Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“ХОРТ БОДИСЫН ҮНЭН-2”

2018-8-07
0
ЖИРГЭХ

Түрүүчийг ЭНДЭЭС уншина уу.

 

-ЭНЭ БОЛ ТРАФИГУРА ХЭМЭЭХ ҮНДЭСТЭН ДАМНАСАН КОРПОРАЦИ, ПРОБО КОАЛА ХЭМЭЭХ ХӨЛӨГ ОНГОЦ, ЗААНЫ ЯСАН ЭРЭГ ДЭХ ХОРТ БОДИСЫН ХАЯГДЛЫН ТУХАЙ БИЛЭЭ-

ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ, ГРИЙНПИЙС БАЙГУУЛЛАГЫН ХАМТАРСАН ТАЙЛАНГИЙН ХУРААНГУЙ

 

ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ ВЭ?

КОРПОРАЦИЙН ГЭМТ ХЭРЭГ: ТРАФИГУРАГИЙН ХАРИУЦЛАГА

Трафигурагийн зүгээс 2006 онд Абиджанд болсонд үйл явдалд манай компани ямарваа хариуцлага хүлээхгүй хэмээн удаа дараа мэдэгдсэн юм. Гэвч Голландын шүүх Трафигураг хууль бусаар хаягдлыг Европоос экспортлосон буруутай хэмээн үзэж, Кот д’Ивуарт хаягдлаа асгасан хэрэгт нь компанийн хариуцлага тооцохоор мөрдөн шалгалт явуулсан байна.

Нотлох баримтуудаас харахад байгаль оршин болон хүний эрүүл мэндэд маш аюултай хаягдал үйлдвэрлэсэн гэдгээ Трафигура сайн мэдэж байсан байна. Түүнээс гадна уг хаягдлыг Европоос Африк тив рүү тээвэрлэх нь хууль бус гэдгийг ч Трафигура мэдэж байсан, мэдээгүй байлаа гэхэд мэдэж байх үүрэгтэй байсан юм. Хаягдал нь зайлшгүй тусгайлан хаяж устгах ёстой, Европын дөрвөн ч байгууллага уг хаягдлыг устгаж чадахгүй, 5 дах нь тусгай боловсруулалт шаардлагатай гэдгийг онцгойлон мэдэгдсэнийг мэдсээр байж Абиджан дах орон сууцны хорооллын дунд нээлттэй хогийн цэг дээр хаяхаар шинэхэн компани сонгон гэрээлсэн байна.

Трафигура аюултай гэдгийг нь мэдсээр байж хорт хаягдлыг зохих байдлаар хаяж, устгаагүйгээс гадна, хаягдлын шинж чанарын талаар хууль тогтоогч байгууллага болон харилцагч компаниуддаа зөв мэдээлэл өгөөгүйгээс хаягдлыг зохистой устгахгүй байх эрсдэлд шууд хүргэсэн юм.

Хаягдлыг хаясны дараахан Кот д’Ивуарт ирсэн Трафигурагийн хоёр дээд удирдах ажилтнууд болох Клауде Дауфин ба Жан- Пьер Валентини нарыг баривчилж, олон зүйл ангиар хэрэгт татсан байна. Гэвч 2007 оны 2 сарын 13-нд Кот д’Ивуарт болон Трафигура зөвшилцөлд хүрч, Трафигура CFA95 тэрбум (ойролцоогоор $200 сая ам.доллар) төлөхөөр болсон юм. Ивуарын Хэлэлцээрийн дагуу нөхөн төлбөрийн хариуд засгийн газар нь Трафигурагийн талыг “уг хэргээр одоо эсвэл ирээдүйд шүүх, заргалдах эсвэл ямарваа арга хэмжээ авах” эрхээсээ татгалзсан байна. Хоёр удирдлагыг батлан даалтаар суллаж, хэргийг хаажээ.

2010 онд Голландын шүүх Трафигураг Кот д’Ивуарт хууль бусаар хаягдал экспортолсон, компани хаягдлыг боловсруулахаар Амстердамд авчрахдаа “хаягдлын хорт шинж чанарыг нуун дарагдуулсан”-ы төлөө ял оноосон байна. Гэвч Прокурор хаягдлыг Голландын газар нутгаас гарснаас хойших хэрэгтэй холбоотойгоор компанийг шалгахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Иргэд ч мөн арга хэмжээ авахуулахаар оролдсон байдаг. Их Британийн шүүхэд хандсан ч хэргийг шүүхийн гадуур шийдвэрлэсэн бол хохирогчид Голландын шүүхэд хандсан ч амжилт олж чадаагүй ажээ. Голланд эрүүгийн гэмт хэрэгт Абиджанд болсон хэргийг шүүх эрх мэдэл байддаггүй бөгөөд энэ нь хохирогчдын иргэний арга хэмжээ авах боломжийг ихээхэн хязгаарлаж байна.

 

Трафигурагаас тайланд гарсан мэдэгдэлд хариу өгөхийг хүсэхэд:

“Уг тайлан ноцтой алдаатай, ташаа мэдээлэл болсон гэж манай зүгээс үзэж байна. Тайлан нь тун хэцүү төвөгтэй хууль шүүхийн асуудлыг хэт энгийн мэт тайлбарлаж, буруу ташаа мэдээлэл дээр үндэслэн дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан байгаа нь нөхцөл байдлын нарийн учир, процессийг илтгэж чадахгүй байна. Уг хэргийг 5 орны шүүх байгууллага өөр өөр талаас нь шалган үзэж, зохих шийдвэрүүдээ гаргаж, зөвшилцөлд хүрсэн. Тиймээс уг хэргийг хангалттай хууль шүүхийн байгууллагаас шалгаагүй гэх нь буруу” хэмээн хариулсан юм. Гэвч Трафигура ямар алдаа, ташаа мэдээлэл гарсан талаар тодорхой хэлсэнгүй.

 

 

ТРАФИГУРАГИЙН ХУУЛИАР ХҮЛЭЭСЭН ХАРИУЦЛАГА

 

Кот д‘Ивуар: Компанийг ялаас чөлөөлсөн

 

Нидерланд: Хаягдлыг экспортолсон хэргээр шүүж, гэм буруутай хэмээн үзэж 1 сая еврогоор торгосон. Давж заалдах шатны шүүх хурлаар мөн гэм буруутай хэмээн үзжээ. Прокуророос Кот д’Ивуарт болсон хэргийг мөрдөн байцааж, шүүхгүй байхаар шийдвэрлэсэн юм. Мөн Грийнписийн зүгээс Абиджанд хаягдал тээвэрлэж байсан жолоочид Трафигура эсвэл Трафигурагийн ажилтны зүй бус нөлөөгөөр уг хаягдлыг хаа сайгүй хаясан гэх мэдээлэлд шалгалт хийж, мөрдөн байцаалт явуулах асуудлаар хүсэлт гаргахад Голландын шүүх эрх мэдлийн хүрээнд хамаарахгүй хэмээн хүсэлтийг буцаажээ. Их Британи: 30,000 гаруй хохирогчид иргэний хэрэг үүсгэсэн боловч шүүхийн гадуур шийдвэрлэсэн. Ямарваа эрүүгийн мөрдөн шалгалт явуулаагүй.

Франц: Клауде Дауфин ба Жан-Пьер Валентини гэх Трафигурагийн Франц гаралтай хоёр удирдлагыг Францын Прокурор шүүхгүй байхаар шийдвэрлэжээ.

Норвеги: Иймэрхүү ижил төрлийн хаягдлыг Норвегид авчирсан хэдий ч усан онгоцон дээр үйлдвэрлэсэн хаягдал гэх шалгаанаар Трафигура шүүх ажиллагаанаас зайлж байна.

 

 

КОТ Д’ИВУАР: ТӨР ЗАСГИЙН АЛДАА

Кот д’Ивуар хаягдал хаясны дараа түргэн шуурхай арга хэмжээ авч, үнэгүй эрүүл мэндийн үйлчилгээгээр хангаж чадсан ч, Трафигурад ялаас зугатах боломжийг олгосон. Үндэсний Мөрдөн Шалгах Коммисс хаягдлыг хаясны дараа мөрдөн байцаалт явуулсны үр дүнд анхнаасаа эрх баригчид эрх зүйн ноцтой алдаа гаргаж, хаягдыг хилээр орж ирэх боломжийг олгосон болохыг тогтоосон байна. Тухайлбал, Томмид Абиджаны боомтод үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон нь учир дутагдалтай мөн зохих шалгалт хийлгүйгээр тусгай зөвшөөрөл олгосон байжээ. Боомтын үйл ажиллагаа, зохицуулалт болон Акоуедод тавьдаг хяналт шалгалт тун хангалтгүй хэмээх шүүмжлэлд өртжээ. Абиджаны иргэдийг хамгаалах ёстой хууль тогтоомжийг сахиулж чадаагүй юм. Хилээр хорт бодис нэвтрүүлэхгүй байх хуулийг сахиулж чадаагүйн улмаас өөрийн засаг захиргаан дах иргэдийнх нь эрхийг Тарфигура, Томми зэрэг компаниуд зөрчихөөс хамгаалах шаардлагатай бүхий л арга хэмжээг Кот д’Ивуарын засгийн газар авч чадаагүй юм.

Мөн Кот д’Ивуарын засгийн газар нь Олон улсын эдийн засаг, нийгэм соёлын эрхийн олон улсын конвенциор хүлээсэн эрүүл байх эрхийг хамгаалах үүргээ мөн хууль бус тээвэрлэлт, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй этгээдээр хорт бодисыг импортлуулах эсвэл хаяхаас сэргийлэх Базел болон Бамакогийн конвенциудаар хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй байна.

 

 

НИДЕРЛАНД: ТӨР ЗАСГИЙН АЛДАА

Уг хаягдлын талаар хамгийн сайн мэдээлэлтэй улс нь Нидерланд байсан ба хаягдлыг экспортлох, цаашилбал хаягдлыг хаях явдлаас урьдчилан сэргийлэх боломжтой байсан юм. Нидерландын засгийн газар Трафигура хаягдлыг МАРПОЛ-ын хаягдал хэмээн тайлбарлаж, төөрөгдүүлсэн хэмээн маргах гэж оролдож байна. Гэвч энэ бол ямарч үндэслэлгүй тайлбар билээ.

Трафигурагаас авсан мэдээлэл Нидерландын засгийн газар хүлээн авсан цорын ганц мэдээлэл биш байсан. Нидерландын эрх баригчид Пробо Коалаг боомтыг орхин явахыг зөвшөөрөх үедээ хаягдлын үнэр олон нийтийн санааг зовоож, толгой эргэх, өвдөх, дотор эвгүйрэх зэргээр хүмүүсийн эрүүл мэндэд нөлөөлж байсныг мэдэж байсан. Түүнчлэн хаягдалтай харьцах тал дээр нилээдгүй туршлагатай АПС хүлээн авах байгууламж уг хаягдлыг хүлээн авах боломжгүй байсныг тодорхой мэдэж байсан билээ. Голландын эрх баригчдад уг хаягдал нь хүний эрүүл мэндэд эрсдэл учруулахуйц хортой гэж дүгнэх хангалттай баримт нотолгоо байсан. Трафигура нь Голландад хаягдлыг зохих ёсны дагуу боловсруулан хаяснаас үүдэн гарах нэмэлт зардлыг төлөхгүйн тулд хаягдлаа тээвэрлэн Амстердамаас явсан.

Голландын эрх баригчдад уг хаягдлыг зохих ёсны дагуу аюулгүй хаяж устгана гэх баталгаа байхгүй гэдгийг ч сайн мэдэж байсан. Трафигура мөнгө заран уг хаягдлыг зохих ёсоор нь хаяж, устгах хүсэлгүй байсан учраас хаягдлаа аван Амстердамаас явсан билээ. Түүнчлэн 2006 оны 7 дугаар сарын 3-нд эрх баригчид уг хаягдлыг далайд асгах гэж байна гэсэн нэргүй факс хүлээн авсан бөгөөд тэд уг факсыг маш ноцтойгоор хүлээн авч, бүх хаягдал очсон эсэхийг шалгахын тулд Эстонийн боомтын эрх баригчдаас боомт дээр ирсэн Трафигурагийн хаягдлыг хэмжихийг хүссэн байна.

2006 оны 7 сарын 2-4-ний хооронд Амстердамын эрх баригчдын хүлээн авсан мэдээлэл нь цаашдын арга хэмжээ авах, ядаж л уг хаягдлыг Нидерландыг орхин явахыг зөвшөөрөхөөсөө өмнө нэмэлт шалгалт явуулахад хангалтай үндэслэл болохуйц байсан юм. Үүнээс гадна тэдэнд холбогдох арга хэмжээ авах эрх зүйн боломж, бололцоо ч байсан юм. Эрх баригчдад Нидерланд улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй хэд хэдэн хуулийн дагуу онгоцыг шалгах, Амстердамыг орхин явахыг хориглох, Нидерландад уг хаягдлыг хаяж, устгахыг шаардах эрх зүйн боломж бололцоо бүрэн байсан билээ. Үүнээс гадна Нидерландын эрх баригчдад хаягдлыг Амстердамаас явахыг хориглох эрх зүйн эрх мэдэл байгаад зогсохгүй, тэд Европын болон олон улсын хуулийн дагуу ийм шаардлага тавих эрхтэй байжээ.

 

 

МАРПОЛ–ЫН ХАЯГДАЛ ХЭМЭЭН МЭЛЗСЭЭР Л…

Трафигура компанийн зүгээс хэд хэдэн удаа Пробо Коала онгоцон дээр бий болсон хаягдал учраас Базелийн конвенци болон Европын хаягдал тээвэрлэх журамд хамаарахгүй, энэ бол МАРПОЛ-ын хаягдал (“усан онгоцны хэвийн үйл ажиллагаанаас” гарсан) хэмэээн мэтгэх гэж оролдсон юм.

Уг хаягдал нь МАРПОЛ-ын хаягдал гэх Трафигурагийн мэдэгдэл нь үндэслэлгүй. Бензинийг боловсруулахыг усан онгоцны “хэвийн” үйл ажиллагаатай хэмээн үзэж болохгүй харин энэ бол ер бусын үйл ажиллагаа байсан бөгөөд Трафигурагаас өмнө усан онгоцон дээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байсан тухай мэдээлэл байдаггүй. Олон Улсын Байгаль Орчны Хуулийн Төвөөс явуулсан шалгалтаар МАРПОЛ-д заасан хаягдал нь усан онгоц тээврийн хэрэгсэл болохынхоо хувьд гаргаж буй хаядлыг хэлнэ хэмээн дүгнэсэн байна. Түүнчлэн Трафигурагийн өөрийнх нь мэдэгдэлээс үзэхэд тэд уг хаягдал нь МАРПОЛ-ын хаягдал биш гэдгийг мэдэж байсан болох нь харагдаж байна. Цаашилбал Абиджанд хаягдал хаяхаасаа өмнө Трафигура компани Пуматай 2006 оны 8 сарын 17-ны өдөр харилцах үеэрээ “Химийн хүчилтөрөгчийн хэрэгцээ нь 2000мг/л-ээс их байгаа тул үүнийг МАРПОЛ–ынхаягдал бус химийн хаягдал хэмээн үзэхээс өөр аргагүй” хэмээн бичсэн байдаг.

 

 

ИХ БРИТАНИ

Трафигурагийн бүлэг компанийн нэг болох Трафигура ХХК нь Их Британид бүртгэлтэй компани юм. Дотоод цахим шуудангаас үзэхэд уг компани нь гол гол шийдвэрлэх асуудлууд дээр Пробо Коала дээр үйл ажиллагаанд зааварчилгаа өгч байсан байна. Гэвч Их Британийн эрх баригчид ямар нэгэн байдлаар мөрдөн шалгалт, шүүх ажиллагаа явуулаагүй юм.

 

ХАРИУЦЛАГА

Энэ явдал үнэхээр үндэстэн дамнасан хэрэг юм. Хаягдлыг үйлдвэрлэж, тээрэвлэх болон хаях зэрэг нь бүгд өөр өөр орнуудад, дэлхийг тойрон явсан бөгөөд Трафигура уг хаягдлыг Газрын дунд тэнгисээс Нидерланд, Эстони, Нигер болон Кот д’Ивуар хүртэл тээвэрлэсан байна. Ийнхүү хаягдлыг хууль бусаар тээвэрлэж, Трафигурагийн гэрээт компани болох “Томми”-гийн ажилчид хаягдлыг асгасан зэргийн үр уршгийг Абиджаны ард иргэд амсаж, эрүүл байр, эрүүл орчинд ажиллаж, амьдрах эрхээ зөрчүүлж байна.

Базелийн Конвенцийг чухамдаа яг ийм хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор байгуулсан билээ. Уг конвенциор олон улсын хэм хэмжээг тогтоох, улс орнуудын хоорондын хамтын ажиллагааг бий болгож аюултай хаягдлыг хил дамнуулан шилжүүлэхгүй байх зорилгоор байгуулсан юм. Энэ хэрэг явдал нь үндэстэн дамнасан корпораци хэрхэн улс орнуудын хуулийн цоорхойг ашиглан олон улсын хэм хэмжээ, эрхзүйн зохицуулалтыг тойрон гарч болдгийг харуулж байна. Улс орнууд хил дамнасан хөдөлгөөн, хорт хаягдлыг асгахаас сэргийлэх, иргэдийнхээ эрүүл байх эрхийг хамгаалах үүрэг хариуцлагаа биелүүлж чадахгүй байгаа тухай уг тайланд мөн бичжээ. Хэдийгээр улс орнууд тодорхой хэмжээний оролдлого гаргасан боловч хохирогчдын үр дүнтэй хохирлоо барагдуулах эрхийг нь хангаж чадахгүй байгаа юм.

Олон улсын хуулийн дагуу, хэн нэгний эрхийг хэд хэдэн улс орнууд зөрчсөн бол тухайн этгээд нь бүтэн хохирлоо барагдуулж авах эрхтэй. Аливаа нэгэн улс орны буруутай үйлдлээс хохирсон этгээд хохирлоо барагдуулж авах эрхээ эдэлж чадаагүй тохиолдолд, тухайн улс орон нь үр дүнтэй хохирол барагдуулан авах боломжоор хангах үүрэгтэй юм.

Хэд хэдэн орон хууль эрх зүйн арга хэмжээ авч эхэлсэн боловч Кот д’Ивуарт гарсан эрүүгийн хэрэгт гэм буруутай талыг шүүх, хариуцлага хүлээлгэх асуудал дээр олон улсын хамтын ажиллагаа, зохицуулалт огт байгаагүй юм. Зарим талаараа эдгээр үйл ажиллагаа нь бие биеийнхээ эсрэг тоглож, шүүн таслах ажиллагааг болиулахад хүргэсэн байдал ажиглагдаж байна. Түүнчлэн Трафигура группыг бүхэлд нь бус ганцхан Кот д’Ивуар дах Трафигурагийн ажилтнуудыг л эрүүгийн хэргээр шүүхэд татсан байна. Кот д’Ивуарын хуулийн хязгаардлагдмал байдлын улмаас компанийг өөрийг нь шүүх, шүүх хэрэгт татах боломжгүй ажээ. Кот д’Ивуарын засгийн газар болон Трафигурагийн хооронд байгуулсан шүүхээс гадуур шийдвэрлэх гэрээний зүйл заалт, компанийн удирдлагууд Кот д’Ивуарыг орхин явсны улмаас Шийдвэр гаргах түвшний удирдах ажилтнуудыг шүүх ажиллагаа нь төдийлөн амжилттай явагдаж чадаагүй юм. Кот д’Ивуарт хорт хаягдлыг асгасан мөн түүний байгаль орчин болон хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр өөр корпораци этгээдийг шүүх ажиллагаа ямар ч орон явуулаагүй. Өөрөөр хэлбэл Трафигура Группын холбогдох бүх охин компаниуд өнөөг хүртэл уг хууль бус үйл ажиллагаандаа хариуцлага хүлээж, ял зэмгүй явж байна.

 

МЭДЭЭЛЛИЙГ НЭЭЛТТЭЙ БАЙЛГАХ

Уг хэрэгтэй холбогдсон аль ч улс Трафигураг хаягдлын найрлага, агуулга болон түүний хор уршгийн талаарх мэдээллийг хохирогчдод өгөхийг шаардаагүй юм. Хаягдлын найрлага, агуулга болон түүний хор уршгийн талаарх мэдээлэл байхгүйгээс Кот д’Ивуар дах эмнэлгийн тусламжийн үйл ажиллагаа ихээхэн хүндрэлтэй байна. Хаягдлын урт хугацааны хор уршиг зэрэг мэдээлэл байхгүй байгаа нь хохирогчдын санааг хамгийн их зовоож буй ажээ. Трафигураг өөрт байгаа мэдээллээ хохирогчдод дэлгэ гэж Кот д’Ивуарын засгийн газар шаардаагүй юм. Түүгээр зогсохгүй Их Британид уг хэргээр иргэний хэрэг үүсгэн шалгах үеэр Трафигура хаягдлын найрлага, агууламж, түүний боломжит хор уршиг болон энэ талаар шинжлэх ухааны судалгаа хийсэн талаар мэдэгдсэн боловч шүүхээс уг мэдээллээ хохирогчид болон Кот д’Ивуарын засгийн газарт мэдээлэхийг мөн л шаардаагүй. Хүний эрүүл байх эрхэнд чухлаар нөлөөлөх хүчин зүйл хэмээн үзэхийн оронд уг асуудлыг зүгээр л иргэний хэрэгт оролцогч талуудын хоорондох хувийн асуудал хэмээн үзэж, компанийг уг мэдээллүүдээ дэлгэхийг шаардаагүй нь Их Британийн томоохон алдаа дутагдлуудан нэг юм.

Кот д’Ивуарын засгийн газар мөн л хаягдлыг урт хугацааны нөлөө, тэр дундаа байгаль орчин, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг судлаагүй байна.


ЗӨВЛӨМЖ

Кот д‘Ивуарын засгийн газарт:

  • Бүх бүртгэлтэй хохирогч иргэдийг төрөөс нөхөн төлбөр авах боломжоор хангах 
  • Иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар судалгаа явуулж, үнэлгээ хийлгэх 
  • Их Британийн шүүхээс гадуур шийдвэрлэсэн гэрээний нөхөн төлбөрийн мөнгийг шамшигдуулсан хэргийг шалган, холбогдох этгээдүүдийг шүүхэд татах 
  • Хорт бодисыг хууль бусаар экспортлох, импортлохоос сэргийлэн Кот д’Ивуарын хууль, тогтоомж, практикт өөрчлөлт оруулан, энэ тухайгаа олон нийтэд мэдээллэх 
  • Кот д’Ивуарын хуулинд өөрчлөлт оруулан эрүүгийн хэрэгт компани, корпорацийг татдаг болгох 
  • Шүүхээс гадуур шийдвэрлэх гэрээний хууль зүйн үндэслэлийг шалгах, Трафигурад ял шийтгэлээс зугатах боломж олгох үндэслэл бий эсэхийг судлах

Нидерландын засгийн газарт:

  • Нидерландад үйл ажиллагаа явуулдаг эсэхээс үл хамааран Нидерландад үүсгэн байгуулагдсан аливаа компани нь байгаль орчин, хүний эрхэд учруулсан хохирол учруулсан аливаа ажиллагаандаа хариуцлага хүлээх ёстой. Үүнд мөн гадаадад үйлдсэн гэмт хэрэг ч мөн хамаарна. 
  • Кот д’Ивуарын засгийн газартай хамтран химийн бодист өртсөн иргэдийн эрүүл мэндийг хянах, эрүүл мэндийн судалгаа явуулан, урт хугацааны сөрөг нөлөөг байгаа эсэхийг тогтоох

Их Британийн засгийн газар нь Трафигурагийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх боломжуудыг судлах

Норвегийн засгийн газар нь компаниудыг гадаад оронд үйлдсэн хэргийнх төлөө мөрдөн шалгаж, шүүх арга хэмжээ авахтай холбогдуулан хууль эрхзүйн орчин эргэн харж, шалгах нь зүйтэй.

Европын холбоо болон түүний гишүүн орнуудад:

  • Компаниуд хүний эрх, байгаль орчныг хүндэтгэн хамгаалах, хуульд заасан хүний эрхийн үүрэг хариуцлагаа биелүүлэхийг шаардсан хэм хэмжээг бий болгох 
  • Компанийн явуулж бүй үйл ажиллагаа нь хүний эрх болон байгаль орчинд чухам ямар нөлөө үзүүлэх мөн ямар нөлөө үзүүлж болох тухай мэдээллийг зайлшгүй дэлгэдэг болох, нийгэм, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг дэлгэх 
  • Африкийн Холбооны бүх орон Бамакогийн Конвенц, Базелийн Конвенц болон Вазелийн Конвенцийн Хориглох тухай Нэмэлт Өөрчлөлтийг нэн даруй соёрхон батлах, эдгээр шаардлагуудыг улс орныхоо хууль тусгах

 

Бусад бүх улс оронд:

  • Компаниудыг (хуулийн этгээд) эрүүгийн хэрэгт татдаг эрхзүйн тогтолцоо бүрдүүлэх 
  • Эрхзүйн хүрээнд дараах арга хэмжээнүүдийг авах: (a) компаниуд өөрсдийн үйл ажиллагаанд байгаль орчин, хүний эрхийг хүндлэх (б) гадаад улсад үйлдсэн гэмт хэрэгт нь тухайн компанийг шүүхэд татах, мөрдөн шалгах зэрэг нөхцлүүдийг бий болгох үүднээс эрхзүйн орчноо эргэн үзэх. 
  • Далайн аялалын үеэр шингэн ачааг холихгүй байх, усан онгоцон дээр боловсруулах үйлдвэрлэл явуулахгүй байх тухай Олон улсын далайн байгууллагын хориог үр дүнтэй хэрэгжүүлэх. Усан онгоцон дээр холих, боловсруулах үйл ажиллагаа явуулсан тохиолдолд гарсан хаягдлыг Базелийн Конвенцийн дагуу шийдвэрлэх
  • Өндөр хөгжилтэй орнуудаас хөгжиж буй орнууд руу аюултай хаягдал экспортлохыг хориглодог Базелийн Конвенц ба түүний Хориглох тухай Нэмэлт өөрчлөлтийг соёрхон батлах Базелийн Конвенцид нэгдсэн улс орнууд нь coker naphtha-г Базелийн Конвенциор аюултай бодис хэмээн хүлээн зөвшөөрөх. Трафигура нь уг хаягдал, түүний болзошгүй нөлөөллүүдийн тухай өөрт буй бүхий л мэдээллээ олон нийтэд мэдээллэх.

 

Эх сурвалж: News1.mn

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
IATA буюу Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны хурлаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнг Удирдах зөвлөлийн гишүүнээр томилжээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
"Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх" төсөл албан ёсоор эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Тбилисийн Их дуулга: Өнөөдөр барилдах Монголын зургаан жүдоч
    1 цаг 9 мин
  • REMAX-ийн агент урьдчилж хэлээгүй зуучлалын мөнгө нэхэж, өгөхгүй гэхэд гар хүрсэн
    1 цаг 30 мин
  • BTS-ийн эргэн ирэлтэд зориулж Өмнөд Солонгост метроны буудлуудыг хааж, галт зэвсэг зарахыг түр хязгаарлана
    1 цаг 42 мин
  • Болжмор болжмор хөөрхөндөө
    1 цаг 42 мин
  • IATA буюу Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны хурлаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнг Удирдах зөвлөлийн гишүүнээр томилжээ
    1 цаг 45 мин
  • Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ
    1 цаг 57 мин
  • Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох 28 үйл явдал
    2 цаг 28 мин
  • The MongolZ баг 2026 оны PGL Cluj-Napoca 2026 тэмцээнд жинхэнэ сенсаац тарьж, гол анхаарал татсан баг болж чадлаа
    2 цаг 29 мин
  • Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд
    2 цаг 36 мин
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
    3 цаг 30 мин
  • 2025 онд 107 тусгай дугаарын утсанд нийт 8296 иргэн хандсанаас гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 140 дуудлага бүртгэгджээ
    17 цаг 40 мин
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
    18 цаг 1 мин
  • Монгол, Казахстаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав
    18 цаг 11 мин
  • “Гадаад худалдааны аргачлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
    18 цаг 15 мин
  • Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
    19 цаг 13 мин
  • Apple компанийн Хятад дахь борлуулалт 23 хувиар өслөө
    19 цаг 33 мин
  • Иранд өрнөж буй дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд
    20 цаг 22 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    20 цаг 33 мин
  • АНУ-ын Иранд хийж буй дайны санхүүжилт даруй 200 тэрбум ам.доллараар нэмэгдлээ
    21 цаг 8 мин
  • АНУ-ын тагнуулын албаны дарга "Ираны дэглэм бүрэн бүтэн боловч ихээхэн доройтсон" гэв
    21 цаг 18 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК