Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ихэнх нутгаар өвсний гарц сайтай, тэжээл сайн ургаж байна

2018-8-05
0
ЖИРГЭХ

 

       Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өвөлжилтийн бэлтгэл хангах нарийвчилсан төлөвлөгөө гарган, аймаг, нийслэл, сум дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг заасан хэмжээнд бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ жилийн тухайд аймаг, нийслэл, сум, дүүргийн зайлшгүй бэлтгэх өвс, тэжээлийн аюулгүйн нөөц болгож, 25915 тонн өвс, 14735 тонн тэжээл бэлтгэнэ. Өөрөөр хэлбэл, аймаг тус бүрт 30-100 тонн өвс, 25-50 тонн тэжээл, бэлтгэх албан даалгавар ногдсон юм. 2017 онд улсын хэмжээнд 935 мянган тонн хадлан бэлтгэсэн бөгөөд манай улс жилд 1 сая тонн хадлан бэлтгэвэл дотоодын хэрэгцээг бүрэн хангана гэж үздэг.

 

 Зургадугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 30 хувь нь зуншлага хэвийн, 30 хувь нь дунд зэрэг, 40 хувь нь муу буюу бэлчээр тааруу, зуншлага муу гэсэн үнэлгээтэй байлаа. Долдугаар сард орсон бороо ган тайлсан учраас ихэнх нутгаар хадлан бэлтгэх таатай боломж бүрджээ. Хадлангийн төв нь газар тариалангийн бүс нутгууд болох Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Хэнтий, Өвөрхангай, Архангай болон Булган, Дорнод, Сүхбаатар аймаг, 9 отрын бүс, хилийн зурвас юм.

 

Наймдугаар сарын 1-ний байдлаар Баян-Өлгий зэрэг зарим аймгийн иргэд хадлангаа авч эхэлсэн. Тус аймаг энэ онд 62800 тонн өвс, 6670 тонн гар тэжээл, 7345,3 тонн эрдэст тэжээл бэлтгэхээр төлөвлөн баталсан байна. Харин Ховд аймгийн тухайд зуншлага оройтож болсонтой холбогдуулан хадлан хадах хугацааг 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зохион байгуулах юм. Ховд аймаг гэхэд 60 000 тонн хадлан бэлтгэнэ.

 

Аймгууд хадлангийнхаа дийлэнхийг наймдугаар сардаа багтаан авдаг. Зарим тохиолдолд есдүгээр сарын эхээр хадлан бэлтгэлийн ажил явагдаж, есдүгээр сарын 15-н гэхэд хадлангийн ажлын дүн гарна гэж тооцлоо. Өнөөдрийн байдлаар 36 мянган га талбайд малын тэжээл тариалсан. Орон нутгийн иргэд, бэлчээр ашиглагчдын хэсгүүдэд тэжээл тариалах боломжоор хангаж байгаа юм.   

 

        Хадлан, тэжээлээ амжилттай авч, өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулахын тулд орон нутаг дахь улсын тусгай хамгаалалттай газар болон хилийн зурвас газраас хадлан хадах, өвөл, хавар отор нүүдэл хийх тухай зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хил хамгаалах ерөнхий газраас авахыг Аймгийн Засаг дарга нарт зөвлөж байна. Мөн аймаг, сум, багийн түвшинд бэлчээр ашиглалтын хуваарилалт, хязгаарлалт, худгийн ашиглалт, хамгаалалтын тогтолцоо бүрдүүлэх, тэжээл бэлтгэх зэрэг ажлыг нягт уялдаатай зохион байгуулах ажлыг аймгийн Засаг даргын тамгын газар хариуцна.   

 

Түүнчлэн хадлан бэлтгэх газар, нутгийг малчид, иргэд, аж ахуйн нэгжүүдэд тэгш хуваарилан, говийн болон бусад аймагт хадлан бэлтгэх газар, нутаг олгоход дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Аймаг, сум бүр дотоодын хэрэгцээний өвс, тэжээлийг бэлтгэхээс гадна улсын аюулгүйн нөөцийг бэлтгэхэд оролцох үүрэгтэй. Өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд худалдан авах өвсний чанар, жин, нягт зэрэгт онцгой анхаарч, ногоон буюу 1 дүгээр зэргийн, 18-20 кг-аас доошгүй жинтэй, өндөр нягтралтай боосон өвсийг нөөцлөх нь зүйтэй юм.  

 

        Малчид, мал бүхий иргэдэдийн тухайд өвөлжих, хаваржих бэлчээрийн малдаа зориулж, өөрсдийн хүч боломжоороо хадлан, тэжээл бэлтгэн, малаа ус, хашаа байраар хангаж, байгалийн болзошгүй эрсдэлээс хамгаалах орчин нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Малын арчилгаа, маллагаандаа онцгой анхаарч, тэжээллэгийн технологийг мөрдөж ажиллахыг уриалж байна.  

 

1961 онд 100 га бэлчээр, хадлангийн талбайд ногдох хонин толгойд шилжүүлсэн малын тоо 32 байсан бол 2017 онд 99 болж бэлчээрт үзүүлэх ачаалал 3.1 дахин нэмэгдсэн байна. Тиймээс үүссэн нөхцөл байдлын улмаас өвөл, хаврын улиралд мал өлдөх эрсдэлтэй тул тогтоосон хэмжээний өвс, тэжээлээр хангах ёстой. Адуу өдөрт биеийн жингийн 2, үхэр 3, хонь 3.75, ямаа 3.5 хувьтай тэнцэх хэмжээний өвс идэж байх шаардлагатай бөгөөд энэ жишгээр тооцвол 400 кг жинтэй адуу өдөрт 9 кг, 300 кг жинтэй үхэр 10.5 кг, 30 кг жинтэй хонь 1.3 кг, мөн жинтэй ямаа 1.2 кг хуурай өвс идэх шаардлагатайг Аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрууд анхаарч, тооцоолох хэрэгтэй.

 

        Аймаг, сумын түвшинд хонь, ямаа, үхрийн 25-30 хувь, тэмээний 5 хувь, адууны 3 хувийг нэмэгдэл тэжээлд оруулах нь зүйтэй. "Гар аргаар тэжээл бэлтгэх аян" өрнүүлж, бэлтгэсэн тэжээлийг чанар аюулгүй байдлыг алдагдуулахгүй, горимын дагуу зөв хадгалж, хамгаалахад мэргэжил арга зүйн зөвлөгөө үзүүлэх үүргийг Аймаг, нийслэлийн ХХААГ хүлээж байна.

 

Эх сурвалж: ХХААХҮЯам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (202.9.42.13)
    малы тоо ихдэж сайн өвс ургахаа больсон мянгат малчин гэх цолоо өгөхөө боль монгол хүн элдэв малгай отго жинс тэмдэгэнд их дуртай мөн гавьяат гэх цол бүү өг жинхэнэ хөдөлмөр хий сэн хүнд баатар өгч болох юм элдэв бөх зохиолч жүжигчид шагнал авах гэж төрсөн юм шиг надад өгсөнгүй гэж хэвлэлд ярилцлага энэ тэр өгөөд ичиж үхмээр ямар юмний гавьяа байхав жирийн ажилаа хийж амь зууж байгаа хүмүүс шүү дээ их хуралын гишүүд баахан гавьяат болсон биз дээ үхсэн хойноо хийсэн хуулыг нь хардаа бөөн засвар нийгэмд огт хэрэглэж болохгүй хуулиуд 30 жил хийсэн ичиж амьдар өсөгсөн малаа хар бөөн өвчний үүр
    2018 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.10.21.100)
    За боль доо Хадаад байх ямар өвс байгаа юм Сая Төв Ар, Өвөрхангайгайгаар яваад ирлээ Нил зэрлэг өвс буюу лууль л Монглын газар нутгийг эзэлсэн байна ш дээ Юуг нь хадах гээд байгаа юм Луулиа өвс тэжээл гэх гээд байгаа юм уу
    2018 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.55.191.205)
    Монголын ард иргэдээ одоо наадахаа зогсоож хадлан тариаландаа гарах цаг болж байгаа шүү .. Ялангуяа малчид минь өдөл болохоор бадар бариад суулгүй өвсөө бэлдэх хэрэгтэй байна ...
    2018 оны 08 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    4 цаг 30 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    4 цаг 57 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    4 цаг 57 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    5 цаг 25 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    5 цаг 26 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    5 цаг 32 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    7 цаг 21 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    7 цаг 44 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    7 цаг 57 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    8 цаг 2 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    8 цаг 13 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    8 цаг 41 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    9 цаг 8 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    9 цаг 11 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    9 цаг 17 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    9 цаг 38 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    9 цаг 52 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    10 цаг 0 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    10 цаг 12 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    10 цаг 24 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Монголын их уулсад мэндэлсэн ДАЯН АВАРГУУД
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК