Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дуучин О.Гантулга: Тавдугаар ангидаа ятга тоглодог байлаа

2018-3-17
0
ЖИРГЭХ

Хэдэн жилийн өмнө youtube сайтад Гантулга – Румба гэх бичлэг нийтэд цацагдаж үзэгчдийн хандалт өдөр хоногоор нэмэгдэж байв. Удалгүй Үндэсний Олон Нийтийн телевизийн “Нарны жим” олон ангит киноны Оросоогийн дүрээр О.Гантулга гэх залуу олонд танигдаж эхэллээ. ШУТИС-ийг Экологийн инженер гэх ховорхон мэргэжлээр суралцаж төгссөн ч урлагт дуртайн хэрээр дуу, хөгжмийн замыг сонгосон түүнийг гитар уйлуулагч, гитараар наадагч, гитар амилуулагч гэж үзэгчид цоллоно.

Фланминго ритмийг гартаа оруулж, түүгээрээ үзэгчдийг эрхгүй байлдан дагуулдаг О.Гантулгын авьяас эгэл биш. Энэ удаад бид түүнтэй уран бүтээл, хувь амьдралынх нь талаар товч ярилцсан юм.

Яаж анх кинонд тоглох болов оо? Жүжигчин мэргэжилтэй билүү?

Жүжигчин биш. Төрчихсөн /Инээв/ Тэр бол ерөөсөө гитарын бичлэг Румбагаас л үүдэлтэй юм л даа. Тэр бичлэгийг киноны найруулагч Б.Гантулга, зохиолч М.Наранцогт эгч нар анх сонсоод киноны Оросоогийн дүрд тохирох юм байна гэж ярьсан юм билээ. Оросоо гитар тоглодог, хөдөлгөөнтэй дүр байсан. Намайг цагдаагийн академид ажилладаг байхад миний утсыг олоод над руу залгаж “үндэсний телевизээс ярьж байна, санал тавих гэсэн юм” гээд ярьсан даа.Тэгээд би 3 удаа очиж пробонд орсон. Сүүлийнхт нь орсны дараа танд баярлалаа, би эргэж холбоо барина гээд л таг алга болсон. Би ч сүүлдээ кинонд ороогүй юм байна даа гэж бодоод ажлаа хийгээд явж байтал залгаад “Сайн байна уу та? та Монголын үндэсний олон нийтийн телевизийн дараагийн төсөл болох Онцгой байдлын ерөнхий газартай хамтарч хийж байгаа Нарны жим киноны Оросоогийн дүрд тоглох боллоо” гэж хэлсэн.

Гэнэтийн тийм мэдээ сонсоод хэрхэн хүлээж авав? Мэдээж их л догдолсон байх.

Би тэр үед автобусанд явж байлаа. Ажил цагдаагийн академи, гэр 10-р хороололд байсан. Өөрийнхөө эмоцийг хүмүүсийн дэргэд илэрхийлж чадахгүй “Аанхаан, за, баярлалаа” гэхээс илүүг хэлж чадаагүй. Тэрнээс биш гэртээ байсан бол орилмоор л байсан. /Инээв/

Кинонд тоглох санал авах, кинондоо дүр бүтээгээд эхлэх хоёрт ялгаа их бий биз?

Пробонд орохоор Үндэсний телевизэд очиход үнэхээр сэтгэл өндөр байсан. Үүдэнд цагдаа шалгаад л сүртэй гэж… Анх удаа л төв телевизэд орж үзэж байсан минь тэр шүү дээ. Дээш ортол тэрүүгээр дүүрэн жүжигчид байсан. Олны танил жүжигчдээс, СУИС-ийн оюутнууд гээд зөндөө хүн байхыг хараад санаагаар навс уначихаж байгаа юм. Бүгд зохиолоо аваад тус бүртээ сургуулилж байна. Зарим нэг нь шал худлаа л ярьж байна шүү. Тиймэрхүү юмыг би өөрийнхө мэдрэмжээр гадарлаад байдаг болохоор тайвширсан. Нэг үгээр зарим хүний хий хоосон жүжиглэлтээс болж анхны айдас маань дарагдсан даа.

Тэгээд кинондоо сонгогдоод мотор дуугарч эхлэхэд Балуу буюу Төгсөө ахын намайг цохидог хэсгээс киноны ажил эхэлсэн. Хэд дахин цохиулсны дараа тэр хэсгийг зураг дууссан. Сүүлд мэдэхнээ эхний 3 цохилтоор болчихсон байсан юм байна лээ. Зориуд 7 дахиулсан шд. Хойшдоо бол хэтрүүлэх хэрэггүйг ойлгож, хамт ажилласан жүжигчид Төгсөө ах, туслах найруулагч Э.Бэлгүтэй, Батушка, Мөба гээд л бүгдээс л суралцаж байлаа. Хөдөө хээр зурагт явж байхад Бямбацогт ах бидэнд зөвлөж, дүрээ хэрхэн гаргавал амьд болохыг сургаж явсан болохоор их зүйл сурч авсан даа.

Би өөрийг тань “Нарны жим” киноноос хойш л гитар тоглож эхэлсэн гэж боддог байлаа л даа. Гитар хэдийнээс тоглож сурав? Сурахад хэн нөлөөлөв?

Гитарыг анх 2008, 2009 оноос л ШУТИС-ийн оюутны байранд л анх тоглож сурч байсан. Гэхдээ аав минь хааяа нэг балгаад орж ирвэл гитараа бариад л “Долоовор хуруундаа зүүний сорвитой”… гэж ирээд л дуулна. Миний ээж оёдолчин хүн болохоор утга нь авцалдаад зохицоно гэж. Хуучны орос дуунуудыг тоглохдоо янзын шүү дээ. Би даанч тэр үед нь ойлгож хардаггүй байж.

Тэгвэл ааваасаа гитар тоглох арга барилд суралцаж дээ?

Үнэндээ бол надаас ч илүү байсан даа. Аяыг нь тоглоод байх мөртлөө давхар ритм нь яваад байдаг. Би оюутны байранд байхдаа л олон улсын зөвлөх “Google”-ээр удирдуулаад гитарыг тоглож сурсан даа. Өөрөө суралцсан болохоор би нотны талаар мэдлэггүй. Дуугаа зохиохдоо ч тэр өөрийнхөө сонсгол, мэдрэмжээр л хийдэг. Мэдээж соло тоглохоор хичээвэл болох л байх. Дууныхаа бичлэгэнд орохдоо ритмээ бариад, зарим нэг чимхлүүр нарийн хэсгийг мэргэжлийн хүнээр хийлгэж байгаа ч цаашдаа өөрийгөө хөгжүүлэхийг зорьж байна.

Танд үлгэр дуурайлал болсон Монгол гитарчин бий юу?

Ер нь бол Вовка ах байна. Нэг л гоё санагддаг юм. Миний Румба гэж бичлэгийн доор сэтгэгдэл хэсэгт Вовка ах анх сэтгэгдэл бичиж үлдээж байсан. Бичлэг оруулсан найз Нямдаваа маань тэр үед миний өмнөөс хариу бичээд уулзах цаг товлочихсон байдаг байгаа. Би бүр итгэж өгдөггүй… Тэгээд уулзахаар замын цагдаагийн газрын урагшаа төмөр замын гармаар гарч баруун эргээд студид нь очиж үзсэн. Доторх тохижилт, хананд өлгөсөн гитарууд хэчнээн гоё байсан гэж санана. Амьдралдаа анх удаа л тийм гоё студид орсон маань тэр л дээ. Вовка ах тэгэхэд “Би фламинго ритмийг гартаа оруулах гээд үзэж байхад чи аль хэдийнээ гартаа оруулчихсан байдаг яасан айхтар хүүхэд вэ” гээд л урам хайрласан даа. Бид хоёр түүнээс хойш хэд хэдэн телевизийн нэвтрүүлэгт уригдаж тоглосон. Цаашид хамтарсан бүтээл хийх бодол бий.

Таны мэргэжил ингэхэд юу юм бэ? Мэргэжлээрээ ажиллаж байсан уу?

Экологийн инженер… Мэргэжлээрээ нэг ч удаа ажиллаж байгаагүй. Ямар сайндаа л ямар мэргэжлээр төгссөн бэ гэхээр нь ШУТИС-ийн дуулаачийн анги гэж явуулдаг байлаа шд. ШУТИС-ийн урлагийн наадам нижгэр болно л доо. Би ч идэвхтэй ордог байлаа.

Та тэгвэл бүр хуучнаасаа л урлагаар явсан байх нь дээ?

Миний анхны тайз бол 5-р ангид байхдаа оролцсон хүүхдийн урлагийн “Яргуй” наадмынх байсан. Яргуй чинь улсын хэмжээний том наадам болдог байлаа. Аймгийн бүх сумаас шалгарсан хүүхдүүд ирнэ. Би язгуур урлагийн төрлөөр оролцож, тэр үед ятга хөгжим тоглосон. Намхан хүүхэд хэрнээ мэргэжлийн ятга хөгжим хүнээр зөөлгөж гаргаад тайзанд Арал үгүй тэргээрээ, Аргал түүх санаатай юу… гээд л дуулж билээ. Наадмын шагнал гардуулах болоход язгуур урлагийн төрөлдөө алтан медаль хүртэж, анх удаа зусланд амрах эрхийн бичгээр шагнуулаад их баярлаж байлаа.

Удахгүй тоглолтоо хийх гэж байна. Энэ талаар?

Би төв талбайд шинэ он угтахаар ирсэн мянга мянган үзэгчдийн өмнө гарч дуулах хүсэл мөрөөдөл тээж явсан л даа. Тэгтэл өнгөрсөн шинэ жилээр он солигдох торгон мөчийн өмнөхөн 23:40 цагийн орчимд тайзнаа гарч өөрийн ая дуугаа улс даяар хүргэх сайхан боломж олдсон. Тэгээд л 2017 он миний хувьд үнэхээр сайн сайхнаар дүүрэн, мөрөөдөл биелэсэн жил байсан тул тэр мөрөөдлүүдээ үргэлжлүүлэн биелүүлэх хүсэл улам бүр оргилсон гэж болно. Он гараад “Гайс” хамтлагийн Төгсөө ахын киноны нээлтийг хөтлөх, дуулах ажлаар явах үедээ шинэ уран бүтээлүүдийн талаар ярилцаад, байгаа дуунууд дээрээ нэмж шинэ дуунууд хамтарч зохиохоор тохирч цомог гаргахаар болсон. Энэ үед Бүсгүй чамдаа, Аавын зураг зэрэг дууныхаа ерөнхий санааг гаргаж дуугаа зохиосон. Ингээд гуравдугаар сарын 18-нд тоглолт хийе гэж зорьсон нь энэ л дээ. Шинэ дуунууддаа клипээ хийлгэлээ. Мөрөөдөлдөө үнэнч байж цомгоо ч гаргаж амжлаа.

Цомгоо хаана хэвлүүлсэн бэ?

Бусдын жишгээр л Бээжинд хэвлүүлсэн.

Бээжинд гэснээс нэг хэсэг урагшаа явж тоглоод байх шиг байсан. Тэр ямар учиртай байв?

Хятадын Тяньжин хотод шинээр нэг зоогийн газар нээлтээ хийсэн юм. Монгол маягийн хоол зоогтой. Тэр газарт 4 сарын гэрээгээр дуулах ажлын санал аваад явсан л даа. Бээжин – Тяньжин хоёрын хооронд ирэн очин байдалтай хэдэн сар болсон юм.

Нэг хэсэг Гантулгын фэйсбүүкээр урд ажиллах урлагийн хүн байна уу гээд зар яваад байсныг харсан юм. Зарим нэг нь “хүний наймаа” хийгээд байна гээд л шуугиад байсан…

Би багаа бүрдүүлэх гээд л тийм зар тавьсан л даа. Амьд хөгжмийн хамтлагийн бүрэлдэхүүнтэй явж тоглолоо. Харин зарим хүн муугаар нь бодсон байх. Шоглоод байх шиг байсан. Дундад улсынхан бол Монгол хамтлаг гэхээр үнэхээр дуртай юм байна лээ. Улаанбаатарын үдэш, Хун галуу зэрэг Монгол дуунуудыг Хятадууд өөрсдөө дуулаад “ОД” болгочихсон юм байх нь сонин л доо. Бас англиар дуулах дуунууд Хятадууд дуртай санагдсан.

Нууц биш бол хэр хэмжээний юм олсон бэ?

Олсоон олсон… /инээв/

Гэр бүлийн тухайд…?

Түрүүн би хэллээ. 2017 он бол миний хувьд үнэхээр их аз, од гийсэн жил байлаа. НӨАТ-ийн сугалаанаас азтан болж үзлээ. Анх удаа Хятадад гэрээгээр ажиллаж үзлээ. Хамгийн чухал нь заяаны ханьтайгаа учирлаа. Сүйн бөгжөө зүүлгэлээ. 2017 онд бас “тэнгэр”-ээс надад үр илгээлээ… Оны сүүлд нь он солигдох мөчид төв талбайгаас ая дуугаа өргөлөө. Нэг жилд багтамгүй ихийг амжуулсаан. Энэ их өгөөж буяныг үргэлжүүлэхээр тоглолтоо хийх гэж байна. Тэгээд гадагшаа тоглох саналууд их ирж байна. Ялангуяа Америк руу явах санал ирж байгаа. Энэ бүх ажилд маань арын алба, тэр ялангуяа Төгсөө ах маань ихийг нугалж өгч байна даа.

Таны өчигдөрхөн нийтэд цацсан “Аавын зураг” дууны клипийг үзээд үнэхээр сэтгэл догдоллоо. Энэ дуу шүлэг, аялгууныхаа хувьд олон хүнийг догдлуулах байх…

Тиймээ энэ дууг зохиож байхад л дотор хөвсөлзүүлсэн дээ. Аав маань тэнгэрийн оронд байгаа. Тийм болохоор ч тэр үү дууныхаа хоолойн бичлэгт орж байхад ээлжлээд хоолой сонин болоод л, нүдэнд нулимс цийлэгнээд л байсан. Төгсөө ахдаа баярлалаа гэж хэлмээр байна.

Ярилцлагынхаа төгсгөлд таниас асуугаагүй зүйл байвал уншигчдад хандаад хэлж болох юм.

Миний цомгийн нэр бол “Life is a dream” буюу “Амьдрал бол мөрөөдөл”. Хүн бүрт мөрөөдөл бий. Хүн бүрийн мөрөөдлөөр амьдрал үргэлжилж байдаг учраас зорьсон бүхэн тань ирж, биелэх нь ойлгомжтой. Тийм болохоор амьдралынхаа зам мөрийг эргээд нэг харахад тэр чигтээ л мөрөөдлөө биелүүлсэн, түүнийхээ төлөө зүтгэсэн гэгээн сайхан ул мөрийг та бүхэн минь үлдээгээрэй гэж хэлье дээ.

Баярлалаа таны уран бүтээлд амжилтыг хүсье!

Ярилцсан Х.Болорбат

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • COP17: Бэлчээрээ аврах боломж буюу өгөөжийг нь малчид ч хүртэнэ
    17 мин
  • Э.Батшугар: Төрийн нийт үйлчилгээний 77 хувь цахим хэлбэрт шилжээд байна
    21 мин
  • Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    28 мин
  • Монгол, Израилын парламентын бүлгийн дарга нар цахим уулзалт хийлээ
    38 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов
    8 цаг 25 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө
    8 цаг 29 мин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
    15 цаг 16 мин
  • Их Британийн хаан III Чарльзын дүү Эндрюг АНУ-д ирж "Эпштейний хэрэг"-т мэдүүлэг өгөхийг шаардав
    16 цаг 50 мин
  • Зэвсэгт этгээд сургуульд гал нээж есөн хүнийг хөнөөж, 25 хүнийг шархдуулжээ
    17 цаг 1 мин
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
    17 цаг 7 мин
  • Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо
    18 цаг 59 мин
  • НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурлын хөх бүс дэх түр барилга байгууламжийг барих гүйцэтгэгч шалгарлаа
    19 цаг 26 мин
  • Ногоон төслүүдийг хөрөнгө оруулагчидтай холбох үндэсний платформ нээлтээ хийлээ.
    19 цаг 32 мин
  • Сар шинийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
    19 цаг 43 мин
  • Зах, худалдааны төвүүдийн ойр орчмын авто зогсоолыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна
    19 цаг 48 мин
  • Голомт банк: ТЕНДЕРИЙН УРИЛГА
    21 цаг 33 мин
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
    21 цаг 56 мин
  • Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
    22 цаг 9 мин
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
    22 цаг 36 мин
  • Монгол Улсын авлигын индексийн оноо 2 пунктээр буурч, 10 байраар ухарлаа
    22 цаг 57 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
24 баримт
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК