Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Оюунхорол сайд өвлийн бэлтгэлээ өнөөдрөөс хангаж эхэллээ

2017-5-22
0
ЖИРГЭХ

Өнгөрсөн долоо хоногийн дундуур буюу тавдугаар сарын 18, 19-нд Солонгосын “Эко партнерс” компанийн төлөөлөл Монголд ирж ажиллаа. Улаанбаатар хотод ирсэн тэдний зорилго нь нано технологийн халаалтын систем бүхий төхөөрөмжийг туршиж үзэх явдал байсан юм. Нийслэл Улаанбаатар хот, тэр дундаа гэр хорооллын бүсд байдаг сургууль, эмнэлэгийн халаалт тийм ч сайн байдаггүй. Үүний уршгаар бага насны  хүүхдүүд ханиад, томуу өвчин тусах магадлал маш өндөр байдаг гэдгийг мэргэжлийн байгууллагын судалгаа харуулдаг. Зөвхөн судалгааны дүн ч биш, иргэд, олон нийт ч практикаар энэ бүхнийг мэднэ.

 

Түүнээс гадна ялангуяа, өвлийн болон сэрүүний улиралд иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалдаг, энэ салбарын анхан шатны байгууллага болох Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ч халаалт, дулааны хүндрэл ихээр учирдаг. Тэр дундаа бага насны хүүхдийн үзлэг, оношилгоо, вакцинжуулалт хийхэд эмчилгээний өрөө хүйтэн байдгаас маш олон сөрөг үр дагавар гардгийг эмч, сувилагч нар онцолдог юм.

 

Дээрээс нь зөвхөн сургууль, эмнэлгийн халаалтаар энэ асуудал дуусахгүй. Учир нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотоор нэрлэгдсэн байдаг. Тэр утгаараа гэр хорооллын иргэд дулаан өвөлжихийн тулд нүүрсийг их хэмжээгээр хэрэглэж агаарыг бохирдуулснаар уушиг, амьсгалын замын өвчлөлт сүүлийн жилүүдэд үлэмж хэмжээгээр нэмэгдсэн.

 

Тэгвэл олон жилийн турш нийслэлчүүдийн толгойны өвчин болоод буй яг энэ асуудлыг шийдэхэд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулахаар дээр дурдсан “Эко партнерс” компанийнхан Монголд ажилласан юм. Тэд Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Эрүүл мэнд интернэйшнл” ХХК болон Эх дэлхийн АУНТ нийгэмлэгээр дамжуулан БОАЖЯ-нд санал тавьснаар туршилтын ажлаа эхлүүлсэн. Эхний ээлжинд агаарын бохирдол хамгийн их байдаг гэр хороолол буюу бидний хэлдгээр Баянзүрх дүүрэгт, тэр дундаа Дарь-Эхийн  2, 21, 27-р хороонд ажиллаж, тодорхой газруудад нано технологийн халаалтийн системийг туршилтаар суулгалаа. Дашрамд дурдахад, “Эко партнерс” компанийнхан уг төхөөрөмжөө үнэ төлбөргүй, өөрсдийн зардлаар суурилуулсан гэдгийг энд онцолъё.

Эхний өдөр. Өрхийн эрүүл мэндийн төв болон айлуудад халаалтын систем үнэгүй суулгав

 

Тавдугаар сарын 18-нд буюу эхний өдөр төлөвлөсний дагуу Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миний зөвлөгч” Өрхийн эрүүл мэндийн төвөөс ажлаа эхэлсэн юм. Дээр дурдсан компаниудын төлөөлөл болон тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын зөвлөх, бие төлөөлөгчид мөн энэ ажилд оролцлоо. “Миний зөвлөгч” Өрхийн эрүүл мэндийн төв нь харьяа хорооны 16 мянга 265 хүнд эрүүл мэндийн тусламж, үзлэг, үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс 2000 орчим нь бага насны хүүхэд байдаг гэж тус эрүүл мэндийн төвийн дарга Т.Ууганцэцэг хэлсэн юм. Өвлийн цагт хүүхдэд эмчилгээ, вакцин хийдэг өрөө 8-10 хэмийн дулаантай байдаг юм байна. Тэр үүднээсээ 0-5 насны бяцхан хүүхдүүдэд үзлэг үйлчилгээ үзүүлж, вакцин хийдэг эмчилгээний өрөөнд хамгийн эхний төхөөрөмжөө суурилуулсан юм.

 

Энэ үеэр “Эко партнерс” компанийн менежер Чон Хён Догоос халаалтын системийн давуу тал, ач холбогдлын талаар тодрууллаа. Тэрээр “Манай компаний “Рави” эко халаалтын систем Монголын орчинд маш тохиромжтой. Бусад энэ төрлийн халаалтын системээс олон төрлийн давуу талтай юм. Жишээлбэл, энгийн халаалтын систем нь тухайн орчны агаарыг шатааж, хуурайшуулдаг. Харин манай бүтээгдэхүүн өрөөг тасалгааг хүссэн хэмдээ хүртэл халаана,  агаарын чийгшлийг хадгална, элдэв үнэрийг үгүй болгоно, агаарт байдаг олон төрлийн нян, бактерийг  100 хувь усгахаас гадна аюулгүй ажиллагаа бүрэн хангагдсан. Жирийн халаагуурт Бага насны хүүхэд хүрэхэд түлэгдэх аюултай байдаг. Харин манай бүтээгдэхүүнд түлэгдэх эрсдэл байхгүй. Мөн халаалтын систем нь хүний арьсыг чийгшүүлдэг давуу талтай. Мөн хүний биеийг дотроос нь халаадаг бөгөөд үе мөч, нуруу өвдөх, гэдэс дүүрэх, арьсны харшил, хамрын гамрит гээд олон төрлийн өвчинд эмчилгээ болдог гэдгийг онцолж хэлье. Мөн халаалтын температураа өөрөө тохируулдаг бөгөөд өрөөний дулаан заасан хэмжээнээс хэтэрвэл өөрөө унтарч, асдаг ухаалаг системтэй юм” гэлээ. Энэ үеэр халаалтын төхөөрөмжийг 360 градуст халааж, галын аюултай эсэхийг нь туршин цаас тавьж үзсэн юм. 360 градуст ямар ч цаас шатах ч уг халаалтын системд тийм зүйл болсонгүй.

 

Мөн бага насны хүүхдийн үзлэгийн өрөөндөө нано технологийн халаалтын системтэй болсон “Миний зөвлөгч” Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Т.Ууганцэцэг энэ үеэр сэтгэгдлээ хуваалцлаа. Т.Ууганцэцэг “Манай Өрхийн эрүүл мэндийн төвөөр харьяа хорооны иргэд үйлчлүүлдэг. Тэр тусмаа бага насны хүүхдүүд үзлэг үйлчилгээ олноор авдаг юм. Өвлийн улиралд 0-5 насны хүүхдэд вакцинжуулалт хийхэд өрөөний дулаан маш муу учраас ихээхэн хүндрэлтэй байдаг байсан. Харин уг халаалтын төхөөрөмжийг туршиж үзлээ. Маш олон давуу талтайг мөн мэдэж авсан. Дулаахан өрөөнд хүүхдэд үзлэг, эмчилгээ хийхэд санаа зовох зүйлгүй болсондоо маш их баяртай байна. Мөн Солонгосын “Эко партнерс” компани, “Эрүүл мэнд интернэйшнл”, Эх дэлхийн АУНТ нийгэмлэгт баярлалаа.  Манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол болон ажлын албаныханд  чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Бид өмнө нь ийм нягт уялдаа холбоотой ажилладаг гишүүнтэй байж үзээгүй, амласнаа биелүүлдэг, хийнэ гэснээ хийдэг хүн. Зөв хүнээ сонгож өөрсдийгөө төлөөлүүлсэн бид азтай байна” гэв.

 

“Миний зөвлөгч” Өрхийн эрүүл мэндийн төвд халаалтын систем суулгасны дараа Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Ачитсайхан” Өрхийн эрүүл мэндийн төв рүү хөдөлсөн юм. Гэр хорооллын дунд орших тус  төвд очиход Т.Аварга дарга тэргүүтэй эмч, сувилагч, ажилчид баяртайгаар угтсан. “Ачитсайхан” Өрхийн эрүүл мэндийн төв нь харьяа хорооны 16 мянга орчим иргэнд үйлчилдэг бөгөөд бага насны хүүхдэд үзлэг, үйлчилгээ үзүүлдэг эмчилгээний өрөөнд мөн нано технологийн халаалтын системийг суурилуулж, хэрхэн ажиллах, ямар ач тустайг нь тайлбарлаж өглөө. Эмч, сувилагч нар төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, ажиллах орчин, тэр тусмаа бяцхан хүүхдүүд дулаахан, ариун өрөөнд эмчилгээ хийлгэж, вакцинд хамрагдах боломжтой болсонд дахин дахин талархаж байсан юм. Ялангуяа вакцинатор Ш.Жаргалсайхан тун баяртай байгаагаа илэрхийлсэн.

Түүнээс гадна Өрхийн эрүүл мэндийн төвийнхөн  эмнэлэгт нь  бүрэн засвар хийх хөрөнгийг шийдвэрлэж, компьютер, тоног төхөөрөмж олгож өгсөнд, ахмад сувилагчийг нь гэртэй болгож өгсөнд тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Оюунхоролд талархаж байлаа.  Ингээд хоёр Өрхийн эрүүл мэндийн төвд эко халаалтын систем суурилуулсны дараа Баянзүрх дүүргийн 27-р хороонд монгол гэрт, блокон байшинд болон хоёр давхар тоосгон амины орон сууцанд амьдардаг гурван айлыг сонгон ажиллаа.

 

Хамгийн эхэнд орсон айл бол Л.Аръяабат өрхийн тэргүүнтэй залуухан гэр бүл байлаа. Л.Аръяабатын хувьд нэгэн сүлжээ ресторанд бармен хийдэг бөгөөд эхнэр, хүүхэд, дүүгийн хамт амьдардаг нэгэн. Өвлийн улиралд 500 мянган төгрөгөөр нүүрс авч хэрэглэдэг гэлээ. Гэхдээ “Эко партнерс” компанийн инженер Ким Же Ёл Л.Аръяабатын гэрийн  цахилгааны монтаж нь чанарын шаардлага хангаагүй тул халаалтын систем суурилуулахаа хойшлууллаа. Гэхдээ цахилгааны асуудлаа яаралтай шийдчихвэл Л.Аръяабатынд заавал дахин ирж халаалтын систем суулгаж өгнө гэдгээ амласан. Монгол гэрт амьдардаг айлынх хашаан дахь айлаасаа цахилгаан татаж холбосон байсан юм. Тиймээс цахилгааны асуудлаа шийдсэний дараа суурилуулж өгөхөөр боллоо.

 

Харин хоёр давхар тоосгон байшинд амьдардаг 27-р хорооны иргэн Л.Болдбаатарынх цахилгааны ямар нэгэн асуудал байсангүй. Тиймээс гэрийнх нь хоёр унтлагын өрөөнд нано технологийн халаалтын системийг суулгаж өгсөн юм. Маш богино хугацаанд үр дүнг нь Л.Болдбаатар мэдэрсэн гэдгээ онцлов. Мөн шөнийн цахилгааны төлбөрийг тэглэсэн учир өвлийн улиралд байнгын хэрэглэнэ гэв. Тэрээр “Манай гэрийн хувьд бага оврын цахилгаан халаалтын зуухтай. Харин цахилгааны төлбөр сардаа 600 мянга гардаг. Цахилгааны мөнгөө хэмнээд нүүрсээр галлахад сардаа  300 мянган төгрөг зарцуулдаг. Харин одоо халаалтын системтэй боллоо. Шөнийн тарифийг тэглэсэн болохоор байнгын хэрэглээ болох байх. Маш дулаахан юм байна. Галын аюулгүй гэдэг нь маш их таалагдлаа. Мөн цахилгаан хэрэглэлт маш бага гэдэг нь манай хэрэглээнд яг тохирсон бүтээгдэхүүн гэж бодож байна. Та бүхэнд баярлалаа” гэлээ.

Дараагийн өдөр. Дунд сургуульд халаалтын систем суурилуулсан ба Л.Аръяабатынд эргэн очив  

 

Пүрэв гаригт Дарь-Эхийн гурван сургуульд халаалтын систем тавих төлөвлөгөөтэй байсны дагуу хамгийн эхэнд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 132-р сургуульд очсон юм. Харин саяхан шинээр ашиглалтад орсон уг сургууль бусад сургуультай харьцуулахад өвөлдөө харьцангуй дулаан байдаг гэдгийг ажилчид нь онцолсон. Тодруулбал, зөвхөн тэр сургуулийг халаахад зориулагдсан цахилгаанаар ажилладаг бага оврын уурын зуухтай байсан юм. Тийм учраас эко халаалтын систем суурилуулах шаардлагагүй гэж Солонгосын мэргэжилтнүүд үзсэн. Харин түүний дараа 127-р сургуульд очсон бөгөөд спорт зааланд суурилуулах боломжтой гэж үзэн, тус заалыг хэмжиж, судалгаа хийлээ. Судалгаа хийсний дараа ямар хүчин чадалтай халаалтын төхөөрөмж суулгах боложтойг тодорхойлон, дараагийн ээлжинд Монголд ирэхдээ суурилуулахаар болсон. Дараагийн очсон сургууль бол Баянзүрх дүүргийн 102-р дунд сургууль байсан юм. Ашиглалтанд ороод 10 жил болж байгаа тус сургуулийн агааржуулалтын систем ажилладаггүй тул хана цааз нь  хөгц мөөгөрцөгт идэгдсэн, халаалт муу  тул дээд давхарын ангиуд өвөлдөө гадуур хувцастайгаа хичээллэдэг гэнэ. Дээврээс нь байнга цас борооны ус гоождог байсан, харин энэ жил дээврээ засуулсан гэнэ. Энэ сургуулийг барьж ашиглалтанд өгсөн компаниас ч хариуцлага нэхмээр санагдлаа.   Гурван давхарын сүүдэр талдаа байрлах хамгийн хүйтэн ангид халаалтын гурван төхөөрөмжийг суурилууллаа.

Багш ажилчид, сургуулийн удирдлагууд дулаахан орчинд хичээл орох боллоо хэмээн тун таатай сэтгэгдэлтэй үлдлээ. Сургуулийн захирал Г.Эрдэнэтогтох “Манай сургуулийн барилга ашиглалтанд ороод 10 жил болж байгаа. Урсгал засвар хийдэг ч зарим нь анги өвөлдөө маш хүйтэн байдаг. Тэр хүйтнээс болж хүүхдүүд ханиад томуу хүрэх асуудал ихээр гардаг. Мөн сурах орчноос болж хичээлдээ муудах зүйл ч гардаг. Харин манай сургуулийн хамгийн хүйтэн ангид Солонгосын мэргэжлийн хүмүүс туслалцаа үзүүлж, тус бүр нь 1,6 сая төгрөгөөр үнэлэгдэх халаалтын төхөөрөмж суулгаж өглөө. Хүүхдүүдийн сурах орчин, багш нарын хичээл заах ажлын байр дулаахан болсонд баяртай байна. Дулаахан орчинд ажлаа хийхэд хүмүүсийн харилцааны уур амьсгал ч түүнийгээ дагаад халуун, дулаан болдог шүү дээ. Зөвхөн ажлын байр биш хүүхдүүдийн боловсролд хөрөнгө оруулж буй зүйл гэж харж байна. Компанийн төлөөлөл болон Д.Оюунхорол сайдад сурагчид, багш нарынхаа өмнөөс талархал илэрхийлье” гэв.

 

Мөн “Эко партнерс” компанитай хамтран ажиллаж буй Эрүүл мэнд АУНТ нийгэмлэгийн тэргүүн Б.Гантогоогоос уг ажлын талаар санал, сэтгэгдлийг нь сонслоо. Б.Гантогоо “Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдол маш их. Нүүрс түлдэгтэй холбоотой. Тэр үүднээсээ манай нийгэмлэг байгаль орчин, хөрс, усаа хамгаалах чиглэлд багахан ч гэсэн хувь нэмэр оруулах үүднээс Солонгосын “Эко партнерс” компанитай хамтран ажиллаж НАНО  халаалтын төхөөрөмжийг Монголд турших ажлыг эхлүүлж байна. Энэ хүрээнд салбарын яам, холбогдох олон албан тушаалтан, хувь хүмүүстэй уулзаж энэ төхөөрөмжийн ач холбогдол, давуу талыг танилцуулж байгаа. Хамгийн эхэнд гэр хороололд үйл ажиллагаа явуулдаг Өрхийн эрүүл мэндийн төвүүд, сургууль зэрэгт туршиж байна. Зөвхөн дулаан байлгах бус хүний эрүүл мэндэд маш сайн бүтээгдэхүүн учраас Монголын нөхцөл маш сайн зохицно гэдгийг хэлье. Үр дүн нь маш хурдан мэдрэгдэнэ. Мөн цахилгаан зарцуулалт бага, ухаалаг системтэй, аюулгүй байдал бүрэн хангагдсан бүтээгдэхүүн юм” гэлээ.

 

Түүнээс гадна хүлэмжинд ногоо тарьж байх үед тус халаалтын системийг суурилуулахад хоёр дахин хурдан ургадаг юм байна. Кувейтийн судалгааны төвд байдаг хүлэмжийг хэмжин, дараагийн халаалтын төхөөрөмжөө суулгахаар болсон.  

Эко халаалтын систем турших энэ ажлаас өөр нэгэн гэгээлэг үйл явдлыг энд дурдахгүй өнгөрч болохгүй нь. Юу гэвэл, ажлын эхний өдөр очсон залуухан өрхийн тэргүүн Л.Аръябатынд эргэн очсон юм. Л.Аръяабатынх байшингийнхаа таамбарыг засварлаж байсан бөгөөд гэр рүүгээ орохдоо төмөр шатаар орж байлаа. Хүүхэд битгий хэл насанд хүрсэн хүмүүс ч тэр шатаар заавал өөр хүнээр түшүүлж орж байв. Харин энэ байдлыг харсан “Эко партнерс” компанийн менежер Чон Хён До хувийн зүгээс үүдэндээ шат хийлгээрэй хэмээн 350 мянган төгрөгний туслалцаа үзүүлсэн юм. Тэрээр Л.Аръябатыг маш хөдөлмөрч, амьдралын төлөө маш их ажилладаг, зүтгэлтэй залуу байна хэмээн үнэлснээ энэ үеэр хэлсэн юм. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэж.

 

Ямартай ч “Эко партнерс” компанийн туршилтын эко халаалтын систем суулгах эхний ажил ийн амжилттай дууссан юм. Удахгүй энэ ажлаа үргэлжлүүлэх аж.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    7 цаг 16 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    9 цаг 41 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    9 цаг 55 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    10 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    10 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    10 цаг 49 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    11 цаг 14 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    11 цаг 30 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    11 цаг 39 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    12 цаг 24 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    12 цаг 34 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    12 цаг 42 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    12 цаг 55 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    14 цаг 10 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    14 цаг 45 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    15 цаг 2 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    15 цаг 21 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    15 цаг 28 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    Уржигдар 21 цаг 44 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    Уржигдар 17 цаг 51 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК