Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга М.Энхболд Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2018-8-07
0
ЖИРГЭХ

 

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр (2018.08.07) Дэлхийн банкны Бээжинд суух Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн Хятад, Монгол, Солонгос улсыг хариуцсан захирал ноён Берт Хофман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд ноён Берт Хофмантай Олон улсын вальютын сангийн дүгнэлт гарч буй онцлог цаг үед уулзаж байгааг онцлоод Дэлхийн банк, ОУВС-гаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд тодорхой үр дүнд хүрч, Монгол Улсын эдийн засаг нааштай үзүүлэлтэй болж байгаад сэтгэл хангалуун байна гэв.

 

Тэрбээр үргэлжлүүлэн, “2016 онд шинэ УИХ, Засгийн газар бүрдэх үед улсын эдийн засаг -1,6 хувьтай байсан бол хамтын ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлж, хууль, эрх зүйн орчныг шинэчилж, Засгийн газар уйгагүй ажилласны үр дүнд 1,6 хувь буюу нэмэх үзүүлэлттэй боллоо. Вальютын нөөц, гадаадын хөрөнгө оруулалтад ч эерэг нөлөөтэй байгаа. Эдийн засгийн энэ өсөлтийг цаашид тогтвортой байлгаж, ажлын байр, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ажил эрхлэлтийг дэмжих чиглэлд зөв зохистой ашиглах тал дээр шат шатандаа анхаарч ажиллаж байна. Мөн УИХ-ын 2018 хаврын ээлжит чуулганаар Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль, Улсын бүртгэлийн багц хууль,  Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухайхуулийг баталлаа. Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль батлагдсанаар банкны харилцагч хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалах үүднээс банкны салбарын төлбөрийн чадварыг бэхжүүлэх, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах нөхцөл бүрдсэн. Намрын чуулганаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцэхээр Ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын банкны тухай болон Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Ирэх оны төсвийг өөдрөгөөр харж байгаа. Нэг ихнаяд төгрөгийн алдагдалтай байсан төсөв одоо ямар ч алдагдалгүй байх нөхцлийг бүрдүүлж чадсан” хэмээн тэмдэглэв.

 

 

Дэлхийн банкны Бээжинд суух Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн Хятад, Монгол, Солонгос улсыг хариуцсан захирал ноён Берт Хофман, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон УИХ-аас батлан гаргасан бодлого, шийдвэрүүдийн талаар танилцуулсанд УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд “Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт баяр хүргэх нь зүйтэй. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад  макро эдийн засгийн тулгамдсан асуудлаа даван туулж, ихээхэн хүчин чармайлт гарган ажиллалаа. Төсвийн алдагдал буурч, эдийн засгийн өсөлт хүлээгдэж байснаас өндөр гарсан нь нүүрсний экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэнээс макро эдийн засаг тогтворжиж байгаатай холбоотой. Нөгөө талаар хувийн хэвшлийн оролцоо өндөр байсан нь эдийн засагт эерэг нөлөө үзүүллээ” хэмээн онцоллоо. 

 

Тэрээр олон улсын эдийн засаг тэр дундаа хоёр хөршийн эдийн засгийн тодорхой бус нөхцөл байдал эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх магадлалтай тул аливаа эрсдэлийг тооцож, бодлого шийдвэртээ тусгах, хамгаалалтын нөөцөө нэмэгдүүлэх нь чухал болохыг тэмдэглэсэн юм.

 

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх Татварын багц хуулийн хүрээд татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудал хөндөгдөх байх гэсэн хүлээлттэй байна. Монгол Улсын хувьд уул уурхайн салбар чухал ч эдийн засгаа төрөлжүүлж, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих бодлого баримтлах нь ач холбогдолтой болохыг онцлов.

 

 

УИХ-ын дарга М.Энхболд хөдөө аж ахуйн салбар бол Монголын уламжлалт салбар болохын хувьд эдийн засгийн үр өгөөжийг нь нэмэгдүүлэх, орчин үеийн стандартад нийцсэн өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шаардлага зүй ёсоор үүсч байгаа тэмдэглээд энэ тал дээр Дэлхийн банкнаас анхаарч ажиллахыг хүслээ. 

 

УИХ-аас Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрийг гаргаж, Засгийн газраас IPO гаргахаар ажиллаж байна. Энэ IPO гаргах ажилд Дэлхийн банкнаас Засгийн газарт зөвлөж, хамтран ажиллахыг төлөөлөгчдөөс хүссэн. 

 

Ноён Берт Хофман Дэлхийн банкнаас Засгийн газраас хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийлээд Монгол Улсад дөрвөн жил ажилласан Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон ирэх долоо хоногт нутаг буцах болсныг дуулгав.

 

УИХ-ын дарга М.Энхболд ноён Жэймс Андерсонд Монгол Улсад ажиллах хугацаандаа олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхи санаачлагатай ажиллаж байсанд талархал илэрхийлээд цаашдын ажилд нь амжилт хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    3 цаг 17 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    3 цаг 44 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    3 цаг 44 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    4 цаг 12 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    4 цаг 13 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    4 цаг 19 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    6 цаг 9 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    6 цаг 31 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    6 цаг 44 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    6 цаг 49 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    7 цаг 0 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    7 цаг 28 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    7 цаг 55 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    7 цаг 58 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    8 цаг 4 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    8 цаг 25 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    8 цаг 39 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    8 цаг 47 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    8 цаг 59 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    9 цаг 11 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Монголын их уулсад мэндэлсэн ДАЯН АВАРГУУД
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК