Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсээс цацрагийг идэвхт үйл ажиллагааны зөвшөөрөл хүсэхдээ дараах материал бүрдүүлнэ. Тодруулбал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах, экспортлох, импортлох, тээвэрлэх, цацраг идэвхт хаягдлын менежмент хийх, цацраг идэвхт ашигт малтмал ашигласны дараа газар нөхөн сэргээх үйл ажиллагааг улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрөлтэйгөөр явуулна.
Зөвшөөрөл хүсэхдээ:
-Баталгаажуулсан аюулгүй ажиллагааны хөтөлбөр,
-Баталгаажуулсан ашиглалтын үйл ажиллагааны хязгаарлалт ба нөхцөлүүд,
-Хүн амын цацрагийн тунгийн хязгаарлалт зэргийг бүрдүүлэх юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)