуулттай, тийм үү, үгүй үү гэсэн хариулттай хэнд ч ойлгомжтой байхаар явуулдаг. Ингэхдээ төр засгийн төв хэвлэл дээрээ асуулгаа тавиад түүнийгээ тойруулж, хэлэлцүүлэг өрнүүлж, нухацтай шийдэхгүй учиртай.

 

Гэтэл одоо санал асуулга явуулах гэж байгаа зүйл нь маш ойлгомжгүй, жирийн иргэд бүү хэл хуульч миний бие ч ойлгоход бэрх байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журам гэж байдаг гэтэл энэ явуулах гээд байгаа санал асуулга нь түүнийгээ хүртэл зөрччихсөн байгаа.

 

-Ингэж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх гэж яаравчилж байгаагийн цаана ямар нэгэн шалтгаан байгаа юм болов уу. Та юу гэж хардаж байна вэ?

 

-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ингэж Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж байгаа нь магадгүй Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээвэл Ерөнхий сайд дээр бүх эрх мэдлийг төвлөрүүлэх гэсэн санаа байхыг үгүйсгэхгүй. Ерөнхий сайд дээр эрх мэдлийг төвлөрүүлнэ гэдэг бол намууд төрийн, гүйцэтгэх засаглалын бодлогод оролцох энэ боломжийг хадгалж үлдэх гэсэн зорилго тавьж байна гэж харж байгаа.

 

Үндсэн хуульд яамдуудын нэрийг жагсаая гэж байна. Гэтэл энд ямар ч ашиг байхгүй. Мөн УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүн байж болохгүй гэх мэтийн өнөөдөр зайлшгүй шийдвэрлэх асуудал биш, зөвхөн өөрсдөд нь ашигтай асуудал болоод байгаа зүйлүүдийг л шийдэж авахын тулд ийм явуургүй зүйл хийж байна. Гэтэл энэ нь богинохон хугацааны дараа эргээд өөрсдөд нь, монголын төр улсад ямар их хор хохирол бэрхшээл учруулах вэ гэдгийг бодохыг ч хүсэхгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Төр ард түмнээрээ асуудлаа шийдүүлэх бус, ард түмнийг шийдвэр гаргахдаа ашигладаг хэрэгсэл болгох гэж байгаад харамсаж байна.

  

-Ард түмний санал асуулга явуулж, асуудал гарвал эргээд хариуцах эзэн нь ард түмэн болно гэж хэлэх гээд байна уу?

 

-Тийм ээ. Эрх баригчид төрийн том ажил, Үндсэн хуулиа 100 жилд нэг хөдөлгөдөг энэ ажилд дэндүү гоомой хандаж байна. Хоёрдугаарт, үнэхээр ард иргэдийг басамжилж байна. Эднээс санал авсан дүр үзүүлнэ. Тэгээд сүүлд нь асуудал гарахад эргүүлээд ард нийтийн санал асуулгаар батлагдчихсан юм чинь буруу, зөв нь хамаагүй гэх гээд байна. Үндсэн хуулийн нэг хэсэгт өөрийнхөө хүссэн өөрчлөлтийг өөрчлөлтийг хийчихээд цаашид төр улсад ямар аюул дагуулах вэ гэдгийг олж харахыг ч хүсэхгүй байна. Энэ байдлаараа цаашаа үргэлжлэх юм бол жинхэнэ Үндсэн хуулийн хямралд хүргэнэ. Улс орон төрийн хямралд хүргэх гээд байна. Тиймээс эрх баригчид зориуд ийм богино хугацаанд хэлэлцүүлгийг хэлбэр төдий хийж,  зохион байгуулах гэж байгааг би анхааруулахыг хүсч байна. Үүний хариуцлагыг хэн нэгэн хүн хүлээх хэрэгтэй.

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нь улс орны хувь заяатай дэндүү хамраалатай асуудал учраас энэ намын дарга ч юм уу, эсвэл хуулийн төсөл санаачилсан ажлын хэсгийн дарга ч юм уу, хэн нэгэн хүн эцсийн дүндээ асуудал үүсвэр би хариуцлагаа хүлээнэ гэдгээ ард түмний өмнө хэлэх хэрэгтэй.

 

Б.Энхжин

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (66.181.179.218)
    Чи дуугай зайлаа Намаасаа ч гарч чадахгүй нам шанаадуулдаг байж зүгээр ажлаа хийгээд байж бай
    2017 оны 05 сарын 17 | Хариулах
    • Зочин
      za chi dut
      2017 оны 05 сарын 17
  • Зочин (202.131.243.190)
    Дорлигжавын анхааруулга зөвөө, Намын дарга ерөнхий сайд болдог дүрэмтэй аймаг дүүргийн Засаг дарга намаас хамааралтай энэ үеэд Ерөнхий сайдад их эрх мэдэл өгвөл ард түмэн нам, нутгаар, талцдаг нь газар авч иргэний дайны 21-р зууны хэлбэрт байх болно, бүх шатны засаг даргыг аймаг дүүрэг хотын засаг даргыг ард түмний санал хураалтаар нэр дэвшүүлдэг болгож байж Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх хэрэгтэй
    2017 оны 05 сарын 17 | Хариулах
  • Энэ (66.181.182.164)
    Чоно борооноор гэж энэ МАН-н малууд дандаа ийм заваан юм хийдэг юм. Дорлигжав гадарлаж байгаа болоод л ингэж дуугарч байгаалдаа
    2017 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.181.50)
    Арай ч чам шиг хормой зуур сэтгэхгүй ээ Дорлигжав аа. Засаглалын тэнцвэртэй байдлыг ярьж л байна лээ ш дээ.
    2017 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (218.103.114.183)
    За энэ улаан луйварчин дээрэмчин одоо төрийн хэргээс хол байж үз дээ чадахгүй шунал чинь гозойгоод л хэнийг дээрэмдэх вэ гээд л байж ядаж байна уу? Одоо чамд дээрэмдүүлдэг үе дууссан даа зүгээр мөрөөрөө л байж үз дээ
    2017 оны 05 сарын 16 | Хариулах
    • svrenpyntsag
      myy zvild sain baidag bvgdiig bvv harlyyl.chini naad sanaa ylaitsan lyiwarchdiig demjij bna
      2017 оны 05 сарын 16
  • Зочин (202.72.242.5)
    хариуцлагагүй хүмүүс дүүрэн байж байхаар буцах эзэнтэй буух хаягтай болсон нь монголын төрд хэрэгтэй тул еөрнхий сайд танхимаа бүрдүүлсэн нь зөв дэмжиж байна.
    2017 оны 05 сарын 16 | Хариулах
    • svrenpyntsag
      oron nytgiin irged yagaad dargaa congoj bologvi gej...
      2017 оны 05 сарын 16
  • MANi-iin udirdlagad (27.123.214.110)
    teer jil 72iig abaad neg unsandaa odoo baabariin helsen boloh bii dee undsen huuliig jaahan ultai hodolbol yadan yum be
    2017 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (150.129.142.214)
    сүүлийн 27 жил ан- монголыг түйвээж, дампууруулахад оролцсон хүний нэг.
    2017 оны 05 сарын 16 | Хариулах
    • ддд
      тийм ш дээ. нэг их худлаа чухал царайлж гэнэ.
      2017 оны 05 сарын 16
  • Зочин (150.129.142.214)
    сүүлийн 27 жил ан- монголыг түйвээж, дампууруулахад оролцсон хүний нэг.
    2017 оны 05 сарын 16 | Хариулах
  • өвгөн (49.0.212.42)
    4 жил 3 сая хүний амьдралаар тоглоод ханахгүй, бас леберал ардчилалаа магтан дуулах нь дээ, хүн хүндээ чоно доо, дэмжиж байна. ...
    2017 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (27.123.214.113)
    Энэ мал юугаа мэдэхэв дээ, ЗГ нь эрх мэдэлтэй байж улс орон хегждег юм
    2017 оны 05 сарын 16 | Хариулах
    • svrenpyntsag
      erh medliin bosoo tsogtsoltsoo bii bolgoj hyychin daragyilalaa sergeeh gej bna
      2017 оны 05 сарын 16
  • Зочин (66.181.160.21)
    Ерөөс монголчууд Манжийн эрхшээлд 300 жил, Оросын мэдэлд 70 жил удирдуулаад төр улсаа өөрөө жолоодох арга дадлаа гээжээ!!! 400 шахам жилийн турш гээсэн юмыг дор хаяж 200 жилд сэргээдэг юм байгаа биз дээ??!!
    2017 оны 05 сарын 16 | Хариулах
    • зочин
      ямар их баяр хөөр вэ,
      2017 оны 05 сарын 16
  • Зочин (103.10.23.119)
    Ерөнхийлөгчийг их хурал сонгох нь МАНАН хэмээх гадаадын тэжээвэрүүдийн гарт Монгол улс нэг мөсөн орлоо гэсэн үг болно Монгол хүн эх орондоо хятадын бооль болож Мал мэт болох болно
    2017 оны 05 сарын 16 | Хариулах
    • svrenpyntsag
      bool bolchihson ediin zasgiin haraat bolson bna 7 honog yrd hilee haagaad shalga. yamarch bie daah chadwar baihgvi bna
      2017 оны 05 сарын 16
  • Зочин (103.10.23.119)
    76 мал МАНАН хэмээ Монголд төрд үүрэлсэн гадаадын луйварчин нарын уяны тэжээвэр ноход Үндсэн хуулиас хол бай таа нар шиг хулгайч алуурчин нарын мэдэх зүүл биш Ардтүмний мэдэх зүүл
    2017 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.43.121)
    ҮХ-г өөрчлөх цаг нь биш.ард түмний эрхийг булаах оролдлого.ерөнхийлөгчийг УИХ биш ард түмэн сонгох ёстой.ЕС-д их эрх мэдэл өгвөл улсаа зарахад ойрхон нөхдүүд МАН-их бий.
    2017 оны 05 сарын 16 | Хариулах
    • svrenpyntsag
      erunhiilugch songoh ene zaalt ard tvmnii medeld baiwal deer baiha
      2017 оны 05 сарын 16
  • dorj (150.129.141.100)
    Үндсэн хуулийн өөрчлөлт Дорлигжав мэтийн луйварчингуудад огт падгүй. Идсэнээ зөв шингээхээ бод. Илүү донгосох чиний цаг дууссан
    2017 оны 05 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    4 цаг 48 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    4 цаг 51 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    4 цаг 55 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    5 цаг 3 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    5 цаг 11 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    6 цаг 51 мин
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    7 цаг 46 мин
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
    7 цаг 54 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    8 цаг 2 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
    8 цаг 11 мин
  • Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт хоноглохгүй байхыг зөвлөв
    Өчигдөр 08 цаг 23 мин
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
    Өчигдөр 08 цаг 03 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ
    Өчигдөр 07 цаг 11 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан, бороотой
    Өчигдөр 07 цаг 06 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 19 цаг 12 мин
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    Уржигдар 13 цаг 44 мин
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    Уржигдар 13 цаг 20 мин
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    Уржигдар 12 цаг 17 мин
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Ж.Баярмаа: 2016 оноос хойш төсөв дандаа алдагдалтай батлагдаж ирсэн
  • НИТХ-ын дарга А.Баяр хэт чанга дуу ихтэй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгахыг үүрэг болголоо
  • Нийтийн өмчийн хуулийн шинэчилсэн найруулгийн төсөл болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК