Нийслэлийн хэмжээнд 07 дугаар сарын 16-аас эхлэн үргэлжлэн орсон аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эх орчмын Булагийн ус авто зам руу их хэмжээгээр урсаж орсноос болж зам эвдэрч иргэд зорчиход хүндрэлтэй болжээ.
Иймд дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, НҮГ-1 ОНӨААТҮГазар болон 27 дугаар хороо хамтран Булгийн усны урсацыг Сэлбэ гол руу чиглүүлэх ажил өчигдөр эхэлсэн байна.
Дүүргийн Дэд бүтэц хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт газар дээр ажиллан зааварчилгаа өгч, бэлтгэл ажлыг яаравчлахыг үүрэг болголоо.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (2)