Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Цолмонбуд: Урлагийн хүнд жижиг тайз гэж байдаггүй

2018-8-02
0
ЖИРГЭХ

 

Балетын гоцлооч Ц.Цолмонбудтай ярилцлаа.

Тэрбээр, 2003 онд Хөгжим бүжгийн коллежийг Д.Дашлхагва багшийн удирдлагад төгсөөд 2003-2006 оны хугацаанд Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол бүжигчнээр ажилласан. 2006-2008 он хүртэл Японы балетын компанид гоцлол бүжигчнээр ажилласан. 2007-2016 он хүртэл Өмнөд Солонгосын "И Вон Үг" балетын компанид гоцлол бүжигчнээр ажилласан. Харин 2016 оноос өнөөг хүртэл Өмнөд Солонгосын “Гванжу сити балет” компанид балетын гоцлоочоор ажиллаж байгаа юм.

 

-Төрсөн нутаг, ус аав ээжийнх нь буян заяа аливаа хүнийг түшдэг гэдэг. Эндээс ярилцлагаа эхлүүлье?

-Миний аав Завхан аймгийн Баянтэс сумын уугуул. Миний ээж Дорноговь аймагт төрсөн. Би өөрөө Улаанбаатар хотод төрсөн хүн л дээ.

 

-“Гванжу сити балет” компанид бүжиглэхийн сацуу та өөрийн балетын компаниа байгуулжээ. Өөрийн балетын компанитай болох таны мөрөөдөл байв уу?

-Солонгост арав гаруй жил болчихлоо. Өмнө нь бас Японд хоёр жил ажилласан. Одоо Солонгосын “Гванжу сити балет” компанид балетын гоцлоочоор ажиллаж байна. Өнгөрсөн жилийн яг өдийд “Элит балет” компаниа байгуулсан. Компанийн маань үйл ажиллагаа нь жигдрээд явж байна. Мөрөөдлөө биелүүлэхээр зориглосон учраас  компаниа байгуулсан. Одоогоор нэг тоглолт тавихаар Монголдоо ирээд байна. Тоглолтын тов гараагүй. Ямартай ч бид бэлтгэлээ хийж байгаа.

 

-Урлагийн хүний хувьд анхны бүхэн чухал байдаг. Таны анхны тайз юу байв?

-Хамгийн анх 12 настайдаа Дуурийн театрын тайзанд гарч байлаа. Хөгжим бүжгийн коллежид ороод удаагүй байсан үе. Тэр үед шинэ жилээр “Гоо марал” гэж болдог байсан. Тэрэнд анх ангиараа орж байсан юм. Анхных байсан учир одоог хүртэл дотно санагддаг.

 

-Таны бүжиглэж байсан хамгийн том тайз юу байв?

-Заавал энэ тэр гэхгүй бүх тайз л миний хувьд том санагддаг. Бүх тайзыг том гэж бодож хичээдэг. Урлагийн хүнд жижиг тайз гэж байдаггүй.

 

-Манай улсад сонгодог урлагийг сонирхох иргэдийн сонирхол бага байдаг. Үүнийг юутай холбоотой гэж бодож байна вэ?

-Нэг үеэ бодвол харьцангуй гайгүй болсон гэж бодож байгаа.  Намайг сургуульд сурч байх үеийг бодвол олон нийтийн хандах хандлага нь хамаагүй өөр болсон байна лээ. Үздэг, мэддэг болчихсон.  Хуучин социализмын үед анги ангиар нь ч юм уу үзүүлдэг, танилцуулдаг байсан гэдэг. Одоо бол систем нь өөр, нийгэм нь өөр болчихсон учраас хувь хүн өөрөө л хайж, сонирхож үзэхгүй шаардлагатай болсон.  Гэхдээ л хуучнаа бодоход манайхан үздэг, мэддэг болоод байгаа шүү.

 

-Балет гэдэг урлагаас таны олж авсан ололт юу вэ?

-Хамгийн түрүүнд өөрөө өөртэйгөө ажиллах чадвартай болсон юм уу даа. Ямарваа нэгэн тайзанд гарахын тулд өөртэйгөө ярьж, өөрийгөө ойлгож өндөр сэтгэл зүйтэй байх ёстой. Үүнийг л өөртөө шингээж, олж авсан даа. Шаргуу, хөдөлмөрч занг ч сурсан. Учир нь маш их бэлтгэл хийдэг учраас тууштай, тэвчээртэй байхыг сурсан.

 

-Шантрах үе нэлээд байсан байх. Босох, тэмцэх хүчийг юу өгдөг байв?

-Урд өдөр нь шантраад би одоо юу хийгээд байгаа юм бэ гэж бодох үе их байсан. Тэгээд л маргааш нь сургуульдаа ирээд бэлтгэлээ хийгээд л мартчихдаг байсан. Магадгүй багшийн маань үг надад хүч өгч байсан болов уу. Ер нь тэгээд өөртөө зорилго тавиад тууштай явж байгаа бол шантрах төдийхнийг мартаад байж болно гэж боддог.

 

-Яагаад Монголдоо биш гадаадад ажиллаж байгаа вэ?

-Хөгжим бүжигт байхад манай багш Д.Дашлхагва гэдэг хүн байсан. Биднийг хар багаас нь гаднын том том театруудад заавал гоцлол бүжигчин хийх ёстой гэдэг мөрөөдлийг суулгаж өгсөн болов уу. Одоо тэгээд бүгд л гадаадын том том театруудад ажиллаж байна. Ер нь багаасаа л гадаадын том том бүжгэн жүжгүүдийг видео тоглуулагч тэр үед  кассе́та гэж байсан. Кассетаар их үзэж, түүнээс суралцдаг байсан гэж хэлж болно. Тэр газар очиж ажиллах юмсан гэж л боддог байж. Гэхдээ Монголд гурван жил орчим театрт ажилласан. Найзуудаараа нэгнийдээ цуглаж тэр тэр улсын тийм тийм театрт ажиллана гэж ярьдаг байлаа. Саяхан нэг найзтайгаа уулзаад ярилцаж байхад нээрээ л бүгдээрээ ярьсандаа хүрсэн байна лээ.

 

-Таны багш Д.Дашлхагва Монголын балетын урлагт нэлээд хувь нэмэр оруулсан. Багшаасаа өвлөж авсан үнэт зүйл юу байв?

-Өвлөж авсан гэхээсээ илүү өвлөж авахыг хүсдэг зүйл байгаа. Багш маань маш их хөдөлмөрч хүн л дээ. Зогсолтгүй л ажиллаж байдаг. Биднийг ч тийм байлгасан. Ажиллах ёстой, ажиллаад бай гэж хар багаас зүрхэнд минь хэлж сургасан. Одоо би ажиллах ёстой, идэвхтэй амьдрах ёстой гэж үргэлж бодож явдаг.

 

-Монголдоо ирээд хүүхдүүд сургаад явъя гэсэн бодол байгаа юу?

-Би Солонгост балетын сургуульд багшилдаг. Олон жил багшилж байна. Нэлээд хэдэн шавьтай болсон. Ер нь тэгээд Монголдоо ирж ажиллах байх.

 

-Хүн болгон зорилготой. Таны ойрын зорилго юу вэ?

-Том бүжиг дэглэмээр байна. Яг бүжигчин гэдгээсээ илүү гоё том балет дэглэж үзмээр байна. Балетын компани байгуулъя гэж бодож яваад байгуулсан. Одоо балетын компаниараа дамжуулаад өөрийн дотор байгаагаа харуулна даа.

 

                                                                                                                        Л.Сайнбаяр

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    5 цаг 20 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    5 цаг 46 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    5 цаг 47 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    6 цаг 14 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    6 цаг 16 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    6 цаг 22 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    8 цаг 11 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    8 цаг 33 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    8 цаг 47 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    8 цаг 52 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    9 цаг 2 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    9 цаг 31 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    9 цаг 58 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    10 цаг 0 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    10 цаг 7 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    10 цаг 28 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    10 цаг 42 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    10 цаг 50 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    11 цаг 2 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    11 цаг 13 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Монголын их уулсад мэндэлсэн ДАЯН АВАРГУУД
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК