Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Богдхан ууланд аялагчдад зориулсан автомашины зогсоол барина

2017-5-17
0
ЖИРГЭХ

Урин цаг айлчилж, амралт, зугаалга, аялал жуулчлалын улирал эхэллээ. Дотоодын аялагчид эх орныхоо байгалийн цогцолбор, үзэсгэлэнт газруудаар аялдаг бол гадаадын жуулчид хамгийн түрүүнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хөл тавьдаг. Тэр тусмаа нийслэл хотын ойролцоох Богдхан уул, Горхи-Тэрэлж, Мэлхий хад зэрэг газрууд бол дотоодын төдийгүй гадаадын ихэнхи жуулчдын аяллын маршрутын хамгийн эхэнд бичигддэг газрууд юм.

Гэхдээ дээр дурдсан Богдхан уулын байгалийн цогцолбор газар буюу Зайсангийн ам, Төрхурахын ам, Манзуширын аманд аялагчдын амарч, зугаалганд хүндрэл учруулсан нэг зүйл байдаг. Тэр нь автомашины хэт бөөгнөрөл буюу авто зогсоолын асуудал юм. Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран уг асуудлыг шийдвэрлэхээр болсон. Өөрөөр хэлбэл, БОАЖ-ын сайд  Д.Оюунхорол өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаанд Улсын тусгай хамгаалалттай газарт иргэдийн ая тухтай амрах орчныг бүрдүүлэх, Богдхан ууланд түймэр гарах зэрэг болзошгүй аюулын үед түргэн тусламж, онцгой байдлын албаны машин саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх бодит шаардлага байгааг танилцуулсан. Улмаар уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж Богдхан уулын байгалийн цогцолбор газарт аялал жуулчлалын бүс байгуулж, тохижуулах шийдвэр гаргасан юм.

 

Богдхан уулын дархан цаазат газарт нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аялалын 3 маршрут байдаг. Эдгээрээс хамгийн том нь Зайсан-Дугуй цагаан-Баруун ширээт явган аяллын маршрут юм. Энэ чиглэлд амралтын өдрүүдээр л гэхэд 4000-5000 иргэн ирдэг бөгөөд түүнийг дагаж 300-450 автомашины бөөгнөрөл Зайсангийн аманд үүсдэг байна. Түүнээс гадна зохион байгуулалт, дэд бүтэцгүйгээс болж хог хаягдал маш их байдаг хэмээн уугуул иргэд болон тэнд аялж, зугаалж, явган аялал хийдэг хүмүүс багагүй гомдол ирүүлдэг юм.

Иймд энэ хүндрэлийг арилгах зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох бусад байгууллагатай хамтран Зайсангийн аманд явган аяллын замын эхэнд 12620.3 м² /1.2 га/ газарт авто зогсоолын цогцолбор байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм. Мөн Нийслэлийн авто замын хөгжлийн газраас уг авто зогсоолын цогцолборт зориулж 3  тэрбум орчим төгрөгийн төсвийг ИТХ-аараа батлуулаад байна. Нийтдээ 264 автомашины зогсоол, 60 дугуйны зогсоол, автобус, таксины зогсоол зэргийг бий болгох юм.

 

Авто зогсоолын цогцолборын газрын асуудлыг тус дархан цаазат газарт газар ашиглагч “Монголын үндэсний их сургууль”, “Универсал политехник коллеж”, “Юко“ ХХК-ий эдэлбэр газраас нийт  1.18 га газрыг чөлөөлөх замаар  шийдвэрлэхээр төлөвлөжээ. Энэхүү авто зогсоолын цогцолборыг байгуулснаар Зайсангийн амны орчимд нийслэлийн иргэдийн тав тухтай аялах орчин бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хог хаягдал, хөрсний бохирдлын менежментийг сайжруулах боломжтой болно гэж мэргэжлийн байгууллага үзэж байгаа юм.

 

Түүнээс гадна одоо байгаа авто зам нь 1976 онд ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл шинэчлэлт хийгдээгүй байна. 7-8 м өргөн асфальтбетон зорчих хэсэгтэй, явган хүний зам, нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол, хөдөлгөөн тусгаарлах зурвас, тээврийн хэрэгслийн зогсоол, явган хүний гарц, гадаргуугийн усыг зайлуулах байгууламж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан байгууламж тус тус огт хийгдээгүй гэж мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргасан байна. Дашрамд дурдахад, Засгийн газрын өгсөн чиглэлийн дагуу хугацааны хувьд баяр наадмаас өмнө энэ ажил дуусах ажээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Хнз (182.160.38.131)
    Ер нь нийслэлчүүд маань жаахан өргөн сэтгэж эрхээ эдлэхэд идвэх санаачлагатай. Баймаар байна.Энэ хэдэн уулын ам ард бидэндээ биш баячуудын хоол болсон.Энэ Зайсангийн амны гэр хорооллыг хөөж зайлуулаад оронд нь нийтийн аялал зугаалгын газар болгоно гэж хуурсан.М.Энхболдыг ерөнхий сайд байхад энэ чиглэлээр зөвшөөрөл олгож эхэлсэн гэдэг.Гэвч өнөөдөр ямар байдалтай болгосныг бид мэдэж байна.Бид горьхоны зах дээр очоод өдрийг өнгөрөөдөг байсан.Одоо баячуудын газар луу урд уулруугаа мөнгөөр орж байна.Ингэж дампууруулсан хүмүүсээсээ ам авч асуумаар,улмаар алдагдсан газруудаа буцааж авмаар байна.Одоо том даргад нэр дэвшээд байгаа Хотын экс даргаас ам асуух нь зүйн хэрэг.
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
  • zochin (202.9.43.30)
    end avto zogsooloos turuun oo-n asuudal shiideh heregtei, ene olon humuus baigalid l bie zasaj bn daa said avgai mini
    2017 оны 05 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    8 цаг 55 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    11 цаг 20 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    11 цаг 34 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    11 цаг 49 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    11 цаг 53 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    12 цаг 27 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    12 цаг 53 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    13 цаг 9 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    13 цаг 18 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    14 цаг 3 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    14 цаг 13 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    14 цаг 21 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    14 цаг 34 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    15 цаг 49 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    16 цаг 24 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    16 цаг 41 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    17 цаг 0 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    17 цаг 7 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    Уржигдар 21 цаг 44 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    Уржигдар 17 цаг 51 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК