Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хоолны хордлого юунаас, яагаад үүсдэг вэ

2017-7-16
0
ЖИРГЭХ

Эмгэг төрөгч нян, вирүс, шимэгч, эгэл биетэн болон бусад үүсгэгч,химийн бодис, ионжуулагч туяа, цацраг, бохирдсон хоол хүнс, усыг хэрэглэсний улмаас үүсдэг хоол хүнсээр дамжих өвчин (ХХДӨ) нь дэлхийн улс орнуудын нийгмийн эрүүл мэндийн ба эдийн засгийн тулгамдсан асуудал хэвээр байна. ДЭМБ-ын мэдээгээр:

 

—     Жил бүр дэлхийн 10 хүн тутмын нэг ХХДӨ-өөр өвчилж, 420 сая хүн нас барж байна.

—     Нас барсан 3 хүн тутмын нэг нь <5хүртэлх насны хүүхэд байна.

—     Суулгалт өвчний шалтгаанаар 550 сая хүн (220 сая нь <5 насны хүүхэд) өвчилж, 230 сая хүн (96 сая нь <5 насны хүүхэд)нас барж байна.

 

Ялангуяа хоолны хордлогын тохиолдол дэгдэлт урин дулааны улиралд ихэсдэг.  Хоолны хордлого нь нян, түүний хор, вирүс, шимэгч, эгэл биетэн болон биологийн гаралтай бусад бохирдуулагч; малын эм, бэлдмэл, хүнд металл, пестицид, хортой ургамал, амьтан, органик болон органик бус нэгдэл зэрэг химийн гаралтай бохирдуулагч;ионжуулагч туяа, цацраг зэрэг физикийн гаралтай бохирдуулагч хүчин зүйлсээр бохирдсон хоол хүнс, усыг хэрэглэснээс үүсдэг.  

Дэлхийн улс орнуудад түгээмэл гарч буй ХХДӨ-ний үүсгэгчид ямар хүнсний бүтээгдэхүүнээр дамжсан болохыг авч үзбэл:

 

·         Сальмонел: өндөг, шувууны мах, жимс, хүнсний ногоо, мах

 

—  Кампилобактер:  тахианы мах, ариутгаагүй сүү, сүүн бүтээгдэхүүн, ус

—  Шигелл буюу цусан суулгын үүсгэгч:жимс, хүнсний ногоо, үхрийн махан стиик

—  EколиO157:H7: гамбургер, салями хиам, ариутгаагүй сүү, сүүн бүтээгдэхүүн, жимсний шүүс

—  Клостридум ботулинум: гэрийн нөхцөлд нөөшилсөн хүнс

—  Криптоспоридиум: ус

—  Циклоспор: бөөрөлзгөнө жимс

—  Листери: зөөлөн бяслаг, ариутгаагүй сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо

—  Вибрио вульнификус: далайн нялцгай биетэн

—  Иерсини энтерколитика: түүхий гахайн мах, ариутгаагүй сүү, сүүн бүтээгдэхүүн, ус

 

ХХДӨ гарахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь хоол хүнсний зүйлийг бэлтгэх, болгох, хадгалах хугацаа, температурын горимын зөрчил байдаг.

 

ХХДӨ-ий хөнгөн явцтай тохиолдлууд нь эдгэрдэг бол хүнд хэлбэрийн үед удаан хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдах, тахир дутуу болох, нас барах эрсдлийг дагуулдаг тул зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байдаг  

 

Хоолны хордлогыншалтгаан нь гэдэсний халдварт өвчний нэгэн адил мөн хоол хүнсийг бэлтгэх, боловсруулах, хадгалах, хэрэглэх үеийн эрүүл ахуй,ариун цэврийн дэглэм алдагдсантай холбоотойбайдаг. Нянгийн гаралтай хоолны хордлогод стафилококк нянгаар үүсгэгдэх хоолны хордлого, хиамдлын савханцар буюу клостридиум ботулинум нянгаар үүсгэгдэх ботулизм болон бусад төрлийн нянгаар үүсгэгдэх хоолны хордлогыг дурьдаж болно. 

 

Нянгийн бус гаралтай хоолны хордлого нь байгалийн гаралтай хортой ургамал (хортой мөөг г.м), хортой далайн хүнс (загас, далайн нялцгай биет)-ээр үүсгэгдэхээс гадна хүнсний зүйл төрөл бүрийн химийн бодисоор бохирдсон тохиолдолд мөн үүснэ. Эдгээр хүнс бохирдуулагч химийн бодистхүнд метал, пестицид, нитрат, нитрит, диоксин, хүнсний нэмэлт бодис зэрэг орох бөгөөд хүнсийг үйлдвэрлэх, боловсруулах, бэлтгэх явцад эдгээрээр бохирдох боломжтой. Хортой мөөгний хордлого, нитритийн давсыг хоолны давстай андуурч хэрэглээд хордох, хүнд метал болон бусад химийн бодисыг их хэмжээтэй агуулсан хоол хүнсийг хэрэглэснээр үүсэх цочмог хордлогууд нь нянгийн бус гаралтай хоолны хордлогод хамаарна. Харин хүнд метал, пестицид, диоксин зэрэг химийн бодисыг бага тун хэмжээгээр удаан хугацаагаар хоол хүнсээр дамжуулан авсан тохиолдолд хүний биед химийн бодисын архаг хордлого үүсч, эрхтэн тогтолцооны төрөл бүрийн өвчнүүд, хавдар үүсгэх алсын үр дагавартай. 

 

Монгол улсад 2014-2016 онд ХХДӨ-ий 27 удаагийн дэгдэлт бүртгэгдэж 1576 хүн өвчилсөн бөгөөд өвчтөнд хийсэн шинжилгээгээр сальмонелла энтритис, шигела, эширихи коли, цус задлагч стафилококк болон клостридиум препрингис зэрэг эмгэг төрөгч нян илэрсэн байдаг.  

 

ХХДӨ-ний үед илрэх шинж тэмдэг:

 

Хоолны хордлогын үед ходоод гэдэсний хямралын шинж болох суулгах, дотор муухайрах, бөөлжих, гэдэс базлах, халуурах шинжүүд түгээмэл илэрдэг. Дийлэнх тохиолдолд эдгээр шинж тэмдэгүүд илэрдэг боловч энэхүү өвчний зарим үүсгэгчид нь эрүүл мэндэд ноцтой үр дагавартай өвчлөл хүндрэлийг үүсгэдэг. Тухайлбал сальмонеллез, кампилобактер болон иерсинийн халдварын улмаас үе мөчний үрэвсэл буюу артрит, зарим төрлийн Е коли нянгийн халдвар нь бөөрний дутагдал, сальмонеллез, листериозын үед менингит өвчин үүсэх тохиолдол байдаг. Хар тугалга, метилт мөнгөн ус хүний мэдрэлийн тогтолцоог хордуулах, кадьми бөөрний өвчин, хүнцэл, афлатоксин буюу хөгц мөөгөнцрийн хор, акриламид, диоксин зэрэг химийн бодис нь хавдар үүсгэх аюултай. Хөгц мөөгөнцрийн хор афлатоксин нь сонгомлоор элэгний хавдар үүсгэдэг.

 

ХХДӨ-өөр өвчлөх эрсдэл, өвчилсөн тохиолдолд авах арга хэмжээ:

 

ХХДӨ үүсгэгчээр бохирдсон хоол хүнс хэрэглэсэн ямар ч хүн өвдөх магадлалтай ч 5 хүртэлх насны хүүхэд, 65-аас дээш насны хүн, жирэмсэн эмэгтэйчүүд, дархлааны тогтолцоо суларсан хүмүүс бусдаас илүү олон удаа,илүү хүнд өвчлөх эрсдэлтэй байдаг. Иймд эмзэг бүлгийн эдгээр хүмүүс шүүрхий мах, түүхий болон дутуу болгосон өндөг, түүхий, шүүрхий далайн хүнс, түүхий ус, ариутгаагүй сүү болон угаагүй жимс ногоо зэрэг эрсдэлтэй бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх нь зүйтэй.

 

Хэрэв та өвчилсөн шалтгаанаа хүнснээс болсон гэж үзвэл доорх арга хэмжээг аваарай!.

 

  • Яаралтай эмчид ханд: Ялангуяа шинж тэмдгүүд арилахгүй удаан үргэлжилж, хүндрэх шинж (цустай суулгах, ихээр дотор муухайрах, бөөлжих, өндөр халуурах г.м/) илэрвэл эмчид зайлшгүй хандах хэрэгтэй. Өвчлөх эрсдэл өндөртэй бүлгийн хүн ам (жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхдүүд, ахмад настан, дархлааны тогтолцоо суларсан хүмүүс) өвчилсөн тохиолдолд эмчид нэн даруй хандах шаардлагатай.
  • Сэжиглэж буй хоол хүнсний зүйлийг олон хүн цугларсан хүлээн авалт, ресторан болон бусад нийтийн хоолны газарт хэрэглэсэн, эсвэл дэлгүүрээс худалдаж авсан бол орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэх хэрэгтэй. 

Хо

Хоол хүнс бохирдоход нөлөөлөх хүчин зүйлс

 

Хоол хүнс бэлтгэх, боловсруулах, худалдаалах, хэрэглэх, хадгалах, тээвэрлэх үед эрүүл ахуй,ариун цэврийндэглэм алдагдсаны улмаас хоол хүнс нянгаар бохирдох нөхцөл бүрддэг. Бүр төрлийн хоол хүнс, ялангуяа мах, махан бүтээгдэхүүн, далайн гаралтай хүнс, чанасан будаа, гоймон, кремтэй бүтээгдэхүүн, сүү, бяслаг, өндөг зэрэг уураг, нүүрс усаар баялаг хүнсний бүтээгдэхүүнд хурдан нян өсөж үрждэг. Өвчин үүсгэгч нян өсөж үржихэд хугацаа, дулаан чийглэг хэрэгтэй байдаг. Нэг нян 2 дахин их тоотой болж үржихэд ердөө 15 минут хангалттай бөгөөд 6 цагийн дотор 16 сая болж үрждэг.

 

Өвчин үүсгэгч нянгаар бохирдсон хоол,хүнсний бүтээгдэхүүнийг гаднаас нь хараад мэдэхболомжгүй, амт, үнэр, өнгө, гадаад байдлын хувьд өөрчлөлтгүй байдаг. Эдгээр үл үзэгдэгч бичил биетнүүд нь хүнстэй харьцаж буй газарт хүнс бэлтгэх тавиур мод, сав суулга, ширээний тавцан, аяга таваг угаагч порлонзэрэг гадаад орчинд хаа сайгүй тархсан байдаг.  Өвчин үүсгэгчнянгууд нь гарын ариун цэвэр сахиагүй, хүнстэй хүрэлцэх бүх гадаргуу, сав суулгазэргийг сайтар угааж цэвэрлээгүйтохиолдолд хүнсийг бохирдуулдаг.

 

Хоол хүнсний зүйлс ялангуяа өндөг, сүү, мах, жимс, кремтэй бүтээгдэхүүн зэрэг түргэн гэмтэх хүнсийг тасалгааны хэмд удаан хугацаагаар хадгалах нь ХХДӨ үүсгэгч нян үржих таатай нөхцөл болох бөгөөд бохирдсон хоол хүнсийг  хэрэглэсний улмаас хоолны хордлого болон бусад суулгалт халдварт өвчин үүсдэг.  

 

ХХДӨ-өөс сэргийлэхийн тулд та юу хийх вэ?

 

ХХДӨ-нөөс сэргийлэхийн тулд ДЭМБ-аас гаргасан “Аюулгүй хоол хүнсний 5 түлхүүр” зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөж байна. Эдгээр зөвлөмжийг  хүнсний үйлдвэр, үйлчилгээний байгууллагууд төдийгүй айл гэр, хувь хүн бүр дагаж мөрдөж, хэвшүүлэх шаардлагатай юм.  

 

Түлхүүр 1: Цэвэр байх нь өвчин үүсгэгч нян, вирус, шимэгч, эгэл биетэн  өсч үржих, тархахаас сэргийлэх ач холбогдолтой.Тиймээс:

 

·         Хоол хүнсээ бэлтгэхийн өмнө, бэлтгэх явцад, мөн хэрэглэхийн өмнөгараа халуун бүлээн усаар сайтар савандаж угаах,

·         Гар утас, хаалга, шат болон автобусны бариул, мөн түүхий хүнс, гэрийн тэжээвэр болон мал амьтанд гараа хүргэх, сав суулга угааж цэвэрлэх, цэвэрлэгээ хийх, хүүхдээ бие засуулах, өөрөө ОО-д орох  зэрэг тохиолдолд гарыг халуун бүлээн усаар сайтар савандаж, угаах,

·         Хоолхүнсбэлтгэхэд хэрэглэдэгбүх гадаргуу, сав суулга, багаж хэрэгслийг тогтмол угааж цэвэрлэж, халдваргүйжүүлэх,

·         Гал тогоонд шавьж, мэрэгч, бусад амьтан орохоос хамгаалж тор хаалт хийх, 

·         Хүнстэй харьцдаг ажиллагсад хувийн ариун цэврийг сайтар сахих,

·         Хүнс, хүүхэд, эрүүл мэндийн байгууллагад ажиллагсад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдаж байх ёстой.   
 

Түлхүүр 2: Чанаж болгосон, мөн шууд хэрэглэдэг хүнсийг түүхий хүнсээс сайтар тусгаарлах нь хүнс дамжин бохирдохоос сэргийлэх ач холбогдолтой. Тиймээс:

 

·         Түүхий мах, ногоо, өндөг зэрэг бүтээгдэхүүнийг чанажболгосон хоол хүнс болон өргөст хэмх, улаан лооль, жимс, цагаан идээ, талх нарийн боов зэрэг шууд хэрэглэдэг хүнснээс сайтар тусгаарлах, тусад нь хадгалах.

·         Түүхий мах, ногоо хэрчдэг тавиур мод, хутга бусад хэрэгслэлийг чанаж болгосон, мөн шууд хэрэглэх хүнс бэлтгэхэд хэрэглэхгүй байх,  

·         Хүнс худалдан авахдаа шууд хэрэглэх бэлэн хоол хүнсийг түүхий хүнстэй холихгүй байх.

·         Түүхий хүнсний зүйлийг бэлтгэхэд хэрэглэсэн багаж, хэрэгсэлийг сайтар угааж, цэвэрлэж хэвших,

·         Хөргөгчид хадгалах хүнсийг махны шүүс болон түүхий өндөг, түүхий ногоогоор  бохирдохгүй байхаар тусгаарлавал зохино.  


Түлхүүр 3: Хоол хүнсийг гүйцэд чанаж болгоход өвчин үүсгэгч нян, вирус, шимэгч, эгэл биетэн үхэж устах ач холбогдолтой.Тиймээс:

 

·         Шөлтэй хоолыг буцалтал нь, малын мах, тахиа, шувууны махыг ягаан шүүс гарахгүй болтол нь гүйцэд чанаж болгох, 

·         Чанаж болгосоны дараа мах болон махан бүтээгдэхүүний гүний хэм 700С-аас багагүй байхаар гүйцэт чанаж болгох,

·         Идэж хэрэглэхэд бэлэн болсон шөлтэй хоол 750С, үндсэн хоол 650С, төрөл бүрийн зууш 110С хэм байхаар температурын горимыг чанд баримтлавал зохино. 

 

Түлхүүр 4: Хоол хүнсийг зохих хэмд хадгалах нь гэмтэж, муудах, өвчин үүсгэгч нян, вирус, шимэгч, эгэл биетэнөсч үржихээс сэргийлэх ач холбогдолтой.Тиймээс:

 

·         Хоолыг чанаж болгосны дараа тасалгааны хэмд 2 цагаас илүү хугацаанд хадгалж болохгүй, 

·         Түргэн муудах хүнсийг худалдаж авсан даруйд хөргөгчид (50С-аас бага) хийж хадгалах,

·         Хүнсийг хөргөгчинд хэт удаан хадгалахгүй байх,  

·         Хөлдөөсөн хоол хүнсийг тасалгааны хэмд гэсгээж, шүүсийг нь гоожуулахгүй байх нь зүйтэй.

 

Түлхүүр 5: Ундны цэвэр ус, хүнсний аюулгүй түүхий эдийг сонгох нь бохирдлоос сэргийлнэ. Иймд:
 

·         Зөвхөн баталгаатай ундны усны эх үүсвэрийн усыг хэрэглэх,

·         Түүхий ус хэрэглэхгүй байх,

·         Усыг буцалгаж хэрэглэх,

·         Газрын гадаргын ил задгай усыг хоол ундны зориулалтаар ашиглахгүй байх, зайлшгүй ашиглах тохиолдолд сайтар буцалгаж хэрэглэх,

·         Зөвхөн хөргүүлтэй нөхцөлд худалдан борлуулж буй газраас түргэн муудах хүнсээ худалдан авах,

·         Хүнс худалдан авахдаа гэмтэж, муудсан эсэхийг шалгах,

·         Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх,

·         Хүнсний ногоо, жимсийг угааж хэрэглэх,

·         Ус авах, хадгалах савыг тогтмол угааж цэвэрлэж байх,
 

Эдгээр зөвлөмжийг та амьдралдаа хэвшүүлснээр ХХДӨ-нөөсөөрийгөө болон гэр бүлээ сэргийлж чадна. 

 

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    15 цаг 27 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    17 цаг 52 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    18 цаг 6 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    18 цаг 21 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    18 цаг 24 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    18 цаг 59 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    19 цаг 24 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    19 цаг 41 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    19 цаг 50 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    20 цаг 34 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    20 цаг 45 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    20 цаг 52 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    21 цаг 6 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    22 цаг 21 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    22 цаг 56 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    23 цаг 12 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    23 цаг 32 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    23 цаг 39 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    Уржигдар 21 цаг 44 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    Уржигдар 17 цаг 51 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК