Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төр эзэн байж газраа чөлөөлж эхэллээ

2017-6-19
0
ЖИРГЭХ

 

Өнөөдөр хотын бөөгнөрөл дээд цэгтээ хүрчээ. Нэг машин байтугай, хоёр хүн зөрөх зай үлдээхгүй хашаа, хайс хатгаж нийтийн талбай гэх зүйлгүй боллоо. Энэ байдал зөвхөн нэг л хүний эрх ашигт нийцэж байгаа болохоос бусдын эрх ашигт харшилж байгаа юм. Хот яагаад ийм болчихов.

 

123
 

Засгийн газар солигдож сонгууль дөхөх үед улстөрчид энэ газрыг чөлөөлнө, тэр ч замыг тавина гэдэг амлалтад иргэд итгэхээ больсон. Тэгвэл энэ удаа эрх баригчид газар зохион байгуулалтад өөр шинэлэг арга хэмжээ авахаар шийджээ. Энэ үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд болон хотын удирдлагууд манлайлан оролцож байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар, Авто замын газрын орлогч дарга Б.Индра, Баянзүрх дүүргийн газрын албаны дарга Д.Бат-Ундрах, газар зохион байгуулагч Д.Отгонбаяр, Ц.Отгонбямба, Газар чөлөөлөх хэлтсийн мэргэжилтэн Ш.Цогт нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийнхэн Баянзүрх дүүргийн хороодоор явж газар дээр нь ажилласан юм. 

 

123

 

Ажлын хэсгийнхэн эхлээд Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 84 дүгээр сургуулийн зүүн талд байрлах орон сууцны хашааг буулгав. Тухайн хэсэгт нэг автомашин багтах зайтай байсан бол хашааг буулгаснаар харагдах орчин илт сайжирсан юм. Ер нь орон сууцны хорооллынхон автомашин тавих газаргүй гэж үргэлж ярьдаг ч өөрсдөө дур мэдэн байрныхаа өмнөх талбайг сунгах нь хэвийн үзэгдэл.

 

Энэ бүхнийг   цэгцлэх, иргэдийн тохь тухтай орчинг хангахад төрийн үүрэг оролцоо их юм. Тиймээс энэ удаа төр эзэн байж газар чөлөөлөлтөд хатуухан арга хэмжээ авч эхлээд буй нь энэ.

Ялангуяа Баянзүрх дүүргийн хувьд газар зохион байгуулалтын хувьд бусад дүүргийг бодвол эмх замбараагүй юм.Хаа сайгүй, дуртай газраа нүхлээд хашаа хайс хатгачихсан, нийтийн эзэмшилд нэг ч зүйл үлдээгүй нь харагдаж байв. Тэр байтугай 1990 онд баригдсан контейнерууд олон байна. Эдгээр нь эзэнтэй, эзэнгүй нь мэдэгдэхгүй түгжрэлийн голомт болчихсон.  

 

Иргэн Дорж нэг контейнер тавиад зам хаахад цаана нь 100 гаруй иргэний эрх ашиг хохирдог гэсэн үг. Тухайн оршин суугчид өөрсдөө энэ бүхнийг дур мэдэн хийчихээд буруутан болохоор төрийн үйлчилгээ рүү чихдэг нь ч нууц биш. Энэ хуучинсаг, хувиа бодсон аргад төр төмөр нүүрээ үзүүлэх цаг болсон гэж байв. Нэгхэн сарын өмнө “ТҮЦ” арга хэмжээ авч зөвшөөрөлгүйг нь буулгахад зарим иргэн өөрийгөө галдан шатаана гэж хотын удирдлагуудыг “айлгасан” удаатай. Энэ хувиа бодсон сэтгэлгээ нь хотын нягтралд халтай төдийгүй нийтийн эзэмшлийн бүх зам талбайд муугаар нөлөөлж буй. Тиймээс бид энэ сэтгэлгээнээсээ салж хотынхоо хөгжил цэцэглэлтэд нэмэр болдоггүй юм аа гэхэд ядаж дараа болохгүй баймаар санагдсан. 

 


 

Хотынхон газар чөлөөлөлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа аж.

 

Эхний ээлжид үл хөдлөх хөрөнгийг буулгахгүй, зөвхөн хашаа хайсыг нурааж явган хүний зам гарцыг гаргаж өгнө. Дараагийн шат нь газар зүйн мэдээллийн системд орсон газар хэмжээнээсээ хэтэрсэн бол төр газраа чөлөөлүүлж авна.

Илүү хатгасан нэг метр газрыг ч төр мэдэлдээ авах юм. Ийм тохиолдолдгазрын эрхийг нь цуцлах, тухайн иргэнтэй шүүхийн байгууллагад очиход бэлэн гэж байв. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ярихдаа, “Би Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүн. Энэ жил төсөвт  нэг тойрог тус бүрт  10 сая ам. доллар тусгасан. Энэ хөрөнгөөр ажил хийе гэхээр зураг төсөл байдаггүй.  Өөрөөр хэлбэл, хот болон гишүүд хоорондоо уялдаа холбоо муутай ажиллаж байгааг хүлээн зөвшөөрөх ёстой. Цаашдаа ийм байдлаар явахгүй ээ. Одоо хамтдаа хотынхоо хөгжлийн төлөө зүтгэе. Та нар надад цэцэрлэгийн газар гаргаж өг.  Цэцэрлэг, сургуулийн бүх газар хувь хүний эзэмшилд оччихсон. Дуудлага худалдаагаар ороогүй, нэг даргын гарын үсэгтэй газрын эзэмшилтэй.  Жишээ нь, Дүнжингарав худалдааны төвийн газар гэхэд хичнээн том билээ. Тэр газрынхаа булангаас нь эхлээд нэг сая доллараар худалдаж байна шүү дээ. Өмнө нь Х.Наранхүү хүүхдийн паркийн газрыг булаагаад л авсан. Одоо болоо шүү дээ. Би Дүнжингаравын газраас авч хүүхдийн цэцэрлэг барина. Надтай заргалдаг, шүүх дээр уулзахад бэлэн. 

 

123
 

Мөн “Хурд” компани, “Эко констракшн”, “Эм Си Эс” гээд том том компани газраасаа хэсэгчлээд хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийх ёстой. Тэд л нэг том газар хашаалчихсан, ардын хүүхдүүд нь болохоор сурах сургууль, цэцэрлэггүй явж болохгүй ээ. Эдгээр компанийн захирлууд газраа чөлөөлж өгөхгүй бол ёс суртахуунаар нь шахаад үзье. Хот өнөөдөр битүү түгжрэлтэй, явах  явган гарцгүй, хүүхэд шуухад машин тэргэнд дайруулчих гээд явж байхад тэд эрх мэдэл, албан тушаал, бэл бэнчингээрээ гайхуулж болохгүй” гэв. Үүний дараа нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Нийслэлийн зүгээс газар чөлөөлөлтийн асуудал дээр анхаарч ажиллаж байна. Цэцэрлэг, сургууль барихын тулд Газрын тухай хуульд өөрчлөлт хийх шаардлагатай. Тодруулж хэлбэл, газар чөлөөлөх заалтыг тодорхой болгох хэрэгтэй. Нийслэлээс олон тэрбум төгрөг зарцуулж байж газар худалдаж авах нөхцөл үүсээд байгаа. Хуулиндаа газар чөлөөлөх тусгай заалт оруулснаар энэ асуудлыг шийдэхэд хотын зүгээс асуудал байхгүй. Бид газраа чөлөөлөөд авчихаар  Дээд шүүх дээр очоод  хүндэтгэх шалтгаангүй гээд буцаад хот бурууддаг. Ийм өргөдөл гомдол, шүүхийн бичиг зөндөө байна. Үүнийг шийдэх хамгийн зөв гарц бол Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах. Энэ бүх эрх танд бий. Та хуулийн төслөө өргөн бариад батлагдчихвал хотын удирдлагуудаас хийх ажлаа хийгээд газраа чөлөөлөөд авчихна” гэсэн юм. 

 

 

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах компаниудын хууль зөрчиж барьсан дараах газруудыг чөлөөлж нийтийн эзэмшлийн талбай гаргаж өгөв. Үүнд, XV хорооны нутаг дэвсгэр “Алтан өргөө” хотхоны зүүн талд байрлах “Андууд интернэшнл” ХХК-ийн хашааг буулгаж засч тохижуулахаар болов.  Мөн XVIII хорооны  84 дүгээр сургуулийн урд уулзварт байрлах нийслэлийн Засаг даргын 2015 оны А\861 дүгээр захирамжтай “Юнайтед констракшн” ХХК-ийн барилгын хашааг татуулж явган хүн зорчих боломжтой болгосон юм.  Тус дүүргийн XVIII хорооны 37 дугаар байрны хойд талд байрлах иргэн Ж.Нямдаваагийн хашааг татуулж, замыг засч тохижуулахаар болов. Тус дүүрэгт хамгийн томд тооцогддог  зургаадугаар хороонд байрлах Сэлбийн гүүр орчмыг энэ жилдээ багтаан засварлаж зам тавих юм. Энэ гүүрийг орчин үеийн болгоход олон шийдэл байгаа гэж УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр онцолсон. Тэрбээр “Сэлбэ гүүрийг шинэчлэхдээ  доогуур нь гол урсдаг,  хажуугаар нь багана хийгээд тогтоосон дээвэртэй байж болно. Хотын хийх гээд зориод байгаа  шөнийн гудамжийг яагаад энд байгуулж болохгүй гэж.  Хоёр талаар нь гудамж хийгээд Концессын гэрээгээр өгчих. Тэгээд хувийн компаниуд оруулчих. Хот үүнд мөнгө зарлагадах хэрэггүй шүү дээ. Та нар далангийн ажлаа хийгээд бусдыг нь надад үлдээчих, би гүйцээгээд хийчихнэ. Сэлбэ голын цаад тал УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын тойрог, цаашаа Хан-Уул дүүрэгт УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн тойрог бий. Сэлбийн гүүрийг ашиглалтад оруулна гээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан байгаа. Тиймээс үүнийг улсын төсвөөр хийж болно” гэсэн юм. 

 

 

Энэ мэтчилэн шийдэж болох олон асуудал байгааг сануулсан. Ингээд ажлын хэсгийнхэн XXV хорооны 67 дугаар байрны хашааг буулгаж хоёр эгнээ зам гаргав. Мөн тухайн хэсгийн замыг хойшоо  XIII хорооллын дунд зам руу нийлдэг болголоо.  Тус хорооны “Натур” худалдааны төвөөс Замын цагдаа руу явдаг зам буюу  Home Land хотхоны баруун талд байрлах иргэн Э.Болдбаатарын хашааг татаж явган хүний гарцыг гаргасан юм. Үүнээс гадна тус дүүргийн 26 дугаар хорооны  “Баянмонгол” хорооллын зүүн талд байрлах нийслэлийн Засаг даргын 2014 оны А\573 дугаар захирамжтай “Ажиганахунчир” ХХК-ийн хашааг татаж явган хүний зам гаргахаар боллоо.

 

Ийнхүү ажлын хэсгийнхэн хагас өдрийн хугацаанд 10 газрыг чөлөөлж, нийтийн талбайг оршин суугчдад хүлээлгэн өгсөн юм. Цаашдаа газар чөлөөлөлтийн энэ ажлыг үргэлжлүүлэн хийх бөгөөд энд тухайн оршин суугчдын оролцоо, төрийн эрх мэдэл ихээхэн чухал гэдгийг харууллаа. 

 
 
Сэтгүүлч: В.Сарантуяа
Эх сурвалж: Монголын Үнэн сонин
0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.160.1)
    Хотын дарга нар М.Энхболдоос эхлээд л газрыг наймааны хэрэгсэл болгосон учраас иргэд газар эзэмших асуудалд ийм дураараа балмад ханддаг зуршилтай болцсон шүү дээ!!!!! Анхнаасаа л хот газарт хатуу чанд, эмх цэгцтэй хандсан бол иргэд ч ингэтлээ эвдрэхгүй л байсанюм!!!!!! 2-рт, газрын албад яг газар дээр нь хяналт тавихгүй байгаагаас хашаагаа хэтрүүлж хатгадаг моод дэлгэрсэн!!!!!
    2017 оны 06 сарын 19 | Хариулах
  • иргэн (103.26.195.58)
    Туушингийн урд талын явган хүний замыг чөлөөлөөчээ яагаад энэ замын тухай чимээгүй байгаад байна
    2017 оны 06 сарын 19 | Хариулах
  • irgen (202.179.26.62)
    namyanjugiin 107.5 tai bairnii uulzvaraas Namyanjugiin soyoliin tuviin baishin hurtelh buh gazariig choloolj orgon bolgoochee, odoo buur eldviin um zogsoo zaigui nemegdseer baigaad yavgan zorchigchid unendee lgahai,nohoi shig havchigdan mash zutruu buhimdan zorchij bna, avtobusnii buudal ni zogsoh talbai ch bhgui.
    2017 оны 06 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    31 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    45 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    1 цаг 0 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    1 цаг 3 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    1 цаг 38 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    2 цаг 4 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    2 цаг 20 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    2 цаг 29 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    3 цаг 14 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    3 цаг 24 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    3 цаг 32 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    3 цаг 45 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    5 цаг 0 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    5 цаг 35 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    5 цаг 52 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    6 цаг 11 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    6 цаг 18 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    17 цаг 50 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    21 цаг 44 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    23 цаг 6 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК