Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дархан цаазат газрын бүс орон сууцны барилгад эзлүүлэх нь

2017-5-29
0
ЖИРГЭХ

Өнгөрсөн долоо хоногт олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татсан асуудал Соёмботой уулын бэлийг ухсан хэрэг байлаа. Богдхан уул уг нь дархан цаазат газар. Гэвч Зайсангийн ам аль хэдийнэ орон сууцны барилгын “дайралт”-д өртөж, нэгэнт эзлүүлчихээд байгаа. Тэнд уулыг нурааж, усыг эргүүлж, орон сууц барьсаар л. Тэгвэл одоо Зайсангийн амнаас халиад бусад газар руу орж эхэлсэн нь Соёмботой уулыг ухсанаас харагдаж байна. Мөн “Энигма” гэх компани дархан цаазат бүсэд газар эзэмшиж, дураараа авирласан асуудал ч өнгөрсөн долоо хоногийн гол шуугиан байлаа.  Тиймээс “Монголын мэдээ” сонин энэ удаагийн “Онцлох хуудас”-аараа уг асуудлыг хөндөж байгаа юм.

Соёмботой уулыг ухаж эхэллээ


 

2017.05.23

 

Нэг л өглөө фэйсбүүк хуудсаар Соёмботой уулыг хормойноос сэмлэн ухаж буй зураг тарсан. Энэ талаар мэдээллийн сайтууд бүгд мэдээлсэн билээ. Тодруулбал, “Нийслэл хотын өмнө зүгт, Зайсанд байрлах Соёмботой уулыг өнөө өглөөнөөс ухаад эхэллээ гэх шуум олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зураг хөрөгтэйгөө цацагдсаар байна. Үнэхээр ч тэнд нэг байшингийн суурь цутгах зориулалттай бололтой газар ухаад эхэлжээ. Уулын бэлийг өгсүүлээд ухаж эхэлсэн байдлаас харахад, бодвол албан ёсны баталгаатай зөвшөөрөлтэй эрхмүүд бололтой. Харин энэ ууланд тэдэнд газар олгосон эрх мэдэлтнүүд бүр их сонирхол татахаар. Нийслэлийн ойролцоох газрууд бүгд дууссан болохоор ийнхүү уул хад руугаа халдаж эхэлж буй аж” хэмээн бичиж байлаа.

 

Соёмботой ууланд олгосон газар эзэмших эрхийг цуцаллаа


 

2017.05.24

 

Богдхан уулын дархан цаазат газар Соёмботой уулыг ухаж эхэлсэн талаар иргэд цахим сүлжээнд нийтэлсэн. Энэ дагуу холбогдох байгууллагууд ажиллаж, “Аялжуул” гэх компанийн үйл ажиллагааг зогсоогоод байсан. Уг  асуудлаар өнгөрсөн долоо хоногийн эхээр  БОАЖЯ-наас мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр Н.Батцэрэг сайдаар ажиллаж байх үедээ Соёмботой ууланд таван иргэнд газар өгсөн  байсан гэдгийг хэлсэн. Харин эдгээр газрууд нь явсаар компаниудад шилжсэн байна.Тэгвэл Соёмботой ууланд олгосон дээрх газрын зөвшөөрлүүдийг цуцалсан гэдгийг яамнаас мэдээлсэн юм. Улмаар ухаж сэндийчсэн газрыг тухайн компаниар нөхөн сэргээлгэхээр болжээ. Дашрамд дуулгахад тусгай хамгаалалттай газар нутагт тав хүртэлх жилээр ашиглуулахаар газар олгодог байна. Харин сүүлийн жилүүдэд иргэд ашиглахаар зөвшөөрөл авсан ч зориулалтыг нь өөрчлөх болсон байна.  Энэ талаар Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “2001 онд батлагдсан Байгаль орчин аялал жуулчлалын сайдын Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар олгох түр журам байдаг. Тэнд зааснаар Тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын бүсэд таван жил хүртэлх хугацаагаар газар олгоно гэсэн заалт байдаг. Мэдээж онгон болон хамгаалалтын бүсэд газар олгохгүй. Богд ууланд онгон болон хамгаалалтын бүсэд олгосон газар байхгүй. Манай улс ЮНЭСКО-д элссэн. Бидэнд тусгай хамгаалалттай газар нутагт амьдарч байгаа ард иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдээч ээ гэсэн шаардлагыг тавьдаг. Энэ шугамаар бид аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглахыг дэмжээд явж байна. Харамсалтай нь зөвшөөрөл авсан хүмүүс нь хуулийн зориулалтаар ашиглахгүй байгаа явдалд асуудал үүсээд байна” гэлээ. Одоогоор тусгай хамгаалалттай газар нутагт буюу Богдхан уулыг тойроод 2000 орчим иргэн ААН-д тусгай зөвшөөрөл олгосон байгаа аж. 

 

 Богд уулын дархан цаазат газрыг “Энигма” компани улсад чөлөөлж өгөх үүрэгтэй 


 

2017.05.23

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ч.Гал дархан цаазат газарт газар эзэмшсэн гэх  “Энигма” компанийн асуудлаар ярьсан байна. Тэрбээр  “Газрын судалгаа хийж үзэхэд, Зайсан - Дугуй цагаан - Баруунширээт гэсэн маршрутад “Энигма” компанийн газар болох 41 га газрыг хашчихсан байсан. Аяллын бүс, чиглэлийн гол газрын авто зогсоолын асуудлыг шийд гэсэн Засгийн газрын үүрэг даалгаврын дагуу Нийслэлийн газрын алба, Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдал, цагдаа гээд бүх чиглэлээр хамтарч, шалгалт хийсэн. Шалгалтаар энэ компани тэнцэхээргүй дүгнэлтүүд гарсан. Тухайлбал 481 сая төгрөгийг Улсын төсөвт төлөөгүй, өртэй гэх мэтчилэн тодорхой судалгаан дээр үндэслэн бид 41 га газраас 3 га газрыг чөлөөлсөн. Чөлөөлсөн уг 3 га газар дээр их сургуулийн үйл ажиллагаа явуулах зүйл огт байхгүй. Сургууль барихаар батлагдсан ямар ч зураг төсөл байхгүй. Үнэн хэрэгтээ тэнд жуулчны бааз, гэр, ресторан, зугаа цэнгээний газрууд ажиллуулж байсан. Тэгсэн хэрнээ “Энигма” компани нь газраа хоёр, гурав хувааж, их сургууль барина гэх нэрийн дор газрын төлбөрөөс зугтаасаар ирсэн юм билээ. Газрын төлбөрийн тухай хууль дээр бүх шатны боловсролын байгууллагыг газрын төлбөрөөс чөлөөлнө гэсэн байдаг. Энэ мэтчилэн хуулийн цоорхойг ашиглах байдлаар үйл ажиллагаагаа явуулж байсан” хэмээн ярьсан.

 

Ч.Батсансар: “Энигма”-д улсын тусгай хамгаалалттай газрыг өмчлөх, эзэмших эрх байхгүй


 

Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга

 

 -“Зайсангийн 11 дүгээр хорооны эцэст барьж байгаа МҮИС, “Универсаль” политехникийн коллежтэй холбоотой 3 га газрын асуудлаар оюутнууд жагсч байна. Нэг зүйлийг тодотгон хэлэхэд, улсын тусгай хамгаалалттай газрыг эзэмшүүлж, өмчлүүлдэггүй. Ийм эрх зүйн зохицуулалт байхгүй. Тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын зориулалтаар таван жилээр ашиглах эрхтэйгээр газар олгодог.  Тэрнээс биш их дээд сургууль барьж болохгүй. Ийм эрх зүйн үндэслэл ч байхгүй. Тус газарт, газар ашиглах эрх авсан “Энигма” компани “Эко” буюу байгаль орчинд ээлтэй сургууль барих гэж байтал үйл ажиллагааг нь зогсоолоо гэж эсэргүүцээд байгаа юм. Бодит байдал дээр баталсан төлөвлөгөө, төсөл юу ч байхгүй. “Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотын иргэд Богд уул руу явган аялалд гарахаар очиход машин тавих газаргүй байна. Богд уулын бүсээс “Энигма” компанид 2003 онд 40.1 га газар олгосон байдаг. Энэхүү нийтийн эзэмшлийн талбайгаас гурван га газрыг нь чөлөөлж, явган хүний болон автозам, дугуйн зам, нийтийн бие засах газар, аялал жуулчлалын дагуух зам, хогийн сав зэргийг барихаар НИТХ-аар гурван тэрбум төгрөг төсөвт суулган батлуулсан. Энэ газар бол нийтийн эзэмшлийн зогсоол болно. Улаанбаатар хотын иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газрыг л төрөөс байгуулах гээд байгаа юм.Нийтийн эзэмшлийн талбайг төр ашиглах эрхтэй шүү дээ. Энэ хуулийн дагуу л бид асуудалд хандаж байна.

 

Газрын наймаа одоо болтол “амьдарсаар”  байна уу


 

Ингэж асуух хэцүү юм. Зарим нэг нь угаасаа л байгаа шүү дээ гэж хариулах байх. Гэхдээ яг тэр, тийм газрыг зараад, мөнгө олчихсон гээд баталчих баталгаа алга. Тийм болохоор асууж байна. Өнгөрсөн долоо хоногт Соёмботой уулын хормойг “Аялжуул” гэх компани хээв нэг ухаж эхэлсэн. Иргэд фэйсбүүкээр зургийг цацаж, асуудал тавьснаар БОАЖЯ-наас тус компанийн газар эзэмших эрхийг нь цуцаллаа. Улмаар нөхөн сэргээлт хийлгэхээр болсон. Түүнээс гадна Зайсангийн аманд газар эзэмшиж, дураараа дургиж байсан “Энигма” гэх компанитай холбоотой асуудлыг ч яамнаас шийдээд байгаа. Гурван га газрын л асуудал юм билээ. Хууль бусаар үйл ажиллагаа явуулсан учраас газар эзэмших эрхийг нь цуцалсан. Гэтэл энэ компани оюутнуудыг турхирч, жагсаал хүртэл хийлгээд амжсан. Ер нь Монголд төр засаг гэж байна уу. Зүгээр нэг мөнгөтэй хүн, компани хаа дуртай газраа газар аваад, юу ч хамаагүй хийж байна шүү дээ. Сүүлдээ компанийнхаа харьяа сургуулийн хэдэн оюутныг жагсаагаад л. Яасан том толгойтой, эрх мэдэлтэй байдаг юм. Ер нь бол зарчмын нэг л асуудал байгаа. Дархан цаазтай, улсын тусгай хамгаалалттай газарт газарт өмчлүүлэх, эзэмшүүлэхийг хориглодог хуультай. Тэр хуулиа л төрийн томчууд, салбар яамныхан мөрдөж ажиллах ёстой. Гэтэл өнгөрсөн жилүүдэд аялал жуулчлалын гэх нэрийн дор олон компани тусгай хамгаалалттай газар руу “хуруу дүрж”, барилга барьсан. Одоо Зайсан толгой хавийн ам орон сууцны барилгаар дүүрчихсэн. Нэгэнт барьсан барилгыг нураалтай биш. Уг нь төр ажлаа хийж чаддаг эхлээд барилга барих гээд газар ухаж эхлэх үед нь таслан зогсоох байсан юм. Одоо нэгэнт хүн амьдарч байгаа барилгуудыг яалтай. Иргэдээ хохироолтой биш. Тиймээс Богд уулын бусад амуудыг энэ мэтээр алдчихмааргүй байна. Соёмботой ууланд газар эзэмших эрхийг Н.Батцэрэг гэдэг нөхөр Байгаль орчны сайдаар ажиллаж байхдаа л өгсөн гээд байгаа. Тэр хүн бас л аялал жуулчлалын гэсэн нэрийдлээр газар өгсөн байх. Ер нь энэ аялал жуулчлалын гэх нэрийдлээр газар өгч, наймаа хийдэг жишиг байгаа юм биш үү. Одоогийн сайд нь тэр жишгээр арай явчихаагүй байх гэж найдая. Сая гаргасан хэд хэдэн шийдвэрийг харахад арай өөрөөр ажиллаж байна уу гэсэн итгэл төрөөд байна. Тийм болохоор өмнөх сайдын үед ямар газрыг, яаж эзэмшүүлсэн, өгсөн болохыг судалж, шалгаж тогтоох хэрэгтэй юм биш үү. Нэг л өглөө босоход Богд уулыг өөр нэг газраас нь ухаж, төнхөж байх вий дээ. Түүнээс нь өмнө эртхэн шалгаад, цуцлах юм байвал цуцалсан нь дээр. Одоогоор тусгай хамгаалалттай газар нутагт буюу Богдхан уулыг тойроод 2000 орчим иргэн ААН-д тусгай зөвшөөрөл олгосон байгаа гэж БОАЖЯ-наас мэдээлсэн. Тэд бүгдээрээ аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулаад, сүр болох уу. Ёстой үүн шиг худлаа юм байхгүй шүү, Д.Оюунхорол сайд аа. Тэд бүгдээрээ л Богд уулыг ямар нэг байдлаар ухна. Барилга барина. Тийм болохоор бүгдийг нь цуцлах хэрэгтэй юм биш үү. Өмнө нь тусгай зөвшөөрөл авсан болгон барилга барьчихаад байна. Ямар компани аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Ёстой харагдахгүй байна. Хоёр амралтын газар маягийн юм байгааг эс тооцвол шүү дээ. Тийм болохоор эртхэн энэ олон зөвшөөрлөө цуцлаад, хуулийнхаа дагуу л үйл ажиллагаа явуулаач дээ.

 

Н.БОЛД

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    5 цаг 27 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    7 цаг 52 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    8 цаг 6 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    8 цаг 21 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    8 цаг 24 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    8 цаг 59 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    9 цаг 25 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    9 цаг 41 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    9 цаг 50 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    10 цаг 35 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    10 цаг 45 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    10 цаг 53 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    11 цаг 6 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    12 цаг 21 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    12 цаг 56 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    13 цаг 12 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    13 цаг 32 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    13 цаг 39 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    Өчигдөр 21 цаг 44 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    Өчигдөр 17 цаг 51 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК