Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Оюун: Хог хаягдлын тухай хууль бохирдуулагч нь төлөх зарчимд үндэслэсэн

2017-6-03
0
ЖИРГЭХ

 Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хог хаягдал, аюултай хог хаягдлын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтан А.Оюунаас дараахи зүйлсийг тодрууллаа.

-Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн баталлаа. Энэ хуулийн шинэчилсэн найруулгаар өмнөхөөсөө хэр өөрчлөгдсөн бэ?

 

-Хуулийн  шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, тавдугаар сарын 12-ны Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар батлууллаа. Хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх, иргэдийн хог хаягдлын талаарх боловсролыг дээшлүүлэхэд энэхүү хуулийн зорилго чиглэсэн. Мөн хуулиар хог хаягдлыг бууруулах, ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, боловсруулах, сэргээн ашиглах, устгах, экспортлох болон аюултай хог хаягдлыг импортлох, хил дамжуулан тээвэрлэхийг хориглохтой холбогдсон харилцааг зохицуулна. Өмнө 2012 онд батлагдсан Хог хаягдлын тухай хуулиас хэд хэдэн давуу талуудтай.

 

Үүнд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх үүрэг, хог хаягдал цуглуулж, тээвэрлэх, сэргээн ашиглах, дахин боловсруулах, урьдчилан боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх болон зөвшөөрөл олгоход тавигдах шаардлагыг нарийвчлан тусгасан, аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулсан зохицуулалт бий болсон, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, хог хаягдал дахин боловсруулах үйл ажиллагааг эрхэлсэн иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулах, үйлдвэрлэсэн болон импортолсон зарим бараа бүтээгдэхүүний хэрэглээнээс үүсэх хаягдал, сав баглаа боодлыг эргүүлэн татаж цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах асуудлыг үйлдвэрлэгч болон импортлогч нь хариуцах, хог хаягдлын боловсрол олгох асуудал зэрэг юм.

 

-Хуулиар хариуцлагын тогтолцоог нарийвчлан тусгаж өгсөн гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

 

-Хуульд Аюултай хог хаягдалтай холбоотой эрхзүйн зохицуулалт бий болсон. Аюултай хог хаягдлын зохистой менежментийн тогтолцоо бий болох нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагааг эрхлэх иргэн, аж ахуй нэгжийг урамшуулах, дэмжих заалтуудыг ч тусгасан байгаа.  Мөн хог хаягдлын төлбөр хураамжийг тооцохдоо үүсгэгч нь хариуцах, бохирдуулагч нь төлөх олон улсын зарчмыг үндэслэж баримтлахаар болсон.

 

-Үүний бодит ач холбогдол нь юундаа байна вэ?

 

-Хог хаягдлын үйлчилгээний хураамж төвлөрүүлэх үйл ажиллагааг сайжруулан, “Бохирдуулагч нь төлөх” зарчмыг хуульд тусгаснаар хог хаягдлын үйлчилгээний хураамж төлж байгаа хүрээг нэмэгдүүлж төсвийн орлогыг 30 хүртэл хувиар буюу 2.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх тооцоо гарч байна. Иргэдийн хог хаягдлын боловсролыг дээшлүүлэх замаар хог хаягдлыг эх үүсвэр дээр бууруулан, хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжин хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар төвлөрсөн цэгт дарж устгах хог хаягдлын хэмжээг 30 хүртэл хувиар бууруулна гэж үзэж байгаа бөгөөд хог хаягдлыг булшилж, устгахад зарцуулж байгаа төсвийн зардлыг 30-40 хувь буюу жилд 300.0-400.0 сая төгрөгөөр бууруулж, хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулснаар хур хог хаягдал цэвэрлэхэд зориулан зарцуулагддаг төсвийн хөрөнгийг 90 хүртэл хувиар бууруулна гэж тооцож байгаа. Энэ нь үүний давуу тал. Удахгүй үр дүн нь харагдах байх.

 

-Манай улсад аюултай хог хаягдал устгах хадгалах байгууламж байхгүй нь нэлээд шүүмжлэл дагуулдаг. Тэгвэл хуулийн шинэчилсэн найруулгад энэ талаар хэрхэн тусгасан бол?

 

-Тийм ээ. Энэ төрлийн хог хаягдлын хадгалах байгууламж байхгүйгээс үүссэн аюултай хог хаягдал ахуйн хог хаягдалтай хамт хогийн цэгт хаягдаж, зориулалтын бус газарт хадгалагддаг. Зарим хэсэг нь хөрс, усанд шууд хаягддаг. Энэ нөхцөл байдалд бид онцгойлон анхаарч бүх төвшинд хамтран ажиллахаар болсон. Цацраг идэвхитээс бусад хий, шингэн, хатуу төлөвтэй аюултай хог хаягдалтай холбоотой асуудлыг мэдээж зохицуулсан.

 

-Хог хаягдлын тухай хуулийн талаар орон нутагт чиглэсэн ямар ажлууд хийхээр төлөвлөв?

 

-Хог хаягдлын хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд аймаг нийслэлийн ИТХ-ын анхаарах хэд хэдэн асуудлууд байгаа. Энэ нь энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журмыг баталж, мөрдүүлэх, батлагдсан аргачлалын дагуу нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тарифыг батлах, хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах,  боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, экспортлох, үйл ажиллагаа эрхэлдэг болон байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид эдийн засгийн урамшуулал заасан урамшуулал олгох журмыг батлах, хог хаягдлын менежментийг сайжруулах орон нутгийн хөтөлбөрийг баталж, биелэлтэд хяналт тавих зэрэг юм. Мөн бид хуулийг сурталчлах сарын аян зохион байгуулж байгаа.

 

-Энэ аяны хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?

 

-“Цэвэр сайхан орчин” нэг сарын аяныг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зарласан.   Бид аймаг, нийслэлийн Засаг дарга нартай цахим  хурал хийлээ. Мөн аймаг, нийслэлд хууль сурталчлах өдөрлөг зохион байгуулах, хог хаягдлыг дахин боловсруулсан бүтээгдэхүүн, гар урлалын үзэсгэлэн гаргах,“Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах ” ажлыг эхлүүлэх, хууль сурталчлах асуудлаар болзолт уралдаан зохион байгуулах, мөн хуулиа сурталчлах шторкны уралдаан зарлаж, “Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, хэрэгжүүлэх арга зам” сэдэвт семинар, хэлэлцүүлэгийг аймаг, нийслэлийн байгаль орчны газрын холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран хийхээр төлөвлөөд байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.179.65)
    архи пивоны шилнүүдийг үйлдвэрлэсэн болон импортолсон компаниуд буцааж авдаг болох хэрэгтэй. апу шилээ авдаггүй. хаа сайгүй шилнүүд хөглөрч бгаа.
    2017 оны 06 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    3 цаг 36 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    6 цаг 1 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    6 цаг 15 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    6 цаг 30 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    6 цаг 34 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    7 цаг 9 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    7 цаг 34 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    7 цаг 50 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    7 цаг 59 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    8 цаг 44 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    8 цаг 54 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    9 цаг 2 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    9 цаг 15 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    10 цаг 31 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    11 цаг 5 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    11 цаг 22 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    11 цаг 41 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    11 цаг 48 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    23 цаг 21 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    Өчигдөр 17 цаг 51 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК