Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ханжоу хотын инновацийн хөгжилтэй танилц

2017-6-13
0
ЖИРГЭХ

БНХАУ инновацийн эх орон болохоор хөгжлийн зам нь зурайж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ бүхнийг гэрчлэх дараагийнхаа сурвалжлагыг дэлгэж, аяны богцоо уудалъя.

“Мөрөөдөл” хотхон 27-28 интернэт компанийг инкубаторт бойжуулсан

 

Газрын диваажин болсон Ханжоу хотод байрлах “Мөрөөдөл” хотхонд бид саатаж, тус хотхон хөл дээрээ босохоор тэмцэж буй инновацийн компаниудыг хэрхэн дэмжиж, мөрөөдлийг нь биелүүлэхэд туслаж буйг сурвалжилсан юм. Олон сая шувуудын дүрс бүхий дэвж буй далавчаар бэлэгдлээ хийсэн “Мөрөөдөл” хотхон нь Хятадын мэдээллийн технологийн компаниудын инкубатор нь аж. Тодруулбал Засгийн газраас и-бизнесийг дэмжиж, аж ахуйн нэгжүүдийг тус хотхонд үнэгүй байрлуулж, амжилт олох боломжийг олгодог байна. Харин тухайн компани нь 50 сая юаниас доош хөрөнгийн үнэлгээтэй бол Мөрөөдөл хотхон “ивээлдээ багтааж” мөрөөдлөө биелүүлдэг гэнэ. Энэ нь аж ахуйн нэгжүүдэд маш том дэмжлэг болдог гэдгийг ч тус хотхонд байрлах компанийн төлөөлөл онцолж байсан юм.

 

Байшин бүрийнх нь дээвэр амуу будааны сав шиг бөөрөнхий хэлбэртэй “Мөрөөдөл” хотхон өнгөрсөн хугацаанд нэг сая гаруй юанийн санхүүжилтээр 110 гаруй төсөл хэрэгжүүлж, 990 гаруй төсөлд 9400 аж ахуйн нэгжийг хамруулжээ. Түүнчлэн “Мөрөөдөл” хотхон 27-28 интернэт компанийг инкубаторт бойжуулсан бөгөөд өдгөө бүх Хятадад 40-50 компанийг хөгжүүлж байгаа гэдгийг тайлбарлагч онцолж байсан юм. Ухаалаг программыг үйлдвэрлэлд нэвтрүүлдэг 30 гаруй салбартай “Мөрөөдөл” хотхонтой танилцаад буцахдаа манай улс энэ бүхнийг сонсоод өнгөрөх бус хэрэгжүүлж, үйлдэрлэгч компаниудаа энэ мэт байдлаар дэмждэг болвол гэсэн бодол төрж байсныг нуух юун.

 

Тоос шороондоо дарагдсан цементийн үйлдвэрийг шинийг бүтээх инновацийн төв болгожээ

 

БНХАУ шинийг санаачилж, хөгжлүүлэхдээ тун гарамгай улс гэдэг нь нүднээ илт. Гуравхан жилийн өмнө  тоос шороотой цементийн үйлдвэр байсан газрыг хүн танигдахын аргагүй болгон өөрчилөн шинэчилж, шинийг бүтээх инновацийн төв болгон хөгжүүлжээ. Тодруулбал 1958 оноос хойш 30 гаруй цементийн үйлдвэр энд үйл ажиллагаа явуулж, байгальд сөрөг нөлөө үзүүлж байсныг БНХАУ-ын Засгийн газраас 1999 онд хааж, Ши Ху нуурын экологийн бүс болгох санаачилга гарган 2008 онд 100 сая 500 мянган юанийн хөрөнгө оруулалт хийж тус төвийг байгуулахаар болсон байна. Улмаар 2010 онд БНХАУ-ын Уран зургийн дээд сургууль, шинжлэх ухаан техникийн дээд сургуулийг байгуулснаар энэ муж шинжлэх ухаан технологийн бүс болох суурь бүрэлджээ. Өөрөөр хэлбэл, эрдэмтэн, мэргэжилтнүүд ирж суурьшсанаар инновацийн ажил эхэлсэн үүх түүхтэй. Энд улсын зэрэглэлийн их сургуулийн хүрээлэн, улсын патентын туршилтын хүрээлэн зэрэг олон оюуны бүтээл гаргах байгууллага нэгдэж, улсын шинжлэх ухаан аж ахуйн нэгжүүдийг бий болгон, оюутны шинэ санааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх бүс болсон юм.

 

Хоолны газрынхаа тохижилтыг хүртэл номын сангаар төлөвлөж хийсэн нь үнэхээр сонирхолтой шийдэл болжээ. Энэ бүсэд БНХАУ-ын Урлагийн дээд сургууль, Уран зургийн их сургууль, Жэжяны Дуу хөгжмийн их сургууль бий. Хотхон нь 2015 онд хотын зэрэглэлтэй байсан бол 2016 онд мужийн зэрэглэлд орсноор төсөв нь ч ахижээ. Байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэн бүрдсэн энэ хотхонд 7 хоног бүр концерт, урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулагддаг. Урлагийн сургуулиудад нь тус улсын өнцөг булан бүрээс эрдэмтэн мэргэд цуглаж улс орныг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Соёлын ухаалаг бүтээгдэхүүн бий болгож, урлагийн эрдэмтэн чадвартнууд хуран цуглаж, соёл урлагаар шинийг бүтээх, аялал жуулчлалыг татах бүс нутаг болгохыг зорьж байгаа юм.

 

Урд хөршид хууль зөрчигддөггүй нь инновацийн бүтээлийн гавьяа

 

 

Монголын сэтгүүлчдийн баг Жэжян хотын Бүтээлч паркаар зочилж, дэлгэцээр замын хөдөлгөөнийг хянах, хөдөлгөөнд оролцож байгаа автомашины даатгалд хамрагдсан эсэх, татвараа төлсөн эсэхийг хянах, түүнчлэн үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон үүл манан, бороотой үед камерийн бичлэгийг хэвийн болгож тодруулах, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээлэл олж авах, хүнийг зөв суулгаж сургах зорилго бүхий буруу суувал цаасан дээр гардаггүй ухаалаг бал, ус нэвтэрч гоожсон ч аюулгүй цахилгааны разетка, автомашины зогсоол, гэр бүлийн хэрэгцээнд ухаалаг систем ашиглах, гэмт хэрэгтэнг таних зэрэг технологийн дэвшил ашигласан инновацийн олон бүтээлийг үзэж сонирхлоо. Тухайлбал, дрон буюу роботоор замын хөдөлгөөн ихтэй үед гэрийн хаягаар шуудангийн үйлчилгээ хүргэх, маш их ачаалалтай гаражнаас машиныг нь олоход туслах, олон хүн цугласан газраас хэн нэгнийг эрж олох гэхчлэн хүний хүч хүрэхгүй ажлыг хөнгөвчлөх чадамжтай роботууд биднийг гайхшруулсан юм. Түүнчлэн зөв байрлалаар барихгүй бол гардаггүй үзэг, будаагаар хийсэн сойзны үс, эзэнтэйгээ зэрэгцэж явах чадвартай чимодан зэрэг нь үнэхээр биширмээр, бахдамаар сайхан санагдаж байсан.


Техникийн дэвшил ололтыг амьдрал нэвтрүүлж буй БНХАУ-ын энэ мэт инновацийн бүтээлүүд нь улсын хөгжилд үзүүлэх нөлөөлөл тун их юм. Тухайлбал ухаалаг камерын тусламжаар хэн хаана зөрчил гаргасан, тэр ч бүү хэл татвар даатгалаа төлсөн үгүйг нь хүртэл мэдэх боломжтой камер бүтээсэн байхад тус улсад хууль яаж зөрчигдөх билээ гэх бодол ч төрж байсан юм.
 

Хикивишнийнхэн ухаалаг хот бүтээн байгуулах зорилт тавьжээ

 

Бүтээлч парктай танилцсаны дараа дижитал технологид суурилсан аюулгүй байдлыг хангах камераараа дэлхийд алдартай Хикивишн /HIKVISION/ компанийн интернэт орчны ухаалаг шийдэл, шинэ санаачилга, инновацийн хөгжил дэвшилтэй танилцлаа. 2001 онд анх байгуулагдсан 20 гаруй мянган ажилтантай тус компани нь ухаалаг хот бүтээн байгуулах томоохон зорилт тавьжээ. Өнгөрсөн оны жилийн борлуулалтын хэмжээ гэхэд 40 тэрбум 800 мянган ам долларт хүрчээ. Тэдний зорилго нь инновацид суурилсан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлд нэвтрүүлэх бөгөөд хувь хүн, байгууллага, орон гэр, цагдаагийн байгууллагын ажилтан, тээврийн хэрэгсэл, гудамж талбайн аюулгүй байдлыг хангах чиглэлд голчлон анхаардаг. Монгол Улсад гэхэд Улсын Их Дэлгүүр, Номин сүлжээ дэлгүүр зэрэг байгууллагын камержуулалтыг хариуцан суурилуулснаар харахад бид ч гэсэн орчин үеийн инновацид суурилсан техникийн дэвшлийг импортолж өдөр тутмын ажил, амьдралдаа ашиглах бүрэн боломжтой болжээ. Гадаадын 28 орон, хятадын 38 газар салбартай тус компани жолоочгүй автомашин бүтээснээс гадна 3000 метр өндөрт 10 км радиуст байгаа орчныг агаарт нэг цагийн турш камертаа татаж авах хүчин чадалтай дрон бүтээсэн нь үнэхээр сонирхол татаж байлаа. Мөн маш олон барааг ялгаж ангилах хэцүү учир бар кодоор нь юу вэ гэдгийг нь ангилах робот ч бүтээжээ.

 

G20-ийн уулзалт болсон цогцолборыг өдөрт 3000-5000 хүн үзэж сонирходог

 

 

Сэтгүүлчдийн баг өнгөрсөн онд БНХАУ-ын Ханжоу хотод болсон G20 буюу дэлхийн их гүрний 20 удирдагчийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан цогцолборт зочлон, зочид угтах заал, хурлын танхим,  БНХАУ-ын сүр хүч, уул усны үзэсгэлэнг харуулсан сийлбэрт самбар гэхчлэн бүтээн байгуулалтын үүх түүхээс ч сонссон юм. G20-ын уулзалтын зохион байгуулсан цогцолборыг 6-8 тэрбум юанийн хөрөнгөөр тохижуулж, засвар үйлчилгээ хийсэн гэдгийг тайлбарлагч эмэгтэй онцолж байсан. Тус байгууламжийг толидохыг хүссэн хүн 100 юань  төлж үйлчлүүлэг бөгөөд өдөрт 3000-5000 хүн үзэж сонирходог гэсэн тоон баримт байдаг аж. Уулзалт зохион байгуулагдсан цогцолборын нийт талбай нь 62 мянган мкв бөгөөд Азийн хамгийн хамгийн том цэцэрлэгт хүрээлэн энд байдаг байна. Тус цэцэрлэгт хүрээлэнд 171 зүйлийн ургамал ургадаг гэдгийг ч тайлбарлагч сонирхуулж байсан юм. Тус газрыг Бээжин хотын үзэсгэлэнгийн газар хариуцан ажилладаг бөгөөд 600-700 хүн ажилладаг байна.

 

Урд хөршийнхөн G20-ийн уулзалтыг зохион байгуулж, дэлхий дахинаа улс төрийн рейтангээ өсгөсөн бол өдгөө уулзалт зохион байгуулсан цогцолбороороо жуулчдыг татаж, улсын төсвийг зузаатгах хэрэгсэл болгож чаджээ.

 

Газрын диваажин болсон Ханжоугийн бас нэгэн чимэг нь Шиху нуур

 

 

Газрын диваажин болсон Ханжоугийн бас нэгэн чимэг нь Шиху нуур. Ханжоуг зорьсон хүн энэ нуурыг үзэсгэлэнг үзэлгүй өнгөрөхийн аргагүй. Дэлхийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн Шиху нуурын үзэсгэлэнг толидож, Хасын луу завиар зугаалах боломж ч бидэнд олдсон юм.

 

Шиху нуурын Хасын луу завиар нэг удаа 100 хүн зорчих боломжтой бөгөөд өдрийн цагаар нэг хүн 70 юань, шөнийн цагаар 50 юаниар үйлчилүүлдэг байна. Хасын луу гэх модон завь нь акумлатороор ажилладаг бөгөөд хятадын хуучны эдлэлийг санагдуулам хээ угалзтай юм билээ. Харин нуурын нийт урт нь 6.5 км2. Шиху нуур Ханжоу хотынхоо төв хэсэгт байрлаж, хотын үзэсгэлэнг нэмдэг байна.  

 

Б.Батчимэг

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.179.60)
    ИУрсдаггүй учраас нуур гэдэг юм
    2017 оны 06 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    2 цаг 7 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    2 цаг 21 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    2 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    2 цаг 40 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    3 цаг 15 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    3 цаг 40 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    3 цаг 56 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    4 цаг 5 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    4 цаг 50 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    5 цаг 0 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    5 цаг 8 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    5 цаг 21 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    6 цаг 37 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    7 цаг 11 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    7 цаг 28 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    7 цаг 47 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    7 цаг 54 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    19 цаг 27 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    23 цаг 20 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК