зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Дэлгэрмөрөн: Би охин үрийнхээ төлөө амьдарч байна

2017-5-31
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Дэлгэрмөрөн гурван дуучин бүсгүйн продюсерээр ажиллаж байна.  Тэд бол “Авьяаслаг Монголчууд” шоуны алтан баззерын эзэн Х.Авирмэд, “Universe Best Songs” наадмын шилдэг оролцогч Т.Цогсогмаа, Э.Мөнхцэцэг нар юм.

 

 

Хамтран уран бүтээл туурвин, шинэхэн цомгоо өлгийдөн авсан тэд үр хүүхдийнхээ сэтгэлийг хайраар дүүргэн яваа ээжүүдэд зориулан нэгэн сайхан дурсамж үлдээх "Гэрэлт үзэсгэлэн гоо" тоглолтоо хийх гэж байна. Урлагт хөтлөх хөтөч, түшиг тулгуур нь болж яваа дуучин Т.Дэлгэрмөрөн болон гурван дуучин бүсгүйтэй ярилцлаа.

 

ЭЭЖ, ЭХНЭР ХОЁРОО МАШ ИХ ҮГҮЙЛЖ БАЙНА

 

Тэдний нүүрэнд нээх гоё тос нялгадаж хаяад, наран дор хатааж байна.

 

-Та гурван дуучин бүсгүйн хөлийг нь дөрөөнд хүргэхээр ажиллаж байна. Яагаад энэ гурван дуучныг сонгосон бэ?


-Та бүхэндээ дуулгах гэгээн сэдэв байна. Би 20 гаруй жил урлагт амьдралаа зориулж яваа учраас олонд танигдах хэчнээн хүнд байдгийг сайн мэднэ. “Авьяаслаг монголчууд”, “Universe Best Songs”  наадмаас дуулах урлагт биеэ зориулж яваа хүүхдүүдийг дэмжихийг их  хүсдэг байсан.

 

Энэ хүсэл маань биеллээ олж, МУГЖ дуучин Б.Дашдондог ахын 50 насны ойн өдөрлөг дээр гурван сайхан уран бүтээлчийг олж харсан юм. Тэр гурав миний арьсны шар үсийг босгосон. Т.Цогсогмаа, Э.Мөнхцэцэг, Х.Авирмэд гуравт өөрийн мэдсэн сурсан бүхнээрээ ах хүний сэтгэлээр туслаад явж байна.

 

“Авьяаслаг Монголчууд”, “Universe Best Songs”  тэмцээнийг даваад гарч байгаа хүүхдүүд маш чадалтай. Харамсалтай нь тэднийг цааш нь аваад явах хүн байдаггүй. Тэдний нүүрэнд нь нээх гоё тос нялгадаж хаяад, наран дор хатааж байна. Энэ гацалтыг зогсоож, дүү нартаа боломж олгомоор байна.

 

Энэ гурав маань эхлээд ард түмэн хүлээж авах уран бүтээл хийх хэрэгтэй. Тиймээс ээжийн сайхан дуунууд орсон цомгийг бид бэлэн болголоо. Би ээж, эхнэртээ зориулж гурван дүүгээрээ орчлонгийн сайхан ээжүүдийн дуунуудаас тавыг сонгон дуулуулж, шинэ цомгийг “Гэрэлт үзэсгэлэн гоо” гэж нэрлэсэн. Гэрэлт гэдэг нь нарыг, үзэсгэлэн гэдэг нь эмэгтэй хүнийг, гоо гэдэг нь сарыг төлөөлж байна.

 

Цомогт “ “Нарны унага” киноны дуу, “Номин талст” хамтлагийн “Ээждээ дуулах дуу”, “Ертөнцийн сайхан ээжүүд”, Буриад ардын "Ижий минь", "Бүүвэйн дуу" зэрэг дуунууд багтжээ. Дууны найруулгыг МУГЖ Б.Дашдондог, дуу хоолойны бичлэгийг S4 хамтлагийнхан, хөгжмийн найруулгыг "Aranza" студийн Б.Бат-Эрдэнэ хийжээ.

 

-108 ээжид зориулаад тоглолт хийнэ гэсэн?


-Зургаадугаар сарын 1-нд бид цомгийн нээлтээ хийхдээ 108 ээжийг хүүхэдтэй нь урьж тоглолт хийх юм. Бидний зассан хүндэтгэлийн ширээн дээр хамгийн тансаг хоолыг ээжтэйгээ идэнгээ тоглолтыг маань үзнэ. Мөн бид эх үрийн зургийн цомгийг өөрсдөд нь бэлэглэнэ. Харин тоглолтын дараа 108 ээж тэнгэр өөд гэрэлт зул өргөх юм. Энэ өдөр эх үр хоёр гайхамшигтай сайхан дурсамжийг сэтгэл зүрхэндээ тээж үлдэнэ.

 

Би ээждээ, эхнэртээ маш их хайртай. Тэднийгээ маш их санаж, үгүйлж байна. Тэднийхээ төлөө 108 сайхан ээжид мартагдашгүй дурсамж үлдээхээр зохион байгуулах юм. Та бүхэн 108 мянган төгрөгийн такс төлөөд ээжтэйгээ орно. Өөрөөр хэлбэл хоёр хүн 108 мянган төгрөгөөр орох юм. Энэ мөнгө их ч гэлээ идэж байгаа хоол, бэлгэнд авч буй зургийн цомог, дууны цомог, тоглолт, ээжтэйгээ өнгөрүүлж буй мөчтэй харьцуулашгүй.

 

ЭЭЖ МИНЬ НАМАЙГ ХАРЖ, СОНСОЖ БАЙГААГ СЭТГЭЛЭЭРЭЭ МЭДЭРДЭГ

 

 

Х.Авирмэд, Т.Дэлгэрмөрөн, Т.Цогсогмаа, Э.Мөнхцэцэг

-Та гурав нэгдэж уран бүтээл хийх болсон тухайгаа болон шинэ цомгийн талаар ярихгүй юу? Мөн дуучин Т.Дэлгэрмөрөн хамтран ажиллах санал тавихад хэрхэн хүлээж авсан бэ.

 

Э.Мөнхцэцэг:


-Бид гурав “Universe Best Songs 2012” наадмын шилдэг оролцогчид болж байлаа. Түүнээс хойш их сайхан нөхөрлөж ирсэн. Бид гурав үргэлж хамт бэлтгэлээ хийж, бие биеэ дэмжиж, болж бүтэхгүй юм болоход тусалж, сайн ойлголцдог учраас нэгдээд уран бүтээлээ хийж байна. Ирээдүйгээ маш сайхнаар төсөөлж, урлагт эргэлт буцалтгүй явна гэж боддог. Дуучин Дээгий ахын дэмжлэгээр бид өөрсдөдөө их итгэлтэй болсон.

 

Х.Авирмэд:


-“Авьяаслаг Монголчууд”-д Чука ах алтан баззер дарах үед юу болсныг сайн санадаггүй. Асар их сэтгэл хөдлөлтэй байсан. Тэрнээс хойш олон хүн намайг царайгаар, хоолойгоор минь таньдаг болсон.

 

Энэ цомог миний хувьд асар их өөрчлөлтийг авчирлаа. Би хүчтэй хоолойгоор дуулдаг байтал энэ цомогт их зөөлөрч, дотоод сэтгэлээ хүргэх талаас нь их бодсон. Миний хувьд ЭМШУИС-ийг төгссөн ч дуу хөгжмөө огт орхиогүй. Одоогоор зөвхөн урлаг, уран бүтээл л миний толгойд эргэлдэж байна. Тиймээс уран бүтээлээ хаяхгүй.

 

Т.Цогсогмаа:


-Би зургаан настайгаасаа дуулж, ирээдүйд дуучин болно гэсэн хүсэл мөрөөдлөө өвөртлөн СУИС-ийн дуулаачийн ангийг төгссөн.  Өөрийнхөө хэмжээнд чамгүй хэдэн уран бүтээл хийж, дөрвөн клип, 7-8 дуу гаргасан.

 

Дэлхийн хөгжмийн салбарт дуучид хүчтэй гарч ирж, үнэлэгдэж, амжилттай явдаг нь цаана нь продюсерын маш том баг ажиллаж байдагтай холбоотой. Ганцаараа болохоор бүх зүйл удаан байсан. Гэтэл нэг л сайхан өдөр бид гурав энэ хүнтэй учирсан. Продюсертэй байх, продюсергүй байхын ялгаа асар их. Их сайхан хувь тохиол.  Т.Дэлгэрмөрөн гэдэг ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн энэ хүнийг бүр их хайрлаж, хүндэтгэх сэтгэл төрж байна. Бидэнд маш их түшиг тулгуур болдог.

 

Т.Дэлгэрмөрөн:


-Эхэндээ би ямар хүмүүстэй ажиллаж байна аа гэж эргэлзсэн шүү /инээв/ Ард түмэндээ хүлээлгэж өгөхөд тэднийг маань тоох болов уу гэж бодож байлаа. Гэтэл миний биеийн шар үсийг босгосон. “Номин талст”-ын “Ээждээ дуулах дуу” дууг 20 жилийн дараа энэ гурав маань шинэчилж дуулахдаа “Номин талст”-аас илүү дуулсан. Аав хүн хүүхдээ шалгалтад онц аваад гараад ирэхэд баярладаг шиг би маш их баярласан. Энэ клипийг ивээн тэтгэсэн Учрал анддаа маш их баярлалаа. Чиний нэрийг заавал онцолж хэлмээр байна.

 

ЭЭЖҮҮДДЭЭ СЭТГЭЛИЙН ҮГЭЭ ХЭЛЛЭЭ

 

Х.Авирмэд:

Ээж маань чин үнэнийг хэлдэг хүн бий. Миний дуулж байгааг сонсож чаддаггүй  хүн байх. Яагаад гэвэл алдчих вий гэж их айдаг. Дараа нь миний алдааг чин үнэнээр нь хэлдэг. Ээждээ маш их хайртай шүү.

 

Т.Цогсогмаа:

Миний ээж багаас минь намайг ойлгож, бүхий л  зураг авалт, тоглолтын ард намайг дэмжиж, тусалж суудаг, миний ард бат зогсдог хүн. Урлагт их хайртай. Клипэнд ээжтэйгээ хамт тоглосон. Тоглолт дээр энэ мундаг дуучинтай ээжийнхээ өмнө дуулах гэж байгаадаа маш их баяртай байна.

 

Э.Мөнхцэцэг:

Ээж маань миний хамгийн сайн найз, хатуу үнэнийг хэлдэг хүн. Хамгийн сайн найздаа, хайртай ээждээ маш их баярлалаа, хайртай шүү. Маш зарчимч хатуу хүн байдаг. Гэхдээ охиндоо хамгийн зөөлнөөрөө ханддаг, миний хамгийн сайн туслагч, зөвлөгч.

 

Т.Дэлгэрмөрөн:

Хүнд байдаг хамгийн том шинжлэх ухааныг би оюун ухаан гэж боддог. Орших бие мөнх бус ч оюун ухаан мөнх байдаг учраас би ээжийгээ байгаа гэдэгт итгэлтэй байдаг. Миний ээж байгаа учраас би энэ хорвоо дээр оршиж байна.  Ээжийнхээ үргэлжлэл болсон Т.Дэлгэрмөрөн би ээжийнхээ, хайртай бүсгүйнхээ, охин үрийнхээ төлөө амьдарч байна.

 

Намайг сонсож харж байгааг би сэтгэлээрээ мэдэрдэг. Би л харахгүй байгаа болохоос. Тандаа маш их хайртай шүү. Намайг энэ хорвоод төрүүлж, өсгөсөн нинжин сэтгэлийг би нар мэт авч явж байгаа шүү. Би ганцаархнаа энэ амьдралыг зовлонгоор хараагүй. Мянга  мянган залуус аав ээжээсээ хагацсан. Гэхдээ таны хажууд аав тань, ижий тань байгаа. Эх үрсийн баярын мэнд хүргэе!

 

Тоглолт зургаадугаар сарын 1-ний өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Хар Сувд хөлөг онгоцон дээр 20:00 цагт эхэлнэ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • zochin (178.197.236.89)
    Okhin n yamar erduutei yag aav bna shuu dee
    2017 оны 06 сарын 02 | Хариулах
  • Zochin (202.9.41.143)
    Zuv yum hiij bgaa zaluu Bna. Amjilt huseye
    2017 оны 06 сарын 01 | Хариулах
  • зочин (182.160.2.197)
    Дэлгэрмөрөн маш зөв санаачлага гаргасан байна залуучуудаа сургаж дэмжих энэ санал цаг үеээ олсон одоо л монголд хэрэгтэй санаа шүү, 3 дуучин бүсгүй ч азтай ажээ сайхан ч бүсгүйчүүд амжилт аз жаргалыг хүсье
    2017 оны 06 сарын 01 | Хариулах
  • зочин (43.242.243.194)
    delgermorongiin duulsan duu bolgon hunii setgel zurhend hurdeg, mongonchimegtei duulsan duu ni bas ih goyo
    2017 оны 06 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.26.193.134)
    AMID YVHAS UIDAD BAIGAMU HEND HERRGTEI ENE DULZEN
    2017 оны 05 сарын 31 | Хариулах
    • Zochin
      Estoi unen xellee sanal neg baina.ene neg Mr.Dog
      2017 оны 05 сарын 31
  • зочин (66.181.186.184)
    Дэлгэрмөрөн сайхан дуулдаг дууг ёстой амьдруулдаг сайн дуучин шүү охин нь их адилхан юм байна хөөрхөн охин байна. Аз жаргал хүсье
    2017 оны 05 сарын 31 | Хариулах
  • зочин (66.181.186.184)
    Дэлгэрмөрөн сайхан дуулдаг дууг ёстой амьдруулдаг сайн дуучин шүү охин нь их адилхан юм байна хөөрхөн охин байна. Аз жаргал хүсье
    2017 оны 05 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    4 цаг 45 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    4 цаг 48 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    4 цаг 52 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    5 цаг 1 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    5 цаг 8 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    6 цаг 48 мин
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    7 цаг 43 мин
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
    7 цаг 51 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    7 цаг 59 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
    8 цаг 8 мин
  • Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт хоноглохгүй байхыг зөвлөв
    Өчигдөр 08 цаг 23 мин
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
    Өчигдөр 08 цаг 03 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ
    Өчигдөр 07 цаг 11 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан, бороотой
    Өчигдөр 07 цаг 06 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 19 цаг 12 мин
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    Уржигдар 13 цаг 44 мин
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    Уржигдар 13 цаг 20 мин
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    Уржигдар 12 цаг 17 мин
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ж.Баярмаа: 2016 оноос хойш төсөв дандаа алдагдалтай батлагдаж ирсэн
  • НИТХ-ын дарга А.Баяр хэт чанга дуу ихтэй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгахыг үүрэг болголоо
  • Нийтийн өмчийн хуулийн шинэчилсэн найруулгийн төсөл болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК