Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүүхдүүдийг сонсох өдөртэй боллоо

2017-5-30
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүлдэг Нийслэлийн хүүхдийн төлөө төвлөлийн энэ оны 2 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хүүхдийн төлөө зөвлөлийн эхний хуралдаан өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулагдахдаа бүрэлдэхүүнээ  шинэчлэн батлан, дүрмээ тогтоож, 2017 оны төлөвлөгөөг боловсруулан гаргаж, нийслэлийн харьяа байгууллагууд, дүүргүүдэд хүүхдийн асуудалд анхаарч ажиллахыг үүрэг болгосон.

Энэ удаагийн хуралдаанаар зөвлөмж үүргийн дагуу хэрхэн ажилласан талаарх мэдээллийг сонсохоос гадна хүүхдийн амралт, чөлөөт цагийн асуудлаар хэлэлцэж тодорхой шийдвэр заавруудыг гаргахаар төлөвлөжээ. Мөн хүүхдийн өмнө ямар асуудлууд тулгарч байгаа талаар Хүүхдийг ивээх сангаас зохион байгуулсан “Өсвөр үеийнхний дуу хоолой” судалгааны дүнг танилцуулав.  Уг судалгааг хүүхдүүд гэртээ, сургуульдаа, амьдарч буй нутаг орондоо өөрт нь өдөр тутам нөлөөлж байдаг асуудлаар ямар бодол, сэтгэгдэлтэй байдгийг мэдэх зорилгоор Улаанбаатар хотын 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 6, 8, 10 дугаар ангийн 11-16 насны 1236 сурагчийн дунд явуулсан байна.

 

Хүүхдийг ивээх сангийн Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрийн зохицуулагч Э.Цолмон “Хүүхдийн үзэл бодолтой байх, санал бодлоо илэрхийлэх эрх нь бүх орчинд хэрэгжиж байх ёстой. Хүүхдэд нөлөөлөх бүхий л асуудлаар хүүхдийн дуу хоолой, санал бодлыг сонсох, тэрхүү санал бодолд зохих ач холбогдол өгч үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх нь насанд хүрэгчдийн үүрэг, хариуцлага бөгөөд хүүхдүүд эрхээ мэдэж, эрхийн зөрчлийг таньж, мэдэгдэх, цаашилбал хэрхэн шийдвэрлэх талаарх саналаа илэрхийлэх нь ардчилсан нийгэмд байх ёстой энгийн хэвийн соёл юм” гэлээ.  

 

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2 дугаар хуралдаанаа өргөтгөсөн хэлбэрээр хийлээ. Хуралд маань Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь захирал Мицуаки Тоёода болон ТББ, судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн төлөөлөл оролцож байгаагаараа онцлог юм. Хүүхдээсээ санал бодлыг нь сонсдог өдөртэй болсноор ганцхан өдөр хүүхдүүдийн дуу хоолойг сонсоод зогсохгүй бөгөөд ер нь тэднийг чиглэсэн хөрөнгө оруулалт хэр үр дүнтэй хүрч байна. Цаашлаад дүүрэг, хороонд хүүхдүүдэд зориулсан халамж, тусламжийн хөрөнгө, санхүү хэр үр ашигтай явагдаж байгааг тодорхойлох боломж бүрдэнэ. Монгол Улсын хүн амын тал хувь нь нийслэлд амьдардаг. Үүний 30 хувь нь буюу 450 мянга гаруй нь хүүхэд. Ингээд харахад бид хүүхдүүддээ илүү анхаарч ажиллах нь хамгийн чухал юм. Хүүхдийн эрх нийгмийн аль ч хэсэгт зөрчигддөг. Эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд эрх, үүргийг нь таниулах, багш сурган хүмүүжүүлэгчдийн дунд сургалт зохион байгуулах зэрэг ажлыг манай байгууллагын зүгээс төлөвлөгөө гарган хийж байна. Мөн 152 хороонд эрсдэлийн программыг ажиллуулж байгаа”  хэмээв.

 

Түүнчлэн бүх орчинд насанд хүрэгчид, шийдвэр гаргагчид хүүхдийг сонсон зөвлөлддөг байвал тэдний төлөө хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа илүү үр дүнтэй болно гэж хүүхдүүд үзэж байна. Судалгааны дүнд үндэслэн хүүхэд бүрийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилгоор Нийслэл, дүүргийн түвшинд хүүхдээ сонсдог өдөртэй болгох тогтоол гаргахаар тогтоолын төслийг танилцууллаа

 

Уг хуралдааны төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн С.Батболд “Хүүхдээ сонсох өдөр”-ийг бий болгох тухай тогтоолыг батлав. Тогтоолын дагуу жил бүрийн тавдугаар сарын сүүлийн 7 хоногийн лхагва гаригийг “Хүүхдээ сонсох өдөр” болгон тэмдэглэхээр боллоо. Энэ үеэр хотын дарга “Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн 2 дугаар хуралдаанаар жил бүрийн тавдугаар сарын сүүлийн 7 хоногийн лхагва гаригийг “Хүүхдээ сонсох өдөр” болгосныг албаг ёсоор зарлаж байна. Энэ тогтоолын дагуу дүүрэг бүрийн Хүүхдийн зөвлөлийн дарга нарт “Хүүхдээ сонсох өдөр”-тэй болохыг үүрэг болгож байгаа юм. Харин уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын зохион байгуулалтыг нийслэлийн Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзийд даалгаж байна. Хүүхдээ сонсч, тэдний дуу хоолойг хүндэтгэн гэдэг бидний ажлын үр дүнтэй шууд холбоотой. Хүүхэд рүү чиглэсэн хөрөнгө оруулалт, бодлогын зөв бурууг хүүхдүүд өөрсдөө дүгнэж хэлбэл бид ажлынхаа үр дүнг бодитоор харах болно” хэмээн тогтоолын төслийг танилцуулахдаа онцлов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    4 цаг 33 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    6 цаг 58 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    7 цаг 12 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    7 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    7 цаг 30 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    8 цаг 5 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    8 цаг 30 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    8 цаг 47 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    8 цаг 56 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    9 цаг 41 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    9 цаг 51 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    9 цаг 58 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    10 цаг 12 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    11 цаг 27 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    12 цаг 2 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    12 цаг 18 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    12 цаг 38 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    12 цаг 45 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    Өчигдөр 21 цаг 44 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    Өчигдөр 17 цаг 51 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК