Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гэр хорооллын иргэд орон сууц худалдан авахдаа урьдчилгаа төлөх шаардлагагүй боллоо

2017-6-16
0
ЖИРГЭХ

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1.2-р бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамрагдах боломж бүрдлээ.

Улаанбаатар хотод 216.000 өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч, хөдөлмөрлөж байна. 216.000 өрх нийслэлийн агаарын бохирдлын 70 хувийг бий болгохын зэрэгцээ, зуны цагт хөрсний бохирдол, өвөл агаарын бохирдлын голомт болдогийг бид сайн мэднэ. Байгаль Орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хамтарсан “Агаарын чанарыг сайжруулах бүс шинэчлэн тогтоох захирамж”-ийн дагуу Улаанбаатар хотын газар нутгийг агаарын бохирдлын түвшингээр нь 4 бүсэд хувааж, бүс нутаг бүрийн онцлогт тохирсон бодлого боловсруулан ажил хэрэг болгож эхлээд байгаа билээ. Улаанбаатар хотын хамгийн өндөр агаарын бохирдолтой буюу 1,2-р бүсийн нутаг дэвсгэр байрлах 182.616 өрх ипотекийн зээлд хамрагдахдаа урьдчилгаа төлбөрөө НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ОРОН СУУЦНЫ САН-гийн дэмжлэгээр бүрэн төлүүлэх боломж бүрдээд байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд С.Батболд зарлалаа.

 

Агаарын чанарыг сайжруулах 1-р бүсэд буюу Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 51 хорооны 130.706 өрх, 2-р бүсэд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн 51.910 өрх тус тус хамрагддаг бөгөөд энэ бүс нутагт байрлах Баянхошуу, МҮОНРТелевиз, 100 айл орчмын агаар дахь хүхрийн давхар исэл /SO2/ нарийн ширхэгт тоосонцор /PM2.5/-ын агууламжийн хэмжээ агаарын чанарын стандартаас 10-30 давсан тохиолдол удаа дараа бүртгэгдэж байсан Улаанбаатар хотын агаарын бохирдлын голомт  юм.

 

Хотын дарга хэлэхдээ “Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх”, “Суурьшлын бүсийн улаан шугам татах”, “Нийслэл рүү чиглэсэн иргэдийн шилжих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох” гэх мэт олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг та бүхэн мэдэж байгаа. Гэвч богино хугацаанд үр дүнтэйгээр агаарын бохирдолтой тэмцэхэд судалгаанд суурилсан, илүү зорилтот бүлэгт чиглэсэн, гэр хорооллыг орон сууцжуулах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна. Хэдий эдийн засгийн хүндрэлтэй үетэй бид нүүр тулж байгаа боловч, хот мөнгөгүй байна, улс зардлаа танаж байна гээд гараа хумхиад, шийдвэртэй алхам хийхгүй суугаад байж болохгүй. Нийслэлчүүд бид энэ хямралыг ААН-үүд, иргэд, олон улсын санхүүгийн байгууллагуудтайгаа нийлэн хамтдаа даван туулах учиртай. Агаарын бохирдолтой зөвхөн өвөл биш бүтэн жилийн турш уйгагүй тэмцэж байж бид бодитой үр дүнд хүрч чадна” гэдгийг онцоллоо.

 

Гэр хорооллын бүсээс ипотекийн зээлд хамрагдаж буй иргэд нүүхдээ хашаа байшингаа дараагийн иргэнд худалддаг, орон сууцанд амьдарч буй иргэд ипотекийн зээлд хамрагддаг гэх мэт байдал түгээмэл байгаа нь агаарын бохирдлын голомтод амьдарч буй иргэдэд чиглэсэн үр дүнтэй бодлого боловсруулах шаардлагыг бий болгоод байна.

 

Энэхүү тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх үүднээс Нийслэлийн Засаг дарга С.Батболд Нийслэлийн Агаарын бохирдлыг Бууруулах Орон Сууцны Санг /АББОСС/санаачлан байгуулж байна.

Хотын дарга АББОСС-ийн ач холбогдлыг тодорхойлохдоо:

 

  • 1, 2-р бүсийн яндангийн тоог бууруулах замаар агаарын бохирдолтой бодитой тэмцэх
  • 1, 2-р бүсэд амьдарч буй бөгөөд орон сууцны урьдчилгаа төлбөр төлөх боломжгүй иргэдэд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг сангаас төлөх замаар зорилтод иргэдийг хямд өртөгтэй, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамруулах
  • Зогсонги байдалд орсон барилгын салбарт бодит хөрөнгө оруулалт хийх
  • Чөлөөлөгдсөн газарт цэцэрлэг, сургууль, төрийн үйлчилгээний төв, хямд өртөгтөй орон сууц барьж дахин гэр гэр хорооллын бүсийг нэмэгдүүлэхгүй байх нөхцөл бүрдүүлнэ.

 

Агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн гэр хорооллын оршин суугчид ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамрагдахдаа өөрийн амьдран суугаа хашааны газрын эзэмших /ашиглах, өмчлөх/ эрхээ НӨХГ-т шилжүүлэн газраа  Нийслэлийн Газрын Санд бүртгүүлэх журамтай юм байна.  Мөн банкны зүгээс тавьж буй ипотекийн зээлийн үндсэн шаардлагыг хангасан байхаас гадна, худалдаж авч буй байрны хэмжээ 70м квадратаас илүүгүй, 1м2 –ын үнэ 1.500.000 төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй байх шаардлагатай юм.

 

Нийслэлийн зүгээс иргэний шилжүүлсэн газарт дахин төлөвлөлт хийн сургууль цэцэрлэг, хямд өртөгтэй орон сууц барих замаар яндангийн утаа дахин гаргахгүй байх нөхцөл бүрдүүлж, хот төлөвлөлтийн бодлоготой уялдуулан ажиллана гэдгийг нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдэгдлээ. Энэхүү сан Улсын болон нийслэлийн төсөв, Олон улсын байгууллага, Иргэд, ААН-үүдээс санхүүжилтээ босгох бөгөөд байнгын үйл ажиллагаатай нийслэлийн харьяа байгууллага болон цаашид ажиллах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (213.61.37.162)
    Good. Teneguud eserguutsej l baig. Agaariin bohirdoltoi olon argaar temtsene. Irgeded bolomj olgoj baigaa ni sain baina.
    2017 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (150.129.140.46)
    Наадах чинь худлаа. Сонгуулийн шоу шүү дээ. Хамаг газрыг М.Энхболд,Сандуй,Бадамжунай нар идчихсэн байхад доромжлоод байна уу. Сонгууль өнгөрөнгүүт хулхидуулснаа мэдэх болно. Юу ч хийхгүй бүтэн жил болчихоод гэнэт ухаа орсон юм шиг баахан худлаа сайхан амлалт өгч цонхны цаанаас чихэр харуулж байгаад сонгуулийн дараа МОЛИГОО гээд гараа дэгээд унана харж л байгаарай. Хүүхэд шиг өмнөхөө мартаад энэ мэт амлалтанд нь итгээд санал маналаа өгч баларваа, иргэдээ.
    2017 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (150.129.140.46)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
    2017 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (119.40.97.94)
    Урьдчилгаа төлбөрөө төлж чадахгүй байсан юм. Болж байна.
    2017 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (119.40.97.94)
    Demjij baina aa
    2017 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (119.40.97.94)
    Sain bna.
    2017 оны 06 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    32 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    46 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    1 цаг 1 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    1 цаг 5 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    1 цаг 40 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    2 цаг 5 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    2 цаг 21 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    2 цаг 30 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    3 цаг 15 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    3 цаг 25 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    3 цаг 33 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    3 цаг 46 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    5 цаг 1 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    5 цаг 36 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    5 цаг 53 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    6 цаг 12 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    6 цаг 19 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    17 цаг 52 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    21 цаг 45 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    23 цаг 7 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК