Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Оюунхорол Дарь-Эхийн тоггүй айлуудыг эрчим хүчинд холбууллаа

2017-6-14
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол БЗД-ийн Дарь-Эх, Сансарын зургаан хороог төлөөлөн УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзах үеэр гэрэл цахилгаангүй, үр хүүхдүүд нь хичээл номоо хийх боломжгүй, ахуйн хөргөгч, зурагтаа ч ашиглаж чадахгүй нөхцөлд амьдарч байгаа тухайгаа уламжилж байсан юм. Тэгвэл сонгогдсон даруйдаа энэ асуудалд шуурхайлан хандаж, өнгөрсөн намар БЗД-ийн 21-р хорооны Ганц худгийн хойд талын  100 гаран өрхийг төвийн эрчим хүчинд холбуулсан. Мөн энэ хавартаа амжиж үлдсэн айл өрхийг эрчим хүчинд холбуулах саналыг ЭХЯ-нд хүргүүлснээр холбогдох зардлыг 2017 оны улсын төсөвт суулгуулж амжсан юм. 

Үүний дагуу Эрчим хүчний яам тендер зарлан, БЗД-ийн 21-р хорооны газар нутаг дахь Ганцын задгай, Жамсран уулын өвөрт оршин суудаг 140 гаруй өрхийг төвийн эрчим хүчинд холбуулах ажлыг нэр бүхий компаниудаар хийж  гүйцэтгүүлэхээр болсон. Тэгвэл энэхүү ажил өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Уг ажлын нээлтэд УИХ-ын гишүүн, БОАЖ-ын Д.Оюунхорол, Эрчим хүчний сайд П.Ганхүү болон бусад холбогдох албаныхан оролцсон юм. Мөн 21-р хороонд оршин суудаг тог цахилгаангүй байсан айл өрхийнхөн уг үйл ажиллагаанд хүрэлцэн ирж, чин сэтгэлийн талархал илэрхийллээ.     

Д.Оюунхорол: Гэрэл, цахилгаан бол айл гэрт халуун дулаан уур амьсгал бий болгодог зүйл. Нэг ёсондоо, гэрэл гэгээ, аз жаргал бэлэглэдэг зүйл юм

 

Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, БОАЖ-ын Д.Оюунхорол “Улаанбаатар хот өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байна. Үүнийг дагаад дэд бүтэц, тэр дундаа тог цахилгааны асуудал хотын төвөөс алслагдмал гэр хорооллын айл өрхүүдийн хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Та бүхэн надад итгэл хүлээлгэж төрдөө төлөөллөө болгон илгээсний маргаашнаас л би гэрэл цахилгааны асуудлыг хөөцөлдөж эхэлсэн. Улс орны эдийн засаг хүнд, төсвийн жил дуусч байсан хэдий ч өнгөрсөн өнгөрсөн намар 21-р хороо Ганц худгийн амны 100 орчим өрхийг төвийн эрчим хүчинд холбуулсан. Үлдсэн 140 гаруй айлыг холбуулах зардлыг 2017 оны Эрчим хүчний сайдын багцад суулгуулж, өнөөдөр бид ажлаа эхлүүлж байна. Гэрэл, цахилгаан бол айл гэрт халуун дулаан уур амьсгал бий болгодог зүйл. Нэг ёсондоо, гэрэл гэгээ, аз жаргал бэлэглэдэг зүйл юм. Та бүхэндээ тоонондоо нартай, зуухандаа галтай, сэтгэл дүүрэн сайхан амьдрахыг ерөөе. Мөн бидний ажлыг дэмжиж, гэрэл цахилгаангүй айл өрхүүдийн асуудалд анхаарал хандуулж, ажлаа эхлүүлсэн Эрчим хүчний сайд П.Ганхүү болон түүний багт талархал илэрхийлье” гэсэн юм. 

 

 

Түүнээс гадна БЗД-ийн 27-р хорооны Дунд Дарь-Эхийн 3 байршилд цахилгаан дамжуулах 0.4кВолтын агаарын шугам татсан ч айлууд руу холболт хийгээгүй байжээ. Тэгвэл өнөөдөр Эрчим хүчний яамны 95 жилийн ойг угтсан ажлын хүрээнд эдгээр байршил дээр “Эрчим хүчний салбарын улсын аварга шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан”-ны төгсгөлийн шатны шалгаруулалтын тэмцээн болж эрчим хүчээр холбох ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэхүү ажлыг Монгол Улсын бүс бүсээс шалгарсан эрчим хүчний салбарын хамгийн шилдэг 9 баг бүрэлдэхүүн хийж гүйцэтгэсэн бөгөөд ажлаа 13.00 цагт эхэлж, тог цахилгаангүй байсан 42 айлыг хагас өдөрт эрчим хүчээр холбож дуусгасан юм. Эдгээр айл өрхүүд дунд сүүлийн 10 жил тоггүй аж төрсөн айл ч байлаа. Энэ үеэр тог цахилгаантай болсон зарим иргэний сэтгэгдлийг сонссон юм.

П.Бямбахүү: Тогтой болчихлоо. Үр хүүхдүүдтэйгээ бөөнөөрөө тойрч суугаад зурагтаа үзнэ дээ

 

П.Бямбахүү /27-р хорооны өндөр настан/ : -Би Дарь-Эхэд 33 жил амьдарсан. Гэвч сүүлийн 10 жилийн турш хажуу айлаасаа тог гуйж, үнэхээр хэцүү байсан. Харин хэдхэн цагийн дотор тогтой болчихлоо. Ийм л амархан зүйл байсан байна. Сэтгэл л байвал юуг ч амархан хийдэг юм байна. Үр хүүхдүүдтэйгээ өнөөдөр бөөнөөр зурагтаа үзнэ гэхээр л баярлаад байх юм. Д.Оюунхорол сайддаа болон Эрчим хүчний сайд П.Ганхүүд, энэ салбарт ажилладаг мундаг залуучууддаа чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Буян нь дэлгэрэг.

 

 

Б.Гантулга: Эрчим хүчинд холбогдсон. Санаа зовох зүйлгүй амьдрахаар боллоо

 

Б.Гантулга /27-р хорооны иргэн/: -Хажуу айлаасаа тог гуйх үнэхээр хүндрэлтэй байсан. Заримдаа тог гуйдаг айл маань тогоо унтраагаад хэд хоногоор хөдөө явчихдаг. Тэгээд л манайх тоггүй болчихдог. Зурагт үзэх байтугай утсаа ч цэнэглэж чаддаггүй. Хоёр, гурван айл газраас тог хэрэглэхээр хүчдэл муу болчихдог. Одоо харин санаа зовох зүйлгүй боллоо. Та бүхэндээ бүгдэд нь маш их баярлалаа гэж хэлье.

 

Энэ мэтчилэн Дарь-Эхэд амьдардаг тог цахилгаанд холбогдсон иргэд Д.Оюунхорол сайд болон эрчим хүчний салбарынханд дахин дахин талархал илэрхийлсээр байсан юм.  

Дашрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын ажлын албаныхан Эрчим хүчний яам болон Зүүн түгээхийн холбогдох албаны хүмүүстэй газар дээр нь ажиллаж, ажлын явцтай танилцсан. Энэ үед эрчим хүч холбох тус газар нутагт ил задгай хог хаягдал их байсан юм. Харин гэрэл, цахилгаантай болох гэж байгаа айл өрхүүд эрчим хүч холбох ажлаас өмнө хог, хаягдлаа бүгдийг нь цэвэрлэж дуусчээ. 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (202.21.113.110)
    манай сайхан дарга нар тууз хайчилах зурагтаар гарах дуртай хотын дарга минь бүх карьер хаагаад замын нээлтэнд очно БОЯЖ сайд айлд гэрэл тавихад очиж үг хэлнэ ингээд орой болохоор зурагтаар гарна
    2017 оны 06 сарын 14 | Хариулах
  • 7 + 70 татбарт урхидуулав аа (202.9.43.176)
    МАН-йн сонгуулийн шоу. 16 онд юу амлаад байснаа мурин 7 татвар нэмсэн. Одоо ингэж сайхан дүр эсгэж байгаад Миа-гаа гаргаж ирээд ирэх 18 онд 70 татвараас хосыг чинь суглана даа. Мяриаж байгад Миа-гийн МАН-д далаара тавиулж ханахнүй эээ
    2017 оны 06 сарын 14 | Хариулах
  • сонгогч (66.181.169.202)
    буянтай сайн ажлыг эхлүүж байгаа Эрчим хүчний сайд Ганхүүд амжилт хүсье
    2017 оны 06 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    2 цаг 7 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    2 цаг 21 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    2 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    2 цаг 39 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    3 цаг 14 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    3 цаг 39 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    3 цаг 56 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    4 цаг 5 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    4 цаг 49 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    5 цаг 0 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    5 цаг 7 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    5 цаг 21 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    6 цаг 36 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    7 цаг 11 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    7 цаг 27 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    7 цаг 47 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    7 цаг 54 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    19 цаг 26 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    23 цаг 20 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК