Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Монголын шүүгчдийн луйвар ОХУ, Якут, Дагестан улсад дуулиан тарьж, В.Путины чихэнд хүрэв

2017-6-05
0
ЖИРГЭХ

Монголын чөлөөт бөхийн холбоо дотооддоо хөлөө олохгүй өөр хоорондоо жийлцсээр байгаа билээ. Удирдлагууд, дасгалжуулагч, тамирчдын хооронд үл ойлголцол үүсч, зарим нэг тамирчдаа бэлтгэл гарсан хойгуур нь шигшээ багийн бүрэлдэхүүнээс хөөсөн нь дөнгөж өнгөрсөн долоо хоног билээ. Гэтэл энэ дуулиантай зэрэгцээд Монголын чөлөөт бөхийн холбооны шүүгчдийн луйвар дуулиан тарьж эхэллээ. Тус дуулиан Якут, Дагестан улсад хүчээ аваад зогсохгүй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины чихэнд хүрсэн нь асуудлыг хурцатгасаар байна. Ингээд чухам юу болсон талаар “24 баримт” –аар хүргэж байна.

 

 

Баримт 1: Оросын аварга шалгаруулах тэмцээнээр Монгол шүүгчдийг луйвар хийсэн хэмээх дуулиан дэгдлээ.

 

Баримт 2: Оросын АШТ-ий 57кг-д хагас шигшээд дэлхийн хошой аварга Виктор Лебедев, Европын залуучуудын аварга Исмаил Мусукаев нарын барилдаан юм

 

Баримт 3: Рио-2016 зорихын төлөөх тус барилдааны дэвжээний шүүгчээр олон улсын шүүгч Д.Сэрээтэр ажиллажээ.

 

Баримт 4: Барилдааны явцад дэвжээнд бужигнаан үүсч Дагестаны багийн дасгалжуулагчийн зүгээс шударга бус шүүлт боллоо, барилдааны дүнг эргэн харахыг шаардав.

 

Баримт 5: Оросын спортын бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд шүүгчидтэй хамтран бичлэгийг үзэж барилдааны дүнг хэвээр үлдээжээ. Гэвч тус холбоо барилдааны шүүгчээр ажилласан Анатолий Ковалёв /Орос/, Ашот Хачатрян /Армян/, Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нарыг тэмцээнээс хөөв.

 

Баримт 6: Орос, Дагестаны хэвлэлээр Д.Сэрээтэр, Б.Төмөрбаатар бус Монголын шүүгчид хэмээн муугаар бичигдэж байна.

 

Баримт 7: Энэ барилдааны талаар Дагестаны тал төдийгүй ОХУ-ын бөхийн хүрээллийн томчууд дуугарч эхэлжээ.

 

Баримт 8: Дэмжлэг авсан буюу ялсан бөх Виктор Лебедев уучлалт хүсч, олимпийн наадамд оролцохгүй гэсэн мэдэгдэл хийв. Тэрбээр “Энэ жил манай нутагт болсон болохоор намайг ялуулах гэж оролдсон нь үнэн. Миний талд шүүж байгаа нь өөрт минь таалагдаагүй. Шүүгч нар миний талд байсан нь үнэн. Би тасархай түрүүлэхийг хүссэн ч тэр хэмжээнд бэлтгэлгүй байсан минь үнэн.

 

Баримт 9: ... Мусукаев, Богомоев нартай хийсэн барилдаанаа дүгнэхэд би үнэндээ ялагдсан. Би “Рио-2016”-д оролцохгүй. Олимпийн наадамд түрүүлнэ гэдэгтээ эргэлзэхгүй байгаа ч алтан медаль зүүхдээ би баярлахгүй.

 

Баримт 10: ... Сэтгэлд нэг юм үлдчихлээ. Намайг луйвардаж шүүлээ гэхэд би тэсээд гарч чадна. Харин намайг илт дэмжиж ялуулахыг би тэвчихгүй. Надад хүн чанар бий. Тамирчин хүний ард гэр бүл бий. Олон жил хөдөлмөрлөж хөлс хүчээ шавхчихаад луйвардуулж ялагдана гэдэг ямар хэцүү байдгийг би мэднэ” гэжээ.

 

Баримт 11: Ялагдсан бөх Дагестаны бөх Исмаил Мусукаев “Би гомдолтой байна. Лебедев өөрийн хүчээр ялаагүй гэдгээ мэдэж байсан. Шүүгч нар алдаа гаргасан.

 

Баримт 12: ... Тэмцээнийг зохион байгуулагч нутгийн бөхийг илт дэмжсэн. Би өрсөлдөгчөө цохиогүй. Тэр ч намайг цохиогүй. Бид хоёр нэг, нэгнийгээ түлхсэн. Дагестаны баг тэмцээнийг орхиж явсан талаар гэвэл бид нэг баг. Хэрвээ өөр бөхийг шүүгч ингэж луйвардсан бол би ч гэсэн орхиод л явах байсан” гэв.

 

Баримт 13: ОХУ-ын Спорт, аялал жуулчлалын сайд Виталий Мутко “Дагестаны бөхчүүд тэмцээнийг орхиж явна гэдэг нь их эвгүй сонсогдож байна. Би энэ үйлдлийг сайшаахгүй байна. Би ерөнхийлөгч М.Мамиашвилитэй утсаар ярьж байдлыг хяналтдаа авахыг хүссэн. Шүүгчдийн зүгээс алдаа гарсан бол шийдвэрийг өөрчлөх боломж байх ёстой, барилдааныг дахиулчихаж ч болно шүү дээ” гэжээ.

 

Баримт 14: ОХУ-ын  чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили “Энэ барилдаанд техникийн алдаа гаргсан. Олон улсын бөхийн дүрмээр Исмайл Мусукаев 4-2-оор Виктор Ледеведийг хожсон. Гэвч шүүгч нарын шийдвэр нэгэнт гараад хожсон болохоор олон улсын бөхийн дүрмээр шүүгчдийн шийдвэрийг буцаах эрх байхгүй. Тийм болохоор энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн бөхөд олимпийн эрх олгохгүй болсныг мэдэгдэж байна. Яаж олимпийн эрхээ авах вэ гэхээр олон улсын тэмцээнд оролцсон байдал, магадгүй ахиж сорилт барилдаан явуулж байж шийдвэр гаргана” гэв.

 

Баримт 15: Олимпийн гурван удаагийн аварга, ОХУ-ын Төрийн думын гишүүн  Александр Карелин “Шүүгч хэдийгээр хүн ч гэсэн алдаатай шүүх эрхгүй. Муу шүүлтээс болж онцгүй явдал гарлаа. Тус барилдааныг хянасан шүүгчдийн багийг шийтгэх ёстой.

 

Баримт 16: ... Манай дотоодын тэмцээнийг Монголын шүүгч шүүх болтлоо бид нэг нэгэндээ итгэхээ больсон гэж үү” гэв.

 

Баримт 17: Дагестаны дасгалжуулагч Абдулманап Нурмагомедов “Оросын аварга шалгаруулах тэмцээнд яагаад Монгол шүүгчдийг дуудсаныг ойлгохгүй байна. Тэд хэнд хэрэгтэй юм. Тэд Оросын шүүгч нараас юугаараа илүү байж чадах юм. Эсвэл өмнө нь энэ тэмцээнд Монгол шүүгч нарыг бас урьж байсан юм уу.

 

Баримт 18: Монгол шүүгчдийг луйвар хийсэн гэх асуудал даамжирсаар Ерөнхийлөгчийн чихэнд хүрчээ. Тэмцээний үеэр ерөнхийлөгч В.Путин Грек улсад айлчлал хийж байсан.

 

Баримт 19: Дагестаны “Яблоко” намын төлөөлөгчид Якутад болсон дээрх тэмцээний талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд гомдол гаргажээ. Тус мэдэгдэлд “Алсын хараагүй албан тушаалтнуудын буруутай үйлдлээс болж ОХУ-ын эв нэгдэл, гадаад бодлого, үндэсний аюулгүй байдал, улс орны нэр хүндэд аюул учирч байна.

 

Баримт 20: Дэлхийн хошой аварга Виктор Лебедев нь Якутын хамгийн том “ALROSA- Diamonds of Russia” компанийн захирлын туслах Михаил Эверстов гэдэг хүний хүргэн.

 

Баримт 21:  Лебедевийн хадам аав нь Сахагийн бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч Егор Борисовын дотны найз. Иймээс энэ удаагийн тэмцээнд албан тушаалтнуудын нөлөө орсон гэжээ.

 

Баримт 22: Дагестаны “Яблоко” намын гишүүд Путин илгээсэн захидалдаа Монгол шүүгч нар шүүгчийн байж боломжгүй бүдүүлэг алдаа гаргаж улмаар Лебедев ялалт байгуулсан талаар дурджээ. 

 

Баримт 23: Түүнчлэн “Владимир Владимирович та өөрөө тамирчин хүний хувьд ялалт ямар өндөр үнээр олддог болохыг сайн мэднэ. Амжилтад хүрэх, урагшаа явахын тулд тамирчин хүний хувьд тэмцээн, уралдаан шударга явагдана гэсэн итгэл үнэмшил хэрэгтэй байдаг. Михаил Эверстов шиг хүмүүс олимпийн наадамд дагестаны тамирчидгүйгээр оролцсон ч болно гэж хэлж байхад манай тамирчид ямар сэтгэл зүйгээр дэвжээнд гарах вэ. Иймээс Якутад болсон тус тэмцээнийг нарийн мөрдөн шалгах мөн Виталий Мутко, M.Mамиашвили, Д.Тевеев, E.Борисов, М.Эверстов зэрэг хүмүүсийг шалгах тушаалыг ОХУ-ын Мөрдөн байцаах хороонд гаргах хүсэлтийг танд явуулж байна” гэжээ.

 

Баримт 24: Рио-2016 олимпийн наадмыг Б.Төмөрбаатар шүүгч шүүхээр болсон. Гэтэл олимпийн наадмын хариуцлагатай цаг үед Монгол шүүгч, бөхчүүдийн эсрэг том турхиралт болж байна.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • зочин (202.179.24.15)
    наад мэдээ чинь аль дивангарийн л мэдээ байна ш дээ үүнийг бичиг ч цаг үeтэйгээ зэрэгцэж амьдарч бичиж баймаар юмаа бичих юм нь олдохгүй байгаа юм уу хаашаа юм Eр нь Монголын чөлөөт бөхийн холбоо гэж бөөн хэрүүлийн бузар болсон сөнөсөн газар нэг байнаа Бөхөд сэтгэлтэй мөнгөтөй нэг нь дэмжээд өгий гэхээр ҮГҮЙ гэнэ Ёстой нэг СОР залахгүй бол болохоо байжчихсан газарчин харин Монголын чөлөөт бөхийн холбоо болж байна дөө
    2017 оны 06 сарын 05 | Хариулах
  • kkkkkkk (188.64.243.212)
    putind yamar hamaa bn aaa . yamar vhervvd bish . haa saigvi muuruud ll ....yarsaij doli tsohij deerem hiideg ..me hujaa hvrtel muuruud surchihsan bn tsaana chin
    2017 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (182.160.37.118)
    Энэ аль хэзээнийх биз дээ Сэтгуулч Якут улс Дагестан улс гэж ОХУ ы бурэлдэхуунд ордоггуй мэт бичиж байна Улс торийн будуулэг алдааа
    2017 оны 06 сарын 05 | Хариулах
  • l (103.26.193.89)
    buruu shuusen bol hariutslagaa hulee er ni shuugshid mash muuhai shyydeg dee manaihiig ch mun ih havchnaaadaa
    2017 оны 06 сарын 05 | Хариулах
  • зочин (122.201.28.7)
    чөлөөт бөхийг хэн тоох юм, Путинд хүртлээ өндөр авна гэж юу байдгийн, чөлөөтийн тэнэгүүд мөрөөдцийн
    2017 оны 06 сарын 05 | Хариулах
  • иргэн (43.242.243.148)
    Наад хоёроо зайлуулаач дотроо хаглаж байснаа халиж олон улсын тэмцээнд бантангаа зуурч улс орны нэрийг шороотой зуурч байна шүүгчийн эрхийг нь шууд хас новшийн хогноосоо салах цаг болсон мөнгө хармаалж хийдэг ажил нь дэлхийд ил боллоо
    2017 оны 06 сарын 05 | Хариулах
  • Ажиглагч (108.18.128.154)
    Ерөөсөө энэ Төмөрбаатар, Сэрээтэр хоёрын эрхийг хасчихаач ээ энэ хоёр бүх будлиан үймээн самууныг дэгдээж МЧБ-н холбоог самарч байна
    2017 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.26.192.157)
    өөр сонирхолгүй хуучин мэдээ юу байна кк
    2017 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (27.123.214.117)
    Энэ одоо хэзээний явдлыг ямар зорилготой тавиад байгаан бол!
    2017 оны 06 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    2 цаг 51 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    5 цаг 16 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    5 цаг 30 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    5 цаг 45 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    5 цаг 49 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    6 цаг 23 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    6 цаг 49 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    7 цаг 5 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    7 цаг 14 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    7 цаг 59 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    8 цаг 9 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    8 цаг 17 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    8 цаг 30 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    9 цаг 45 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    10 цаг 20 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    10 цаг 37 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    10 цаг 56 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    11 цаг 3 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    22 цаг 35 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    Өчигдөр 17 цаг 51 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК