Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Мөнгөнчимэг: Эрчүүдэд дагнасан, төрөлжсөн эрүүл мэндийн үйлчилгээг бий болгохоор тусгасан

2017-5-31
0
ЖИРГЭХ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэгтэй ярилцлаа.

-Саяхан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг баталлаа. Энэ хөтөлбөрийн онцлог, хэрэгжүүлэх алхамаас  ярилцлагаа эхлэх үү?

 

- Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг Засгийн Газрын хуралдаанаар энэ оны 4-р сарын 26-нд  баталсан юм. Хөтөлбөрийг 2017-2021 онд хэрэгжүүлнэ. Жендэр гэхээр эмэгтэйчүүдийн асуудал мэт өрөөсгөлөөр ханддаг хандлага  бий. 


Түүнчлэн  эрэгтэй, эмэгтэй,  хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй, баян, ядуу,  өндөр албан тушаал хашдаг, хашдаггүй  гэх мэтчилэн ангилж  үзэж байгаа  ч юм биш шүү дээ.   Харин та болон таны эхнэр, нөхөр улс төр, эдийн засаг, нийгэм, гэр бүлийн харилцаандаа тэгш эрхтэй оролцох, тэгш оролцооны үндсэн дээр үр шимийг нь тэгш  хүртэх, эргээд хөгжилд эрх тэгш хувь нэмрээ оруулах асуудал юм. Өөрөөр хэлбэл жендэр бол эрэгтэй хүн ийм байх ёстой, эмэгтэй хүн ийм байх ёстой гэсэн уламжлагдсан хандлага, ойлголт түүхэн явцад өөрчлөгдөж байгааг хэлээд байна.Гэхдээ эрэгтэй, эмэгтэй хүний биологийн ялгаатай байдлыг бол хөндөхгүй ш дээ.    Тиймээс л  Засгийн газар  олон нийтийн жендэрийн талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөх, бас  Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлтийг нэвтрүүлэх гэж энэ хөтөлбөрийг баталлаа.

 

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр олон болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, бага орлоготой өрх толгойлсон эцэг, эхийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогыг дэмжинэ. Эрэгтэйчүүдэд тусгайлан тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн тасаг, кабинет бүх аймаг, дүүрэгт бий болно.

 

 Жендэрт суурилсан хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах нэгж бүх аймаг, дүүрэгт ажиллана гээд тоотойхон хэдийг нь дурдая.

 

-2021 онд гэхэд ямар үр дүн гарна гэж төлөвлөсөн бол оо?

 

-Мэдээж гарах үр дүнг тооцохгүйгээр, хэтийг харсан төлөвлөлтгүйгээр, тодорхой дэвшүүлсэн зорилтгүйгээр хөтөлбөр батлахгүй шүү дээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хуулийн хэрэгжилтийг хангах, улс төр, нийгэм, эдийн засаг, гэр бүлийн хүрээнд жендэрийн тэгш байдлыг хангахад  тодорхой ахиц,  үр нөлөө гарна гэж тооцоолж байгаа. Тухайлбал, жендэрийн талаарх олон нийтийн хэвшмэл ойлголт, хандлага өөрчлөгдөнө, жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн албан хаагчдын манлайлал бий болно  гээд л.

 

-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүү, төсвийг хэрхэн шийдэх вэ?

 

-Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг  эрхэлсэн салбар, харъяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэхэд шааардагдах хөрөнгийг жил бүрийн үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгахаар заасан байгаа. Мөн олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт  хамруулах замаар санхүүжүүлэхээр тусгасан.    

 

-Өмнө нь ийм хөтөлбөртэй байсан уу эсвэл анх удаа хэрэгжүүлэх гэж байна уу?

 

-Байлгүй яахав. 2002 онд  Жендэрийн тэгш байдлыг хангах  анхны үндэсний хөтөлбөрийг баталж, Монгол Улсын хөгжлийн үе шаттай уялдуулан 2015 он хүртэл хэрэгжүүлсэн. Харин дараагийнх нь саяхан батлагдсан хэрэг.  

 

Цаашид ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, гэр бүл дэх хүчирхийлэл, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлалыг арилгах,  эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсролын түвшинг дээшлүүлэх гээд зайлшгүй анхаарах, шийдэх асуудлууд бишгүй байна.  Нийгмийн анхдагч нэгж болох гэр бүлийн хөгжлийг дэмжиснээр  улс  орны хөгжлийг хурдасгана. Бас  дундаж давхарга хүчирхэгжиж, хүрээгээ тэлнэ.

 

Ингэхийн тулд яах ч аргагүй  эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангахад  тулгарч байгаа бэрхшээлийг арилгаж, тэдний идэвхтэй хамтын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай болж байгаа юм. Гэр бүл бат бэх , эхнэр, нөхөр хоёулаа орлоготой, сэтгэл ханамж дүүрэн байвал тэр айлд өсч байгаа хүүхэд ч аз жаргалтай байж чадна.

 

Тиймээс л  жендрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт  Монголын гэр бүлд, цаашлаад нийгмийн хөгжилд, улс орны ирээдүйд зайлшгүй чухал болоод байгаа юм.

 

-Манай улс нэлээд хэдэн жил дуншиж байж Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуультай болсон. Энэ хуулийн хэрэгжилт хэр байна вэ?

 

-Тиймээ.  Манай улс одоогоос зургаан жилийн өмнө  Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай бие даасан  хуультай болсон.  Хууль, эрх зүйн орчны хувьд нэг том алхам урагшилсэн гэсэн үг.

 

Харин хэрэгжилт нь тааруухан, учир дутагдалтай зүйл цөөнгүй бий.  Засгийн газраас Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газрын дунд хугацааны стратеги, төлөвлөгөөг  батлан 2013-2016 онд  хэрэгжүүлсэн юм билээ.

 

Энэ дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд  ТББ-аар хөндлөнгийн үнэлгээ хийлгэхэд  хэрэгжилт нь 60,1 хувьтай гарсан. Яагаад ийм хангалтгүй  хэрэгжсэн талаар хэд хэдэн шалтгаантай.

 

Юуны түрүүнд хуулийг хэрэгжүүлэхэд төсөв, мөнгөний хувьд дутагдалтай. Бас нийгэм дэх жендэрийн талаарх хэвшмэл ойлголт хавтгайрсан. Түүнчлэн  төрийн байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын  хувьд  хуулийг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл сул  байна гэсэн дүгнэлт   гарсан. 

 

Иймээс л өмнө хэрэгжүүлсэн  хөтөлбөр, стратегийн  сайн туршлагыг нь цаашдаа үргэлжлүүлж хэрэгжүүлэх, доголдоод хэрэгжээгүйг нь сайжруулах, нэмэлт зохицуулалтыг шинээр тусгаж шинэчлэн боловсруулсан.  

 

-Та жендэрийн асуудал гэхээр эмэгтэйчүүдэд хамааралтай юм шиг буруу хэвшмэл ойлголт нийгэмд түгсэн гэж хэллээ. Үүнийг өөрчлөхийн тулд хэрхэх вэ?

 

-Шинэчилэн баталсан  хөтөлбөрт  сургалт, сурталчилгааны ажилд онцгойлон анхаарахаар тусгасан байгаа. Олон нийтэд түгсэн буруу хандлага, өрөөсгөл байр суурь, тогтсон ойлголтыг өөрчлөхөд  олон талын оролцоо хамгаас чухал.

 

Ер нь жендэрийн асуудал ганцхан яам, Жендэрийн үндэсний хороонд хамаатай юм биш, хүн болгоны бас салбар дундын зохицуулалт шаардсан  бүх байгууллагуудын анхаарал хандуулж байж шийдэгдэх юм.

 

 Зөвхөн Засгийн газар, салбарын яам, харьяа агентлаг хийх юм шиг хандвал дорвитой ахиц гарахгүй. Харин улсын хувийн гэлтгүй бүх байгууллагууд, тэр дундаа хэвлэл мэдээллийн салбарынхан овоо хараандаа авбал хэвшсэн ойлголтыг  богино хугацаанд өөрчилнө гэж итгэж байгаа. Уг нь жендэрийн мэдрэмжтэй бодлого,  төлөвлөлт нь олон зүйлийн оночтой шийдлийн гол зангилаа юм шүү дээ.

 

-Хамгийн энгийн жишээ татья л даа. Эмэгтэй хүний цалин эрчүүдийн авах цалингаас хамаагүй доогуур байдаг нь судалгаагаар тогтоогдсон байна. Тэгэхлээр энэ хөтөлбөрийнхөө хүрээнд цалингийн зөрүүг ойртуулах талаар арга хэмжээ авах уу?

 

- Ижил үнэ цэнэ бүхий ажил хөдөлмөрт тэгш цалин хөлс тогтоон олгох үнэлгээний аргачлал боловсруулахаар  хөтөлбөрт тусгасан байгаа.

 

 Цалингийн зөрүүний хувьд ялгаатай асуудал бий. Жишээлбэл,төрийн байгууллагад ижилхэн алба хашиж байгаа эрэгтэй,  эмэгтэй хүмүүсийн хувьд цалингийн зөрүү гэж байхгүй. 

 

Хувийн  хэвшлийн салбарт яг адилхан ажлын байран дээр адилхан ажил үүрэг гүйцэтгэж байгаа хэрнээ цалин нь зөрүүтэй байгаа. 2015 оны байдлаар аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагсдын сарын дундаж цалин эмэгтэй хүнийх 760.7 мянган төгрөг, эрэгтэй хүнийх 856.0 мянган төгрөг байна.  Цалингийн зөрүү нь 95.3 мянган төгрөг байна гэсэн судлагаа гарсан.

 

Ийм болохоор чөлөөндөө гарахаар  ч тэр тэтгэврийн хэмжээ нь  зөрүүтэй. Яагаад гэвэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, ажилласан хугацаагаараа тэтгэврийн хэмжээ бодогддог. Дээрээс нь эмэгтэйчүүд  хүүхэд төрүүлэх, хүүхдээ харах, асрамжлах гээд эрчүүдтэй харьцуулахад ажилласан жил нь цөөн байх тохиолдол ч бий.

 

Тиймээс эрэгтэй, эмэгтэй хүний цалин, тэтгэврийн зөрүүг ойртуулах, өөрчлөх талаар  Засгийн газраас бодлого хэрэгжүүлж эхэлснийг та бүхэн мэдэж байгаа байх.  Жишээ нь цалинтай ээж хөтөлбөр гэх мэтчилэн. 3 нас хүртэл хүүхдээ асрахад тухайн ээжийн нийгмийн даатгалыг  улсаас төлөх, ажилласан жилийг нь тасалдуулахгүй байх зэрэг зохицуулалт оруулсан. Мөн төрүүлж өсгөсөн хүүхдийнх нь тоогоор ажилласан жилийг  1,5 жилээр нэмж тооцохоор   болж байгаа. 

 

-Энэ хөтөлбөрт эрчүүдийн асуудлыг тодотгож оруулсан уу. Наслалтын  хувьд эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрчүүд хамаагүй доогуур төдийгүй  нас баралтаараа ч тэргүүлсээр байна. Салбарын яамны хувьд энэ хүрээнд  ямар дорвитой бодлого хэрэгжүүлэх вэ?

 

- Улсын хэмжээнд жилд дунджаар 17 000 хүн нас барж байгаагийн 62 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Эмэгтэйчүүдтэй харьцуулахад, 10 000 хүн тутамд эрэгтэйчүүдийн амиа хорлох үзэгдэл 5.5 дахин, хүчирхийлэл үйлдэх хандлага 3.6 дахин, зам тээврийн осолд өртөх тохиолдол 3.4 дахин өндөр байна.  Манай улсын эрэгтэй хүний дундаж наслалт бол эмэгтэйчүүдээсээ  хамаагүй доогуур.  Бараг 9 -10 жилээр зөрүүтэй.

 

Үүний  учир нь  эрчүүд зөв амьдралын хэв маяг төлөвшүүлж чадахгүй, эрүүл мэнддээ анхаардаггүй гээд олон учир шалтгаантай. Энэ асуудалд онцгой ач холбогдол өгч эрчүүдийн эрүүл мэндэд анхаарах, тэднийг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор  эрчүүдэд дагнасан, төрөлжсөн эрүүл мэндийн үйлчилгээг бий болгохоор хөтөлбөрт оруулсан.

 

Энэ хүрээнд бүх аймаг, дүүрэгт эрчүүдэд зориулсан тасаг, кабинет байгуулж ажиллуулахаар тусгаад байна.

 

Мөн улсын хэмжээнд эрчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгэм, соёл, эдийн засгийн идэвх оролцоо, үнэлэмж хандлагад суурь судалгаа хийхээртусгасан байгаа. Энэ  судалгаа нь цаашид эрэгтэйчүүдийн талаар төрөөс авч хэрэгжүүлэх бодлогыг тодорхойлох, хүйсийн эрх тэгш харилцааг нийгмийн хөгжилд тэнцвэртэйгээр хангахад чиглүүлэх гол луужин нь болох байх гэж найдаж байгаа. 

 

-Жендэрийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлж байгаа эсэхийг төрийн байгууллагын түвшинд үнэлээд дүгнэх юм байна.  Харин хувийн хэвшилд жендэрийн мэдрэмжтэй бодлогыг хэрэгжүүлэхийн тулд хэрхэх вэ. Тэднийг  дэмжсэн хөшүүрэгтэй болгох уу эсвэл?

 

- Аймаг, дүүргийн нутгийн өөрөө удирдах байгууллага нь нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх жендэрийн дэд хөтөлбөрийг батлан, үндэсний болон дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв баталж, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн идэвх санаачлагыг дэмжин хамтран ажиллахаар тусгасан байгаа.

 

Үүний хэрэгжилтэд  хяналт тавих, үнэлгээг хэрхэн хийх талаар ч тодорхой. Тэгэхээр өөрийн чинь хэлдэг шиг  төрийн байгууллагын түвшинд жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлтийг нэвтрүүлэх нь хүндрэлтэй биш юм.   

 

Харин хувийн хэвшлийн байгууллаын хувьд хүндрэлтэй. Үүнийг заавал хэрэгжүүл, мөрд гэж тулгах боломжгүй. Гэхдээ төрийн байгууллагаас эхлээд  манлайллыг бий болговол  хувийн хэвшилд ч  гэсэн энэ асуудлыг анхаарч эхлэх болов уу.


 Азийн хөгжлийн банк манай яам хамтран 2016-2018 онд хэрэгжүүлж байгаа “Салбар, орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа” техникийн туслалцааны төслийн хүрээнд уул уурхай болон хөдөө аж ахуйн чиглэлийн 2 аж ахуйн нэгжийн бодлого, үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх чиглэлээр удирдамж боловсруулах, турших үйл ажиллагаа төлөвлөгдсөн байгаа. Энэ хүрээнд тодорхой үр дүн гарах болов уу гэсэн хүлээлттэй байна.  


Мөн хувийн хэвшил, ажил олгогч, бизнесийн байгууллагын нэгдсэн холбоотой хамтран жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэмжих санхүү, эдийн засаг, бизнес, техник технологийн хөшүүргийг тодорхойлохоор, тэдгээрийг сурталчлах асуудлыг үндэсний хөтөлбөрт тусгасан байгаа. Цаашид дээрх аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих, урамшуулах хөшүүргийг бий болгох чиглэлээр бодлогын шинж чанартай алхамуудыг зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлага бол гарч ирж байгаа.

 

- Ер нь жендэрийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлснээр ямар өөрчлөлт гарна гэж  цогцоор нь харж байгаа вэ?

 

-Энэ асуултанд жишээ татаж яривал илүү ойлгомжтой байх. Хууль хүчний  байгууллагад   голдуу эрэгтэй хүмүүс  ажилладаг. Тэдний ард  эхнэр, хүүхэд гээд  гэр бүл нь бий. Салбарын яам, Цагдаагийн ерөнхий газар, хууль хүчний байгууллага нь  жендэрийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлэхдээ зөвхөн албан хаагчдаа биш  ар тал болж байгаа гэр бүл рүү нь чиглэсэн бодлого, үйл ажиллагааг давхар явуулах учиртай.

 

Ингэж  байж тэр хүний   ар гэрийн амьдралд нөлөөлнө. Хилийн заставт тушаалаар томилогдсон хилчин байлаа гэж бодоё.  Заставт очоод 4-5 жил ажиллахад тэр хүний өөрийнх нь ажиллах орчин нөхцөл чухал.

 

Гэхдээ хүүхдийг нь  сурдаг сургуультай,  эхнэрийг нь ажилтай байлгахад анхаарч байж л тэр гэр бүл асуудал багатай, аз жаргалтай, элэг бүтэн байж чадна.

 

Тэгэхээр эрэгтэй, эмэгтэй гэж аль нэгийг нь  дөвийлгөхгүй, орхигдуулахгүй цогцоор нь харж  асуудлыг шийдэхийг л  жендэрийн мэдрэмжтэй бодлого гэж хэлээд байгаа юм. 

 

Эх сурвалж: Times.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    3 цаг 36 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    6 цаг 1 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    6 цаг 15 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    6 цаг 30 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    6 цаг 34 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    7 цаг 9 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    7 цаг 34 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    7 цаг 50 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    7 цаг 59 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    8 цаг 44 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    8 цаг 54 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    9 цаг 2 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    9 цаг 15 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    10 цаг 30 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    11 цаг 5 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    11 цаг 22 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    11 цаг 41 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    11 цаг 48 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    23 цаг 21 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    Өчигдөр 17 цаг 51 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК