Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Төгөлдөр: МСҮТ-ийнхэн ЕБС-ийн сурагчдаас сурлага болон зан чанараар илүү

2017-5-22
0
ЖИРГЭХ

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабу хотод 10 сард болон “Дэлхийн ур чадвар” /World skills/ олон улсын тэмцээний өмнөх сорилго – “Монгол ур чадвар” тэмцээн 2016, 2017 онуудад гурван үе шаттайгаар явагдаж өндөрлөлөө.

 

Тус олон улсын тэмцээнд манай улс таван мэргэжлээр оролцохоор бүртгүүлсэн бөгөөд цахилгаанд Л.Төгөлдөр,мужаанд Н.Эрдэнэмөнх, сантехникт Долгормаа, өрөг угсралтад Мягмарсүрэн, гагнуурт Ж.Жанлав-Ойдов нар шалгараад байна. Эдгээр тамирчдыг Монгол улсын шилдэг залуу мужаан, цахилгаанчид хэмээн нэрлэж болно. Учир нь Монгол орон даяар үйл ажиллагаа явуулдаг МСҮТ-д суралцагч 43 мянган хүүхдээс шилдгээр шалгарсан таван тамирчин бол эд юм. Ингээд тэдний төлөөлөл болгож, Монгол улсын шилдэг залуу цахилгаанчин Л.Төгөлдөрийн ярилцлагыг та бүхэндээ хүргэе.

 

-Үеийнхэндээ өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу? 


-Намайг Л.Төгөлдөр гэдэг. Ам бүл долуулаа. Аав, ээж дөрвөн дүүгийн хамт амьдардаг. Цахилгаанчин мэргэжлийг би өөрийн хүслээр сонсгоогүй. Шарын голд аравдугаар ангиа төгссөн жил Налайхад, гэртээ зуны амралтаар ирсэн чинь ээж “Дүүгээ хараад энд сургуулиа төгс” гэсэн. Налайхын МСҮТ-д тэр жил хоёрхон хуваарь байсны нэг нь барилгын цахилгаанчин. Цахилгаанчин болно гэж бодож яваагүй. 

 

-Суралцаж эхлээд мэргэжлийнхээ амтанд орсон уу? 


-Үгүй. Эхний нэг жил тоогоогүй, хичээлдээ шамддаггүй байсан/инээв.сур/.  Гэтэл нэгдүгээр ангид манай ангийн гурван сурагч цахилгааны тэмцээнд оролцоод түрүүлсэн нь надад нэгийг бодогдуулсан. Хор шар хөдөлсөн л дөө. Улсын уралдаанд орно гэсэн зорилго тавьж хичээлдээ шамдсаар орсон. “Монгол ур чадвар”-ын эхний шат нь цахилгаанчдын дунд “Нэмэх, хасах” нэртэйгээр зохиогдсон. Цахилгааны цагаан толгойг заасан багш нарыг маань Ж.Уранцэцэг, А.Гомбо гэдэг. А.Гомбо багшийн маань бэлдсэн сурагч нь 2015 онд “Монгол ур чадвар” тэмцээнд 18 дугаар байрт орж байсан юм билээ. Намайг “Нэмэх, хасах”-д явахаар тэнцтэл “16-д орж хоёр байраар урагшлуулаад ирээрэй” гэж захьж байсан. Тэр тэмцээндээ шилдэг зургаад багтсан. Ингээд сая түрүүлж, олон улсын тэмцээнд оролцох эрхээ аваад байна. Би төгсөлтийн баяр дээрээ багш нар болон ангийнхныхаа өмнө “Олон улсын тэмцээний эрхийг сургуульдаа авчирна” гэж амлаж байсан. Амлалтаа биелүүлэхийн төлөө шаргуу хичээллэсэн. Өглөө 09 цагт сургууль дээрээ ирээд, 21-22 цагт гэртээ харьдаг байсан. 

 

-Олон улсын тэмцээний эрхээ авчихаад хамгийн түрүүнд хэн рүү залгаж баяраа хуваалцав? 


-Мэдээж аав, ээж рүүгээ ярьсан. Аав, ээж хоёр маань намайг маш их дэмждэг. “Нэгдүгээр байрт орлоо” гэсэн чинь итгэхгүй байсан. Би Шарын голд төрсөн, эмээ, өвөөгийн хүүхэд байхгүй юу. Ийм, ийм амжилт гаргалаа гээд ярих бүрт эмээ маань маш их баярладаг. Эмээ маань миний фен гэж хэлж болно /инээв.сур/.

 

-Цахилгаанчин мэргэжлийн юу нь хамгийн сайхан бэ? 


-Хүнээс хурд, хүч, сэтгэлгээ шаарддаг мэргэжил. Өөрөө сэтгэж, холболтоо хийгээд үрд дүнг нь үзэх хамгийн сайхан байдаг. Ангийн хүүхэдтэйгээ хамтарч нарны зай хураагуураар халдаг “Эко байшин” хийж,энэ бүтээлээрээ сургууль дээрээ зохиогдсон уралдаанд дэд байрт орж байсан. 

 

-Бэлтгэлээ хэрхэн хангадаг вэ. Олон улсын тэмцээний даалгавар гэвэл юу байдаг талаар ярихгүй юу? 


-Эксперт багштайгаа гарын хурд сайжруулах тал дээр түлхүү ажилладаг. Гурван талт жижиг байшингийн цахилгааны холболтыг хийх даалгавар өгдөг гэсэн. Миний бодлоор цахилгаанчин хүн олон талын авьяастай байх ёстой юм шиг санагддаг. Зурна, холбоно, хөрөөднө, тааруулна, гагнана, загвар хүртэл гаргана. Бүх мэргэжлийг өөртөө агуулсан юм шиг надад санагддаг. Чанд стандарттай, ур чадвар шаардсан, алдаа гаргах эрхгүй, хайхрамжгүй хандаж болдоггүй мэргэжил. 

 

Энэ олон хүний итгэлийг хүлээж байгаа болохоор Монгол улсынхаа нэрийг гаргаж, урдаа тавьсан зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө дайчилж, зүтгэнэ гэж боддог. Бусдад амлаагүй ч өөртөө өгсөн амлалт бий. 

 

-МСҮТ-д сурдаг гэдгээсээ ичих үед чамд тохиолдож байв уу. Нэг ийм буруу хандлага байх шиг байна? 


-“Ийм сургуульд сураад байхдаа яадаг юм бэ” гэх яриаг нэгдүгээр ангид байхдаа сонсож байсан. Зарим сурагчид оюутны 70 мянгыг авах гэж сургуульд сурдаг юм шиг санагддаг байсныг нуух юун. Миний бодлоор, МСҮТ-ийнхэн ЕБС-ийн сурагчдаас сурлага болон зан чанараар илүү. Есдүгээр анги төгсөөд МСҮТ-д суралцах нь олон талын ашигтай. Мэргэжил эзэмшинэ, бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй төгсдөг. ЕБС болон МСҮТ төгсөөд их, дээд сургуульд элсэн орж байгаа хүүхдүүдийг харьцуулбал газар, тэнгэр шиг өөр байдаг. МСҮТ-д сурсан хүүхэд мэргэжилтэй болчихсон, хэрсүү суучихсан байдаг. Үеийнхэндээ хандаж хэлэхэд, мэргэжилдээ дуртай болсон үедээ сургуульдаа дуртай болно. Зорилготой байгаарай. Зорилго чинь зааж байгаа хүмүүст биш өөрт чинь үлдэнэ. Мөрөөдөлтэй байгаад зүтгэхэд бүтдэг юм шүү гэж хэлмээр байна. 

 

Миний мөрөөдөл бол сайхан гэр бүлтэй болоод аав, ээжтэйгээ сайхан амьдарна гэж боддог. Зорилго маань Монгол Улсын зөвлөх инженер болох. Хүүхдийн эрхийг хамгаалдаг хандивын байгууллагатай болохсон гэж бас мөрөөддөг. Ямар ч байсан зорилгодоо хүрнэ дээ. 

 

-Ярилцсанд баярлалаа. Зөвлөх инженер болохыг хүсэн ерөөе. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (66.181.183.58)
    Баяр хүргэе Улам их амжилт гаргаарай Ok
    2017 оны 05 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    7 цаг 16 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    9 цаг 41 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    9 цаг 55 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    10 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    10 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    10 цаг 49 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    11 цаг 14 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    11 цаг 30 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    11 цаг 39 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    12 цаг 24 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    12 цаг 34 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    12 цаг 42 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    12 цаг 55 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    14 цаг 10 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    14 цаг 45 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    15 цаг 2 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    15 цаг 21 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    15 цаг 28 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    Уржигдар 21 цаг 44 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    Уржигдар 17 цаг 51 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК